Пирацетам

200мг, 400мг, 500мг, 800 мг, 1200 мг шахмал, 400 мг капсул, 1 мг|5  мл туншил, 33% сироп хэлбэртэй байх ба тархины цусны эргэлт, бодисын  солилцооны хямралыг засах үйлчлэлтэй тул тархины судас хатуурал, цусны эргэлтийн хямрал, тархины гэмтлийн дараахь үеийн эмчилгээнд, бас зүрхний  шигдээс, хадуур хэлбэрийн эст цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг.

Хааяа  өвчтөн цочромтгой болох, сэтгэлийн хөөрөлд орох, нойр муудах, толгой өвдөх,  эргэх, ходоод гэдэс хямрах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болзошгүй. Бөөрний  дутмагшил болон жирэмсэн, хөхүүл үед эмийг хэрэглэхгүй байх нь зохистой.  Улсын эмийн бүртгэлд Пирацетам, Пирабене, Ноотобрил, Хепотам зэрэг нэрээр  оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *