Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит

ХАМРЫН ДАЙВАР ХӨНДИЙН БАЙРЛАЛ

 Ерөнхий

Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд:

Гайморит.  Дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл

  • Фронтит. Духны хөндийн үрэвсэл
  • Этмоидит. Торлог  ясны хөндийн үрэвсэл
  • Сфеноидит. Нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана.

Өвчин нэг, эсвэл хоёр талын буюу нэг хөндий, эсвэл бүх хамрын хоёр талын дайвар хөндийг эзэлсэн байж болно.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ямар ч насанд тохиолдоно.

Шалтгаан

Гайморит нь хамрын хурц ханиад, томуу, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчний үед үүснэ. Мөн түүнчлэн дээд дөрвөн арааны ёзоорын өвчнөөс болж бас үүсдэг байна.

Фронтит ба этмоидитын шалтгаан нь гайморитынхтай адил. Фронтитын явц хамрын бусад дайвар хөндийн үрэвслийг бодвол илүү хүнд байдаг.

Ясны ханын гэмтэлтэй хурц этмоидит нь дийлэнх тохиолдолд улаан эсэргэний үед ажиглагддаг. Сфеноидит нь цөөн тохиолдох бөгөөд гол төлөв торлог ясны арын эсийн өвчлөлтэй холбоотой байдаг.

Явц

Гайморитын үед гэмтсэн дайвар хөндийгөөр өвдөж, хамраар амьсгалахад хүнд болж, ялгадас гарч, гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гойжих шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчин өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрнэ.

Фронтитын үед духны орчим, ялангуяа өглөөд өвддөг. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, гэмтсэн талын хамарнаас ялгадас гарна. Өвдөлт заримдаа тэсвэрлэшгүй болдог. Хүнд үед нүд рүү өвдөх, гэрэлд гялбах, үнэрлэх мэдрэхүй буурах шинж ажиглагдана. Толгойн өвдөлт хамрын дайвар хөндийг цэвэрлэсны дараа намдаад битүүрэхийн хэрээр ахин өвдөж эхэлнэ. Томууны гаралтай хурц фронтитын үед биеийн халуун нэмэгдэн,  заримдаа дайвар хөндийн харалдаа арьсны өнгө өөрчлөгдөж, дух ба дээд зовхины арьс хавагнан овгор болдог.

Этмоидитын үед толгойн өвдөхөөс гадна хамрын уг, цохны орчим өвдөнө.  Ялгадас эхлээд ийлдэсэрхэг байснаа дараа нь идээрхэг болно. Үнэрлэх мэдрэхүй эрс буурч, хамрын амьсгал хүндрэлтэй болно. Биеийн халуун нэмэгдэнэ.

Сфеноидитын үед толгой өвдөнө. Ихэвчлэн зулай орчим, толгойн гүн рүү, дагз, нүдний ухархай руу өвдөнө. Архаг гэмтлийн үед өвдөлт зулай орчимд мэдрэгдэн, том хэмжээний дайвар хөндийтэй бол дагз руу тархана. Заримдаа өвчтөний хараа хурдан муудна.

Оношлогоо

Эдгээр шинжүүд гарч илэрч байвал ЧХХ-эмчид ханд. Синуситын үеийн шинжилгээний үндсэн арга бол хамрын дайвар хөндийн рентген зураг авах, диафаноскопия юм. Хурц процессыг эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих бөгөөд буглаа, менингит үүсгэх аюулдтай.

Эмчилгээ

Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангахад чигэлдэг. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахин, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл (аспирин, амидопирин) хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийнэ.  Хамрын салст бүрхүүлийн хөвсийлт, хаванг буулгах зорилгоор судас нарийсгах бэлдмэлийг (галазолин) хэрэглэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй (хөх гэрлийн ламп, соллюкс, УВЧ шарлага). Антибиотикыг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ.

Хурц фронтитын эмийн эмчилгээ хийнэ. Хамрын доод жимний салст бүрхэвчинд нафтизин, эсвэл галазолины 0,2% уусмал түрхэх замаар дайвараас ялгадсыг гадагшлуулна. Эдгээр уусмалыг хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэж болно. Өвчний эхний өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй сахиж, аспирин,  антибиотикийн цацлага, утлага, нөхөн сэргээх эмчилгээ (хөх гэрлийн лампны шарлага, солюкс, УВЧ шарлага) хийнэ. Хүнд тохиолдолд булчинд антибиотик хийнэ. Архаг фронтитын үед эмийн эмчилгээнээс эхлээд үр дүн өгөхгүй үед мэс заслын эмчилгээ хийнэ.

Сфеноидитын үед хамрын хөндийн салст бүрхүүлд судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэлүүдийг (галазолин) түрхэнэ. Өвчин сунжирсан үед хөндийд хатгалт хийж антибиотикын уусмалаар угаана. Заримдаа мэс засал хийх заалт гардаг. Жишээ нь: дунд самалдгын арын өнцгийг тайрах.

Урьдчилан сэргийлэлт

Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд үндсэн өвчнийг (томуу, хамрын хурц ханиад, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчнүүд, шүдний өвчин) эмчлэх, хамрын таславчын муруйлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг ариллгах хэрэгтэй.

47 thoughts on “Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит

  1. az

    xamraas ylagdas ix baga xemjeegeer bnga garch em uugaad edegsengue emch maani gereliin xagalgaand orxu genee ene yadag ymar uchirtai xagalgaa ve ergeed ymar neg muu nuluu bii yu.? xariulj uguuch…

  2. БАТ

    Бт хамрын таславч муруйгаас болж олон жил дайвар хөндий үрэвсэж, их зовиуртай явж ирсэн. Ингээд сая хавар нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон чинь шал дорддог байн ш д. Үнэн хайнга юм аа. Миний хагалгаанд шаардлагатай гэж авахуулсан зураг хөрөг, шинэжилгээний бичигнүүдийг яг хагалгаа хийх эмч нар нь надад норкоз хийх хүртлээ ерөөсөө хараагүй. Норкоз хийчээд дараа нь юу хийхээ судалдийм уу бүү мэд. Одоо бүр илүү үрэвсдэг болчоод зовж байна аа би гэдэг хүн.

  3. muujig

    sn bnu? Hamriin hagalgaand orood samaldagnihaa hoid hesgiig tairuulsan yma.gewch hagalga hiilgesnes hoish edgej ogohgui jil bolchloo. eniig yaaj emchleh we? zowolgoo ogno uu. ugni gam sain hiiged emchiin zaawraar em uuj bga gewch idee, beer ni bagasahgui bnga tolgoi owdood haluuraad l bdg ene yunih we?

  4. оюун

    би хамрын гаморит болоод 16 жил болж байна байнга эмчилгээ хийлгээд л ахиал өвдөнө одоо хэцүү байна аа нэг хятад эм уугаад гайгүй болсон саяханаас ахиал өвдөөд тэр эм олдохгүй байна нэрийн сандаггүй хятад хөх хайрцагтай л байсан тийм эм ууж байсан хүн байна уу байвал хэлж өгөөч энэ утаслуу 99272220

  5. chimeg

    yagaad iim olon jil emchilgee hiilgeed edgedeggui yum boloo. ali emnelegt yamar yamar emchilgee hiilgesen be.

  6. deegii

    ma duu odoo dunguj 3 nastai getel hamriin gaimorittoi hagalgaand orox bolomjgui nas n hurexgui uchraas oruulahgui gesen ymar emnelegt ymar ulsad edgeeh bolomjtoi we? tuslaaj!!! 1 xamriin nuh n 80% 1 n 100% bituu mahtai gesen

  7. miigaa

    hi bi hamar bitvvreed mash hersvv yma tegees emchlegddeggvi ym bol yah estoi ym boloo

  8. asuult bna

    xamriin daivar xondiid polit uusen gesen. rentgen zurag avaxuulaad daraa ni KTG -gaar zurag avaxuulsan.3-r emnelegiin emch boloxoor zaaval xagalgaa xiilge gej bsan ch ieonsei nairamdal emnelegt uzuulsen chine zugeer l xamriin taslavch muriisan bna tuuniig ni tegshleed l bolno gex yum. ali ni zov bdag yum boldoo, xumuusee

  9. oyunaa

    minii hvv 5 nastai arhag gamirittai gesen hamgiin svvliin veiin sain emchilgee hiih gazar haa b.na be tuslaach hvvhdee zoboohgvigeer hamariin hondiid b.gaa ideeg ni abhuulah emchlvvleh heregtei b.naa ene deer sanal bichsen hvmvvs baih yum hariug ni ogoh hvn b.na uu

  10. сайнаа

    хамрын хагалгаа хийх нь аюлтай уу?хамрын хагалгааг яаж хийх вэ?дэлгэрэнгүй хариу өгнө үү.

  11. Болор

    Ганболд Мөнхтүвшинд хандаж: Чамд харшлын гаралтай зовиур илэрч байгаа юм байна. Хамар доторх заримдаа тэсэхийн аргагүй загатнана. Надад яг ийм зовиур илэрч байсан. Голдуу ургамал тоосонцорын гаралтай харшил ингэж мэдэгддэг юм байлээ. Ялангуяа хавар болж байна хүний дархлаа муудахаар бас ийм зовиур илэрдэг.

  12. soko

    bi gamrittai bolood barag 3 jil bolson tgd emenelegt 3 udaa ugaalgaad gamritnii em uugaad bas sharlagand ywaad odoo zugeer bolj bgaa

  13. sindra

    manai ohin 4 nastai bas l arhag gamtittaigaas bolood dund chihend n shingen hurimtlagdsan gesen.tegeed em ji ji emneleg zaaval hagalgaa hiine gesen.2 chihend n tube tavij hamriih n adnoid bulchirhaig avna gesen.bi hagalgaa hiilgehguigeer taria hiij uzej bna daa .zuv buruug n medeg\hgui yumaa.teged ur dun uguhgui bol hagalgaand oruulna daa.

  14. sindra

    hamraas bolood chih uvddug yum bna aa.manai ohin hamarnaasaa bolood yum sonsohgui bgaa ih hetsuu yumaa

  15. наранчимэг

    Хамрын хөндийд ургацаг ургасан 5 жилийн өмнө. 2 удаа ургацаг / мах/-ыг авахуулсан. Жил болоод л хамар бүтүүрээд, нүүрний яс янгинаад, маш их зовиуртай байх юм. Үнэр, мэдэхгүй 8 жил болж байна. Энэ талаар зөвөлгөө өгнө үү. Хамарт ургасан ургацгыг авахуулаад дахин ургаад байх юм. Ургуулахгүй арга байна уу

  16. Түвшөө

    1 талын хамар байнгын битүүрээстэй, амьсгалахад зовиуртай, хааяа толгой өвддөг, сүүлдээ зүрх өвддөг болж байна, мэддэг сайн Чих Хамар Хоолойн эмч байна уу, байвал холбоо барих мэдээллийг өгч туслаач, над шиг хүмүүс олон байнлээ,

  17. Zoloo

    Sain  baitsgaana uu?ene setgegdel bichsen humuusd uurinhuu  turshlagaas yrih gsimaa  mini huwid odo 20nastai gamrittai bolood brag 10jil blj bn bagasa doroso daarch hurch haniadaa dutuu edgeesnes blood ene saldaggu uwching tuschihla mini huwid hamar dotor mah urgasan bn gd 3 jiliin umnu awhuulj bsan eh nyalhast tglee gd neh onts saijirsan ym bl bgaguee tgd 2 hamraa bainga l hatgalt hiilgej ugalgaj sn gsen em blgoniig uuj uzsen tgd biy jhon sulidaad darhlaa sularhar l dahichih ym 5sariin umnu songdo d uzuulsen hamriin hundii dotor uilanhai uussen bn gsen tgd baahan l emchilgee hiilgesen ter uedee l saijirsan sayhanaas heden honogiin umnuus nudnii uharhairu iheer uwduh blloo aimar aijiin gamritnas  blj nudee awhuulsan hun bdag ym bnlee  odo yahaa mdehgui haana ochj uzuulehee ch mdehgui bn dahiad l hatgalt hilgej ugalgana ghes ys hawtalzjiina tgd zaluusta zuzaan huwtsaslaj uursduduu anharal urgelj tawij bgarai gej helii 

  18. Zoloo

    Bas gamrittai humuust handaj hlehed 1 r emneleg 2r emneleg bas songdo l hamgiin gaigu emnelegud shu songdo yhaw tonig tuhuurj l saitai tuunes bish aimar tulburtei 2 r emnelgin eregtei nastai emch bl sn emch bdiin shu uur busad mjj yonsoi ntrd bl naidaad hreggu shu  mungunuus uur ym mdehgui turshlagagu emch nartai hamranda hatgalt hilgej ugalgasn chn haasha hatgaha mdehgui ene biluu ntr ghern bi bur inged uhdiin bjde l gj bdson uneher hariutslagagu!!!

  19. baska

    Hamar bituureed maash udaan jil bolj bnaa.jiliin omno songdo emneleg durangiin hagalgaand or gej bsan odoo bur nuurnii zuun taliin yas ovdood baih yum yah ve.haana u xx uulvel deer bol.

  20. лхагва

    Миний хүү 2 настай шөнө хамраараа амьсгалахгүй амаараа амьсгалаад унтахдаа тэгээд Эх нялхасд үзүүлсэн чинь хамранд мах ургасан нас жоохон байна гээд авахгүй гэх юм. Хэдэн наснаас нь авдаг юм болоо ямар эмнэлэгт т үзүүлбэл зүгээр бэ зөвөлгөө өгч туслаач бага дээр нь авчихбал дахиж ургахгүй гэдэг үнэн болов уу энэ хэр ноцтой өвчин юм болоо . ингэж хүүхдийнхээ хамрын махыг авхуулж байСАН ХҮН БАЙВАЛ туршлага хэлж өгөөч Утас 99001154

  21. tsegii

    Lhagvad “aid” ent clinic chix xamar zooloin emnlg.tel:99044016,91186709

  22. tsegii

    Lhagvad “aid” ent clinic chix xamar xooloin emnlg.tel:99044016,91186709

  23. бгн

    Хамрын таславч хөөсөн үрэвсэлтэй байна  хагалгаа хийх шаардлагатай гэсэн сүүлд нь янз бүрийн нөлөө бий юу эдгэхгүй байх эсвэл .. ямар эмнэлэг сайн бол?

  24. нандиа

    Эхэндээ ханиад хүрээд шүд юмуу буйл өвдөж байна гээл шүдээ зайлаал тариа тариулаад байсан юм. Тэгсэн чинь баруун талын хамар хацар хоёрын хооронд хүндвэрлэж өвдөөд байсан. 1 нафазолин 2 өдөр хэрэглээд ч хамар битүү амьсгалахад их төвөгтэй байна. Би гамритсан гэсэн үгүү. Мэддэг нь надруу мейл бичээрэй. Өдөржингөө ийм байдалтай байхлаар их хэцүү байна

  25. Саб

    Сайн байцгаана уу. Миний хамрын дээд хэсэг нүд хавьцаа аймар өвддөг боллоо. Хамраас идээ гараад битүүрээд бүр сүүлдээ нүд өвдөөд байдаг боллоо
    Цэргийн госпитал үзүүлсэн чинь муруй тэгшлэх хагалгаа хийнэ гэнээ
    Хувийн эмнэлэг нь дээр үү? аль эсвэл Госпитал дээр үү? төлбөр хэд бдаг бол

  26. Сараа

    Сайн байна уу? Миний хамар байнга битүүрдэг.Тэгээд дусаагуур их хэрэглэдэг юм аа эмчид хандсан боловч гамрет бол биш байна аа зүгээр шарлага хийхэд болно гэсэн хийлгээд сайжирсан юм байхгүй.Ернө ямар эмнэлэгт хандвал эдгээх боломжтой вэ?

  27. oogii

    sain baitsgaana uu
    bi hamar ni bituurdeg humuust zuvluguu uguh gesen yum . minii hamar bituureed 12 jil bolj bn . anh tom ohinoo gedsend bhad l hamar bituursen tegeed 7 jiliin umnu tsogtoo emchiig mongoliin nomer neg emch geed bhaar ni hagalgaand orson yum hamriin muruigaa zasuulsan yum bi emchid hamriinhaa mahiig avahuulii gesen chin nas ahiad ireheer hunii buh yum hatingirshdag yum bolohgui geed avaagui hagalgaand orood hamar eruusuu deerdeegui buur dordson. ug ni minii hamar bituu l bolohoos gamorout boldoggui bsan hamar bituurehed dusaalga hiij ongoilgohgui bol shuud gamarout boldog yum bn lee 2 jiliin umnu haniad hureed shuud gamarout bolson hagalgaand ordog yum biluu gej bodoj btal neg naiz maani hujir dusaa gesen zuvluguu ugsun tegeed nadad heregleed uldsen hujiraa ugsun yum nogoon idee tsuvaad tolgoi uvduud aimaar hetsuu bsan bi hujiraa nairuulaad barag udurjinguu dusaasan 7 honogiin daraa nogoon idee garahaa boliod hamar ongoij ehelsen. jildee 2 udaa hamraa tseverluuldeg naizdaaa bi hujir ugsun dahij gamarout boloogui gesen gamarout bolson joohon huuhduuded hujir l olj dusaah heregtei bas harshliin garaltai hamriin bituug gazar deer ni nam bolgodog hun bn choir yavah zamd bdag yum bilee oirhon irj ochihiin 80 km gazar yum bilee bi ochij hamraa hatguulsan yum harshliin garaltai hamar ni bituurdeg humuus hamraa hatguulaad gazar deeree nam ongoidog yum bilee olon humuus ochij hatguuldag yum bn lee miniih harshliin garaltai bish bolohoor ongoigoogui hagalgaand orohoos uur argagui yamar ch bsan gamarout harshliin garaltai hamar bituureltiig 100 huvi emchilj bolno hagalgaand orohguigeer

  28. mongol

    Sain baitsgaanuu minii huvid 2 jiliin umnu salhin tsetseg tussanaas bolj bieiin eserguutsel neleed sularch gamrit uuseh shaltgaan bolsoon. Tuhain uyed EMJJ-d uzuuleed 2 sar emen emchilgee, 3 udaa ugaalgaad, 14 honog sharuulj baisan emch maani durangiin hagalgaa hiilgevel ysiimbee ayugu bol dahiad sedreed bj mgadgui gj bsan tged hagalgaa hiilgegui 2 jil bolhod dahij sedreegui. Humuusd handaj helhed hagalgaa hiilgesen emchilgee hiilgesen ta uuruu gamaa l sn barihgui bol ter buh emchilgee hagalgaa ymr ch nemergui ee orchintoigoo odoo dasan zohitsohoos yhav mni huvid erunhiidu bainga hamrin tsatslaga tsatsdag udur bolgon c vitamin uuj hool hunsende sn anhaarch yavdag medeej sn dulaahan huvtsas umsuj bh heregtei uvul utaa ihtei bdag bolhoor ali boloh amni mask zuuj yvdg bolhoor ymr ch bsn dahij sedreegui l bn ta ch gsn amidralda ene bugdiig hevshuuled surchval 1han gamrit ch bish uur olon uvchinuus sergiilj chadah bolno shuu

  29. emshuis

    Baghan zuvlugu uguh gesiima bi emshuisig tugssun yag ene chigleleer tugsuugui ch baga saga yum mednee. Nuurnii yas uvdluu gj bn gamrit gd bgn hamriin gamritiin hundii buyu hatsar nudnii uharhainas doosh eruu hurtlehiig hamarsan hundii yumaa ene hundii ideegeer duurseneer tani nud hatsar ih zoviurtai uvduh bolno gamritiin hundii maani ideeger duurseneer chuluutei agaar tarhind hurch bh estoi baital agaar ogt orj gatahgui bolhoor tolgoi mash iheer uvduj ehelne hervee ta onshluulj emchilhee hiilgehgui udval uussen idee iluu urgujij busad hundiiru orj ideellej ehlene tgvel mash ayultai shuu za odo uyed baga nasni huuhed mash ih ene uvchinuur uvchluh boljee ter hun hamrani mah gsn bn mni bodloor hun uuhulj targaldag mun havganaj huudug hamar dotor ch gsen ene buhen bolj baidag yumaa iim zuilees bolj bas is gamrit uusdeg yum shuu mun zuvhun neg talruuga bainga harj untdag bol uunes bol tuhain talru harj untdag taliin hamar bainga bituursnees bolj gamrit uusdgee

  30. boogii

    sain bna uu bi yum asuuh gesen yum manai hvvhed sar garantai hamar n gahai dugaraad baih yumaa zvgeer bolowuu meden hvn bna uu

  31. Zaya

    Ter harshliin garaltai hunii hamriig hatgaad edgeedeg gd bsn xun n yag xna bdg yum boldo ner usiig n medex xun bnu

  32. Zulaa

    Sain bna uu? Bi 4 jiliin umnu gurvan gal emnelegiin Batchuluun emch deer hamriin taslavch muruigaas hamar bituurj huunguduh dusaalga dusaagaad ch nemer bolohgui tegeed hagalgaand orson yum mun lazeraar tulvel sain geed tuluulj bsan gehdee deerdsen yum bhgui odoo hurtel bainga dusaalga mun yuch unerlehguie gamret gd bas ugaalgaj bsan odoo hna yamar emchid uzuulvel deer ve 3 r emnelegiin nastai eregrei emch sain gej sonsoj bsan namaig dahij hagalgaa hiilgeh shaardlagatai gej bsan hna ochihoo medehgui yum ta buhen turshlagaasaa zuvluuch hna uzuulj hagalgaa hiilgeh ve?gurvan galiin emch bol muu sanagdsan minii daraa heden hun hagalgaanii daraa ungursun gej zuragtaar garj bsan

  33. puujee

    Sain baitsgaana uu. Bi odoo 24 tei haniad hured hamar bitured bhar n nafozalin tsatslagaar hed honog hereglesiin. tgsen genet hamar maani dund hesgeeree baga zereg owoigood honduurleed dooshoo tongoihor zowiurlaj owdod zarimda tolgoi owdod bh bolloo. ene tsatslagaas bolood hamar gemtchihsen ym bolwuu yah yostoi we tuslaach

  34. Bulag

    Sain baitsgaanuu..? Ene aihtar ovchniig tuschaad shanalj yavaa zaluu bn.. er ni bi buh commentiig unshlaa.. edgehgui geh zuul bhgui bhaa.. miniihiig hamriin muruiltaas bolson hagalgaand zailshgui yaraltai oroh heregtei gsn.. USAd bdg yuml daa end hrin hagalgaa hiilgevel sain hiih bh ge bdood hagalgaa hiilgeheer beldej bn. Mgld bol etsuul yum baahan unshlaa.. ene muuhai ovchiniig davan tuulaad tsomooroo edgeren gej naidaj bn.. bayarlalaa

  35. Марал

    Сайгн байна уу хамраас ногоон идээ гарахгүй мөртлөө хамар битүүрээд.хацар руугаа өвдөөд байх юмаа.яавал дээр юм болоо. Урд 5 жилийн өмнө гамрит болоод жил бүр дахьдаг жил бүр антибиотикон эмчилгаа хмйлгэдэг.

  36. Ganaa

    Ter hujur nairuulj susah chini sain argalaad ym bishv bi bas gameret gj zuiltei naizlaad 10n jil bolj bn darhan muudahaar l sedene. Ugaalgassar bdg zurh uhej bn.

  37. Ganaa

    Hujuriig ymar hemjeegeer yaj nairuulah we zuwulguu uguuch ymar hamaagui hujur u

  38. хүн

    БИ бүр 15 жилиын өмнө дээд шүдээ идээтэй бхад нь ломбодужлснаас болж (эмчийн буруугаас) анх гайиорит тусч бсан.1 р эмнэлгийн аръяамаа эмч дээр очоод хамрын зураг шүдний зураг авахуулаад тэгээл ззүн тал битүү идээ бна гээд шүдээ ч авахуулаад хамраа 4-5 удаа угаалгаж гентамицин дусаалгаж 1 сар гаран сипрофлаксицин өдөрт 2 оор уусны хүчинд сайхан эдгэсээн.гэтэл одоо ханиад хүрээд хамар тагжраад 10 хонож бна.нусаа нийхээр нэг л сонин нов ногоон бүхэл бүхэл нус гараад толгой өвдөөд бх юм.дахина гэж байдгийн бх даа.одоо хаана үзүүлнээ.нөгөө аръяамаа эмч маань нэгднэ бгаа болуу.яааааж угаалгана аа.

  39. ээгий

    Хужир гэдэг нь малд өгдөг үү эсвэл өөр юм уу яаж найруулж ямар хэмжээтэй тусаах юм бол оо

  40. Билгүүн

    Сайн байна уу? би гайморит тэй болоод 3 жил болж байна. Одоо бүүр амьсгалж чадахгүй боогдоод үхчих гээд маш хэцүү юм аа? Яг баттай эмчилгээ юу байна.

  41. зочин

    Сайн бнуу Хамар битүүрэд бхийн тэгээд алгаа босоод нусаа нийхээ цустай нус гараад бхийн хамарны уг өвддөг болчлоо энэ гаммерэт нь мөн үү

  42. Hi

    Hervee nusaa niihed nogoon idee garch baival neg emchilgee baigaa. Engiin bogood, 100 huvi edgerne.
    Tsergiin hospitaliin hajuud (avtobusnii buudliin ard) ardiin emneleg gej baigaa. Teren dotor aptek baigaa. Chunaa gedeg nertei hamriin tatlaga asuu (hyamdhan bogood hamriin tamhi shig yum bga). Za teriig oir oirhon hamriin tamhi shig tatna. Heseg baij bgaad nusaa niine tegj baival idee garahaa bolino. 10-14 honog iim maygaar yavahad edgernee. Saihan bolnodoo. Amjilt!!!

  43. Seegii

    Sain bnu ta buhnees zuvulguu avah gesen yma minii huu odoo 2 nastai hamraasn tsus garaad bhiin neg garahdaa nileen ih garhiin togtoj uhgui ih hetsuu yma nariin shinjilgee ugsun zugeer bn heviin gesen hamrandan ymar negen asuudal bgan bolvuu ta buhen tuslaach hna yaj uzuulhee medehgui bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *