Томуу, томуу төст өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээний зөвлөмж

Томуу, ханиадаар өвдсөн бол заавал эмчид үзүүлж байж эмийг хэрэглэнэ. Эмийн сангийн хүнээс шинж тэмдгээ хэлж эм авч уудаг дадлаас салах. 

  1. Халуунтай үед хоолонд дургүй байдаг тул шингэн юм аль болох их уулгаж хордлого тайлна. Гэхдээ хүйтэн юм уулгаж болохгүй. Аньс, чацаргана, нимбэгний жүүс, ханд, буцалсан аарц, байхуу цай, хярам зэргийг өдөрт 1-1.5л уулгана. Хоол хорихгүй, ердийн хоол өгнө.
  2. Халуун бууртал хэвтрийн дэглэм сахиулна. Хэвтэх орчин, гэр нь чийглэг (60-80% хүртэл), дулаан (23оС- ээс дээш), агаарын сэлгээ сайтай, боломжоороо зайтай, сэлүүхэн хэвтүүлэх нь чухал. Агаарын чийгжилийг аппаратын болон механик (саванд ус хийж тавих, нойтон даавуу орны толгойд нь тавих г.м.) аргуудаар үүсгэнэ.

Томуугийн эмчилгээ өвөрмөц ба өвөрмөц бус гэж байдаг.

Эмийн эмчилгээ буюу өвөрмөц  эмчилгээ:

  • Биобэлдмэл: Өвөрмөц иммуноглобулин, эхсийн гаммаглобулин, лактоглобулин, полиглобулин
  • Химийн бэлдмэл: интерферон, М2 уургийн саатуулуур (римантидин, амантидин), нейраминидазын саатуулуур (оселтамивир, занамивир).
  • Римантадин 100 мг х 3удаа, эхний 2 өдөр, 100мг х 2 удаа, 3-5 дахь өдөрт уулгах
  • Интерферон – 5 дуслаар өдөрт 5 удаа өвчний эхний 3 хоногт, хамарт дусааж хэрэглэнэ.
  • Оселтамивир, занамивир өвчний эхний 12-48 цаг дотор хэрэглэж чадвал томуугийн үргэлжлэх хугацааг 3 хүртэл хоногоор богиносогодог байна. Энэ эмчилгээг манайд өргөн хэрэглэх боломжгүй байдаг.

Эмгэг жамын эмчилгээ: 

  • Тайвшруулах, харшлын эсрэг – хлорфенамин, фенобарбитал, кальци хлоридын уусмал г.м эмчийн заавраар уулгах
  • Витамины эмчилгээ –Витамин С –г том хүнд өдөрт 10г , хүүхдэд 5-8г хүртэл тунгаар 7-10 хоног уулгах, В,А,Е витамин агуулсан нэгдлүүд болон жимс, хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэх
  • Халуун бууруулах – /парацетамол бага хүүхдэд лаа хэлбэрээр хэрэглэх нь тохиромжтой/
  • Хамар гуурсан хоолойн амьсгалыг хөнгөрүүлэх- /хамрын судас нарийсгах, ксилометазолил, нафазолин, фенилэфрин эмчийн заавраар хамарт дусааж хэрэглэх/
  • Ханиалга намдаах- /кодтерпин, либексин, гич, содын утлага, термопсис, бромгексин, Гвайфенсин, декстрометрофан/ . Утлага эмчилгээг өдөрт 5 удаа 15-20 минутаар хийнэ
  • Хавсарсан үйлчилгээтэй эмийн бэлдмэлүүд / Колдрекс, Колдрекс найт, Колдрекс бронх, Контак/ өвчний эхний өдрүүдэд хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд 3-5 өдөр ууна.

Эмийн бус эмчилгээ нь:

  • Хүндрэлээс сэргийлж халуун бууртал 2-5 хоног хэвтрийн дэглэм сахих
  • Хордлого намжаахад шингэн сайн уулгахын зэрэгцээ хөлөргөх, цэгэн иллэг хийх зэрэг улалмжлалт эмчилгээнүүд
  • Хамар нармайд бүлээн жин тавина
  • Сүү ба ургамлын гаралтай хоолыг зонхилон хэрэглэнэ
  • Сонгино сармисны уураар хамар, залгиурыг утна

Томуу болон амьсгалын замын бусад халдвараар өвдсөн бол даарч болохгүй, энэ нь хүндрэл үүсэх гол шалтгаан болно.

3 thoughts on “Томуу, томуу төст өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээний зөвлөмж

  1. tuvshoo

    sain bna uu bi neg zuil asuuh gsn yumaa manai nuhur mgld ochood 7sar bolj bgn tegsen haniad hureed sar garan bolj bna emnelegt ochoood em uugad nemer alga geed haniad bgd bhiin ali emnelegt emchildeg yum boloo tuslaach ……….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *