Бэлгийн харьцаа

Олон эхчүүдийн ярианаас энэ үеийн бэлгийн харьцаа бусад үеийхээс илүүтэй сайхан байсан гэж сонссон. Энэ нь үнэхээр тийм л байх ёстой юм.

Учир нь жирэмсний бэлгийн даавруудын нөлөөгөөр хүлээн авах мэдрэмж сайжирч, бэлгийн хүсэл амархан төрдөг. Биеийн зарим хэсгээр хөх, бэлэг эрхтэн зэрэг нь их эмзэг мэдрэмтгий болно.

Харин сүүлийн саруудад бага зэргийн ядрал, огиулж бөөлжүүлэх, хэвлийн томролтоос болж таны бэлгийн сонирхол буурах тал ажиглагдана. Бэлгийн харьцаа хийснээр үтрээнд халдвар орж, хүүхдэд  муугаар нөлөөлдөг гэсэн ойлголт хүмүүст байдаг. Харин энэ нь бэлгийн ариун цэврийг сахиагүй, нэгээс илүү хүнтэй бэлгийн харьцаанд ордог гэр бүлд л хамаарагдах асуудал болохыг нотолсон  байна.

Үнэхээр эхнэр, нөхрөөсөө өөр хүнтэй харьцдаггүй, бие биенийхээ итгэлийг алдахыг хүсдэггүй үнэнч гэр бүлүүд эмчийн зөвлөсөн болон өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгон жирэмсний ямар  ч үед бэлгийн харьцаа хийж болно.

Бэлгийн харьцаа нь умайн агшилтыг сайжруулж, аарцгийн хөндийн булчингийн хөгжилд сайн нөлөөтэй юм.

Ямар нөхцөлд бэлгийн харьцаанаас зайлсхийх вэ?

  • өмнө нь та зулбаж байсан бол

  • доошоо усархаг ялгадас гарч байгаа үед

  • сав үе үе чангараад байгаа үед зайлсхийгээрэй

2 thoughts on “Бэлгийн харьцаа

  1. munhuu

    sain bna uu ?
    tanai site mash ih saniig yunii umnu helmeer bna mun nadad 1 asuuh zuil bna jiremsnii ued tonus ugdugshdee teriig yaj heviin blgah ve nadad helj ugch tuslaach manai ehner oroi blhoor gdsen haturaad untaj chadahgui bh yum 

  2. bebe

    “та ээж боллоо” гэдэг номон дээр байсан зүйл тэр чигээрээ л байна. надад лав эхний саруудад ч тэр, дараа нь ч тэр тийм сайхан юм мэдрэгдээгүй, эсвэл мэдрэмж дээшлэх битгий хэл буурсан болохоор илүү их мэдээлэл хэрэгтэй байна. байвал оруулж өгч тус болооч. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *