Энгийн эмээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой

 Их Британы судлаачид хамгийн түгээмэл зарагддаг, хямд эмээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг санал болгосон байна. Ингэхдээ аспирин ба тамоксифен гэсэн хоёр эмийг сонгож авсан байна.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх аспириний боломжийг судлахдаа судлаач нар дөрвөн жилийн туршид бүдүүн гэдэсний удамшлын хэлбэрийг өдөөгч ген бүхий 860 хүнд ажиглалт хийжээ. Ингэхдээ энэ 860 хүний тал нь өдөр болгон 600 миллиграмм аспирин ууж, нөгөө тал нь ямар ч нөлөөгүй плацебо ууж байсан байна. Үр дүнд нь аспирин ууж байсан бүлгээс 19 хүн бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдсөн бол ямар ч нөлөөгүй эм плацебо ууж байсан хяналтын бүлгээс 34 хүн бүдүүн гэдэсний хорт хавдраар өвджээ.

Лондоны урьдчилан сэргийлэх анагаах ухааны институтын судлаачид нь маммографийн явцад сүүний булчирхайн эдийн нягтрал нь нэмэгдсэн болохыг тогтоосон эмэгтэйчүүдэд ажиглалт хийжээ. Ингээд сүүний булчирхайн эдийн нягтарлтай гэж тогтоогдсон эмэгтэйчүүдийн 75% нь анх үзүүлснээс 10 жилийн хугацаанд хөхний хорт хавдраар өвдөх давтамж нь бусад эмэгтэйчүүдээс дөрөв дахин их байсныг тогтоосон байна. Үүний дээр эстрогений эсрэг үйлчилгээтэй тамоксифен нэртэй бэлдмэлийг хэрэглэхэд сүүний булчирхайн даавраас хамааралтай эдийн нягтралыг багасган хөхний хорт хавдар үүсэх эрсдлийг 63%-аар багасгадаг гэж үзжээ.

Гэхдээ энэ бүхэн урьдчилсан судалгаа бөгөөд гарцаатай нотлон эдгээр эмийг зарим хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор уухыг зөвшөөрсөн албан ёсны зөвлөмж хараахан гараагүй байгаа ажээ. Учир нь эдгээр эмүүд нь эмчийн нарийн хяналтгүйгээр хамаагүй хэрэглсэн тохиолдолд өөрсдөө заримдаа хорт хавдар үүсгэх эрсдэл үүсгэдэг юм.

2 thoughts on “Энгийн эмээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой

  1. undrakhjargal

    minii undguvchruu huchtei uvduj dooshoo bainga yum gardag zarimdaa tsustai bi turj uzeegui bas jiremsen bolj uzeegui ee emchid uzuulehed kistatai geseen ard emchilgee bna uu

  2. отгоо

    буурын бохь уувал маш сайн шүү. Настай хүнд маш сайн болсныг би сайн мэдэж байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд ямар байдгийг би сайн мэдэхгүй. сайн судлах хэрэгтэй. ямар ч байсан маш сайн шимэгдүүлсэн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *