Төмсөгний хорт хавдар

Төмсөгний хорт хавдар /өмөн/ нь ихэвчлэн залуучуудад элбэг тохиолддог ч 29-35 насны хоорондох эрчүүдэд хамгийн нийтлэг. Ямар ч өвдөптгүй зангилаа, овгор товгор зүйл төмсгөнд тэмтрэгдэх,

…эсвэл төмсөгний хэмжээ, нягтрал нь жирийн байдгаас өөрчлөгдөх зэрэг нь төмсөгний хорт хавдрын хамгийн эхний шинж тэмдэг юм. Үүнээс гадна хэвлийн доод хэсэг, цавь орчмоор өвдөх шинж тэмдэг илэрч болно.

Ихэнх эрэгтэй хавдар үүссэнийг мэддэггүй, мэдлээ ч шууд эмчид очдоггүй. Үүнээс болж хорт хавдар бусад эрхтэңд үсэрхийлдэг. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хүн бүр төдийлэн ухамсарладаггүй ажээ.

Төмсөгний хорт хавдрыг мэргэжлийн эмч, төдийгүй төмсгөө шалгаж хэвшсэн эрэгтэйчүүд өөрсдөө ч оношилж болдог.

Хорт хавдар бүрэн оношлогдсон тохиолдолд мэс заслын аргаар төмсгийг авах эмчилгээ хийнэ. Үлдсэн нэг төмсөг нь даавар ялгаруулах, бэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой. Төмсөгний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ төмсөг хуухнагт буухгүй удах нь хорт хавдар үүсэх гол нөхцөл болдог.

Хэдийгээр эрэгтэй хүүхдийг төрөнгүүт төмсөг нь байгаа эсэхийг эмч нар шалгадаг ч гэсэн эцэг эхчүүд ч бас анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заримдаа төмсөг нь буугаагүй хүүхдийг өсвөр насанд нь эсвэл бүр түүнээс хожуу ч мэдэх тохиолдол гардаг. Энэ үед төмсөгнии хорт хавдар аль хэдийн үүссэн байж болзошгүй. Иймд бага насны эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төмсгийг шалгаж, хоёр төмсөг нь хуухнагтаа байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй.

Хэрвээ аль нэг талын төмсөг эсвэл хоёулаа буугаагүй тохиолдолд эмнэлэгт хандаж төмсгийг буулгах мэс засал хийлгэх нь зүйтэй юм.

Төмсгөө өөрөө шалгах тухай

Төмсөгний хавдрыг илрүүлэхэд төмсгөө өөрөө шалгаж үзэж байх нь хааяа нэг эмнэлгийн үзлэгт орж биеэ шинжлүүлэхээс илүү үр дүнтэй байдаг гэж зарим хавдар судлаачид үздэг. Иймд эрчүүд cap бүр тогтмол нэг өдрийг сонгон төмсгөө өөрсдөө шалгаж сурах нь чухал юм. Төмсгөө халуун усанд орж байх үедээ шалгах нь тохиромжтой байдаг. Учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг тэмтрэхэд илүү хялбар болно. 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой.

Төмсгөө шалгах аргачлал:

Толины өмнө зогсож байгаад хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.

Дараа нь хоёр эрхий, долоовор, дунд хуруугаараа төмсгийг хоёр талаас нь барьж зөөлөн тэмтэрнэ.  Эрхий хуруунуудаа төмсогнии дээд талд, дунд ба долоовор хуруугаа төмсөгний доод хэсэгт байрлуулан хоёр төмсгөө ээлжлэн тэмтэрч үзнэ. Тэмтрэх явцдаа дараах өөрчлөлт байгаа эсэхийг нягтална.

  • Ямар нэг зангилаа, овгор товгор зүйлс тэмтрэгдэх (Төмсөгний урд болон  хажуу талд ямар нэг овгор зүйлс тэмтрэгдэх учиргүйг санах хэрэгтэй. Харин томсөгний  ар талд төмсөгний дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болох тул түүнтэй андуурч  болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж шалгуулбал зохино)

  • Төмсөг таталдах, эвгүй оргих

  • Төмсөг орчмоор өвдөх

  • Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх

Дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, шинжлүүлэх нь зүйтэй юм.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

19 thoughts on “Төмсөгний хорт хавдар

  1. bandait

    tiimuu my tomsog haaya daarahaaraa hawdchihdag tegeed daraani zugeer bolchihdogshd ene yunaas bolj bgaan boloo

  2. ganaa

    sain bna uu bi 1 jiliin omno yriin huraaguuriin orgosoltiin emchilge hiilgej hagalgaand orson yu
    ternees hoish zuun taliin tomsog tomorood baigaa ym barij temtereheer honduurledeg ym enenii shaltgaaniig tailbarlaj ogno yy. bas bi ur togtooh chadvartai baigaa bolov uu

  3. naraa

    sain bna uu minii zuun tomsogond neg jijigxen xatuu obgor temtregdeed bna yag dood tald ene yunii shinj temdeg ve?

  4. zaluu

    uriin huraaguuriin urgusultiin hagalgaa hiilgesen humuusiin 5%-7% d ni tumsugnii usan hawan uusdeg gesen chi yaraltai emnelegt handaarai emchilgee ni gaigui gesen amjilt husey Ganaad.

  5. Нэг нэгэндээ туслацгаая

    ойроос миний зүүн төмсөг өвдөөд байдаг боллоо. Энэ юуных вэ ? тэгээд эмэгтэй хүн тэр зүүн төмсгийг хөхөхөөр өвдөлт мэдрэгдээд байдаг юм. Өмнө нь багадаа өшиглүүлж байсан Үр тогтоох чадвараа үзүүлхэд 60 хувь нь идэвхитэй байсан

  6. Туслаачээ.

    Би Солонгост ажилладагаа. Одооноос 10 хоногийн өмнөөс баруун талын төмсөг бага зэрэг өвдөөд байх юмаа. Эвгүй дарж унтаад өвдөж байгаан байлгүй гэж бодсон чинь 10 хонож байхад өвдсөн хэвээрээ л байна. Нэг их өвдөхгүй ч гэсэн зовиуртай юмаа. Өмнө нь ингэж байгаагүй ээ. Бодож байгаа шалтгаан:
    -Миний сэтгэл санаа жоохон тиймэрхүү байсаан. Дээр нь тамхинаас гараад сар гаруй болж байна. Төмсөг өвдөхөөс өмнөхөн алцайнаас зүүн хөлрүү өвдөөд жоохон доголоод байсан. Тэгсэн чинь хамт ажилладаг залуу юманд санаа зовоод байгаа болохоор булчирхай чинь цочсон байхаа гэхээр нь тоогоогүй. Тэгсэн чинь дараа нь ингээд баруун төмсөгөөр өвдөөд байнаа. Зөвлөгөө өгж туслаарай. Ирээд удаагүй болохоор эмчид хандах боломж муутай байна. Баярлалаа.

  7. ганаа

    Би нэг зүйл асуух гэсэн юмаа. нэгэнт хавдартай болцон тэр нь тэгээд удаан байгаад байвал юу болох бол.  одоо би 23тай 2 хүүхэдтэйлдээ харин 2 сарын өмнөөс миний төмсгөний хажууд хурууны өндөгний чинээ булчирхай шиг зүйл байхыг мэдсэн. Одоо бодоод байхад энэ нилээн удаж байгаа байхаа. бас саяхнаас хошного төмсөг хоёрын дунд бас нэг булчирхай байгааг мэдсэн. нэг өдөр л тэр нь хавдаад их хөндүүрлэж байгаад гайгүй болцон. Энэ талаар хэлж өгч туслаач 

  8. asuult bn 963

    Энэ талаар мэддэг хүн байвал хариулт 963 гэж байгаад хариулж тус болооч.Би 24 залуу баруун төмсөгний нэг талын үзүүр зовиургүй жижигхэн хатуураад удаж байна.Секс хийхээр хурдан тавьчихдаг болчихлоо.одоо яах вэ ?хаана үзүүлэх вэ ?эр хүншиг зөвөлгөө өгөх хүн байна уу?

  9. Ганаа

    Сайн байцгаана уу? Би дээр 11 сарын 26нд бичсэн залуу байнаа. Миний тэр яриад байсан зүйл улам томроод байгаа нь надад мэдрэгдээд байнаа. Ганц хоёр сайн найздаа хэлтэл намайг 3 төмсөгтэй гээд яриад байх юм. Энэний талаар тайлбар тавьж өгч тус болооч. Би өөрөө бараг өдөржингөө суугаа ажилтай компьютерын ард л сууж байдаг юм. Тэгээд хорин хэд хоногийн өмнөөс яг хаана өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй төмсөг хавиар хөндүүртэй чинэрч өвдөөд байгаа ч юм шиг нуруу өвдөөд байгаа ч юм шиг сонин юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна аа. Ямарч л байсан биед зовиуртай урьд нь иймэрхүү зовиур мэдэрч байгаагүй. Хэрэв би төмсөгний хагалгаа энтэр хийлгээд энэ төмсөгөө авхуулах мэс засал хийлгэвэл хэд орчим төгрөгний өртөгтэй байдаг юм болоо. Хэлж өгч тус болооч эсвэл энэ талаар зөвөлгөө өгч чадах хэн нэгний утасны дугаарыг хэлж өгч тус болоорой хүмүүсээ.

  10. Хишигт

    Сайн уу? Манай нөхөр нэг төмсөгтэй юмаа. Ганаа чи нэгдүгээр эмнэлэгийн урд байдаг Таны төлөө бид эмнэлэгийн 2 давхарт Нямсүрэн эмчид очиж үзүүл. монголдоо түрүү булчирхай бөөрөөрөө гаршсан эмч байгаа. Ямар ч юм хийхгүй компьютерийн ард суучихаад хэн нэгэнээс утасны дугаар асуугаад суухын оронд гооглээс бөөр түрүү булчирхай гээд хайгаад үз Нямсүрэн эмчийн дугаар гараад ирнэ 9911-тэй дугаар байгаа. Уучлаарай хатуу хэлж байгаа бол. Тэгэхдээ чи ингэж суугаад яахын бэ яг одоо босоод тэр эмнэлэгийг зориод үз. эхний ээлжинд хувийн биш улсын эмнэлэгт үзүүлээд нэг чиг олоод авахгүй юу. Нямсүрэн эмч 1-р эмнэлэгт ажилладаг юм тэр нь нил очёр дараалал байдаг болохоор өөрийнх нь хувийн эмнэлэг дээр орой 18-с хойш хүнээ үздэг юм байна лээ тэнд очоод нэг үз. Энэ эмч л чамд туслах байх.

  11. Заавал

    За залуусаа та нараас зүгээр л хүсэх зүйл байна. Төмсөгөө л гамнаж үзээрэй. Зүгээр тэр дор нь хараад байлгүй шууд эмчид очоорой болохгүй бол байраа зараад ч хамаагүй гадагшаа яв. Би өнгөрх зун хагалгаанд орсон юм. Би 20 тойлдоо. Энэ төмсөгний хортой хавдар 15-45 насны хүмүүст маш ховор тохиолддог. Тэхээр би азгүй л нэгэн болж таарж байгаамдаа. 2 жилийн өмнө зүүн төмсөг маань жижигхэн хавдаад би 1 эмч дээр очтол спирт тавиад зүгээр болчихсон. Тэгээд тэрнээс хойш 6 сарын дараа яг хавдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрхөөр ахиад л хүчтэй спирт 2 цаг тавиад зүгээр болчихсон. Жоохон учраас ээж аавд хэлээгүй юм л даа. Гэтэл жилийн өмнө , ахиад тийм мэдрэмж төрсөн спирт өдөржин тавьсан зүгээр болоогүй харамсалтай нь. Тэгээд эх эцэтгэй хэлээд эмнэлэг явж цөөхөн хоног зүгээр эмчилье гэсн. Даанч төмсөг минь аймар том болчихсон, хэвтхээс өөр хөдөлгөөнгүй, тэргэнцэр дээр сууж шээдэг, тэгээд би анхныхаа хагалгаанд орсон тэгээд төмсөг аваагүй яасан юм бүү мэд, төмсөг жижигхэн хатуу болсон байсан, Тэгээд одоо төмсөг агшсаар байгаад бараг байхгүй болчихлоодоо, Нэг төмсөг учраас би үртэй болж болох юм билээ, даан ч энэ удамшдаг болхоор ирээдүйд охинтой л болно гэж мөрөөдөж байна, Зүгээр л шууд эмнэлэг яв хэвт, шууд эмчид ханд, Энэ удвал бусад эрхтэнд нөлөөлөөд аминд хүрж мэднэ. Залуус минь эрүүл энхийг хүсье дээ. Одоо бодохнээ 2 жилийн өмнө тэр мэдлэггүй эмчид би тал амьдралаа алдаждээ. 

  12. Заавал

    Өө нээрээ тийм, дэлхийд ийм өвчнөөр өвчилсөн 5000 азгүй хүний 1 нь би байх. :(((

  13. soyloo

    miniii orooosn tomsog deer muguursshig yum garad bhimaa emchilgee neg hiisen uul ni bagastsan bsiin butsad hewereee ariilahgui yumaaa haya ve ve uwduh yumaaa tegehleree baga zereg tomrchih yum yahal deer wee vrgu boloh wiii gj aih yumaaa

  14. наймаалж

    Надад туслаач гуйж байна.  Миний баруун төмсөгөн дээр нэг булцруу шиг юм гараад 2 жил болж байна. энэ өшиглүүлсэнээс болсон байх гэж боджийн. одоо төмсөгөө шалгахаар жижиг том, нөгөө булцруу нь нилээн өвчтэй байна. зүүн төмсөг нь бас барихаар өвддөг болжээ. бас дээрээс нь үрийн шингэн сонин гараад байна. Гол нь би Одоо хаана хандах вэ? хаана шинжилгээгээ өгөх вэ? ямар эмчид үзүүлэх вэ? би дөнгөж 19 тэй?  туслаач туслаач яаралтай??????????

  15. наймаалж

    Хавдар дээр очихуу яхуу?  очвол хаана ямар эмч дээр очих вэ?

  16. галт

    Saun bna bi 22nastai 1jiliin omno bi tomsogoo gemteesen yumuu sain medehgui bna ter yud jaahan habdsan joohon honduurlej bsan teged hed honood gaigui boson yum aa yumar obchingui bsan hwden sariin daraa minii gart hatuu yum medregdeh bolson yumaa ter yud amjihgui baisar obdogui bolohoor toohgui orhison bolobch hed honogiin omnoos haddaad honduurleed baih yum yuh be habdariig ni yuj buulgah uu emchid uzuuleh bolomj baga bgaa yumaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *