Гэдэсний халдвар

Гэдэсний халдвар

3324
2
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Нэн тэргүүнд хоол боловсруулах замыг гэмтээдэг халдварт өвчнүүдийг гэдэсний халдварт өвчний бүлэгт хамруулдаг. Одоогоор энэ төрөлд хамрах 30 гаруй өвчин мэдэгдээд байна. Эдний дотроос хамгийн хамгийн хор багатай гэж болох нь хоолны хордлого, хамгийн аюултай нь булчин задрах тахал буюу холер.

Шалтгаан

Гэдэсний халдвар үүсгэгчид нь олон төрлийн бактер, тэдний ялгаруулдаг хорт бодис болон вирусууд юм. Өвчин үүүсгэгчид нь халдвар тээгч, эсвэл өвдсөн хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгарна. Тэд хөрс, ус, сав суулганд удаан хугацаанд амьдрах чадвараа алдалгүй байх чадвартай. Гэдэсний нянгууд хүйтнээс айдаггүй ч дулаан ба чийгтэй орчинд илүү хурдан өсч үрждэг. Ялангуяа сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, усанд хурдан үрждэг.

Өвчин үүсгэгч нь хоол, унд, бохир гараар дамжин хүний биед орно. Иймд түүхий ус, хөөрүүлээгүй сүү, дутуу болгосон мах зэргээс халдвар авах эрсдэлтэй.   Жишээлэхэд, гэдэсний савханцар нь муудсан удсан хоормог, тараг уухад, стафилококкын халдвар нь бялууны кременд,  сальмонеллез тахианы өндөг ба мах, хиам, бохир усаар угаасан жимс, ногоогоор дамжин ордог.

Явц

Нян нь амаар дамжин ходоодонд, дараа нь гэдсэнд орж, эрчтэй үржиж эхэлнэ. Ингэж эрчимтэй үржихдээ нянгууд нь гэдэсний ханыг гэмтээж, их хэмжээний хор ялгаруулдгаас өвчин үүснэ. Гэдэсний халдварууд нь ходоодны хурц үрэвсэл (бөөлжилттэй), нарийн гэдэсний үрэвсэл (гүйлгэлттэй), ходоод нарийн гэдэсний хавсарсан үрэвсэл (бөөлжилт ба гүйлгэлттэй), бүдүүн гэдэсний үрэвсэл (өтгөн цустай гарч, гадагшлуулалт алдагдах), нарийн-бүдүүн гэдэсний үрэвсэл (бүх гэдсийг гэмтээх) зэрэг олон хэлбэрээр явагддаг. Өвчин нь нян бие махбодод нэвтэрснээс хойш 6-48 цагийн дараа эхэлнэ. Дулааны улиралд хүн шингэн ихээр уудаг болохоор ходоодны хүчил нь шингэрсэн байдаг. Үүнээс болж ходоодны шүүсний элдэв нян устгах чадвар сулардаг тул зуны улиралд гэдэсний халдвар хамгийн их байдаг.

Үр дагавар

Гэдэсний халдварт өвчний үед бөөлжүүлж, гүйлгээснээс болж бие махбод ихээхэн хэмжээний шингэн алдаж, усгүйждэг. Үүний үр дүнд бөөрний дутагдал, оврого, тархи хавагнах, зүрхний гаралтай шок, элэгний өөрчлөлт зэрэг ноцтой өөрчлөлт гарах аюултай.

Шинж тэмдэг

Эхэндээ бие сульдах, хоолонд дургүй болох, толгой өвдөх, халуурах шинж илэрнэ. Энэ нь хордлого, амьсгалын замын өвчнүүдтэй төстэй болохоор хүмүүс аспирин, идэвхжүүлсэн нүүрс зэргээр аргалахыг хичээн нэг их тоодоггүй.

Ингэх зуур нь өвчин улам лавширч, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, идээ болон салсны хольцтой гүйлгэх (гэдэсний хижгийн үед цусны хольцтой) шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна ам цангах, чичрүүлэх шинж илэрнэ.

Оношлогоо

Гэдэсний халдварыг адил төстэй шинж тэмдэг бүхий  бактерын бус гаралтай хоолны хордлого (жишээ нь эмийн), мухар олгойн хурц үрэвсэл, зүрхний шигдээс, уушгины хатгалгаа, савны гадуур жирэмслэлт зэрэг бусад өвчнөөс ялгаж таних нь тун чухал.

Иймд гэдэсний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэхэд хоол боловсруулах замын өвчнөөр мэргэшсэн ходоод гэдэсний эмчид хандана. Оношыг зөв тавихын тулд өтгөний шинжилгэж өвчин үүсгэгч болон бусад хольц байгаа эсэхийг тодруулна. Өвчний 5-7 дах өдөрт гэдэсний хижгийн бактерийн шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Хэрэв хүний бие эрс муудаж байга бол яаралтай түргэн тусламжыг дуудаад ирэх хүртэл анхны тусламж үзүүлнэ. Гэдэсний халдварын үед нянгын хорыг саармагжуулах, нянг устгах, бие махбодын шингэний алдагдлыг нөхөх гэсэн цогц эмчилгээ хийнэ. Мөн зөв хоолны дэглэм барих, тусгай бэлдмэл уух замаар гэдэсний бичил орчныг нөхөн с сэргээнэ.

Урьдчилан сэргийлэлт

Гэдэсний хурц халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ус, сүүг зөвхөн буцалгаж уух, жимс ногоог савантай усаар угаах, хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг ба аргачлалыг баримтлах, хооллохын өмнө гараа угаах, хумсыг бохирлохгүй байх  гэсэн тун энгийн дүрмийг баримтлаж байх хэрэгтэй.

2 СЭТГЭГДЭЛ

  1. geriin nohtsold emchleh arga bhguimuu oor ulsd bgaa bolohoor mon ene metchilen yrij helj  chadku bolohoor l gereer emchleh arga helj ogooch miniih odoo 5honoj bn ehende hoolondoo durgui gants odor bolson tegsen hernee hooliig sain idej bg tgd ehleed booljij bsanch odoo zugeer bgaa gants uda haluuraad em uugd zugeer bolson harin odoo hurtel guilgeel bn salstai yum shig jijig jijgeer boognorson nogoon shardu ongotei aspirin colatai holij uudg gd uusan zugeer bolkul bn oor em tan awchraagui bolohoor endees em tan awhaar buruu oilguulaad buruu em awchih wii gd aigaad bn hariu bicheerei

СЭТГЭГДЭЛ БИЧИХ