Цусны биохимийн шинжилгээ. Фруктозамин

Фруктозамин нь глюкозыг цусны уургууд, тэдгээрээс альбуминтай харилцан үйлчлэлд орсны дүнд бий болдог. Фруктозамин нь цусан дахь глюкозын хэмжээг заагч үзүүлэлт юм. Чихрийн шижингийн оношлогоо, эмчилгээний үр нөлөөг хянахад фруктозамины хэмжээг тодорхойлох шинжилгээг ашигладаг. Фруктозамин нь хэмжилт хийхээс 2-3 долоо хоногийн өмнө цусан дахь глюкозын дундаж хэмжээг заадаг.

Цусан дахь глюкозын хэмжээг түр хугацаанд хянахад фруктозаминыг шинжилгээг ашигладаг нь жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийн хувьд маш чухал юм.

Фруктоазмины хэвийн хэмжээ

Хэвийн хэмжээ нь 205-258 мкмоль/л байна. Хүүхдүүдийн фруктозамин нь насанд хүрэгчдийнхээс арай бага байдаг.

Цусан дахь фруктозамины хэмжээ өндөр байх нь дараах эмгэгүүдийн шинж тэмдэг байж болно, үүнд:

– чихрийн шижин

– бөөрний дутмагшил

– гипотериоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/

– IgA өндөр байх

Фруктозамины хэмжээ багасах нь дараах байдалд ажиглагддаг, үүнд:

– гипоальбуминеми

– гипертериоз /бамбай булчирхайн хэт үйл ажиллагаа/

– шижингийн гаралтай бөөрний өвчин

Мөн аскорбины хүчлийн уусны дараа цусан дахь фруктозамины хэмжээ буурдаг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

One thought on “Цусны биохимийн шинжилгээ. Фруктозамин

  1. zula

    Sain baina uu?Asuuh zuil baina hariulj tus bolooch!
    Jiremsen baij bambai bulchirhain em beldmel uuj bolohuu?uragt nuluuluhuu?Bi Euthryrox bas Medocriptine gedeg 2 emiig emchiin zaabraar1/2 oor uuj bgaa yum l daa.
    Mun tsusnii shinjilgee ih ugsunuus bolj tsus bagadalt uvchin uusehuu?
    Bambain,elegnii,bas bus ih shinjilgee abah yum.tsus bagadalt ubchin yunaas bolj bii boldog yum bol?
    Tanid bayarlalaa.Hariu bichihiig tesen ydan huleej baiy.Bayartai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *