Корей Анам Эмнэлэг

[heading] Корей Их Сургуулийн Анам Эмнэлэг [/heading]

Хорин нэгдүгээр зуунд хүн төрөлхтөний хамгийн чухал үнэт зүйл бол Эрүүл мэнд юм. Хүний амьдралын чанарыг сайжруулах, эрүүл амьдрах боломж олгосон гайхамшигтай хөгжлүүд Анагаах Ухаанд нэмэгдсээр байна. Корей Их Сургуулийн Анам Эмнэлэг нь Анагаах Ухааны энэхүү хөгжлийг тэргүүлэн, өөрийн үйл ажиллагаанд ашиглан дэлхийн тэргүүний эмнэлэг болох зорилготойгоор ажиллаж байна.

Манай эмнэлэг Анагаах ухааны салбарт бүрт нэр хүндтэй шагналаар шагнагдсан, анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтнүүдээрээ бахархдаг. Бид зөвхөн өнөөдрийг бус ирээдүйн шинэ эмчилгээний арга барил, дээд стандартыг нэвтрүүлэхийн тулд байнга эрч хүчтэйгээр хөдөлмөрлөж байна.
JCI магадлан итгэмжлэл 

Эмнэлгийн байгууллагуудыг итгэмжлэх олон улсын хороогоор (Joint Commission International) 2006 онд магадлан итгэмжлэгдсэнээр Анам эмнэлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болохыг баталсан. Тус хороо нь Европ, Ази, Латин Америкийн олон эмнэлгийг магадлан итгэмжилсэн, олон улсын эмнэлгээр баталдаг нэр хүндтэй байгууллага юм.

Магадлан итгэмжлэлийн зорилго нь эрүүл мэндийн тусламжийг аюулгүй, чанарын өндөр түвшинд үзүүлэхийн төлөө тухайн эмнэлгийн байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсний баталгаа болдог.

Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан тохилог орчин, ресторан, зоогийн газар, үйлчилгээний газрууд, шашны зан үйлийн өрөөтэй.

Корей Их Сургуулийн Анам Эмнэлэг

Анам эмнэлгийн олон улсын өвчтөн хүлээн авах төв

 

 

 

2009 онд тус эмнэлэгт гадаад орны иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг хариуцсан төв нээгдсэн. Тус хэсэгт ажилладаг эмч, сувилагч нар англи, хятад, солонгос, япон, монгол, орос зэрэг хэлтэй, тав тухтай тайван орчинд оношлогоо, эмчилгээ хийх нөхцөлөөр бүрэн хангагдсан.

Тус эмнэлэгт 2006 онд Олон Улсын Эмнэлгийн чанарыг хангасны илэрхийлэл болгон JCI гэрчилгээг олгосон байна.

[tabs style=”1″] [tab title=”Эмчилгээ”]

[spoiler title=”Зүрх судасны төв“] Корей Их Сургуулийн Анам эмнэлэг нь Зүрхний хэм алдагдал, зүрхний титэм судасны ажилбар, зүрхний гажгийн мэс заслын бус эмчилгээ, тосгуурын хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээгээр дэлхийд тэргүүлж байна. Манай эмнэлгийн Зүрх Судасны төв нь Азидаа тэргүүлэх төв болон хөгжсөн билээ.  [/spoiler]

[spoiler title=”Эмгэг судлалын тасаг“]

Тус эмнэлгийн эмгэг судлалын тасаг нь 6 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд

  • Эсийн бичил бүтцийн эмгэг судлал
  • Эсийн эмгэг судлал
  • Дархлалын эмгэг судлал
  • Молекул эмгэг судлал
  • Электрон микроскоп
  • Нас баралтын дараах эмгэг судлал

[/spoiler]

[spoiler title=”Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгийн тасаг“]

Өнчин тархи, бамбай булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч г.м дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг шинжилж, тохирох эмчилгээг хийнэ.
Манай тасагт

  • Чихрийн шижингийн Клиник
  • Бамбай Булчирхайн Клиник
  • Яс сийрэгжилтийн Клиник үүд ажиллаж байна.

[/spoiler]

[spoiler title=”Үе судлалын тасаг“]
Манай төв доорхи чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: хэрлэг, үений холбогч эдийн эмгэг судлал (Остеоартрит), тогтолцооны чоно хөрвөс (Lupus), өвдөгний үений эмгэгүүд (Ankylosingspondylitis, Spondylarthritis), тулай (Gout), булчин холбогч эдийн өвчнүүд, бехетийн өвчин, цочмог хоруу чанар ихтэй олон үеийг зэрэг гэмтээдэг Палиндромревматизм, яс сийрэгжилт, даамжрах явцтай тогтолцооны склеродерми (Склеродерм), Чург-Страусын хам шинж, дерматомиозит,
Райнадын эмгэг, бүсэлхий нурууны өвдөлт, Судасны хана тархмалаар гэмтэх (Васкулит).
Үений өвчнүүдийн тархалт их, тохирох эмчилгээ хийлгээгүй тохиолдолд цаашид даамжрах хандлага ихтэй тул хугацаа алдалгүй оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй.

[/spoiler]

[spoiler title=”Хавдрын туяа эмчилгээний тасаг“] Хорт хавдрын үед мэс заслын, химийн, туяаны хэмээх үндсэн гурван төрлийн эмчилгээ хийгддэг. Манай эмнэлэг туяа эмчилгээндээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи шугаман хурдасгуурыг эмчилгээндээ нэвтрүүлснээр, хавдрын туяа эмчилгээний үр дүн сайжирч, туяаны эмчилгээний үед гарах хажуугийн гаж нөлөөг багасгаж байна. [/spoiler]

[spoiler title=”Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг“] Корей Их Сургуулийн Төрөх Болон Эмэгтэйчүүдийн тасаг нь Солонгосын Төрөхийн болон Эмэгтэйчүүдийн өвчин судлалын салбарын хөгжилд их хувь нэмэр оруулсан, Солонгост төдийгүй дэлхийд эмчилгээ оношлогоо нь тэргүүлж байгаа юм.

Оношлогооны клиник, Үргүйдлийн клиник, Эмэгтэйчүүдийн хавдрын клиник, Цэвэршилтийн Клиник, Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн клиник, Дутуу төрөлтийн клиник, Төлөвлөгөөт төрөлтийн клиник зэрэг тусгай мэргэшсэн клиникүүдээр өвчтөнд үйлчилгээ үзүүлж байна.

Оношлогооны клиник, Үргүйдлийн клиник, Эмэгтэйчүүдийн хавдрын клиник, Цэвэршилтийн Клиник, Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн клиник, Дутуу төрөлтийн клиник, Төлөвлөгөөт төрөлтийн клиник зэрэг тусгай мэргэшсэн клиникүүдээр өвчтөнд үйлчилгээ үзүүлж байна. [/spoiler]

[spoiler title=”Гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал“] Тус тасаг нь төрөл бүрийн гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал хийж, бие махбодийн тогтоцын гэмтэл, гажиг, согогийг засаж байна. Манай тасагт бичил мэс засал, арьс шилжүүлэн суулгах, арьс нөхөх, түлэгдсэн арьс нөхөн сэргээх, сэтэрхий тагнай нөхөх, гарын сарвуу, алга сэргээн засах, чихний хэлбэр засах мэс заслууд, үс шилжүүлэн суулгах, лазераар нүүрний үрчлээг арилгах, химийн нэгдэл ашиглан үрчлээ засах зэрэг ажилбарыг амжилттай хийж байна.

Мөн түүнчлэн гоо сайхны мэс засал, царай төрх, биеийн галбир засах, насжилттай холбоотой гарсан өөрчлөлтүүдийг засах мэс заслыг хийж байна. [/spoiler]

[spoiler title=”Хоол боловсоруулах эрхтэн, Элэг судлалын тасаг“]

Хоол боловсруулах эрхтэн судлалын төв нь Солонгостоо өндөр нэр хүндтэй төв ба судалгаа шинжилгээ, эмчилгээ, шинэ техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх тал дээр байнга анхдагч байсаар ирсэн билээ. Дэлхий нийтэд өргөн тархсан элэгний хорт хавдарын эмчилгээг сайжруулах зорилгоор элэгний архаг эмгэгийн үе шатыг нарийн тогтоохын тулд Fiberization сорилыг ашиглаж эхлээд байна. Элэгний хорт хавдарын үе шатыг нарийн тогтоосноор тохирох эмчилгээг эмчилгээний өндөр үр дүнтэйгээр хийлгэх боломж нээгдэх юм. [/spoiler]

[spoiler title=”Мэдрэлийн мэс заслын тасаг“] Манай эмнэлгийн Мэдрэлийн Мэс Заслын төв нь 1942 онд Солонгос улсын хэмжээнд анхных болон байгуулагдсан билээ. Анх Байгуулагдсан цагаасаа эхлэн Солонгосын тэргүүн зэргийн Мэдрэлийн Мэс Заслын төвийн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Тархины хоруу явцтай хавдрын үед эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор туяа болон хими эмчилгээ хийж эхэлснээр Солонгост төдийгүй дэлхийн олон улс оронд энэ төрлийн эмчилгээгээр тэргүүлэх боллоо. [/spoiler]

[spoiler title=”Нүд Судлалын тасаг“] Хүүхдийн нүдний солир засах, төрөл бүрийн солирын үеийн өвөрмөц эмчилгээ, хүүхдийн нүдний мэдрэлийн шалтгаантай өвчнүүдийн үеийн эмчилгээг хийнэ. Эвэрлэг бүрхүүлийн эмгэг, харааг мэс заслын аргаар засахг болор шилжүүлэн суулгах, торлог бүрхүүлийн эмгэг, чихрийн шижний шалтгаантай торлогийн эмгэг, глауком, катарактын эмчилгээ, нүдний гоо сайхны мэс засал г.м эмчилгээг хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Хөх, дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын тасаг“] Энэ тасагт хөхний бүх төрлийн өвчин эмгэгийг оношлож, эмчилгээ хийх зорилготой тусгай мэргэшсэн клиник юм. Хөхний мэс заслын үед өвчтөнд шаардлагатай бүх арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, сэтгэл засал, биеийн галбирыг сэргээн засах зэрэг мэс ажилбаруудыг мөн давхар гүйцэтгэнэ. [/spoiler]

[spoiler title=”Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг“] Манай тасагт хамрын хөндийн дурангийн мэс засал, харшлын шалтгаантай ринитийн лазерын болон химийн эмчилгээ, унтах үеийн амьсгал дутагдлын хам шинжийн эмчилгээ, хамар засах мэс засал хийж байна.

Мөн дунд чих, хэнгэрэгний архаг үрэвсэлийн эмчилгээ, сонсгол муутай өвчтөнийн сонсгол дэмжих эмчилгээ зэргийг хийж байна.
Толгой хүзүүний мэс засал- Дууны хөвчийн өвчнүүдийн эмийн болон мэс заслын эмчилгээ, улаан хоолой цагаан мөгөөрсөн хоолойн сөргөө өвчний эмчилгээ, бамбай булчирхай, төвөнх, амны хөндий, шүлсний булчирхайн хорт хавдарын эмчилгээг хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Үений мэс засал“] Үе, нуруу нугас, холбогч эдийн оношлогоо, эмчилгээнд мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний арга ашигладаг. Түнхний үений эмчилгээ, хиймэл түнх суулгах мэс засал, хиймэл өвдөгний үе суулгах, нурууны үе солих, хүхдийн үе ний өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, мөр мултралын мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ, гэмтэл, үе, яс, булчин холбогч эдийн хавдар г.м өвчний үеийн мэс заслын эмчилгээ хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Арьсны эмгэг судлалын төв“] Арьсны төрөл бүрийн өвчнүүд, харшил, эмийн үл тохирооны шалтгаантай арьсны эмгэг, зангилаат тууралт, цэврүүт тууралт, арьсны хавдар, цусан тууралт г.м өвчнүүдийн үеийн эмчилгээг сүүлийн үеийн дэвшилтэт эм, технологи ашиглан эмчилнэ. [/spoiler]

[spoiler title=”Амьсгалын эрхтэн судлалын тасаг“] Агаарын бохирдол, тамхи таталт зэрэг хүчин зүйлсийн улмаас үүссэн өвчин эмгэгийг оношлож эмчилнэ. Багтраа болон харшил судлалын Клиникт шалтгаан тодорхойгүй ханиалгын шалтгааныг тогтоон тохирох эмчилгээг хийж, урьдчилан сэргийлэх сургалт явуулна. Уушгины архаг өвчний Клиникт тамхи таталттай холбоотой үүссэн Уушгины архаг бөглөрөлтөт эмгэгийн оношлогоо эмчилгээг хийнэ. Уушгины хавдарын Клиникт бронхын дуран оношлогоогоор уушгины хавдрыг эрт үед оношлон, туяа эмчилгээ хийнэ.

Уушгины хавдарын Клиникт бронхын дуран оношлогоогоор уушгины хавдрыг эрт үед оношлон, туяа эмчилгээ хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Хүүхдийн мэс заслын тасаг“] Хүүхдийн мэс заслын тасаг нь 15 хүртэлх насны хүүхдийн согог, төрөлхийн гажиг засах мэс засал, хүүхдийн гэмтэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслуудыг хийнэ.

Мэс засалд хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж болох роботын мэс засал, дурангийн мэс засал, зэргийг хэрэглэх ба өдөр бүр өсөн томорч байгаа хүүхдийн бие махбодид тохиромжтой, зовиур шаналгаа багатай эмчилгээ хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Элэг цөс нойр булчирхайн мэс заслын төв”] Элэгний хорт хавдарын үеийн бүхий л төрлийн эмчилгээг хийнэ.
Бүдүүн гэдэсний мэс заслын тасаг
Мэдээ алдуулах, өвдөлт намдаах тасаг
Шээс бэлгийн тогтолцоо судлалын тасаг
Хүүхдийн урологийн клиник, Эрэгтэйчүүдийн Клиник, Шээс дамжуулах замын халдварын Клиник, Шээс дамжуулах зам дахь чулууны эмчилгээний Клиникүүд ажиллаж бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. [/spoiler]

[spoiler title=”Хоол боловсруулах замын мэс заслын тасаг“] Хүүхдийн тасаг
Манай тасаг нь Цус харвалтын Клиник, Эпилепсийн Клиник, Нойрны хямралын Клиник, Толгой өвдөлтийн Клиник, Паркинсон өвчний Клиник, Ой тогтоолт хямралын Клиник, Захын мэдрэлийн өвчний Клиникүүд чанарын өндөр түвшинд оношлогоо эмчилгээ хийж байна. [/spoiler]

[spoiler title=”Рентген тасаг“] Манай тасаг нь дижитал аппаратаар хөхний зураг авах, хэт авиан шинжилгээ, 64 сувагт КТ, 3Т MRI аппаратаар өвчнийг эрт үед нь оношлож байна. [/spoiler]

[spoiler title=”Судас, эрхтэн шилжүүлэн суулгах төв “] Манай эмнэлгийн судас, эрхтэн шилжүүлэн суулгах төв нь доорхи мэс заслуудыг хийж байна. Үүнд:
Судасны өвчнүүд
1.Гол судасны хэвлийн хэсгийн цүлхэн
2. Артерийн судасны бөглөрөл
3.Ташааны хэсгийн артерийн судасны бөглөрөл
4.Бөөрний судасны нарийслын улмаас артерийн даралт ихсэх
5. Захын эрхтний цусан хангамж дутагдах эмгэг
6. Бургерын өвчин
8.Өвдөгний венийн өргөсөл
9.Венийн судасны архаг бөглөрөл
10. Тунгалгийн хаван
11. Гүнийн венийн бөглөрөл (DVT)
12. Чихрийн шижингийн үеийн хөл
13. Судасны дутуу хөгжил
14. Үүдэн венийн даралт ихсэлт
15. Элэгний хатуурлын үеийн асцит
16. Артери венийн холбоос
17. Хорт хавдарын үед төвийн венийн судсанд катетер тавих
18.Гэмтлийн шалтгаантай судасны гэмтэл
19. Мөч тайрах
20. Судасны эмгэгийг удаан хугацаанд эмчлээгүйн улмаас үүссэн хүндрэл
21. Целлюлит
22. Судасны тархмал үрэвсэл [/spoiler]

[spoiler title=”Эрхтэн шилжүүлэн суулгах“] 1. Зүрх
2. Бөөр
3. Нойр булчирхай
4. Нарийн гэдэс
5. Элэг
6. Хятад Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон өвчтөний хагалгаа [/spoiler]

[spoiler title=”Сэтгэцийн өвчин судлалын тасаг“] Сэтгэцийн төрөл бүрийн эмгэгийн үед эмийн эмчилгээ, зан төрхийг засах эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, тогоор цохиулах эмчилгээг хийж байна. [/spoiler]

[spoiler title=”Хавдар судлал, Цусны өвчин судлал
Эрүү, шүдний тасаг“] Доорхи өндөр мэргэшсэн төвүүдээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ㆍЭрүү нүүрний өвчний тасаг
ㆍЭрүү нөхөх [/spoiler]

[spoiler title=”Цөмийн онош зүйн тасаг”] -Зураг авах сорилууд: Гамма камер ашиглан зураг авах, SPECT, and PET
-Ердийн сорилууд: Цус, шээс бусад эрхтэнд радиоиммун аргаар өвчнийг нарийн оношлоно. Элэгний архаг үрэвсэл, бамбайн булчирхайн дааврын шинжилгээ, хавдрын сорил гэх мэт. [/spoiler]

[spoiler title=”-Изотопын шинжилгээ“] Зүрхний өвчин судлалын тасаг
Манай эмнэлгийн Зүрхний Өвчин судлалын тасаг нь Солонгос улс төдийгүй Азийн улс орнуудад нэр хүндтэй ба сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Зүрхний архаг Дутагдлын үеийн оношлогоо эмчилгээ
Зүрхний титэм судасны үеийн нарийслын оношлогоо эмчилгээ
Зүрхний хэм алдагдлын үеийн оношлогоо эмчилгээ
Артерийн даралт ихсэх өвчний үеийн оношлогоо эмчилгээг хийж байна. [/spoiler]
[spoiler title=”Эрүү, шүдний төв”] Доорхи өндөр мэргэшсэн төвүүдээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ㆍЭрүү нүүрний өвчний тасаг
ㆍЭрүү нөхөх [/spoiler]

Өвчтөнг эмнэлэгт зуучлахад

1. Өвчний байдлын талаар эмч нарын дүгнэлт, хийлгэсэн шинжилгээг файл болон бусад хэлбэрээр тус эмнэлэгт ажилладаг эмч-төлөөлөгчид илгээх
2. Өвчний байдал, хийглэх эмчилгээ, эмчилгээний явц, төлбөрийг эргэж өвчтөний ар гэрт мэдэгдэнэ
3. Өвчтөний ар гэр тус эмнэлэгт ирж эмчлүүлэхийг зөвшөөрвөл тус эмнэлэгт үзлэгийн цаг авч, албан ёсны урилга эмнэлгээс авна
4. Урилгыг өвчтөний ар гэрийнхэнд өгөх
5. Виз мэдүүлэх
6. Солонгост хүрэлцэн ирж эмнэлэгт үзүүлэх

Корей Их Сургуулийн Анам эмнэлгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ENCORE VERITAS Co,.LTD танилцуулга.[/tab]

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Монфа байр, 207 тоот, Худалдааны гудамж 48, Чингэлтэй дүүрэг
Утас: 91916613
encoreveritas@yahoo.com, www.103.mn 

Захидал бичих

Таны нэр (Заавал оруулах шаардлагатай)

Таны имэйл (Заавал оруулах шаардлагатай)

Гарчиг

Таны захидал