Даавар орлуулах эмчилгээ

Даавар орлуулах эмчилгээ

3599
4
ХУВААЛЦАХ

Дааврын орлуулах эмчилгээ эсвэл ДОЭ гэдэг нь бие махбодод дутагдалтай дааврыг орлуулахад чиглэсэн курс эмчилгээ юм. Энэ эмчилгээ  янз бүрийн тохиолдолд хэрэглэдгээс хамгийн элбэг нь цэвэршилтийн үед хэрэглэдэг. Дааврын түвшин сэргэхийн хэрээр цэвэршилтийн шинж тэмдгүүд аяндаа арилна.

Түүнээс гадна ДОЭмчилгээ нь цэвэршилтийн дараа үүсдэг яс сийрэгжих, зүрх судасны өвчин зэргээс сэргийлнэ.

Даавар эмчилгээг цэвэршилт -ийн эхний шинж тэмдэг илэрсэн үеэс эхлэх хэрэгтэй. Цэвэршилтийн эхний шинж тэмдэг илрэнгүүт ДОЭмчилгээг хоёр жилийн туршид хэрэглэнэ. ДОЭмчилгээг ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэршилтээс хойш 5-10 жил хэрэглэх хэрэгтэй. ДОЭмчилгээнд ашигладаг эмийн найрлагад эстроген ба прогестерон ордог. Эстроген нь эм бэлгийн даавар юм. Цэвэршилт болоход эстроген дааврын ялгаралт эрс буурснаар вегетатив мэдрэлийн систем, сэтгэц ба сэтгэл хөдлөл, шээс ба бэлгийн замын хямрал үүсгэдэг. Иймээс эстроген -ууд нь ДОЭмчилгээний эмийн бэлдмэлийн суурь нь байдаг. Орчин үеийн ДОЭмчилгээний бүтцэд зөвхөн байгалийн гаралтай эстрогеныг ашигладаг.

Сүүлийн үед ДОЭмчилгээнд прогестероныг ашиглах болсон юм. Учир нь прогестерон нь умайн салст бүрхүүлийн өмөн үүсэх магадлалыг бууруулдаг тогтоогдсон юм. Эстроген ба прогестероныг хавсруулсан эмчилгээг цэвэршилтийн  үедээ яваа эмэгтэйчүүд саваа авахуулснаас бусад тохиолдолд хэрэглэж байх ёстой.

Прогестероны нийлэг хэлбэрийг прогестаген гэж нэрлэдэг. Хэрэв прогестероны тун ба хэрэглэх хугацааг зөв сонгосон бол эстроген эмчилгээний дүнд үүсэх умайн дотор салст гэмтэх нөлөөнөөс хамгаална. Ийм маягаар прогестагеныг ДОЭмчилгээнд оруулах нь аюулгүй ба тохиромжтой арга хэмжээ юм. ДОЭмчилгээний эм бэлдмэл маш олон төрөл янз байдаг. Эдгээр бэлдмэл дотор сарын тэмдэгтэй төстэй цус алдалт үүсгэдэг, эсвэл үүсгэдэггүй бэлдмэлүүд байна. Энэ бүгдийг эмч тухайн эмэгтэйн хувийн онцлогт тохируулан сонгоно.

4 СЭТГЭГДЭЛ

  1. саваа авхуулсан 40 настай хүн даавар орлуулах ямар эмчилгээ хиих вэ цэвэршилтийн шинжүүд илрээд байна хэлж өгч туслаач 8 жилийн өмнө саваа авхуулсан юм зөвөлгөө өгч туслаач

  2. Americaas irsen urgamliin garaltai daavar orluulah beldmel zarna.Tsevershiltiin shinjiig mash sain emchilne.,Mun menostrution n tasraad irehgui bgaa zereg menopause-iin asuudaltai humuust mash gaihaltai uilchilgeetei. utas:99097597

  3. даавартай холбоотой асуудлаар хаана ямар эмчид хандах вэ. жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхдээ даавриг тэнцвэржүүлж эмэгтэйлэг байдлйй илүү нэмэгдүүлж болдог уу, хариулаад өгөөрэй. 34 tei

СЭТГЭГДЭЛ БИЧИХ