Трамадол

50 мг, 100 мг шахмал, лаа, 5%-1-2мл туншил хэлбэртэй, өвдөлтийн төвд нөлөөлөх замаар түүнийг намжаах үйлчлэлтэй. Янз бүрийн шалтгаант өвдөлтийг намдаах  зорилгоор хэрэглэдэг.

Толгой өвдөх, эргэх, хөлрөх, ядрах, зүрх дэлсэх, цусны  даралт багасах, хоолны дуршил өөрчлөгдөх, ам хуурайших, горойх, өтгөн хатах, арьс загатнах зэрэг гаж нөлөө илэрч болно. Энэ эмийг 2 хүртэлх насны хүүхэд,  мэнд хэт мэдрэг хүмүүст хэрэглэж болохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай  эмийн жагсаалтад орсон ба Улсын эмийн бүртгэлд Трамадол гидрохлорид,  Трамундин ретард, Трамадол-Акри, Трамолин, Трамадолор зэрэг нэрээр  бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *