Хлорпромазин

100мг, 250мг, 500мг шахмал, үрэл, 2.5%-2мл туншил хэлбэртэй,  мэдрэлийн системийг хүчтэй тайвшруулах, солиорлыг дарах, халуун буулгах,  бөөлжилтийг зогсоох, цусны даралтыг буулгах зэрэг олон талт үйлчлэлтэй бөгөөд  их төлөв аливаа солиорол, сэтгэлийн цочирдол, дошгиролыг дарах, айдас түгшүүр, хий үзэгдлийг намжаах зорилгоор хэрэглэдэг.

Нойрмоглох, толгой эргэх, цусны  даралт унах, ам хатах, паркинсонизм зэрэг гаж нөлөө илэрч болно. Элэг, бөөрний  хүнд өвчин, оврого, цусны өвчин, ходоодны шархлаа, гипотони, зүрхний гажиг,  тромбоэмболи, бронхоэктази зэрэг өвчний үед хэрэглэж болохгүй. Манай улсын  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба эмийн бүртгэлд  Аминазин нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *