Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Ерөнхий
Өнөөдөр хөл хүнд болсон эмэгтэй хүн болгоны заавал шахуу ордог шинжилгээ бол хэт авианы буюу бидний хэлж заншснаар эхо шинжилгээ юм.

Гэхдээ удахгүй ээж болох хүн маань эмч л тусгайлан зааж хэлэхгүй бол дэлгэцэн дээр юу гараад, шинжилгээ дууссаны дараа өгдөг бичиг дээрх бөөн тоог юуг заагаад байгааг мэддэггүй. Иймд энэ талаар зарим зүйлийг тодруулъя.


Шаардлага
Юуны өмнө эхо шинжилгээд орох шаардлагын талаар дурдах хэрэгтэй байх. Хэт авианы шинжилгээ хийх заалтыг нийтлэг ба онцгой гэж хоёр хувааж болох юм. Жирэмсний тодорхой хугацаанд эмэгтэй хүн бүрийн хамрагдан үзүүлэх ёстойг скрининг гэдэг. Ийм шинжилгээний явцад ургийн хэмжээ нь жирэмсний тухайн үе шатанд тохирч байгаа эсэхийг тодорхойлон, умай болон ихэсийг хэмжиж үздэг. Ийм үзлэгийг жирэмсний явцад 3-4 удаа хийдэг. Бүр тодорхой хэлвэл 10-14 долоо хоногтойд, 20-24 долоо хоногтойд, 30-32 долоо хоногтойд, 36-37 долоо хоногтойд хийдэг.

Харин ямар нэг хүндрэл, таагүй зүйл гарсан байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдолд онцгой шинжилгээг хийдэг. Эмгэг үүссэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр эход харж байгаа болохоор харах тоог нь тэд эд гэж хязгаарладаггүй. Иймд долоо хоногт 2-3 удаа хэт авиан шинжилгээ хийх шаардлагатай тохиолдол ч гардаг.

Тодорхойлдог зүйлс
Ургийн байдал

Эхний шинжилгээгээр ургийн байрлалыг тодорхойлдог. Үр тогтсон өндөгөн эсийг умайн гадна байрласан эсэхийг тоогтооно. Арай хожуу үед умай дотор ургийн байрлал ямар байгааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл ураг өгзөг, эсвэл толгойгоороо түрүүлсэн байна уу гэдгийг шалгана.

Мөн эхний удаад эхо шинжилгээ хийх явцад шилэн хүзүү орчмын нугалаасны зузааныг хэмждэг. Жирэмсний тухайн хугацаанд таарч байх ёстой тодорхой үзүүлэлт, түүнд нийцэж байх ёстой хэмжээ гэж байдаг. Шилэн хүзүү орчмын нугалаасны хэмжээ томорох нь ургийн хөгжлийн гажгийн шинж тэмдэг байж болзошгүй тул удам зүйн буюу генетикийн зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмсний хоёр болон гурав дахь триместр /гурван сар гэсэн утгатай латин үг/- т эхо шинжилгээ хийх явцад ургийн халдварын шинж тэмдэг, тэдгээрийн дотор тархины бүтцэд гарсан өөрчлөлтийн шинж тэмдэгийг илрүүлэх боломжтой.

Жирэмсний гурав дахь триместр /гурван сар гэсэн утгатай латин үг/- т ургийн уушигны бүтцийг тодорхойлдог. Ингэснээр хугацаанаас өмнө төрөх шаардлагатай, эсвэл хугацаанаас өмнө төрж болзошгүй гэсэн таамагтай үед уушигны бойжилтийн түвшинг тодорхойлох боломжтой болдог. Мөн хэвлийн доторх уушигны хатгаа үүссэн эсэхийг шалгадаг.

Үүнээс гадна эхо шинжилгээний явцад ургийн зүрх, гэдэс, элэг гээд бүх дотор эрхтэнүүдийг шалгадаг. Жирэмсний хоёр дахь триместр /гурван сар гэсэн утгатай латин үг/- т хийдэг эхо шинжилгээгээр ургийн нүүрний яс, хамрыг судлан сэтэрхий уруул, тагнайн сэтрэхий байгаа эсэхийг тогтооно. Мөн шүдний байрлалын эмгэгийг ч оношлох боомжтой.

Үүнээс гадна Дауны хам шинжийг хэт авиан шинжилгээгээр илрүүлэх боломжийг эцэг, эхчүүд нэлээд сонирхдог. Гэвч хэт авиан шинжилгээний өгөгдлүүдийг үндэслэн энэ оношийг тавих маш хэцүү байдаг. 14 хүртэлх долоо хоногтой үед хамрын хянга байхгүй, шилэн хүзүү орчмын нугалаасны зузаан нэмэгдсэн байх нь /7-8 долоо хоногтойд энэ нугалаасны зузаан нь 3-мм-ээс ихгүй байх ёстой./Дауны хам шинж байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэх боломж олгодог. Мөн нүд хоорондын зай нэмэгдсэн, ам нээлттэй, хэл цухуйсан байх зэрэг нь Дауны хам шинж байж болзошгүйг заасан дам шинж болж өгдөг. Дауны өвчний нийт тохиолдлын 1/3 нь зүрхний хөгжлийн гажиг илэрдэг. Мөн шилбэний ясны урт нь богиноссон байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед плацентоцентнез буюу ихэсийн хэсгээс авч шинжлэх шинжилгээ хийдэг. Ингэж авсан хэсэг дэх эсийн хромосомын тоог судалдаг.

Эхо шинжилгээний протоколд жирэмсний эхний арав хоног дахь шилэн хүзүү орчмын нугалаасны зузааны хэмжээг зааж өгдөг. Дотор эрхтэнийг шинжлэх явцад ямар нэг эмгэг илрээгүй бол илрээгүй гэдгийг нь тусгайлан зааж, эсвэл огт заахгүй байж ч болно. Гэхдээ ямар нэг болохгүй зүйл илэрсэн үед протоколд заавал тусгаж өгдөг.

12, 22 долоо хоногтойд хийсэн дийлэнх эхо шинжилгээгээр хүүхдийн хүйсийг тодорхойлж болдог. Эдгээр өгөгдлүүдийг судалгааны протоколд оруулдаггүй.

Анхны судалгаагаар л ургийн зүрхний цохилтыг тодорхойлж болдог. Протоколд зүрх цохилж байгаа эсэх, зүрхний агшилтын давтамж /хэвийн үед энэ үзүүлэлт нь минутанд 120-160 удаа байх ёстой/-ыг зааж өгдөг. Анхны судалгааны явцад зүрхний агшилтын давтамжын үзүүлэлт өөрчлөгдсөн байна гэдэг нь бүрэлдээд удаагүй байгаа урагт зүрхний гажиг байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Анхны үзлэгээс дараа буюу хоёр, гурав триместртэйд хийсэн эхо шинжилгээгээр зүрхний хавхлаг, камерийг нарийвчлан ялгаж, нарийвчлан судлах боломжтой болдог. Жирэмсний хоёр, гурав дахь триместрт зүрхний агшилтын давтамжын тоо өөрчлөгдөх нь хүчил төрөгч болон тэжээлийн бодисын дутагдал, ургийн зовиур зэргийг илтгэж байж болно.

Ургийн хэмжээ
Жирэмсний эхний триместрт хийх үзлэгээр үр тогтсон өндөгөн эсийн диаметр, ургийн ахар сүүл ба зулай хоорондын хэмжээг тодорхойлдог. Мөн умайн хэмжээг тогтооно. Энэ хугацаанд ургийн хэмжээ нь стандарт хэмжээнд хамгийн ойр байдаг болохоор эдгээр хэмжилтүүд нь жирэмсний хугацааг нарийвчлан тодорхойлох боолмж олгоно. Ингэхдээ ураг ба үр тогтсон өндөгөн эсийн хэмжээгээр жирэмсний хугацааг тодорхойлоход нэг мэдүүштэй зүйл байдаг. Шинжилгээний протоколд сүүлийн сарын тэмдэгийн эхний өдрөөс эхлэн тоолдог эх барихын хугацааг бус харин үр тогтсон өдрөөс хойших хугацаа буюу ургийн хугацааг заасан байж бас болдог. Тэгэхээр энэ талаар эмчээсээ лавлаж асуухгүй бол үл ойлголцол үүсч магадгүй.

Хоёр болон гурав дахь триместрт /триместр гэдэг гурван сартай гэсэн утгатай латин үг/ хийсэн дараагийн эхо үзлэгээр ургийн хөгжлийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлдог, үүнд:
-чамархайн яс хоорондын хэмжээ
-дагз духны хэмжээ
-толгойн тойрог
-гэдэсний тойрог

Эдгээрээс гадна дунд чөмөг, бугалганы ясны уртыг хэмжихээс гадна шуу, шилбэ зэрэг илүү жижиг яснуудыг ч хэмжиж магадгүй.

Ургийн хэмжээ нь жирэмсний тухай хоногтойд байвал зохихоос бага байгаа бол ургийн хэвлийн доторх хөгжлийн саатал гарсан гэж үзнэ. Энэ саатал тэгш хэмтэй ба тэгш хэмгүй гэсэн хоёр янз. Ургийн толгой болон үе мөчнийх нь хэмжээ тухайн хугацаанд байвал зохих хэмжээндээ хүрсэн байв ч их биеийнх хэмжээ хүрэхгүй байгаа үед тэгш хэмгүй саатал гэдэг. Тэгш хэмгүй саатал нь тэгш хэмтэйгээ бодвол арай л хал багатай. Аль ч тохиолдол ургийн тэжээлийг сайжруулдаг эм уух заалт өгдөг. Ийм эмчилгээг 7-14 хоногийн турш хийгээд дараа нь дахин эхо үзлэгт заавал ордог.

Ургийн өсөлт саатсан үед ургийн зүрхний цохилтыг шинжих кардиотокографик шинжилгээ хийхээс гадна ургийн болон умайн хүйн дэх цусан хангамжийн тодорхойлох доплерометрик шинжилгээ хийдэг. Доплерометрик шинжилгээг эхо шинжилгээ хийхтэй хавсран хийдэг. Хэрэв ургийн хөгжлийн саатлын зэрэг өндөр, өөрөөр хэлбэл тухайн хоногтойд байвал зохих хэмжээнээсээ хоёр долоо хоног, түүнээс өмнөх хэмжээнд байгаа, эсвэл ургийн өсөлтийг хоёр дахь триместрт илрүүлсэн бол заавал хэвтэж эмчлүүлнэ.

Ихэс
Ихэс нь нь жирэмсний 16 дахь долоо хоногт бүрэлдэж дуусдаг. Энэ хугацаанаас өмнө хорион буюу цэлмэнт бүрхэвч гэж ярьдаг. Хорион буюу цэлмэнт бүрхэвч нь хамгаалах, тэжээлээр хангах үүрэг гүйцэтгэх ургийн гадуурх бүрхүүл юм. Эхо үзлэгийн үеэр ихэсийн бэхлэгдсэн газрын тодорхойлдог. Өөрөөр хэлбэл умайн аль хананд цэлмэнт бүрхэвч, эсвэл ихэс нь байрласан байна, ихэс нь умайн хүзүүний дотоод амсраас хэр хол байрласан зэргийг нь тодорхойлно. Жирэмсний гурав дахь триместрт нь ихэсээс умайн хүзүүний дотоод амсар хүртэлх зай нь 6 см –аас илүү байх ёстой. Ингээгүй тохиолдолд ихэс доогуур байрласан гэж үздэг. Харин ихэс нь дотоод амсрыг хаасан бол ихэс түрүүлсэн гэж үзнэ. Ингэж ихэс түрүүлсэн байдал нь төрөх үеэр цус алдалт үүсгэж болзошгүй байдаг. Нэг, хоёр дахь триместрийн үед эхо үзлэг хийх үеэр ихэс доогуур байрлалтай байгааг тодорхойлох нь байдаг ч гурав дахь триместр хүртэл ихэс нь умайн ханаар дээш шилжин хөдлөж бас болдог.

Эхо үзлэгийн үеэр ихэсийн бүтцийн мөн тодорхойлдог. Ихэсийн бойжилтын дөрвөн зэрэг байдаг. Зэрэг тус бүр нь жирэмсний тодорхой хугацаанд тохирч байх ёстой. 2-р зэргийн бойжилт нь 32 дахь долоо хоногт хүртэл хадгалагдаж байх ёстой бол 3 р зэрэг нь 36 долоо хоног хүртэл хадгалагдаж байх ёстой. Хэрэв ихэс нь зохистой хугацаанаас өмнө бүтцээ өөрчилсөн бол ихэсийн хугацанаас өмнөх хөгшрөлт гэж үзнэ. Ийм байдалд нь гестоз /гестоз нь артерийн даралт нэмэгдэх, шээсээр уураг ялгарах, хавагнах зэрэг шинж тэмдэг бүхий жирэмсний хүндрэл/, цус багадалт зэргээс үүдэлтэйгээр ихэсийн цусан хангамж алдагдсантай холбоотой байж болохоос гадна тухайн эмэгтэйн бие махбодийн онцлогоос ч мөн шалтгаалсан байж болно. Ихэс хугацаанаас өмнө хөгширсөн тохиолдолд допплерографф болон кардиомониторинг шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Эхо үзлэгийн явцад ихэсийн зузааны хэмждэг. Хэвийн үед 36 дахь долоо хоног хүртэл ихэсийн зузаан нь жирэмсний хугацаа дээр +/- 2 мм гэсэн хэмжээтэй байна. 36-37 дахь долоо хоногт ихэсийн зузаан нь хувийн онцлогоосоо хамаараад 26-45 мм байдаг.
Ихэсийн бүтэц болон зузаан өөрчлөгдсөн үед ихэстэс буюу ихэсийн үрэвссэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэхдээ гол төлөв эхо үзлэгээр ихэстэс гэсэн дүгнэлт гаргах нь хэвтэж эмчлүүлэх шалтгаан болдоггүй. Ихэст өөрчлөлт гарсан байж болзошгүй үед таамгыг шалгахын тулд доплерийн шинжилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна БЗХӨ-ий шинжилгээ зэрэг нэмэлт лабораторийн шинжилгээ хийлгэдэг.

Жирэмсний үед бэлгийн замаас цусархаг ялгадас гарч эхэлсэн үед эхо шинжилгээ хийх замаар ихэс ховорсон эсэхийг магадлаж болно. Ховхорсон хэсэг нь хэт авианы төхөөрөмжийн дэлгэцэн дээр харагддаг.

Энэ бүгдийн талаарх мэдээлэл нь эхо үзлэгийн протоколд тусгагдана.

Хүй
Ураг нь хүйгээр ихэстэйгээ холбогддог. Эхо үзлэгийн үеэр хүй дэх судасны тоог тодорхойлдог. Хэвийн үед гурван судас байх ёстой. Дийлэнх жирэмсэн эмэгтэйчүүдийн хүйн гогцоо нь ургийн хүзүү, эсвэл аарцагны орчим гээд умайн гарц руу түрүү түрүүлсэн хэсэгт нь байрладаг. Хүйн гогцоо нь хүндийн хүчний нөлөөгөөр тэгэж байрладаг. Хүй нь ургийн хүзүүг ороосон эсэхийг зөвхөн доплеграф шинжилгээний явцад оношлох боломжтой. Хүй нь ургийн хүзүүг ороох нь кесар хагалгаа заавал хийлгэх заалт болдоггүй.

Ургийн ус
Эхо шинжилгээний явцад ургийн усны хэмжээг тодорхойлдог амниотик индекс гэгчийн хэмждэг. Умайг хоёр перпендикуляр шугамаар квадрант буюу дөрвөлж болгон хуваагаад /хөндлөн нь жирэмсэн эмэгтэй хүйсээр, дагуу нь гэдэсний дунд шугамаар/ дөрвөлж тус бүр дэх ураг орчмын усны хамгийн том босоо багануудыг хэмжин нийлбэрийг нь гаргах замаар амниотик индексийг тодорхойлдог.28 дахь долоо хоногтойд амниотик индексийн хэвийн үзүүлэлт нь 12-22 см, 33 долоо хоногтойд 10-20 сам байна. Амниотик индекс нэмэгдэх нь ус ихдэснийг багасвал багадасныг илтгэнэ. Ургийн ус хэт их, эсвэл хэт бага байх нь ургийн цусан хангамж дутагдасныг гэрчилж болно. Өөр эмгэгийн үед ч ургийн ус ихэсч, эсвэл багасч болдог ч цөөн тохиолддог.

Мөн хэт авианы шинжилгээний явцад ургийн усанд хөндлөнгийн хольц байгаа эсэхийг тодорхойлно. Хөндлөнгийн хольц байгаа бол халдвар орсон, эсвэл хэт тээлт байгааг гэрчилж болох ч нөгөө талаас энэ хольц нь зөвхөн нялхсын хаг агуулж байгаа бол хэвийн юм.

Умай
Хэт авиан үзлэгийн явцад умайн хэмжээг тодорхойлж, умайнд миоматозын буюу хоргүй хавдрын зангилаа байгаа эсэх, умайн булчингийн хана хэт чангаралтай байгаа эсэхийг тодорхойлно. Мөн умайн хананы зузааны хэмжинэ.

Зулбах зэргээр жирэмслэлт тасалдах аюултай гэсэн оношийг тавихын өмнө туршлагатай эмч нар умайн доод хэсгийн булчингийн зузаан нь 6мм илүү нимгэрсэн, умайн булчингийн эргүүлэг хэлбэрийг агшилт зэрэг эхо үзлэгийн өгөгдлүүдтэй хавсран гэдэсний доогуур өвдөх, бүсэлхийгээр өвдөх гэсэн клиник шинж тэмдэг байгаа эсэхийг магадладаг. Хэт авианы датчик буюу мэдрүүлээр дарах үед умайн чангарал нь нэмэгддэг. Энэ нь үзлэгийн явцад илэрсэн ч клиник шинж тэмдэг үгүй үед дээрх өгүүлсэн таагүй оношийг тавьдаггүй бөгөөд тонус өндөр, өөрөөр хэлбэл чангарал их байна гэдэг.

Жирэмсний үед хийдэг бүх эхо үзлэгийн үеэр, ялангуяа жирэмслэлт тасалдахад хүргэж болзошгүй тохиолдолд хийгдэж байгаа эхо үзлэгийн үеэр умайн хүзүүний урт, дотоод амсрын түвшин дэх умайн хүзүүний диаметр, умайн хүзүүний сувгийн байдал /нээгдсэн, хаалттай/ зэргийг хэмжиж үздэг. Жирэмсний үед хэвийн нөхцөлд умайн хүзүүний урт нь 4-4,5 см байх ёстой гэж үздэг. Умайн хүзүү анхны жирэмслэлтийн тохиолдолд 3 хүртэл см, давтах жирэмслэлтийн тохиодолд 2 хүртэл см-аар богиносож, умайн амсар нээгдэх нь умайн хүзүү жирэмсний 16-18 долоо хоногтойд цаашид жирэмслэлтийг дийлэх болломжгүй бооод нээгдэж эхэлдэг дутагдал үүсч байгааг оношлох боломж олгодог.

Дүгнэлт
Энд эхо үзлэгийн явцад тодорхойлдог нэлээд хэдэн шинж тэмдгийн талаар дурдлаа. Гэхдээ нэг шинж тэмдэг нь тухайн нөхцлөөсөө хамаараад тэс өөр эмгэг, эсвэл физиологийн байдлыг илтгэж байж болох учраас хэт авианы шинжилгээний талаарх бүрэн дүүрэн бөгөөд оновчтой дүгнэлтийг зөвхөн энэ чиглэлийн мэргэжлийн эмч л тавих чадвартай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Харин ингэж эхо эмчийн гаргасан тодорхойлолтыг эмчлэг эмч тань бусад ажиглалт, зовиур, шинжилгээ зэрэгтэй харьцуулан үзээд эцсийн зөв дүгнэлтийг гаргана.

Өмнөх жирэмслэлтийн явцад нь тохиолдож байсан жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний явцад нь ямар нэг эвгүй зүйл болж магадгүй сэжиг төрсөн бол илүүтэй орчин үеийн техник технологитэй, хамгийн гол нь өндөр зэрэглэлийн эмч мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.

58 thoughts on “Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

  1. muugii

    Мэргэжлийн сувилагч, дуудлагаар тариа хийж үйлчилнэ. утас: 99716766

  2. naraa

    ургийн өсөлт саатсан үед эмчийн заавраар эмээ уугаад цаашид тээсэн тохиолдолд төрөх хүүхэд ямар нэгэн гажигтай төрөх үү зүгээр эрүүл хүүхэд төрөх үү .Тэр талаар мэдээлэл авмаар байна.

  3. Otgoo

    би 3 сар гарантай жирэмсэн. 2 дахь жирэмслэлт анхны төрөлт. эхний удаа өсөлтгүй болчихсон юмаа. Одоо энэ хүүхдээ төрүүлэхийг хүсч байна. тэгээд өглөөгүүр жаахан хатуураад байх юм. Өрхийн эмнэлэгийн хяналтанд байгаа ч нэг их сайн зөвлөгөө авч чадахгүй байна л даа. хаана үзүүлж зөвлөгөө авбал дээр бэ

  4. nar

    юунаас болж өсөлтгүй болдийн болоо хоол тэжээлийн дутагдал юм болуу

  5. туяа

    өндгөвчний үрэвсэл гээд эмчилгээ хийлгэсэн чины 2 сар биений юм ирдэггүй ээ. би жирэмсэн болмоор байгаамаа. юм ирхгүй болохоор эмний үйлчилгээ гараагүй байгаам бол уу гээд жирэмслэж чадахгүй байна аа. хүүхдэд нөлөөлж магадгүй гэж бодоод. хүлээх хэрэгтэй юу. юм иртэл мэдэх хүн байвал зөвлөж тус болооч

  6. dejee

    hi ene odriin mend bi odoo 2122 nediltei 3 xongiin omno exond xaruulsan chin my xvvxediig 14 xongiin dutuu yavj bna geed bxiin bi sain oilgoxgvi bna yagaad 14 xongiin dutuu bna geed bga ym bol nadad tuslaach guij bna deer n bas bi aigaad bx ym odoo torox gej bgaa xvvxed minitoroxgvi ym shig esvel gajigtai xvvxedtoroxym shig sanagdaad bx ym exond xvvxdiin gajig tarxinii daralt tarxindaa gajig ed nar bvgd ilerne biz dee

  7. baz

    Санаа зовох хэрэггүй ээ. Өөрийнхөө эмэгтэйчүүдийн эмчид сайн хэлсэн нь дээр. Би бас 21-22 долоо хоногтой. Хэд хоногийн өмнө 50 мянгатын замын урд талд байдаг Тавин-Ус эмийн сангийн хажуугийн өнгөт ЭХО-д харуулсан. Тэр эмч сайн харж байгаа юм шиг санагдсан. Эмчтэйгээ зөвлөж байгаад өөр эхо-д харуулаад үзвэл дээр болов уу. Янз бүрийн муу зүйл бүү бодоорой. Аз жаргалтай, сайхан зүйл бодоорой.

  8. ankhaa

    hi bi odoo 15 nedelitei minii ihesiig turuulsen geed baihiin emch nar tegeed ene ni ih l muu geed bn tsaashdaa deeshleh magadlal her baigaa bol

  9. ankhaa

    hi sanaa bitgii zov er ni orhiin emch nar yum meddeggui yum shig bn lee shd ehonii huvid gaduur bas davhar ehod uzuuleh heregtei yum shig bn lee minii ehes turuultsen baina gedgiig huviin ehonuud ch medeegui orhiin emneleg ch medeegui bi 1 torhiin hoino baidag uilst emchiin emneleg deer ochij medsen sain uzdeg yum bn lee tend ochood uzuulchih

  10. bolor

    hi ehogoor huis todorhoilohod batalgaatai bdg boluu bi 1 ohintoi. Odoo 30 nideltei jiremsen getel eho ahiad ohin bna gesn.Ooroo ch setgeleer unaad gedsen dehi huuhdee ch gomdoogood bh shig. Hamgiin gol ni bi 2dhoo hiisvereer toroh um l daa.Eho aldaj heldeg baigaasai gj goridoh um Iim tohioldol bdgiin boluu?

  11. gerel

    болорт хандаж хэлэхэд эхо буруу харж хэлнэ гэж бараг байхгүй. тэгээд яах гэж харин ч ижлээрэ 2 охин хєєрхєн ш дээ. би ч бас 30 нидэлтэй жирэмсэн. ємнєх маань ч охин. тэглээ гээд хүү байгаасай гэж залбирах хэрэггүй. аль нь ч байсан алтан дэлхийд хүний заяа олох гэж зовж байгаа амьтан шүү дээ.

  12. ulziimaaa

    bolort handaj helae. Bi jiremsleeed udaagui bga ch gesen huuhediig eregtei emegtei gej uuriiguu bolon huuhdiig gomdooh n nadad taalagdahgui bn. harin 2 hurhun ohin hanindaa saihan shde hervee chi engej bodvol huuhdiin zaya gomdono shuu ert deer ueiin manai eej aaviin surgaal bdag da teriig sanaarai. Mongol ulsiin undsen huuliin zaaltand hurtel huuhed eejiin gedsend oldson tsagaas ehleed ter huuhed huuliiin etgeed boldog hervee teriig uguisgej bga bol ta huuliin hariutslaga huleeh hurtel zaaalt bdag um shuu. Magadgui naad ohin chin chamaig urguj teeh hamgiin uhaantain bval chi yaah ve? chamaig negej yarisan chin nadad chi uhaan muutai busgui shig sanagdchlaa. yaadgiin dahiad jiremsleed huutei bolno biz. Alag demhii deer hun boloh gej bga uriig huleej avj chadahgui bsiin bol yaah gej chi olsiiin.

  13. deegii

    huisiig n haana haruulsan um. zugeer l neg asuugaad bhad emch nar buruu helsen l bdagdaa. harin yag huisiig n haruulah geed munguu tulsn bol exo hudlaa helehgyieeeeeeeee

  14. onon

    sain baitsgaana uu. bi odoo sar garuitai jiremsen l dee. nuhurtei. bi huuhedtei boloh setgelzuin beltgelgui b.sn bolhoor egzegtei uyd hiisnee medeed 72 tsagiin emiig 72tsag bolohoos umnu uusan ym.Nuhruusuu nuutsaar getel jiremsen bolson baisan. ene minii anhnii jiremslelt. nuhur maani medeed mash bayrtai baisan. 72 tsagiin em uragt nuluuluh uu enend hariu avmaar baina.

  15. Tsegi

    сайн байна уу ээж нараа, би 30 нидельтэй 7 сар гарантай юмаа, сая эхо-д харуулаал ирлээ ихэс умайгаа тал хаасан байрлалтай байна. хүүхэд маань буруу байрлалтай байж байна гэхийн одоо би яанаа. Сандраад хяналтынхаа эмчид үзүүллээ. хэвтрээрээ хүхдийн байрлал засаж болно гэсэн ч засагдахгүй бол яанаа гэж айж байна. Хүүхэд маань эрүүл саруул төрөөсэй. Би сар зүүн талаараа хэвтэж засаглахыг нь хүлээх үү ? эсвэл өөр ямар нэгэн арга байна уу. натай ижил асуудалтай тулгарсан ээж нар болон туршлагатай эмч нар боломжтой бол хариу өгөөч……..

  16. otgood

    sain uu? nadad bas iim onsh tavigdaj bsan gehdee sanaa zovoh hereggui taivan bgaarai usult zogsong hatuuralt gej b.san urh bolon negdsen emnelegiin emch nar todorhoi zuvulguu ugduggui yum blee tiimees uilst emchiin emnelegt ochvol zugeer bhaa sain zuvulguu uzleg hiideg yum blee 1-r emnelegiin hoid tald bdag ih olon huviin emneleg bdag da

  17. zaya

    hi, bi 22 nediltei dongoj jiremsen bolood exod haruulsan chin gistatai bn gsn ymaa jiremsenii ehnii heden sar joohon ovddog bsan odoo gaigui bgaaldaa gehdee toroh ved zaaval hiisver hiij torno gh ymaa tegengee ter gistag n avdag genee.bi ooroo mergejileesee shaltgaalaad torood sar boloodl beltegl surguulaltandaa oroh estoi bdag hiisvereer torohoor oeon zadrah geed bdag gehiin turshlagatai hun bval helj ogj tuslaach bi oorooroo tormoor bn yahuu?

  18. zaya

    bi odoo 11n doloo honogtoi namaig bs gistatai gsen gehdee gistatai l bl zawal hiiswereer tordog yumuu bi odoohondoo hynaltandaa oroogvi bga bs ehod gants l haruulsan erni jiremsenii heddeh doloo honogooos urgiin gajig oorchloltvvd bnuu gj meddeg yum be bi odoo dongoj 20 hvrch bga blohoor ene talaar ymarch medleg bhgvi

  19. nara

    hi eejuudee asuuh zuil garlaa bi odoo jiremsen anhnii maani huuhed odoo dunguj 3ni 7 honogtoi emch maani sawan dotroo tsus bna geed bhiin emegtei hunii sawand ugaasaa tsus bdag bizdee namaig hewtriin deglem sahi gesen yadaj bhad eej egch naraasaa hol amidardag yumaa zowolgoo ogch tuslaarai

  20. Аагий

    заяад хариулъя. би өөрөө одоо 25 недилтэй ээж боло гэж байгаа бүсгүй байна. манай эгч жирэмсэн болдоггүй байж байгааж жирэмсэн болсон чинь кистайтай байна гээд тэгээд бас 30 хүрчихсэн анхных болохоор хийсвэр хийхээс өөр аргагүй гэж байсан гэсэн хэдий ч манай эгч зүгээр өөрөөрөө төрсөн бөгөөд төрсний дара нь түүнийгээ авхуулчихаж болдог юм байна лээ. санаа зоволтгүй юм шиг байна лээ. бяцхан хөөрхөн үрийнхээ төлөө амгалан байгаарай. Бурхан танг ивээг

  21. solongo

    эхо-д харуулсан чинь 8-9 недельтэй гэсэн. жирэмсэлснээс хойших хугацаагаа бодохоор 7 долоо хоногтой л юм шиг санагдах юм 8 долоо өмнө нөхөр маань байгаагүй болохоор миний хүүхэд биш гэж бодоод байх шиг байх юм яах вэ эхо буруу харна гэж байх уу

  22. aragorn

    hey jiremsnii ved horigloh zuls heregleh zuils anharah gl ym medmeer bh ym ene talaar medeelel howor bh shig bna medeed ene haygaar ilgeewel bi mash ih bayrlana shoo and naraa nz ohin jiremsen

  23. oyuka

    bi odoo 14 doloo honogtoi say emnelegt uzuulsen chini 0 zergiin tonustai bn gsen yu gsen ug yum boloo ene ayultai yu tuslaach humuusee

  24. 103 Post author

    тонус гэдэг нь чангарал гэсэн утгатай үг, хэт чангарал буюу гипертонусын үед урагт таагүй үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. огт тонусгүй байна гэж байхгүй тэгэхээр хэт чангарал байхгүй л гэсэн үг болов уу. ямар ч байсан үзүүлсэн эмч дээрээ очиж сайтар лавлан асуух хамгийн зөв.

  25. jan

    sain bna uu bi odoo 28-29nideltei jiremsen eej bgaa yum 2dah huuhed bga bi bainga mashin barij bga l da ter n huuhdiin huis n oroodog muu gj bn ene unen yum bolob uu sanaa zobood bn ene tuhai bi sayahan medsen yum l da

  26. mongoo

    sain bna u? bi odoo 22 doloo hongotoi baruun boor maani chuluutai geed bh yum bas shees maani nudend haragdahgui tsustai sheej bna geh yum iim ued yah estoi be? huuheded maani nolooloh bolov uu? anhnii maani huuhed nas barsan odoo bi ene huuhedee toruulhiig mash ih husej bna nadad tuslaach

  27. zoola

    hi bi odo 3n sartai ehod olon dahin haruulah yer ni muu yu yum l bolvol huuhed mine yaaj baigaa bol zugeer boluu gj bodogdood ehod bain bain haruulmaar l sanagdaad bh yum

  28. Номио

    hi. 0 зэргийн тонус гэдэг нь чангаралгүй хэвийн байна гэсэн үг. Энэ бол сайн зүйл.

  29. tsatsaa

    bi odoo 3 sartai jiremsen sar garangiin umnu tonus uguud bna gd em uugaad hevteriin deglem barisan bolovch odoo hurtel tonus uguud bna gesen ene muu yu ? ymar arga hemjee avbal deer ve ?

  30. jak

    end ih heregtei medeelel bichsen bn bayrallaa. 
     bi odoo 12 ned hureh gej bga jiremsen omnoh huuhed maani 1oi 2 sartai hohnoos n yaj gargah be hohoo hohood bhaar mash ih tonus ogoj ih ovdoh yuma dandaa l em uuj argalaj bn  bas ih hordlogotoi bgaa bolhoor yum idej chadahgui ih ydarch bn yaval huuhdee hohnoos gargaj, hordlogogui boloh be

  31. Bolochka

    Сайн байна уу? Би одоо 23 неделтэй жирэмсэн. Шээхээр ус гараад байгаам шиг шингэн зүйл шүүрээд байх юм. Ийм зүйл тохиолдож байсан уу? Яавал дээр вэ зөвлөгөө өгөөч

  32. namuun

    hi bi 5 sartai jiremsen unuudur ehod haruulsan ohin bna gesen eho huuhdiin huisiig batalgaatai helj chaddag bolvuu nadaa zuvluurei 

  33. man

    одоо удахгүй төрөх юм екод харуулсан чин хүйн хүзүүгээ 2 ороосон гэсэн тэхээр төрхөд ямар нэгэн хүндрэл хүүхэдэд ямар нэгэн асуудал гарахүй биздээ яах естой бэ хийсвэр хагалгаа хийлгэх ёстой юу айгаад байх юм

  34. jimsee

    sain bna uu bi odoo 31tei 1 hvvtei minii hvv odoo 3 hvreh gej bna bi hvvgee turvvlcheed 1 oitoi bhad ni usultgvi jiremsen bolson odoo hvv maani 3 hvrch bna 2 jiliin dotor 3 udaa usultgvi bolchloo umnu ni zvgeer l tursunshdee yaagaad yunaas boldiim boloo nadad tuslaach hariu zaaval bicheerei guij bna

  35. oogii

    sain bsaitsgaanaa uu. bi odoo 5 doloo honogtoi jiremsen l jiremselsenee medeegui haniad hvreed antibiotik uutsiin ampitslin barag 2 tablitikiig uragt her nolooloh boloo, bi jaahan sanaa zowool bna. bi gadaadad bdag l da odoohondoo hyanaltandaa orj amjaagui l bna. mongol ruu 1 emchees asuusan chin zvgeer gehiin, bi ooroo ym sanaa zowood bhiimaa ta buhen zowolgoo ogch tuslaach

  36. angir

    сайн байна уу би одоо 12 неделтэй эход харуулж ургийн гажгаа тогтоолгож болох болвуу бие нь бүрэлдэж дууссан болвуу

  37. сүрэн

    Болорт: Хүнд хүн илүүдэхгүй. 2 Охин чи харин ч азтай байна. хүүхдүүд нас ойрхон хүйс нь ижил байвал зүгээр санагдсан. Би 1охин 2хүүтэй одоо бас нэг хүү гаргах гээд л байж байна. Миний одоо тээж байгаа хүүхдийг хүү гэсэн би 3 хүүтэй болох нь гээд баяртай байгаа чамд бас амжилт аз жаргалыг хүсье.

  38. Uka

    Udaxgv torox yuma.tegsen xvi n xvzvge oroson bna gexin.bs tsagan xorxoitod bxin yahu tuslarai

  39. золтуяа

    би одоо 7 сартай хүүхдийнхээ хүйсийг мэдэх санаатай эхонд харуулхаар хэлж өгөхгүй юм за тэрч яахав аль нь ч байсан өөлхөн мама юм чинь……….би нэг чухал зүйл асуух хэрэгтэй байна сүүлийн үед хийсвэрээр төрдөг болсон гэсэн энэ үнэтэй юу бас хэр найдвартай вэ? миний гэдэс аймар том болчихсон төрхөөс айгаад байх юм.  эгч нар надад хэлж туслаач hayg min:  zolushka_0512@yahoo.com   

  40. Saran

    Sain bn uu. Yah hezee jiremsen bolsnoo sain medehgui bn. Eho turuh hugatsaag yag nariin zuw helehuu. Uchir ne anh 8 sariin 10 nd uzuulhed 2-3 Ned gesen yum. Ene hugatsaagaar Bol bi odoo 35-36 Ned yum. Harin suuld Haruulsan he’d heden 3d ehogoor Bol bi odoo 38-39 Ned yum l daa. Ingeed zuruud bhiin. Hyanaltiin emch maani 38-39 geed bdag eh nyalhasiin emch bolohoor 35-36 Ned geh yum. Ali ne zuw yum boloo. Nadad helj tuslaach pls. 

  41. zaya

    udriin mend

    bi 5 doloo honogtoi tegtel minii huuhdiin hemjee ni 0.77sm gesen ene bh ystoi standart hemjee mun uu sana zowood bhiimaa

  42. Victoria

    Sain baitsgaana uu:) Bi odoo jiremslehiig tulubluj bgaa. Er ni emegtei l hun bolj tursuniih, bagiin l eej bolj togloh ih durtai blaa. kkk. Getel odoo bol bi ene tal deer ogt medleggui gehed bolno. Ih bureg ohin bgaamaa. Bas eejgui, namaig 11nastai baihad min nas bartsiin:( Ene ih dajgui site bn lee, buh hul hundtei ania nar neg negendee yag setgeleeeree handsan bhiim . Nadad ch mun adil ingj handaasai gj husnem. Odoogoor jiremsen bish ch bi huuhedtei bolmoor l bn…
    Exod yaj haruulhuu, haana handah uu, iher uguig ni hediid helj ugdiin geh met! Uchir n iher huhedtei bolhig mash ih husjiin 🙂

  43. ganchimeg

    bi osoltgui jiremsenii talaar medmeer bna aa manai duu ehnii osoltgui bolson yumaa odoo jiremsen bolskn bolobch zulbah geed em uugaad bainga hebtej bnaa odoo yah be

  44. erdenehvv

    sain baitsganuu? exner maani odoo 6 sartai exod xaruulsam chin zvrx uurchlulttei jijig tseg bna gsn sariin daraa vzvvl zarim ni shimegdeed alga boldog zarim ni tomordog gsn sanaa zowood bxiin yunaas boldog yum bol zvrxnii gajgaas yaaj sergiildeg yum boloo meddeg xvn bwal xelj tuslaaj 

  45. а

    erdenehuud bi bas odoo barag 9 sar hureh gej bga anh 5 sartaid baysgalantai delhii gd emnelegt uzuulsen chin urag ni zurhend golpiin bombog gd jijig tseg bn gsen ene yu yum bol bas shimegddeg gsen getel sayhan haruulahad bn gsen emch bolohoor neeh ayulgui l gsen gehdee medehgui sanaagaar unaad bn tuslaach medeh hun bnu

  46. asuult bnaa haiulj ogoorei

    bi 13nedeltei eho.d haruulsan chin huuhdiin maani huzuunii ard heseg ih zuzaan bn gsen. tgd nariin shinjilgee avsan. bi ooro gadaadad bga bolohoor nadad nariin shiriin zuil heleegui 2 7 honogiin daraa dahij harna gsen. ene gajig urgiin hugjliin yvtsad zugr boldog uu. bi yaah vee. 23tai anhniih yum bgan. hariu helj tuslaach dee

  47. СУВД

    САЙН БАЙНА УУ БИ ОДОО 2 САРТАЙ ЖИРЭМСЭН ОХИНТОЙ БАЙГААСАА ГЭЖ МАШ ИХЭЭР ХҮСЭЖ БАЙНА, ЯНЗ БҮРИЙН ХУАНЛИ АРГЫГ ХАРАХААР ОХИН Л ГЭХ ЮМ ҮНЭН БАЙГААСАА,БИ 2 ХҮҮТЭЙ.

  48. СУВД

    САЙН БАЙНА УУ БИ ОДОО 2 САРТАЙ ЖИРЭМСЭН ОХИН БАЙГААСАА ГЭЖ МАШ ИХЭЭР ХҮСЭЖ БАЙНА, ЯНЗ БҮРИЙН ХУАНЛИ АРГЫГ ХАРАХААР ОХИН Л ГЭХ ЮМ ҮНЭН БАЙГААСАА,БИ 2 ХҮҮТЭЙ.

  49. oyuka

    одоо удахгүй төрөх юм еход харуулсан чин хүйн хүзүүгээ 2 ороосон гэсэн тэхээр төрхөд ямар нэгэн хүндрэл хүүхэдэд ямар нэгэн асуудал гарахүй биздээ яах естой бэ хийсвэр хагалгаа хийлгэх ёстой юу айгаад байх юм оөрөөрөө төрөх боломжгүй юу ямар нэг арга хэмжээ авч болох бол уу хариу заавал хэлэж туслаач

  50. oyuka

    одоо удахгүй төрөх юм екод харуулсан чин хүйн хүзүүгээ 2 ороосон гэсэн тэхээр төрхөд ямар нэгэн хүндрэл хүүхэдэд ямар нэгэн асуудал гарахүй биздээ яах естой бэ хийсвэр хагалгаа хийлгэх ёстой юу айгаад байх юм ямар нэг арга байгаа юу өрөөрөө төрөх боломжтой юу завуул хэлэж туслаач

  51. хаагий

    sn baitsgaanuu bi neg zuil asuuh gesiin. Bi odoo 8-n 7 honogtoi yumaa eho-d uzuulsen chin 3*4sm hemjeetei kistai bn genee ene uragt nuluutei yu mash ih sanaa zowood bnaa zuwulguu uguuch 

  52. saruul

    би саяхан эхүд харуулсан юм 5 сартай жирэмсэн тэгсэн чинь хүүхдийн зүрхэнд 2ш гольфийн бөмбөг гээд цагаан зүйл ыайх энэ юу юм болоо хэр аюултай вэ зөвлөөч

  53. азука

    36 нeдeлтэй төрвөл урагт муугаар нөлөөлөх боловуу учир нь өвдөх гээд байгаа юм аа хэд хоног дуншиж байна

  54. urara

    saruuliin huuhed odoo yasan bol… uchir n manai huuhdiin zurhend bas tsagaan ungiin yum bn gesn, hariulj tuslaach odoo 22 nedeltei

  55. Duuk

    Jiremsni heden sartaid ehod haruuldag ym. Bas hezeenees hynaltand oroh estoi ve zuvulguu uguuch bayrlalaa

  56. одноо

    Сайн байцгаана уу ? Би одоо 36 недэльтэй. Ургийн усны хэмжээ 8 гэсэн бас хөвдөстэй байна гэх юм. Энэ хэр муу вэ хэлж өгөөч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *