Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ?

903
4
ХУВААЛЦАХ

Амьдралынхаа хугацаанд ядаж ганц ч удаа ч болов ямар нэгэн эмгэгт  нэрвэгдэж байгаагүй хүн гэж огт байдаггүй нь судалгаагаар тогтоодсон. Энд мэдээж олон зүйлийн эмгэг байгаагаас хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй ч хүний биеийг дотроос сэм нураах ноцтой нөлөө бүхий нэг зүйл нь бухимдал, буюу стресс юм. Ажил дээрээ, гадаа гудамжинд, тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо үргэлж биш ч гэсэн бухимдах үе зөндөө гардаг.

Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгүй байх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа өвчин үүсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

  1. Өөрийгөө таньж мэд
    Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс толинд хар Та өөрийнхөө сайн сайханд  итгэ.
  2. Ажил амралтаа зөв зохицуул
    Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бүр болохгүй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан үед хийчих.  Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар ангилж дэс дараалалтай хийж сур.
  3. Хмүүс, юмс үзэгдлийг бахдаж, хүндэлж бай
    Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр  хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүт.
  4. Дуу хөгжим сонирх
    Сайхан дуу сонсох, өөртөө болон, бусад хүмүүстэй  хамтран дуулж бүжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг  тайтгаруулна.
  5. Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай бай
    Та зөвхөн зоримог хүчтэй байх гэж бүү оролд. Найз нөхөд чухал шүү.  Иймээс тэдэнтэй байнга дотно харьцаатай байж, чин сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.
  6. Тусламж авч бай
    Хүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт  олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж тусламж авахыг хичээгээрэй.
  7. Дасгал хөдөлгөөн хий
    Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй  хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт аль боломжтойг нь сонгож хийх. Энэ нь бухимдлын тавгүйтлийн  үед онцгой тустай байдаг.
  8. Бусдыгаа сонс
    Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.
  9. Мэдрэхүйг сайжруул
    Хэт их ачаалалтай сэтгэл завгүй үед бие, нүүр, хөлөндөө иллэг массаж хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.
  10. Инээмсэглэж яв
    Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, Та  өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.
  11. Бодлоо хуваалц
    Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, тулгарсан бэрхшээлдээ тайтгарч суух  тохиолдол үе үе гардаг. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн  хүн заавал туслана.
  12. Шинэ зүйлд байнга суралц
    Шинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснө. Энэ нь  танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгосоноор сэтгэл санаанд тань эрч хүч нэмнэ.
  13. Олны дунд орж яв
    Шинэ танилуудтай болж олны дунд явах нь танд болон бусад хүмүүст бэрхшээлээс гарахад нь тусалдаг.
  14. Зүгээр битгий суу
    Ямар нэгэн зүйлийг хийж бүтээх нь таныг айдас түгшүүр, сэтгэл гутрал -аас  гарахад чинь туслаж чадна. Мөн таны нэр хүндийг ч өргөх болно. Юм бичих,  зураг зурах, шүлэг унших, хоол хийх, цэцэрлэг ногооны талбайд ажиллах гэх  яэт өөрийгөө зугаацуулах зүйлсийг олж хий.

4 СЭТГЭГДЭЛ

  1. Hi. Та бүгдэд энэ сайхан зөвлөгөө бичсэнд баярлалаа. Хүн ер нь мэддэг зүйлээ хүнээр хэлүүлж байж тийм шүү гэж боддог нь гэм биш зан юм уу даа. Иймээс үргэлж бодож ухаарч явья. Та бүгдэд ажлын амжилт.

  2. hi bayrlalaa.minii huvid odoogiin niigmiin ued humuus mash ih stress hyamraltai bh shig sanagadaj bn,ta buhen ih heregtei zuil bichjee,tsaashid bur delgerengui zuiliig bichvel zugeer sanagdlaa,bayrlalaa:)))

СЭТГЭГДЭЛ БИЧИХ