Никотин гэж юү вэ?

Никотин бол байгалиас тамхины навчинд үүсч бүрддэг, органик сууриндаа азот агуулсан химийн нэгдэл буюу алкалоид юм. Никотин нь тодорхой мэдрэлийн эсүүдийг бага тунгаар идэвхжүүлж, хэмжээнээсээ хамааран тамхичинд сэргэх, тайвшрах мэдрэмж төрүүлдэг.


Өндөр тунгаар хортон шавьжны хор болгон ашигладаг. Шавьжны тархины мэдрэлийн эсүүдийг холбодог химийн бодис (нейротрансмитер)-ыг саатуулснаар тэдгээрийг устгадаг байна.

Үйлчилгээ
Никотин нь тархи болон төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Тамхины утааг сороход никотин нь уушигнаас цусаар дамжин 7 секунд хүрэхгүй хугацаанд тархинд, мөн бусад амин чухал эрхтнүүдэд хүрдэг. Хүний бие никотиныг хэрхэн хүлээж авах нь тамхинд агуулагдах тунгаас хамаардаг. Анх тамхи татахад толгой эргэх, огиудас хүрэх мэдрэмж төрдөг. Гэвч цаашид тамхи татах бүрт никотиныг тэсвэрлэх чадвар нэмэгдсээр эдгээр шинжүүд нь хурдан үгүй болдог.

Нөлөө

Никотин бол героин, кокаин гэх мэт бодисуудын адил таны зан үйл, төрх, мэдрэмжид нөлөөлдөг. Тархины рецепторууд никотиныг онцгой мэдэрдэг бөгөөд тамхи татах бүрд цочролд орно. Эдгээр цочролууд нь биед олон хариу урвалуудыг үүсгэдэг.

Хүний зан төрх, сурах чадвар, сонор сэрэмж, анхаарал төвлөрүүлэх чадвар зэргийг зохицуулж байдаг тархинд агуулагдах химийн нэгдлүүдэд никотин нөлөөлдөг. Никотин зүрхний цохилт, амьсгалын тоог ихэсгэн, судсыг нарийсгаж хөл, гарын цусан хангамжийг бууруулна. Иймд тамхичдын хөл, гар хүйтэн байдаг байна. Никотин нь нүүрсхүчлийн хоёрч исэлтэй нэгдэж хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэн, зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг.

Зарим тохиолдолд тайшруулах нөлөө бүхий альфа долгионыг идэвхжүүлдэг. Тамхи нь эндорфины (биед үүсдэг транквилизатор) ялгаралтыг нэмэгдүүлдэг. Никотин нь бухимдалын зэрэг, хоногийн мөчлөг (өглөө, өдөр, орой), бодисын солилцоо зэргээс хамаарч биеийг идэвхжүүлэх, эсвэл тайвшруулах нөлөө үзүүлнэ.

Нэхэгдэх байдал
Тамхи татах хэмнэл гэдэг нь тамхиа асаагаад сорох болгонд бие организмын зүгээс үзүүлж буй хариу урвалаар тайлбарлагдана. Тамхи сорсноос 3 минутын дотор тайвшрах мэдрэмж төрнө. Тун удалгүй зүрх рүү цусыг буцааж авчирдаг венийн судасны даралт багасаж зүрх болон уушиг руу урсах цусны эргэлтийг нэмэгдүүлж, тэдгээрийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэдэг. Ингэснээр зүрхний цохилтын тоог олшруулан, тархины долгионы идэвхжилийг ихэсгэж сэргэх мэдрэмжийг төрүүлдэг. Тамхинд донтох өвчтэй хүмүүс хэд хэдэн шалтгааны улмаас тайвшралыг мэдэрдэг.

Нэгдүгээрт, тамхийг гүнзгий сорох (уушиглах). Тамхинаас гарахыг хүсч байгаа болон тамхи татдаггүй хүмүүст тамхийг гүнзгий сорох нь хортой байдгийг тайлбарлах хэрэгтэй.

Хоёрдугаарт, никотиныг дахин биедээ оруулж таниулснаар үгүйлэх шинжийг арилгаж, тайвшралыг мэдрэхэд нэмэр болно. Тамхийг гүнзгий сорж, никотин үгүйлэх шинжүүдийг намжааснаар хүний бие тамхинаас үүдэлтэй тайвшрал авдаг. Өөрөөр хэлбэл хамааралтай болсон байна.

Тамхи сорж эхэлснээс хойш 5-10 минутын дараа бие махбодын идэвх хамгийн өндөр хэмжээнд хүрнэ. Энэ нь цусанд эргэлдэж байгаа никотин болон бусад хорт бодисуудтай холбоотой юм. Никотин идэвхжүүлэх, хордуулах хам үйлчилгээтэй тул хүний бие аль болох хурдан гадагшлуулахыг хичээдэг. Үүний үр дүнд бөөрний үйл ажиллагаа идэвхжиж, цусан дахь чихэрийн хэмжээ ихсэн бодисын солилцоо идэвхжсэнээр бие махбодын мэдрэг, сэргэг байдал нэмэгддэг байна.

Сүүлийн тамхи татсанаас хойш 15-20 минутын хооронд никотиныг үгүйлэх шинж илэрч эхэлдэг. Цусан дахь никотины түвшин буурахад түүнийг хүсэх нь ихэсч (үгүйлэлт) бухимдах, түгших шинж тэмдэг илэрнэ. Бухимдал болон түгшүүрийн хариуд хүний бие, оюун ухаан тайвшралыг шаардан дахин тамхи татах хэрэгтэй болно. Хоногт 20 ба түүнээс олон ширхэг тамхи татдаг хүмүүс энэ хэмнэлд ордог байна. Тамхи татахаа зогсооход бие тавгүйрхдэг шалтгаан нь тамхи хаяснаас бус, тамхины хэмнэлд орсоноос болдог.

Донтох
Никотин нь тамхинд агуулагддаг, тамхийг дахин татахыг хүсэл төрүүлдэг бодис юм. Судалгаанаас үзэхэд тамхичдад никотингүй тамхийг татуулахад үгүйлэх шинж илрэхгүй байсан тул ийм тамхинаас хурдан татгалзаж байсан байна. Бага никотинтай тамхи хэрэглэгчид нь таталтынхаа тоог нэмэгдүүлэх, эсвэл гүнзгий сорох байдлаар цусан дахь никотины хэвийн түвшинг хадгалдаг байна. Татаж байсан тамхиа унтраах vед цусан дахь никотины хэмжээ дээд түвшиндээ хүрдэг. Бие махбод никотиныг хурдан боловсруулдаг тул ихэнх тамхичид дунджаар хагас цагийн дараа дахин тамхи татахыг хүсдэг байна.

Хэдийчинээ удаан татаж, гүнзгий сорно төдий чинээ никотинд дасахдаа амархан байдаг. Энэ нь удаан тамхи татаж, гүнзгий сорох тусам никотинд тэсвэрлэх чанар нэмэгдэнэ гэсэн үг юм. Өөрөөр; хэлбэл архи, тайвшруулах эм, мансууруулах бодист донтохтой ижил. Тамхи татахгүй хэдхэн цаг болоход л тамхичин хvний бие никотины түвшин багассаныг даруй мэдэрнэ. Тийм болохоор тамхичин өглөө хамгийн түрүүнд тамхи татахыг хүсдэг, анхны тамхиа яагаад гүнзгий сордог.

Никотин үгүйлэх шинжүүд:

Ихэнх тамхичид үгүйлэх шинжийг ямар нэг хэлбэрээр мэдэрдэг. Никотин бол героин, кокаинаас дутахааргvй хүчтэй хамаарал үүсгэдэг бодис юм. Ингээд тамхи татаж шаарагдсан никотиныг авах vед бие тавирч байгаа мэд мэдрэмж тєрнє. Тамхи татах нь хvний биеийг хэвийн бусаар ажиллахад хүргэдэг. Тамхинаас гарахад эдгэрэх, буцаж хэвийн байдалдаа орох өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тамхинаас гара vед бие тавгүй болох нь тамхиа зогсоосноос болж байгаа биш харин тамхи татах дадалтай холбоотой. Тамхиа хаясан эхний 3 өдөр хамгийн хэцүү байх боловч, хэдхэн долоо хоногийн дараа үгүйлэх шинжүүд бүрэн арилдаг.

One thought on “Никотин гэж юү вэ?

  1. уянга

    никотиний хүчил никотиний амид 2 нь в5 буюу рр витамин байдаг. тэгээд яагаад никотин хүний биед хортой байдаг юм бэ тайлбарлаад өгч болох уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *