Эмэгтэй хүн хэдэн настайдаа хүүхэд төрүүлбэл тохиромжтой вэ?

Эмэгтэй хүн хэдэн настайдаа хүүхэд төрүүлбэл тохиромжтой вэ?

767
0
ХУВААЛЦАХ

Манай улсад эмэгтэйчүүд ихэвчлэн 30 наснаасаа өмнө хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг. Тэр ч бүү хэл өмнө нь 25 настайдаа хүүхэд төрүүлэхийг эмч нар “хожуу төрөлт” хэмээн нэрлэдэг байсан үе ч бий.

Харин Европын орнуудад нөхцөл байдал тэс ондоо байдаг. Тэнд эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэдтэй болох сонирхолтой байдаг бөгөөд үүнээс өмнө карьераа бүтээж, аялж, зугаалж, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танихад хувийн цаг хугацаагаа зарцуулдаг байна. Тэгэхээр үүнээс харахад хариуцлагатай, ухамсар суусан насандаа ээж болох нь зөв үү? Эсвэл аль болох залуу насандаа хүүхэд төрүүлэх нь зүйтэй юу?

Энэ асуултын хариултыг Техасын их сургуулийн доктор Жон Мироуски олсон байна. Доктор Мироуски энэ сэдвээр судалгаа хийж, эрүүл эмэгтэй хүн 34 настайдаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ.

Учир нь 34-35 настай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд залуу бүсгүйчүүдтэй харьцуулбал илүү сайн байдаг гэж доктор Мироуски онцолж байна. Хэдийгээр логикоор бодоход залуу эмэгтэйчүүд илүү эрүүл байх магадлал өндөртэй мэт санагдах ч, докторын үзэж буйгаар 30-аас дээш насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн бүрэн үзлэгт орж, шинжилгээ тогтмол өгч, өөрийн хууч өвчин болон биеийн онцлогоо мэдсэн байдаг аж.

Мөн жирэмслэлт ба төрөлтийн үеэр эмэгтэй хүний бие маш их хэмжээний даавар ялгаруулдаг. Ийм их хэмжээний даавар нь эмэгтэй хүнийг залуужуулах эх үүсвэр болж өгдөг байна. Гэхдээ 34-35 насны эмэгтэйчүүдийн биед энэхүү даавар нь сайнаар нөлөөлдөг бол, 20-22 насны залуу бүсгүйчүүдийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай байдаг гэнэ.

Жон Мироускигийн гаргасан энэхүү онолыг сэтгэл зүйчид ч бас дэмжсэн байна. Тэд 34-35 настай эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой болсон байдгийг онцолсон юм. Үүнээс гадна, 30-аас дээш насны эмэгтэйчүүд хамтрагчтайгаа илүү бат бөх харилцаатай байдаг бөгөөд тэд хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүүхэд өсгөх тал дээр маш гүнзгий мэдлэгтэй болсон байдаг гэнэ.

SOURCE: Ugluu.mn

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ