Эмгүй Эмчилгээ

Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ

  Дунд наснаас дээшхи хүмүүс титэм судасны чанартай зүрхний өвчин, цусны даралт ихсэх, тархины судасны нарийсал, хатуурал зэрэг өвчнүүдэд нэрвэгдэх нь олон байдаг. Энэ нь хүний нас, ажил мэргэжилтэй тодорхой хэмжээгээр холбоотой байдаг боловч гол нь хоол хүнсэндээ тогтмол ханасан өөх тос хэрэглэдэгтэй холбоотой билээ. Холестрин нь хүний судасны хананд наалдан аажмаар судасны хатуурал үүсгэх цаашид нарийсах, бөглөрөхийн эхлэлийг тавьдаг.

    Харин загас болон далайн амьтны бүтээгдэхүүнд ханаагүй өөхний хүчил ихээр агуулагддаг. Ханаагүй өөхний хүчил нь уураг -тай нэгдэж судасны ханан дээр тунахгүйгээр цусан судасны доторх хортой бодисыг цэвэрлэн арилгах үйлдлийг үзүүлнэ. Йимээс хоол хүнсэндээ загас, далайн амьтны мах илүү хэрэглэвэл цусны даралт ихсэх өвчин, судасны нарийсал ба хатуурал, зүрхний өвчин, тархины өвчнөөс сэргийлэх бас нэгэн эмгүй эмчилгээний арга болно.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

One thought on “Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ

  1. Pingback: Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ - Өдрийн Тойм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *