Архи ба амин дэмийн дутагдал.

Архичин хүнд голдуу А, В, Га, Br амин дэмийн дутагдал үүсдэг. Циррозоор өвчлөгсдөд карнитин ба цайрын дутагдал үүсэх бөгөөд тухай бүр тодорхой шинж тэмдгээр илэрч байдаг. Антидиурэтик дааврын урвалаас үүдэн бие махбодоос магни болон фосфор ихээр илэрч удалгүй энэ хоёр бодисын дутагдал үүсдэг.


Мөн үүнээс гадна нойр булчирхайгаас ялгарах ферментийн зохицуулалт архинаас болж алдагддаг бөгөөд тогтмол хэрэглэх тохиолдолд нойр булчирхай ноцтой өвчилдөг нь батлагджээ. Архаг архичидад В1 амин дэм дутагдаж байдаг бөгөөд тэр нь мэдрэлийн тогтолцооны Wernick өвчнийг үүсгэдэг байна.

Энэ нь төв мэдэрлийн тогтолцооны өвчин бөгөөд үе мөч болон нүдний алимны хөдөлгөөнийг зохицуулж байдаг булчинг гэмтээдэг. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 80% нь мэдрэлийн өвчлөлтэй болох нь тогтоогджээ. В1 амин дэм их хэмжээгээр дутагдвал үхэлд ч хүргэж болно. Дээрх өвчтнүүдэд В1 аминдэмийг ихээр өгвөл Wernick-ийн синдром эдгэрдэг ч Корсаковын хам шинж үүсэх магадлалтай байдаг. Корсаковын синдром буюу хам шинжийг анагаах ухааны үүднээс тайлбарлавал хүний ой санамж муудаж, зөвхөн ойрмогхон болсон зүйлээс бусдыг нь ор тас мартдаг үзэгдэл.

Зарим судалгаагаар Wernick-Koрсаковын синдром нь зөвхөн В1 амин дэмийн дутагдлаар үүсдэггүй бөгөөд архи, спирт нь тархины эсүүдэд сөргөөр нөлөөлсөнөөс болдог нь батлагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *