Солио өвчин буюу шизофрени

Шизофрени нь одоо хvртэл хамгийн оньсого мэт тайлагдашгvй өвчнvvдийн нэг хэвээр байгаа билээ. Уг нэр томьёо нь “шизо” (“схизо”) – бутлах, “френ” – ухаан санаа гэсэн грек vгнvvдээс гаралтай.

Ерөнхий

Солио євчнєєр дэлхийн нийт хvн амын 1.5% нь євчилсєн байдаг. Хvйсний ялгаа байхгvй. Євчин  гол тєлєв 15-25 насны хооронд эхэлдэг. Уг євчнєєр євчлєх эрсдэл нь  євчтэй тєрєл тєрєгсєд болон тэдний дундахь євчлєлийн  тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Жишээ нь шизофренигаар євчлєх эрсдэл  нийт хvн амд 1- 1.5 %  байдаг. Солио євчтэй хvний ах, дvv болон vр хvvхдэд нь євчлєх эрсдэл хэд дахин єндєр байдаг. Хэрэв эцэг эх нь хоёулаа євчтэй бол  эрсдэл 45% -тай  байна.

Шалтгаан

Шизофрени євчтэй хvмvvс нь ихэвчлэн  євчний хурц шинж тэмдэг илрэхээс ємнє  угаасаа тодорхой шизоид  маягийн зан тєлєвтэй байдаг. Ийм хvмvvс нь дуугай зожиг, мєрєєдємтгий, гvн бодол болж  санааширсан байдлаараа бусдаас ялгардаг. Солио євчнєєр ихэвчлэн техник сэтгэлгээтэй хvмvvс (физик, математик) євчлєх магадлалтай байдаг.

Явц

Солио євчнийг явц болон сэтгэцэд гарах єєрчлєлтєєр нь 2 бvлэгт хуваадаг. Тасралтгvй vргэлжлэх болон vе vе  хєдлєх гэж байна. Тасралтгvй vргэлжилэх явцын тохиолдолд  солио євчин нь євчин эхэлсэн vеэс  хойш насан туршид явагддаг. Жишээлэхэд, архаг дэмийрэл. Ийм євчтэй хvн болохоор эзгvй хойгуур хєршvvд нь тvvний эд зvйлсийг эвдэлж, ямар нэгэн юм хулгайлдаг гэх мэтийн хардалтын байдалтай явдаг бөгөөд єєрийн бvх хvндрэлтэй асуудалд бусдыг буруутгадаг.

Ийш тийш гэмт хэрэгтнvvдийн талаар гомдол бичиж, цагдаа дууддаг бєгєєд  ямар ч vр дvнгvй нэг байрнаас нєгєє байр руу, нэг хотоос нєгєє хот руу нvvх нь ч бий. Тасралтгvй vргэлжилэх явцын бас нэгэн хувилбар бол  архаг хий юм vзэж, сонсох євчин (галлюцинаци) юм. Ийм євчтэй хvмvvст байнга  толгой дотор нь, эсвэл гадна дуу хоолой сонсогдож  байдаг. Эхэндээ тэд vvнийг маш хvндээр хvлээж авдаг ч гэвч цаг хугацаа єнгєрєхєд  аяндаа энэ байдалд дасаж  дуу хоолойнд тоомжиргvй хандаж эхэлдэг.

Харин vе vе хєдлєх явцын vед  солиорол нь хангалттай удаан vргэлжилдэг  “эрүүл” завсарлагааны дундуур vе vе vзэгдэх   маягаар ажиглагддаг байна. Энэ  хэлбэрийн vед солиорол нь  тасралтгvй vргэлжилэх хэлбэрийг бодвол илvv олон янз бєгєєд хурц явцтай байдаг. Солиоролын ямар ч хэлбэрийн явцад  євчний нєлєєн дор бие хvний тєлєв байдал болон зан араншингийн єєрчлєлт гарна.

Хvн дуугай зожиг, хачин болж эргэн тойрныхны  хувьд  утгагагvй, авцалдаагvй зvйлvvдийг хийдэг. Сонирхол нь єєрчлєгдєж,  урьд нь огт  сонирхож байгаагvй  сонирхол бий  болдог. Заримдаа энэ нь философийн, эсвэл шашны эргэлзээтэй номлол, үгүй бол уламжилалт шашинд  хэт их гvнзгий, бvр хэнээрхэлийн хэмжээнд хvртэл орох явдал  байдаг. Бие болон сэтгэлээрээ бvрэн тєгс болсон мэт санагдаж, ихэвчлэн єєрийн зохиосон ямар нэгэн онцгой аргаар эдгэрэх  санаа тєрж болдог.

Ийм тохиолдолд хvн єєрийн бvх хvчээ биеэ чийрэгжvvлэх, онцгой маягаар хооллох зэрэг эдгэрэх арга хэмжээнд зориулж, бусад энгийн  ажлууд болох угаалга цэвэрлэгээ, ойр дотныхондоо туслах г.м тодорхой зvйлvvдийг хийхээ мартдаг. Мєн бvр эсрэгээр идэвхи сонирхол нь бvрэн алдагдаж, назгай идэвхигvй бєгєєд vл тоомсорлосон байдал ч бий болж болно. Солиоролын хэлбэрvvдийг мєн гол онцлог илрэлvvд болох  дэмийрэх, хий юм харах, эсвэл зан тєлєв єєрчлєгдєх шинжvvдээр нь ялгадаг.  Хэрэв дэмийрэл  давамгайлж байвал энэ хэлбэрийг параноид  гэж нэрлэдэг. Дэмийрэл болон хийх юм vзэх шинжvvд хавсарсан тохиолдолд галлюцинаторно – параноид хувилбарт авч vздэг. Хэрэв эхний байдлаар зан тєлвийн єєрчлєлт илэрвэл ийм тохиолдлыг солиоролын энгийн хувилбар гэж нэрлэдэг.

Оношлогоо

Солио євчний оношийг  зєвхєн сэтгэцийн эмч  тавиж чадна. Солиоролын бvх хэлбэрийг  оношлох нийтлэг шинж тэмдгvvд

  • Сонсголын хуурамч галлюцинаци (жишээ нь, хэн нэг нь євчтєнд єєрийн бодлыг нэвтрvvлэх эсвэл євчтєнєєс  бодлыг нь авах)

  • Нєлєєллийн дэмийрэл, сэтгэцийн автоматизм

  • Дуу хоолойн галлюцинаци

  • Тогтвортой, зуршил болсон дэмийрэл (харь гаригийнхан болон далд ертєнцтэй харилцаа холбоотой байх г.м) Тvvнчлэн кататонигийн шинж тэмдгvvд (цочрох, уурлах), удирдлагагvй  гарах бодол санааны  vзэгдэлvvд, vг яриа нь тасалдах, апатико – абулический хам шинжийн (хvсэл сонирхолгvй єєрийн мэдэлгvй болж vл тоомсорлох байдлууд хавсарсан) илрэлvvд тохиолдож болно.

Эмчилгээ

Одоо хvртэл солио євчний  бvрэн  эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт байхгvй байна. Учир нь тvvний vvслийн шалтгаан тодорхойгvй байгаа юм. Гэвч хэрэв зєв эмчилсэн тохиолдолд євчин маш зєєлєн явцтай болж,  дахих тоо нь хязгаарлагдах боломжтой байдаг (гэхдээ мэдээж энэ нь солиоролын хэлбэрээс шалтгаална). Vvнд зєвхєн сэтгэцийн эмч л тохирох эм бэлдмэл, тун хэмжээ болон эмчилгээний хугацааг зєв сонгож чадна. Євчин хурцаар хєдєлсєн vед эмчилгээг эмнэлэгт хийх шаардлагатай бєгєєд  євчин намдсан vед євчтєн гэрээр эмчлvvлдэг. Гэхдээ байнгын хяналт шаардлагатай байдаг ба учир нь ихэвчлэн євчтєн  эм уухаас татгалздаг.

13 thoughts on “Солио өвчин буюу шизофрени

  1. zochin

    sain bna uu, tanai site g bainga unshdag ih taalagddag shuu, bas hamgiin sain setgel sudlaach emchiin hayag utasnii dugaarig ni helj uguch

  2. sancho

    ta buhnees husen zuil bn nadad setgel sudlaachtai uulzah zailshgui hereg tei bgaag bi anzaaraad bgaa um haana ochij eswel yamar utasaar holboo barij boloh bol?

  3. Д. Хосбаяр

    “Солио євчтэй хvний ах, дvv болон vр хvvхдэд нь євчлєх эрсдэл хэд дахин єндєр байдаг.” Энэ өгүүлбэрийг жоохон судалгаатай, үндэслэлтэй бичих байж дээ. Судалгаагаар гаргасан тоо байдаг. Хэд дахин өндөр байна гэж хэзээ ч байхгүй. Ийм зүйл уншсан ар гэрийнхэн ямар байдалд орох вэ бодож үзмээр юм. Энэ мэдээллийг зас.

  4. золоо

    би одоо сэтгэл судлалаар 3 жил сурч байна үнэхээр сонирхолтой шинжлэх ухаан эдгээр сэтгэцийн эмгэг болон өвчтэй хүнтэй ажиллахад хүндрэлтэй гэдэг нь мэдээж гэхдээ эдгээрээс урьдчилан сэргийлж өөрийгөө хайрлаж нь хувь танаас шалтгаална гэдгийг хэлэх гэсэ юмаа.Удамшиж тань дээр ирээгүй бхад ийм өвчтэй болох шалтгаан зөндөө гэдгийг анхааруулах гэсэн юмааа.Монголдоо нэр хүндтэй сэтгэл зүйч болох чин хүсэлтэй иргэн

  5. bm

    Bagshiin deediiin baruun tiivsh yavdag ard 2 davhar shar bairandErdenebaatar Oyunsuren gej 2 setgetsiin 2 sain emchiin huviin emneleg bii

  6. Sisi

    sain bn uu bi uuriiguu neg l bish bolood bgaga medeed bganma ygd amidraad bgaga j oilgohgui neg sonin boljood tgd setgel zuichid handah gsinma tuslaaj haana sn n bdag ve 

  7. tony

    Сайн байна уу. Солиотой хүнийг яаж авч явж оношилгоо хийлгэх вэ? эсвэл галзуугийн эмнэдэг дуудаж хүчээр аваачих уу??

  8. emma

    sn bnuu? manai aaw arhi 5 honog uugaad tgd emchilgee hiilgesen tgsen 3 honog untsangui ,,, oor oorteigee yriad bhiin yahu? oroi bolhoor untahgui gantsaaraa yriad l ……….ywal dr be?

  9. mimi

    Sain bnuu. Ene medeelel vnen v?? shinj temdegees  n nadad ilreed bgaamaa. emchleh arga helj ogooch pls

  10. Xln

    Сайн байна уу. Хэрвээ ямар нэгэн байдлаар дээрх шинж тэмдгүүдээс өөрт тань илэрч байгаа юм шиг санагдаж байгаа бол өөрийн оршин суугаа харъяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч, сэтгэц наркологич нарт хандах нь зүйтэй. Шизофрени ч гэлтгүй ер нь аливаа сэтгэцийн өвчнийг зүгээр хоорондоо яриад эмчилчих нь гэж байхгүй ээ, зайлшгүй мэргэжлийн хүнд хандаад шаардлагатай бол эмчилгээ хийлгэж сэтгэц заслын эмчилгээнд явах нь зүйтэй. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд ихэнх нь сэтгэл зүйч, сэтгэц наркологичтэй болж байгаа тийм учраас заавал сэтгэцийн өвчин гэлтгүй, өөрт тулгараад байгаа асуудалтай зүйл дээрээ тэдгээр хүмүүстэй уулзаад зөвлөгөө авч болно шүү дээ

  11. Зочин

    Ганаа утасны дугаараа үлдээ. Ор мөргүй эмчлэх ганц л арга байгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *