Цусны биохимийн шинжилгээ. Фосфор

Фосфор (Р) нь эсийн доторх фермент юм. Төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай элемент юм.

Фосфорын нэгдлүүд нь хүний биеийн эс болгонд байдаг бөгөөд физиологийн химийн бараг бүх урвалд оролцдог.

Органик бус элемент фосфор нь хүний биед органик бус фосфатууд, липидүүд, нуклеотидуудын хэлбэрээр хүний биед байдаг.

Хүний бие дэх фосфорын агуулгыг паратгормон, кальцитонин болон Д амин дэм зохицуулж байдаг.

Фосфор нь хүний биед хоол, хүнсээр орж ирдэг бөгөөд загас, мах, өндөх, самар, үр зэрэг агуулагддаг.

Хангалттай хэмжээний кальци, витамин Д байж байж фосфор хэвийн үзүүлэх нөлөө хэвийн байдаг. Кальци ба фосфорын харьцаа нь 2:1 байх ёстой. Төмөр, хөнгөн цагаан, магнийн илүүдэл нь фосфорын үзүүлэх нөлөөг үр дүн багатай болгодог.

Фосфорын цусан дахь хэвийн хэмжээ

Нас    Цусан дахь фосфорын хэмжээ, ммоль/л

2 хүртэлх ойтой  1,45 -2,16

2  – 12 настай  1,45 – 1,78

12 – 60 настай  0,87 – 1,45

60 дээш насны эмэгтэй 0,90 – 1,32

60 дээш насны эрэгтэй 0,74 – 1,2

Насанд хүрсэн хүний фосфорын хоногийн хэрэгцээ нь 800-1200 мг. Жирэмсэн, хөхүүл эхчүүдийн фосфорын хэрэгцээ нь илүү өндөр байдаг.

Яс, бөөр, бамбай булчирхайн дааврын өвчнийг оношлогоонд цусан дахь фосфорын хэмжээг тодорхойлох шинжилгээг хийдэг.

Цусан дахь фосфорын хэмжээ ихсэх нь дараах өөрчлөлтүүдийн  дүнд үүсч болно, үүнд:

– ясны эд гэмтэх

– Д амин дэмий хэт их хэмжээ

– Ясны хугарал эдгэх

– Бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны дутагдал

– Бөөрний архаг болон хурц дутмагшил

– Яс сийрэгжих

– Ацидоз

– Цирроз

Мөн хавдрын эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэл хэрэглэсний дараа фосфорын хэмжээ нэмэгддэг.

Цусан дахь фосфорын хэмжээ нь дараах тохиолдолд багасч болно, үүнд:

– өсөлтийн гормоны дутагдал

– рахит

– пародонтоз

– фосфорын шингээлт алдагдах, гүйлгэх, бөөлжих

– цусан дахь кальцийн хэмжээ ихсэх

– бамбай булчирхайн дайврын хэт ажиллагаа

– тулай

– гиперинсулинеми /чихрийн шижингийн эмчилгээний үед/

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

5 thoughts on “Цусны биохимийн шинжилгээ. Фосфор

  1. huka duka

    heregtei sonirholtoi medeelel bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *