Цусны бүлэг

Ерөнхий

Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.

Цусны бүлэг

Цусны улаан эс буюу эритроцитүүд дээр цусны бүлгийн антиген гэж нэрлэгддэг тусгай уургууд байдаг. Харин цусны сийвэн буюу плазм дотор эдгээр антигенүүдийн эсрэг үйлчлэлтэй антибиет буюу antibody гэгч зүйл ялгардаг. Ингээд адил нэртэй антиген ба антибиет хоёр “учрахаараа” харицлан үйлчлэлд орж эритроцитүүд нь хоорондоо наалдчихдаг. Нэг ингээд наалдчихсан бол эритроцитүүд нь хүчилтөрөгчийг тээвэрлэж чадахаа байчихдаг /хүчилтөрөгчгүй бол хүн удаан тэсэхгүй нь мэдээж/. Ийм учраас нэг хүний цусанд адил нэртэй антиген ба антибиет хоёр байдаггүй. Энэхүү антиген ба антибиет хоёрын хослолыг та бид цусны бүлэг гэж ялгадаг. Улмаар дээр хэлсэнчлэн эритроцитүүд нь наалдаж үхэлд хүргэхээс сэргийлэх үүднээс зөвхөн адил бүлгийн цусыг сэлбэж хийх шаардлагатай болдог.

Хүний биеийн бүх уургуудын адилаар цусны бүлгийг тодорхойлогч антиген ба антибиетүүд нь хүнд эцэг, эхээс нь удам дамжин ирдэг. Ингэхдээ цусны бүлэг бус харин зөвхөн уургууд нь удамшдаг болохоор уламжлан ирсэн уургууд нь яаж хосолсноос болоод эцэг, эхээсээ өөр цусны бүлэгтэй байж ч болно.

Үүнээс гадна маш олон янзын антиген, антибиетүүд байдаг болохоор тэдэн дээр үндэслэн цусыг өөрөөрянз бүрийн бүлэг болгон ангилсан байдаг. Нийт цусыг 43 янзаар бүлэг болгон ангилсан байдгаас заримыг нь дурдвал:
АВО систем, Резус систем, Келлийн систем, Киддын систем, Даффийн систем, MNSs систем г.м.

Эдгээрээс АВО систем буюу манайд нэрлэж заншиснаар цусыг 1-ээс 4 хүртэл бүлэглэж ангилдаг систем нь дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг. Энэхүү системээр бол цусны дараах байдлаар бүлэг болгон хуваадаг.

Антигенууд: А, В; Антибиетүүд : альфа, бета.

Удамших явц: IA гэсэн генийн нөлөөгөөр А уураг нийлэгждэг, IB гэсэн ген нь В гэсэн уургийг, i нь уураг нийлэгжин удамих команд өгдөггүй.

I буюу О, /ОО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь ii. Энэ бүлгийн цусны улаан эс буюу эритроцитүүд дээр нь антиген байдаггүй, харин цусны сийвэн буюу плазмд нь хоёр төрийн антиетүүд хоёул байж байдаг.

II буюу А, /АО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IA эсвэл IА\i. Эритроцитууд дээр нь А антиген, плазмад нь бета антибиет.

III буюу В /ВО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IB\IB эсвэл IВ\i. Эритроцитүүд дээр нь В антиген, плазмад нь альфа антибиет.

IV буюу АВ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IB. Эритроцитүүд дээр хоёр антиген хоёул байрласан, плазмад нь хоёр антибиет хоёул байхгүй.

Эцэг, эхийн цусны бүлгээс хамаараад хүүхдийн цусны бүлэг нь дараах хэлбэрээр байж болно:

Эцэг, эх нь хоёул нэгдүгээр буюу О бүлгийн цустай бол хүүхдүүд нь зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул хоёрдугаар буюу А бүлгийн цустай бол хүүхдүүд нь нэг, эсвэл хоёрдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул гуравдугаар буюу В бүлгийн цустай бол хүүхдүүд нэг, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба хоёрдугаар бүлгийн цустай болно хүүхдүүд нь нэг, эсвэл хоёр хоёрдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба гуравдугаар бүлгийн цустай бол хүүхдүүд нь нэг, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёр ба гуравдугаар бүлгийн цустай бол хүүхдүүд нь ямар ч бүлгийн цустай байж болно.

Эцэг, эх нь хоёр ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг эх нь гурав ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг эх хоёрын аль нэг нь нэгдүгээр бүлгийн цустай бол хүүхэд дөрөвдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй.

Эцэг эх хоёрыны аль нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхэд нэгдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй.

Хүүхдийн цусны бүлэг эцэг, эхийн цусны бүлгээс хамааран тодорхойлогдох магадлал :

Эхийн цусны бүлэг Эцгийн цусны бүлэг
1 (OO) 2 (AO) 3 (BO) 4 (AB)
1 (OO) 1 (00) – 100% 1 (00) – 50%

2 (A0) – 50%

1 (00) – 50%

3 (B0) – 50%

2 (A0) – 50%

3 (B0) – 50%

2 (AO) 1 (00) – 50%

2 (A0) – 50%

1 (00) – 50%

2 (A0) – 50%

1 (00) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

2 (A0) – 50%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

3 (BO) 1 (00) – 50%

3 (B0) – 50%

1 (00) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

1 (00) – 50%

3 (B0) – 50%

2 (A0) – 25%

3 (B0) – 50%

4 (AB) – 25%

4 (AB) 2 (A0) – 50%

3 (B0) – 50%

2 (A0) – 50%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 50%

4 (AB) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 25%

4 (AB) – 50%

Цусны бүлгээр үл таарах тохиолдол

Жирэмсний үед манай сайт дээр өмнө гарч байсан резус зөрчилдөөнөөс гадна цусны бүлэгтэй холбоотой зөрчилдөөн үүсэх эрсдэл байдаг. Эхэд байхгүй антиген нь урагт байгаа үед эхийн бие нь антигений эсрэг антибиет ялгаруулж эхэлж болзошгүй байдаг. Ийм зөрчилдөөн нь дараах тохиолдлуудад үүсэж болзошгүй:

ураг II буюу АО бүлгийн цустай харин эх нь нэг буюу ОО, эсвэл гурав буюу ВО бүлэгтэй үед

ураг III буюу ВО бүлгийн цустай харин эх нь нэг буюу ОО, эсвэл хоёр буюу АО бүлэгтэй үед

ураг IV буюу АВ бүлгийн цустай харин эх нь өөр аль нэг бүлгийн цустай үед.

Иймд эх, эцэг хоёр өөр өөр бүлгийн цустай тохиолдолд /эрэгтэй нь нэгдүгээр буюу ОО бүлгийн цустайгаас бусад/ цусны бүлгийн антибиет урагт байгаа эсэхийг шалгаж байхыг зохистой гэж үздэг.

Резус фактор, резус зөрчлийн талаар энд дарж уншаарай.

23 thoughts on “Цусны бүлэг

  1. arman

    tsusny rezus faktor zurchisunuus yamar ersdelvvd garch bolokh we?bi 20 nastai.bi uuruu (-) rezustai.manai naiz bandi (+)rezustai.tegwel bid 2 khvvkhedtei bolj chadahgvi gesen vg vv?bid 2 neg negendee mash ih hairtai.ta bvhnees taalamgtai hariu irne gedegt itgeltei baina.

  2. suvdaa

    амьдрал дээр эх нь 1-рбүлэг,эцэг нь 4-р бүлэг байхад бүгд л 1-р бүлэгийн цустай байдаг шүү дээ? арай ойлгомжтой бичвэл яасан юм бэ?

  3. ooo

    сувдаа эх нь нэг, эцэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай байхад нэгдүгээр бүлгийн цустай хүүхэд төрж байсан тохиолдол байдаггүй юм байна шүү. тэгэхээр амьдрал дээр цусны бүлэг бус өөр зүйлийн талаар л яригдаж байгаа болж таараад байна.

  4. gerlee

    jiremseleheesee 14 honogiin umnu jiremselehees hamgaalah 72 tsagiin dotor uudag em uuj bsan bol uragt ymar neg surug nuluu uzuuleh u?

  5. erdenetsetseg

    hi nada neg hetsvv asuudal tulgaraad bn minii bienii uym 4 sarin 3nd irsen teged 4-12nd hotruu nz bandi dre ochood 8 honocon teged 19nd arhangai irsim teged say 5.12nd vzvvlsen chin jiremsen gsen 6.5n ideetei gcen sar garui gsen 4.12nd hot ywhaasaa omno 4.8nd angiaraa zugaalgand ywaad sogtood neg banditai unttsan tegsen odoo nz bahdi mani torhoor etseg togtooh shinjilgee hiinie gsen bi yg heniih gdgign medehgvi bn herwee nz bandiinh bish bwal hair mani salana gsen bi aij bn torhoos omno etseg togtooh shijilgee hj boldiimu boldog bol heden sartagaas we bi odoo sartai nada zaawal hariul ogch tuclaach guij bn

  6. Ариуболд

    Гемофилий өвчний талаар мэдээлэл өгөөч

  7. erka

    sn bna uu nadad tuslaach minii bie dr hatig garaad odoo barag 2 3 jil boloh gj bna neg garaad emchilgee hiilgeed zgr bolchihood 2 3 sariin daraa eswel 7 honogiin daraa ahiad l garchih ym hiilgeegvi emchilgee gj bhgvi darahlaa saijruuldag ihenh taria em bitamin uusan svvlde mergen tvrgen hvneer awaad ch nemer alga busuur garch bgaad odoo bvr nuruugaaar garaad bhiin ih iheer buun buunur gard bna nadad tuslaach emnelegt hewteed emchlvvleed bas l 2 3 sariin daraa garaad irehiin bi yah we

  8. амгаа

    Хүүхдийн цусны бүлэг эцэг, эхийн цусны бүлгээс хамааран тодорхойлогдох магадлалын хүснэгтэй алдаатай хийжээ залруулах хэрэгтэй байхаа.

  9. maya

    SAIN BNAYY BI 32 NASTAI HUHUR BAANI NADAAS 5 DVV bi ehleed hvvhedtei bolii gj boddoggvi blaa seks hiisniihee daraa tootoi em yydag blaa 2 jiliin umnu jiremsleed zylbachihsan harin odoo hvvhedtei bolii gj bodson chine er bolohgvi ymaa manai huhur joohon arhi yydag ternees bolod bnayy minii sariin temdeg aldagdaad zarimdaa bvr 14 honogoor zurj ireed bh ymaa yunaas bolood bgaa ym boloo tgd nuhriiguu elneleg yvii geheer chi l uuriiguu vzvvl bi uurtuu itgeltei bna geh ym bi nadad hariy ugch tyslaach

  10. soko

    sain baina uu neg yum asuuh gsen ymaa nadad tyslaach etseg togtooh shinjilgeeg haana yaj ogdog yum be

  11. Мэдэр

    Эцэг эх хоёрын аль нэг нь нэгдүгээр бүлгийн цустай бол хүүхэд дөрөвдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй. ene uguulber unen uu? bi 1r bulgiin buyu 1(0) bulgiin tsustai. manai huuhdiig 4r bulgiin tsustai gj onoshilson yum. neg bol emneleg buruu onoshilno gj bh uu? help me

  12. Ангараг

    Ёстой хэрэгтэй мэдээлэл байна, Маш их баярлалаа!

  13. Asuult asuuya

    Tsusnii erunhii shinjilgee ugsun chin PLT ni baih yostoigoosoo 55 (140-440) garsan bas AMG gedeg tarhlaanii shinilgee ugsun chin M- ni 1,2 baihaas 3.1, A-ni 4 hurtel bhaas 4.2 garsan. Er ni bol tsusnii emchid handana l daa. gehdee ene talaar medeh hun baibal helj ugch tuslaach

  14. Эрдэнэсүрэн

    Aaviin maani tsusnii buleg 4, harin eejiinh 1 um. Hrn miniih 3 baisan. Tgheer deerhi zui togtloor bol 3-r buleg bh ni zow um bn tmuu. 1 eswel, 4 bulgiin tsustai huuhed ene hoyriin dundaas torohgui um bn. Tgheer asuudalgui gj oilgoj boloh uu

  15. zul

    hi 
    tsusan turul mun bish esehiig ymar shinjilgeegr notloh be ???  
    udam zuin shi-gee , geniin shi-gee  aliig uguj bloh be iim shi-geeg hna ymar unetei ugj boloh be ??

  16. Zochin

    Huuhed 4r buleg bol heddugeer bulgin donor taarah ve? Eej n 3 buleg taarah bolov u? 1r bulgin tsus taarah u? Helj uguuch.

  17. Khanna

    Asuuh zuil bna…..Attention Deficit Hyperactivity Disorder buyu ADHD test gej yu yum be?Ene talaar Mongol hel deer todorhoi delgerengui medeelel oruulj ogoh arga bnu?

  18. serjmyadag

    ЦУсны бүлэгт сэлбэлт хийхэд яааж хийдгийм болоо? 1-рүү хэддүгээр бүлгийг 2-руу хэддүгээр бүлгийг гээд энийг хэлээд өгөөч 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *