Витамин А ба Д

Витамин А, Д нь тосонд уусдаг чанартайгаас гадна бие организмын олон үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог.

А амин дэм нь нарийн гэдсэнд шимэгддэг ба элэг, бөөр, харааны эрхтэнд өндөр тослогт хүчилтэй эфир болон хуримтлагддаг. А амин дэм нь биеийн өсөлтийг дэмжигч, арьсыг эрүүл байлгах, нүдний харааны пигментүүдэд нэвтэрч нүдийг чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг учир харуй бүрий гэрэл муу орчинд юм үзэгдэл харах чадварыг нэмж өгдөг төдийгүй биеийн дархлаа сайжруулж, халдвар болон бактер эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг, мөн түүнчлэн нөхөн үржихүйн хэвийн процессыг хангаж, ялангуяа жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд,  эрэгтэйчүүдийн бэлгийн болон дааврын хэвийн үйл ажиллагаанд идэвхитэй дэмжлэг өгдөг чухал амин дэм юм. А амин дэмийг өндөр тунгаар хэрэглэх нь хавдраас урьдчилан сэргийлэх, түүний өсөлтийг бууруулах хүртэл үйлчилгээтэй.

Нарны гэгдэх Д амин дэм нь хамгийн түрүүнд организм дахь кальци, фосфорын шингэц, шимэгдэлтийг сайжруулснаар ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг тул яс болон шүдний хэвийн хөгжилд нэн шаардлагатай бөгөөд мөн хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Эдгээр амин дэм нь биед дутагдсанаас арьс болон үс хуурайших, хараа муудах, ялангуяа гэрэлтүүлэг муу орчинд эсвэл гэрэл ихтэй газар юм харах чадвар муудах, толгой өвдөх, нүд арган хуурайших, хумс хэврэгших, амьсгалын замын зарим өвчнүүд үүсэх, хүүхдүүдийн хувьд ясны болон шүдний хөгжил, өсөлт муу байх, насанд хүрэгсдийн хувьд яс сийрэгжих, хэврэгших гэх мэт олон шинж тэмдгүүд илэрдэг байна.

Эдгээр витаминууд нь тосонд уусдаг чанартайгаас гадна  хүний өдөрт уух тун нь 5000 ОУН (Олон Улсын Нэгж) витамин А, 400 ОУН витамин Д-г агуулах бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний өдрийн хэрэгцээг бүрэн хангана.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, өдөрт 1 капсулыг усаар даруулж ууна.

10 thoughts on “Витамин А ба Д

  1. өнөрөө

    үүнээс илүү мэдээлэл оруулаарай окуууууууууууууууу

  2. энхээ

    баярлалаа, тосонд уусдаг витамины тухай дэлгэрэнгүй мэдээлэл илүү хэрэгтэй байна,

  3. око

    дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна аа хүмүүсийг ухаартал нь 
    өнөөдөр  монголд витамины хэрэглээ дутмаг байга

  4. Батцэцэг

    хүүхдийн хоолны зуршлыг яаж сайжруулах вэ?том хүү маань хоолонд муу нэг л туранхай харагдах боллоо.ямарч хоолыг гуйлгаж уурлуулж идэх юм.санаа зовоод байна зөвлөгөө өгөөч

  5. Maralaa

    Сайн байцгаана уу. Д витамины талаар мэддэг зүйлээ бичье. Өрхийн эмнэлэгүүдээр тараагддаг Д витамин бол маш өндөр дозтой, нилээд хүчтэй байдаг. Хүүхдэд аюултай. Үүнийг нэн ядуу буурай хөгжилтэй орнуудад тусламжаар олгодог юм. Иймээс л үнэгүй тараадаг. Герман Д витамин дотроо маш олон янз байдаг. Шүдний пааланг бэхжүүлэ, ургалтанд эерэгээр нөлөөлдөг Flour агуулсан давхар үйлчилгээтэй Герман Д манайд ихэвчлэн зарагддаг. Яахав сайн л даа. Гэхдээ сүүлийн үед Германд Flour агуулснаас татгалзаад байгаа. Учир нь энэ нь шүдийг шарлуулдаг. Харин одоо Германы эмч нар Vigantoletten гээд 500 I.E-тай зөвлөж хүүхдүүдэд уулгадаг. Үүнийг жилийн 4 улиралд тасралтгүй өдөр бүр 1 ширхэгийг уудаг. Манайд зуны улиралд Д уудаггүй гэдэг. Уг нь урд нь ингэж зөвлөдөг байсан ч нарны туяа магадгүй 20 жилийн өмнөх шигээ аюулгүй биш болсон (үүнийг тайлбарлах нь илүүц биз). Тиймээс нарнаас Д-г авч чадахаа больсон тул улирал харгалзахгүй өгдөг. Гэтэл манайд хуучнаараа л зөвлөөд байдаг. Дуслаар уудаг Оросын спиртэн Д ч байдаг. Энэ нь мөн адил доз өндөртэй, хүүхэд уухад амтны хувьд ч тааламжгүй байдаг. Иймээс та бүхэнд Flour агуулаагүй Герман Д витаминыг хүүхэд төрснөөс хойш 10 хоногтойгоос эхлэн 2 нас хүртэл өдөр бүр өгч байхыг зөвлөмөөр байна. ^^

  6. eegii

    iluu delgerengui zuil oruulmaar yum shig sanagdlaa gehde zajim neg medeelliig awch chadlaa bayralla

  7. och

    hi.medeelel olgosold bayarlalaa gehdee bid bvhen medeh gesen zvilee jaahan dutmag medej awlaa. ta bvhen medeellee delgerengvi bolgomoor bn jishe ni D vitamin gej bn ter chin shingeneer usan toson shahmalaa yanz bvriin gazriin oor oor bn
    bas emiin tailbaruudiig mash delgerengvi bidend oilgomjtoi helbereer tailbarlaj bichmeer bn. ta bvhniig tegeh bh gej naidaj bn bayarlalaa

  8. ээгий

    А,Д,К,Е амин дэмүүдийн тогтвортой чанарыг оруулж тус болооч

  9. Уянга

    Энэ Герман Д-г найздаа захиж авчруулсан юм. Одоо 4 байна, авах хүн байвал 4 замд ирээд холбогдоод аваарай 99158788

  10. doctor

    yagaad vitaminii surug nuluug bichihgui burheg zuil bicheed bgaan be. D vitaminiig hunii bie uuruu niilegjuuldeg nemeed d vitamin uuval ter chin iluudene shu de. D vitamin tosond uusdag buguud biyes gadagshildaggui. huuhded ugch bolohgui. mun A vitaminiig aris ni tulegdsen humuus , hund arisnii uvchtei humuus bolon nen shaardlagatai gesen humuus l uuna. huuhdedee bolon uursdiinhuu eruul mendiig bodii gevel yanzan buriin vitaminiig hereglehee bolih heregtei. vitaminiig nariin shinjilgee ugch zailshgui uuh heregtei gesen tohioldold emchiin hynalt zaavraar uudag bolhoos ingej hamaagui dur meden hereglej bolohgui. vitaminii iluudel ni huniig uheld hurgeh hurtel mash ayultai zuil shu. hool hunsee zuv taaruulaad hoolnoosoo tertee tergui vitaminaa avaad hunii bie ch (eleg) vitamin niilegjuulj mun baigaliin gerlees avch bhad. buurai ornuudad turshiltaar oruulj irsen em vitamin zarim ashigaa bodson humuusiin amand itgen surug nuluug anhaarahgui hereglej ogt bolohgui shu . alivaa zuiliig hereglehiin umnu zaaval surug nuluug medej baih shaardlagatai shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *