Корей Анам Эмнэлэг

[heading] Корей Их Сургуулийн Анам Эмнэлэг [/heading]

Хорин нэгдүгээр зуунд хүн төрөлхтөний хамгийн чухал үнэт зүйл бол Эрүүл мэнд юм. Хүний амьдралын чанарыг сайжруулах, эрүүл амьдрах боломж олгосон гайхамшигтай хөгжлүүд Анагаах Ухаанд нэмэгдсээр байна. Корей Их Сургуулийн Анам Эмнэлэг нь Анагаах Ухааны энэхүү хөгжлийг тэргүүлэн, өөрийн үйл ажиллагаанд ашиглан дэлхийн тэргүүний эмнэлэг болох зорилготойгоор ажиллаж байна.


Манай эмнэлэг Анагаах ухааны салбарт бүрт нэр хүндтэй шагналаар шагнагдсан, анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтнүүдээрээ бахархдаг. Бид зөвхөн өнөөдрийг бус ирээдүйн шинэ эмчилгээний арга барил, дээд стандартыг нэвтрүүлэхийн тулд байнга эрч хүчтэйгээр хөдөлмөрлөж байна.
JCI магадлан итгэмжлэл 

Эмнэлгийн байгууллагуудыг итгэмжлэх олон улсын хороогоор (Joint Commission International) 2006 онд магадлан итгэмжлэгдсэнээр Анам эмнэлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болохыг баталсан. Тус хороо нь Европ, Ази, Латин Америкийн олон эмнэлгийг магадлан итгэмжилсэн, олон улсын эмнэлгээр баталдаг нэр хүндтэй байгууллага юм.

Магадлан итгэмжлэлийн зорилго нь эрүүл мэндийн тусламжийг аюулгүй, чанарын өндөр түвшинд үзүүлэхийн төлөө тухайн эмнэлгийн байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсний баталгаа болдог.

Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан тохилог орчин, ресторан, зоогийн газар, үйлчилгээний газрууд, шашны зан үйлийн өрөөтэй.

Корей Их Сургуулийн Анам Эмнэлэг

Анам эмнэлгийн олон улсын өвчтөн хүлээн авах төв

2009 онд тус эмнэлэгт гадаад орны иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг хариуцсан төв нээгдсэн. Тус хэсэгт ажилладаг эмч, сувилагч нар англи, хятад, солонгос, япон, монгол, орос зэрэг хэлтэй, тав тухтай тайван орчинд оношлогоо, эмчилгээ хийх нөхцөлөөр бүрэн хангагдсан.

Тус эмнэлэгт 2006 онд Олон Улсын Эмнэлгийн чанарыг хангасны илэрхийлэл болгон JCI гэрчилгээг олгосон байна.

[tabs style=”1″] [tab title=”Эмчилгээ”]

[spoiler title=”Зүрх судасны төв“] Корей Их Сургуулийн Анам эмнэлэг нь Зүрхний хэм алдагдал, зүрхний титэм судасны ажилбар, зүрхний гажгийн мэс заслын бус эмчилгээ, тосгуурын хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээгээр дэлхийд тэргүүлж байна. Манай эмнэлгийн Зүрх Судасны төв нь Азидаа тэргүүлэх төв болон хөгжсөн билээ.  [/spoiler]

[spoiler title=”Эмгэг судлалын тасаг“]

Тус эмнэлгийн эмгэг судлалын тасаг нь 6 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд

  • Эсийн бичил бүтцийн эмгэг судлал
  • Эсийн эмгэг судлал
  • Дархлалын эмгэг судлал
  • Молекул эмгэг судлал
  • Электрон микроскоп
  • Нас баралтын дараах эмгэг судлал

[/spoiler]

[spoiler title=”Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгийн тасаг“]

Өнчин тархи, бамбай булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч г.м дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг шинжилж, тохирох эмчилгээг хийнэ.
Манай тасагт

  • Чихрийн шижингийн Клиник
  • Бамбай Булчирхайн Клиник
  • Яс сийрэгжилтийн Клиник үүд ажиллаж байна.

[/spoiler]

[spoiler title=”Үе судлалын тасаг“]
Манай төв доорхи чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: хэрлэг, үений холбогч эдийн эмгэг судлал (Остеоартрит), тогтолцооны чоно хөрвөс (Lupus), өвдөгний үений эмгэгүүд (Ankylosingspondylitis, Spondylarthritis), тулай (Gout), булчин холбогч эдийн өвчнүүд, бехетийн өвчин, цочмог хоруу чанар ихтэй олон үеийг зэрэг гэмтээдэг Палиндромревматизм, яс сийрэгжилт, даамжрах явцтай тогтолцооны склеродерми (Склеродерм), Чург-Страусын хам шинж, дерматомиозит,
Райнадын эмгэг, бүсэлхий нурууны өвдөлт, Судасны хана тархмалаар гэмтэх (Васкулит).
Үений өвчнүүдийн тархалт их, тохирох эмчилгээ хийлгээгүй тохиолдолд цаашид даамжрах хандлага ихтэй тул хугацаа алдалгүй оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй.

[/spoiler]

[spoiler title=”Хавдрын туяа эмчилгээний тасаг“] Хорт хавдрын үед мэс заслын, химийн, туяаны хэмээх үндсэн гурван төрлийн эмчилгээ хийгддэг. Манай эмнэлэг туяа эмчилгээндээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи шугаман хурдасгуурыг эмчилгээндээ нэвтрүүлснээр, хавдрын туяа эмчилгээний үр дүн сайжирч, туяаны эмчилгээний үед гарах хажуугийн гаж нөлөөг багасгаж байна. [/spoiler]

[spoiler title=”Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг“] Корей Их Сургуулийн Төрөх Болон Эмэгтэйчүүдийн тасаг нь Солонгосын Төрөхийн болон Эмэгтэйчүүдийн өвчин судлалын салбарын хөгжилд их хувь нэмэр оруулсан, Солонгост төдийгүй дэлхийд эмчилгээ оношлогоо нь тэргүүлж байгаа юм.

Оношлогооны клиник, Үргүйдлийн клиник, Эмэгтэйчүүдийн хавдрын клиник, Цэвэршилтийн Клиник, Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн клиник, Дутуу төрөлтийн клиник, Төлөвлөгөөт төрөлтийн клиник зэрэг тусгай мэргэшсэн клиникүүдээр өвчтөнд үйлчилгээ үзүүлж байна.

Оношлогооны клиник, Үргүйдлийн клиник, Эмэгтэйчүүдийн хавдрын клиник, Цэвэршилтийн Клиник, Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн клиник, Дутуу төрөлтийн клиник, Төлөвлөгөөт төрөлтийн клиник зэрэг тусгай мэргэшсэн клиникүүдээр өвчтөнд үйлчилгээ үзүүлж байна. [/spoiler]

[spoiler title=”Гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал“] Тус тасаг нь төрөл бүрийн гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал хийж, бие махбодийн тогтоцын гэмтэл, гажиг, согогийг засаж байна. Манай тасагт бичил мэс засал, арьс шилжүүлэн суулгах, арьс нөхөх, түлэгдсэн арьс нөхөн сэргээх, сэтэрхий тагнай нөхөх, гарын сарвуу, алга сэргээн засах, чихний хэлбэр засах мэс заслууд, үс шилжүүлэн суулгах, лазераар нүүрний үрчлээг арилгах, химийн нэгдэл ашиглан үрчлээ засах зэрэг ажилбарыг амжилттай хийж байна.

Мөн түүнчлэн гоо сайхны мэс засал, царай төрх, биеийн галбир засах, насжилттай холбоотой гарсан өөрчлөлтүүдийг засах мэс заслыг хийж байна. [/spoiler]

[spoiler title=”Хоол боловсоруулах эрхтэн, Элэг судлалын тасаг“]

Хоол боловсруулах эрхтэн судлалын төв нь Солонгостоо өндөр нэр хүндтэй төв ба судалгаа шинжилгээ, эмчилгээ, шинэ техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх тал дээр байнга анхдагч байсаар ирсэн билээ. Дэлхий нийтэд өргөн тархсан элэгний хорт хавдарын эмчилгээг сайжруулах зорилгоор элэгний архаг эмгэгийн үе шатыг нарийн тогтоохын тулд Fiberization сорилыг ашиглаж эхлээд байна. Элэгний хорт хавдарын үе шатыг нарийн тогтоосноор тохирох эмчилгээг эмчилгээний өндөр үр дүнтэйгээр хийлгэх боломж нээгдэх юм. [/spoiler]

[spoiler title=”Мэдрэлийн мэс заслын тасаг“] Манай эмнэлгийн Мэдрэлийн Мэс Заслын төв нь 1942 онд Солонгос улсын хэмжээнд анхных болон байгуулагдсан билээ. Анх Байгуулагдсан цагаасаа эхлэн Солонгосын тэргүүн зэргийн Мэдрэлийн Мэс Заслын төвийн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Тархины хоруу явцтай хавдрын үед эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор туяа болон хими эмчилгээ хийж эхэлснээр Солонгост төдийгүй дэлхийн олон улс оронд энэ төрлийн эмчилгээгээр тэргүүлэх боллоо. [/spoiler]

[spoiler title=”Нүд Судлалын тасаг“] Хүүхдийн нүдний солир засах, төрөл бүрийн солирын үеийн өвөрмөц эмчилгээ, хүүхдийн нүдний мэдрэлийн шалтгаантай өвчнүүдийн үеийн эмчилгээг хийнэ. Эвэрлэг бүрхүүлийн эмгэг, харааг мэс заслын аргаар засахг болор шилжүүлэн суулгах, торлог бүрхүүлийн эмгэг, чихрийн шижний шалтгаантай торлогийн эмгэг, глауком, катарактын эмчилгээ, нүдний гоо сайхны мэс засал г.м эмчилгээг хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Хөх, дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын тасаг“] Энэ тасагт хөхний бүх төрлийн өвчин эмгэгийг оношлож, эмчилгээ хийх зорилготой тусгай мэргэшсэн клиник юм. Хөхний мэс заслын үед өвчтөнд шаардлагатай бүх арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж, сэтгэл засал, биеийн галбирыг сэргээн засах зэрэг мэс ажилбаруудыг мөн давхар гүйцэтгэнэ. [/spoiler]

[spoiler title=”Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг“] Манай тасагт хамрын хөндийн дурангийн мэс засал, харшлын шалтгаантай ринитийн лазерын болон химийн эмчилгээ, унтах үеийн амьсгал дутагдлын хам шинжийн эмчилгээ, хамар засах мэс засал хийж байна.

Мөн дунд чих, хэнгэрэгний архаг үрэвсэлийн эмчилгээ, сонсгол муутай өвчтөнийн сонсгол дэмжих эмчилгээ зэргийг хийж байна.
Толгой хүзүүний мэс засал- Дууны хөвчийн өвчнүүдийн эмийн болон мэс заслын эмчилгээ, улаан хоолой цагаан мөгөөрсөн хоолойн сөргөө өвчний эмчилгээ, бамбай булчирхай, төвөнх, амны хөндий, шүлсний булчирхайн хорт хавдарын эмчилгээг хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Үений мэс засал“] Үе, нуруу нугас, холбогч эдийн оношлогоо, эмчилгээнд мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний арга ашигладаг. Түнхний үений эмчилгээ, хиймэл түнх суулгах мэс засал, хиймэл өвдөгний үе суулгах, нурууны үе солих, хүхдийн үе ний өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, мөр мултралын мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ, гэмтэл, үе, яс, булчин холбогч эдийн хавдар г.м өвчний үеийн мэс заслын эмчилгээ хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Арьсны эмгэг судлалын төв“] Арьсны төрөл бүрийн өвчнүүд, харшил, эмийн үл тохирооны шалтгаантай арьсны эмгэг, зангилаат тууралт, цэврүүт тууралт, арьсны хавдар, цусан тууралт г.м өвчнүүдийн үеийн эмчилгээг сүүлийн үеийн дэвшилтэт эм, технологи ашиглан эмчилнэ. [/spoiler]

[spoiler title=”Амьсгалын эрхтэн судлалын тасаг“] Агаарын бохирдол, тамхи таталт зэрэг хүчин зүйлсийн улмаас үүссэн өвчин эмгэгийг оношлож эмчилнэ. Багтраа болон харшил судлалын Клиникт шалтгаан тодорхойгүй ханиалгын шалтгааныг тогтоон тохирох эмчилгээг хийж, урьдчилан сэргийлэх сургалт явуулна. Уушгины архаг өвчний Клиникт тамхи таталттай холбоотой үүссэн Уушгины архаг бөглөрөлтөт эмгэгийн оношлогоо эмчилгээг хийнэ. Уушгины хавдарын Клиникт бронхын дуран оношлогоогоор уушгины хавдрыг эрт үед оношлон, туяа эмчилгээ хийнэ.

Уушгины хавдарын Клиникт бронхын дуран оношлогоогоор уушгины хавдрыг эрт үед оношлон, туяа эмчилгээ хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Хүүхдийн мэс заслын тасаг“] Хүүхдийн мэс заслын тасаг нь 15 хүртэлх насны хүүхдийн согог, төрөлхийн гажиг засах мэс засал, хүүхдийн гэмтэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслуудыг хийнэ.

Мэс засалд хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж болох роботын мэс засал, дурангийн мэс засал, зэргийг хэрэглэх ба өдөр бүр өсөн томорч байгаа хүүхдийн бие махбодид тохиромжтой, зовиур шаналгаа багатай эмчилгээ хийнэ. [/spoiler]

[spoiler title=”Элэг цөс нойр булчирхайн мэс заслын төв”] Элэгний хорт хавдарын үеийн бүхий л төрлийн эмчилгээг хийнэ.
Бүдүүн гэдэсний мэс заслын тасаг
Мэдээ алдуулах, өвдөлт намдаах тасаг
Шээс бэлгийн тогтолцоо судлалын тасаг
Хүүхдийн урологийн клиник, Эрэгтэйчүүдийн Клиник, Шээс дамжуулах замын халдварын Клиник, Шээс дамжуулах зам дахь чулууны эмчилгээний Клиникүүд ажиллаж бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. [/spoiler]

[spoiler title=”Хоол боловсруулах замын мэс заслын тасаг“] Хүүхдийн тасаг
Манай тасаг нь Цус харвалтын Клиник, Эпилепсийн Клиник, Нойрны хямралын Клиник, Толгой өвдөлтийн Клиник, Паркинсон өвчний Клиник, Ой тогтоолт хямралын Клиник, Захын мэдрэлийн өвчний Клиникүүд чанарын өндөр түвшинд оношлогоо эмчилгээ хийж байна. [/spoiler]

[spoiler title=”Рентген тасаг“] Манай тасаг нь дижитал аппаратаар хөхний зураг авах, хэт авиан шинжилгээ, 64 сувагт КТ, 3Т MRI аппаратаар өвчнийг эрт үед нь оношлож байна. [/spoiler]

[spoiler title=”Судас, эрхтэн шилжүүлэн суулгах төв “] Манай эмнэлгийн судас, эрхтэн шилжүүлэн суулгах төв нь доорхи мэс заслуудыг хийж байна. Үүнд:
Судасны өвчнүүд
1.Гол судасны хэвлийн хэсгийн цүлхэн
2. Артерийн судасны бөглөрөл
3.Ташааны хэсгийн артерийн судасны бөглөрөл
4.Бөөрний судасны нарийслын улмаас артерийн даралт ихсэх
5. Захын эрхтний цусан хангамж дутагдах эмгэг
6. Бургерын өвчин
8.Өвдөгний венийн өргөсөл
9.Венийн судасны архаг бөглөрөл
10. Тунгалгийн хаван
11. Гүнийн венийн бөглөрөл (DVT)
12. Чихрийн шижингийн үеийн хөл
13. Судасны дутуу хөгжил
14. Үүдэн венийн даралт ихсэлт
15. Элэгний хатуурлын үеийн асцит
16. Артери венийн холбоос
17. Хорт хавдарын үед төвийн венийн судсанд катетер тавих
18.Гэмтлийн шалтгаантай судасны гэмтэл
19. Мөч тайрах
20. Судасны эмгэгийг удаан хугацаанд эмчлээгүйн улмаас үүссэн хүндрэл
21. Целлюлит
22. Судасны тархмал үрэвсэл [/spoiler]

[spoiler title=”Эрхтэн шилжүүлэн суулгах“] 1. Зүрх
2. Бөөр
3. Нойр булчирхай
4. Нарийн гэдэс
5. Элэг
6. Хятад Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон өвчтөний хагалгаа [/spoiler]

[spoiler title=”Сэтгэцийн өвчин судлалын тасаг“] Сэтгэцийн төрөл бүрийн эмгэгийн үед эмийн эмчилгээ, зан төрхийг засах эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, тогоор цохиулах эмчилгээг хийж байна. [/spoiler]

[spoiler title=”Хавдар судлал, Цусны өвчин судлал
Эрүү, шүдний тасаг“] Доорхи өндөр мэргэшсэн төвүүдээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ㆍЭрүү нүүрний өвчний тасаг
ㆍЭрүү нөхөх [/spoiler]

[spoiler title=”Цөмийн онош зүйн тасаг”] -Зураг авах сорилууд: Гамма камер ашиглан зураг авах, SPECT, and PET
-Ердийн сорилууд: Цус, шээс бусад эрхтэнд радиоиммун аргаар өвчнийг нарийн оношлоно. Элэгний архаг үрэвсэл, бамбайн булчирхайн дааврын шинжилгээ, хавдрын сорил гэх мэт. [/spoiler]

[spoiler title=”-Изотопын шинжилгээ“] Зүрхний өвчин судлалын тасаг
Манай эмнэлгийн Зүрхний Өвчин судлалын тасаг нь Солонгос улс төдийгүй Азийн улс орнуудад нэр хүндтэй ба сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Зүрхний архаг Дутагдлын үеийн оношлогоо эмчилгээ
Зүрхний титэм судасны үеийн нарийслын оношлогоо эмчилгээ
Зүрхний хэм алдагдлын үеийн оношлогоо эмчилгээ
Артерийн даралт ихсэх өвчний үеийн оношлогоо эмчилгээг хийж байна. [/spoiler]
[spoiler title=”Эрүү, шүдний төв”] Доорхи өндөр мэргэшсэн төвүүдээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
ㆍЭрүү нүүрний өвчний тасаг
ㆍЭрүү нөхөх [/spoiler][/tab]

[tab title=”Зуучлал”]

Өвчтөнг эмнэлэгт зуучлахад

1. Өвчний байдлын талаар эмч нарын дүгнэлт, хийлгэсэн шинжилгээг файл болон бусад хэлбэрээр тус эмнэлэгт ажилладаг эмч-төлөөлөгчид илгээх
2. Өвчний байдал, хийглэх эмчилгээ, эмчилгээний явц, төлбөрийг эргэж өвчтөний ар гэрт мэдэгдэнэ
3. Өвчтөний ар гэр тус эмнэлэгт ирж эмчлүүлэхийг зөвшөөрвөл тус эмнэлэгт үзлэгийн цаг авч, албан ёсны урилга эмнэлгээс авна
4. Урилгыг өвчтөний ар гэрийнхэнд өгөх
5. Виз мэдүүлэх
6. Солонгост хүрэлцэн ирж эмнэлэгт үзүүлэх

Корей Их Сургуулийн Анам эмнэлгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ENCORE VERITAS Co,.LTD танилцуулга.[/tab]

[tab title=”Зургийн цомог”]

[/tab]
[tab title=”Хаяг”]

Хаяг

MD. Saruul Ts.
Cardiac Cath Lab,
Cardiovascular Center, Anam Hospital

Korea University Medical Center, 126-1,
Anam-dong 5ga, Seongbuk-gu,
Seoul 136-705, Korea.

Утас: 99199276, 91916613
Имэйл: korea_hospital@yahoo.com

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Эрхүүгийн гудамж-7, 11-р хороолол, 10-Г байр 4 тоот
Утас: 91916613, 99199276,
Факс: 976-11-688-688

encoreveritas@yahoo.com, www.103.mn [/tab]

[tab title=”Захидал бичих”]

Захидал бичих

Таны нэр (Заавал оруулах шаардлагатай)

Таны имэйл (Заавал оруулах шаардлагатай)

Гарчиг

Таны захидал

[/tab] [/tabs]

83 Comments

  1. naigal

    sn bnu. manai eejiin uwdug tohoind yas urgaad bga yumaa. huduu bdag. tanaihaar vzleg onoshlogoo hiilgeed emchilgeend yawii gewel oiroltsoogor heden tugrugnii tulbur garah we. mun mongold onoshildog uu. eswel solongost uu. nadruu zaawal hariu bicheerei.

  2. Тэмүүлэн

    Сайн байна уу. Манай ах Зүрхэний титэм судас солих хагалгаадн явах гэж байгаа юмаа. Нийт хэдэн төгрөгний зардал гарах вэ? Хариу заавал үлдээгээрээ

  3. sain baina u? manai ohin odoo 3nas 8sartai saajiltai ym. Tanai emnelegt ochij vzvvleh gesen ym. Ohin maane busad hvvhdiin hiidgiig hiij chadahgvi bolhoor nadad jaahan hetsvv l bdag ym. Gadaadad emchilgee ih sain gedgiig sonsood handaj bna butsaaj hariu bicheerei guij bna

  4. Gegee

    Sain Baina uu Bi hulmas tai yum l daa tegeed Tanai emneleg deer mes salicin argaar avahuulah gesiin hir ur duntei Bol humuus daraa ni dahidag geed bh yum er ni batalgaa garage ugdug bolov uu hariu? 

  5. sain bnuu bi neg yum asuuh gesiin tanaih holnii maig zasdag uu zasdag bol une hansh n hd we hariulj tus bolooch

  6. Цэрэнлхам

    с айн байна уу? Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая. минии ач хүү 2 сартай бөгөөд төрөлхийн зүрхний VSD, COA гэсэн оношийг саяхан эх нялхсийн эмч нар тогтоосон юм. тэгээд аль болох яаралтай хагалгаанд орох талаар хөөцөлдөж байгаа бөгөөд та бүхэн энэ талаар туслах боломж байна уу? гол нь хагалгааны зардлыг хөнгөлөх талаар туслах боломж байна уу?
    хариу хүсье

  7. korei surguulid ajildag Saruul ubchtei humuusiin setgeleer togloj emchilj bolohgui ubchtei hunii buh mungiin shabhaj emchlegdene gej hunii gazar abchirchirdag uuruu yu ch medehgui baij hunii amiar toglodog emch bish ouytan baij MONGOL hun baij heden tugurug careeraas bolj ichehgui ingeed zuragaa tabichdag ingej bolohgui shd hamaagui itgej bolohgui shuu (hohirogch)

  8. UUGII

    BICHSEN 2013/01/19 SAIN BAINA UU MAMAI EEJ ELEG HATUURJ SHOHOIJSON GESEN VVNIIG VAJ EMCHLEH BE

  9. Uyanga

    sain baina uu?bi 24n nastai emegtei minii us halzarj unad jil garan bolson odoo 100nii 60n % n usgui buur gyalaitsan buh torliin shinjilgee hiilgej emchluulsen bolowch urgahgui bga odoo bainga farikatai yawdag tanai us shiljuulen suulgah uilchilgeend hamragdaj bolohuu?ene baidlaaraa nasaara iin baidaltai bh shig sanagdad bainga stresstei bdg bolwol tanaihluu tolgoin zuragaa yawuulmar bna yaj yawuuluh uu

  10. Tsenge

    tanai emnelgin nvdni tasagt hvvhdee vzvvlmeer bn holbogdoh utas haugaa uguuch

  11. tsengel

    sain bnuu. bi tunhnii buluunii ysnii siiregjilttei bsan ymaa yg onoshiig ni yu gedgiig medehgui bna tegeed namaig ysnii hort havdar geed ysiig ni ih nariihan bolgood husaad uhaad avtsan ymaa tegeed daraa ni hort havdariin esreg himi, tuya emchilgee hiisen odoogoos 10 jiliin omno tegeed daraa ni uldsen nariissan ys ni yvtsiin dund hugaraad zorood deeshee suujnii ysandaa naaldaad togttson tuya emchilgee hiisen hesegtee hutuuraad hattsan hol dooshoo hodlohgui medeegui shahuu eruul holnoosoo ih bogino boltson tayagtai yvdag bi emchilgee hiilgej holoo edgeemeer bna tanai emnelegt yaaj ochih ve ochood zardal mongo ni hed orchim bh ve. mongold onshiloh bolomj bgaa yu nadad bolomjtoi bol mash dariu hugatsaand hariu ilgeene gej naidaj bn

  12. batjargal

    SAIN UU BI 37 NASTAI EMEGTEI 3 HUUHEDTEI ELEGNII TSIROZ BOLON ULAAN HOOLOIN VARIKOZTOI GEJ ONOSHLOGDOOD 13 JIL BOLJ BNA TANAI ULAANBAATAR DAH TOVOOR HANDAJ ZOVLOGOO AVJ TSAASHID EMCHILGEEGEE URGELJLUULJ ZAALGUULJ BOLOH UU TANAI BAIGUULGAD HUN ARDIIN ERUUL ENHIIN TOLOO ZUTGEJ BUI UILST NI AMJILT HUSIE HARIU ILGEEGEENE GEDEGT ITGEJ BAINA

  13. enkhtuya

    ta buhend eejiigee uzuulj eleg soliulah huseltei bna

  14. cain baina uu?
    manai eej 45 nastai turulhiin zurhnii tsoorhoitoi gej onoshlogdson tanai emlegtei yaj holbogdoh we hariugnu uu?

  15. tanai emlegt zurhnii hem aldagdaliig yaj emchleh heden togrog boloh be

  16. gantsetseg

    sain bnuu bi odoo 25 nastai emegtei3n nastai bh da tunhee multlaad odoog hurtel ymar 1 emchilgeee hiilgeegui yumaa bagadaa bariulj bsan tanai emlegt emchluulbel une hansh n ymar bn we hariu ugj tusalna uu

  17. Золжаргал

    Сайн байна уу Манай эгч маань өнчин тархины хорт хавдартай тэгээд 1 нүдэн огт хараагүй болсон одоо нөгөө нүдний хараа нь бас муудаж байгаа тэгээд амьдралыэ боломж бололцоо тааруу урьд нь хөх хотод эмчилгээ хийлгээд байшин саваа зараад одоо айлын байшин хөлсөлж амьдардаг та бүхэнээр гуйж байна туслахыг хичээгээрэй

  18. Сайн байн уу
    Сайхан сэгэлт хүмүүс та бүхэнд интэрнет захидлыг очох өдрийн мэндийг дэвшүүлье
    Би өрх толгойлол өнөөдрийн байдлаар 40-өөд жил амьдарч яваа жирийн нэгэн тэтгэвэрийн эх хүн байна
    Миний том охин Энхтуяа одоо тархиний хавдараар өвчлөөд монголдоо хагалгаанд орсон боловч хавдар нь өнчин тархиа барьж ургасан олон судаснуудтай ойр байрласан гадаадад хагалгаанд орох 3-р нэгдсэн эмнэлэгийн эмч нар дүгнэлт гаргасан Миний охины нэг нүд өвчнөөсөө болоод юм харахаа больсон нөгөө нүд нь муу хараатай
    яаралтай солонгос тайланд улсын аль нэгэнд очиж хагалгаанд орвол 80-90%-ын амжилттай гэсэн боловч бидэнд гадаадад эмчилгээ хийлгэх боломжгүй тул сайхан сэтгэлт гадаад дотоодын халуун сэтгэлт та бүхний аль нэг нь туслаж эх миний сэтгэлийг баярлуулаач гэж түмэндээ залбирч байна

  19. намуун

    hi manai hvvhed hold orhono bol orson harin joohon hazgar ywaad bnaa yah we mes zasal hiilged ch yumuu 100 huwi emchleh bolomj bdg bolwuu medej bgaa hvn bwal holboo barij tusalnuu 88247033

  20. medicalseoul

    Сайн байна уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Солонгост эрүүл мэндийн аялал хийх, визний зөвөлгөө болон эмчилгээний зөвөлгөө өгнө
    .

    утас-9846 4595

  21. medicalseoul

    Сайн байна уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Солонгост эрүүл мэндийн аялал хийх, визний зөвөлгөө болон эмчилгээний зөвөлгөө өгнө
    .
    утас-9846 4595

  22. medeelel

    Ta buhen Mongold 9191-6613 utsaas buh heregtei medeellee avna uu, Korea Anam emneleg. Solongosruu shuud yrih bol 82-010-7571-6613 

  23. medeelel

    Asuult asuusan buh humuus bidentei shuud 9191-6613 yum uu, Solongosruu 82-010-7571-6613 dugaaraar cholootei yrij asuultiinhaa hariultiig avch bolno shuu. Ta buhend eruul enhiig husye. Korea Anam emnelegiin alban yosnii toloologchiin gazar

  24. sn bn u nadad zaaval hariu iruuleerei minii nuruu ovdood jil garan bolj bnaa say nuruunii MRI hiilgesen L4-L5r ue hoorond zoolon ed ni everhiitei nugasruugaa darsan bn hagalgaand or geseen tanaihtai yaj holboo barih be
    hichneen togrog hereg boloh boloo
    minii utas 96042024 91988488 89021671

  25. sukhee

    Sain bna uu shilbenii gadna heseg bolon tohoi orchmoor mash ih stagatnuurtai zuil garaad udaj bna dermavet tosiig turhdeg uuniig tegs emchilj boloh uu koread emchilgee onoshlogoo bna uu

  26. s

    sain bn u my ohin zvrhni 2 howdol.n gold tsoorhoitoi haluurad huhrult uguud bdag tanai emnelegtei yaj holbogdoh we hariu zaawal biceerei

  27. battsetseg

    sain baina uu. tanai hamt olond ajliin amjilt husiye. Tanai hamt olnii hicheel zutgeleer manai eej eruul saihan zurhtei bolloo.

  28. зинамидрагийн эрдэнэбаатар

     миний дүү элэгний сирозтой  юм лдаа танай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах уу суулгавал хэдэн төгрөг болон монголоос шинжилгээг нь өгч явуулвал хариу өгч чадах болов уу надаа туслаач
     

  29. Мөөгий

    Сайн байна уу? та бүхэнд энэ өдрийн мэнд хүгэе!!. Манай охин одоо 1 нас 8 сартай хүзүү нь бага зэрэг гэлжийгээд байх юм аа. 4 сар хүрээд анх толгойгоо дааж эхлэх үедээ мэдэгдэж эхэлсэн юм . Тэр үед гэмтэлийн хүүхдийн эмч бас эх нялхасын толгой хүзүүний эмчид үзүүлсэн боловч хүзүүг нь барьж үзээд зарим хүүхэд ингэдэг юм аа 1 нас хүртэл нь ажиглаж бай гэсэн. Одоо тэр үеээсээ гайгүй болсон ч бага зэрэг гэлжгий байгаад байнаа. Энэ өвчин тэр болгон түгээмэл байдаггүй юм шиг байна. Бидэнд хаана хандах яах ёстойг зөвлөөч.

  30. одонтунгалаг

    sain bnau mini ach ohin odo 6 nastai 2 sartaida harvalt ogod meningit bolod oroson nud ni ogt haragui bolson emchleh arga bga bolovu tuslarai

  31. Ta bidentei holbogdono uu  ? ODONTUNGALAGAA

  32. зинамидрагийн эрдэнэбаатар ta ch bas holbohdono uu 9846-4595

  33. Сайн байна уу? Та бүхэн солонгосын нэр хүндтэй эмнэлгүүдэд эмчлүүлэхийг хүсэж байна уу? Бид та бүхэнд туслахад бэлэн байна. Та бүхэнд тохирсон эмнэлгийг сонгож мөн визний асуудлыг түргэн шуурхай шийдэж өгнө.
    Утас: 7575-7012

Leave a Reply