Таны арьсны найман тэжээл

Их мөнгө зарсан ч тэр хэрээрээ үр дүнг олж харахгүй байгаа бүсгүйчүүддээ арьсанд дотроос нь тэжээл өгч залуу, гэрэлтсэн байдлыг хадгалах дараах 8 хоолыг хүнсэндээ тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

1. Таны одоо хэрэглэж байгаа хүнс хангалттай А витамин агуулж байна уу? Витамин нь хүний биеийн эд эсийг тэжээлээр хангаж, сэргээдэг ач тустай. Тиймээс А витаминыг ихээр агуулах буржгар байцаа, бууцайг хэрэглээрэй.

2. Та магадгүй хүхрийн маск арьсанд дээр тавихад ямар гайхалтай үр дүн авчирдгийг мэдэх байх. Тэгвэл өндөг, сармис зэрэг хүхэр ихтэй хоол хүнс нь таны арьсны уян хатан, толигор байдлыг дэмжиж өгдөг болохыг сануулъя.

3. Та бидний хэлж заншсанаар помидор буюу улаан лооль, түүний соусыг хүнсэндээ хэрэглээрэй! Энэ нь нарны хэт ягаан туяанаас таны арьсыг хамгаалж, улмаар хөгшрөлт, арьсны хорт хавдраас сэргийлэхэд нэн тустай.

4. Хулд, туна, яргай загасан дахь Омега 3S-ийн хэмжээ өндөр байдаг. Загасны өөх нь үрчлээнээс сэргийлэхийн сацуу арьсны чийгийг барьж, хуурайшилтыг багасган зөөлрүүлдэг.

5. Хясаа, хавч, мөн өөхгүй мах арьсыг тайвшруулж, цайр нь батгашилтыг багасгаж, шарх эдгээх үйл явцыг түргэсгэдэг.

6. Бид бүгд жүрж, бэрсүүт жүржийг ханиадны эсрэг дархлааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг ч энэхүү шим тэжээлт бодис нь үрчлээнээс сэргийлдгийг тэр бүр мэддэггүй.

7. Ногоон цай нь арьсны бүхий л төрлийн үрэвслээс хамгаалдаг. Энэ нүүр, хүзүүгээр гарсан үрэвслийн тархалтыг багасгаж Меланомаас хамгаалдаг.

8. Бидэнд жимс идэх шалтгаан дэндүү олон байх юм. Эрүүл эд эсийн үржлийг өдөөж, арьсыг өнгөлөг харагдуулдаг. Ялангуяа усан үзэм. Жимсийг дангаар нь идэхээс илүүтэй салад болгож, таргатай холих зэргээр хоолны дараах амтат дессертэндээ амтланхан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *