Хамрын салст бүрхэвчийн үрэвсэл буюу ринит

 Даарах, химийн, дулааны, механик зэрэг цочролын үйлчлэл, хамрын дайвар хөндийн өвчнүүдийн үед идээт шүүрлээр хамрын салст бүрхүүл цочрох, хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм.

Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит нь хамар -ын ханид юм. Энэ өвчин аль ч насанд тохиолдог.

Шалтгаан

Даарах, химийн, дулааны, механик зэрэг цочролын үйлчлэл, хамрын дайвар хөндийн өвчнүүдийн үед идээт шүүрлээр хамрын салст бүрхүүл цочрох, хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм. Хамрын салст бүрхүүлийн үрэвслийн нэг төрөл болох архаг хатингарт хамрын үрэвсэл нь цаг уурын тааламжгүй нөхцөл, мэргэжлийн хортой нөхцөл, заримдаа дахисан хурц үрэвсэл, халдварт өвчин, хамарт хийсэнмэс заслын ажилбар зэргээс болон үүсдэг.

Явц

Илрэх шинж нь хамрын салст бүрхүүлийн үрэвслийн төрлөөс хамаарна.

Хурц хамрын ханиадны үед бага зэрэг бие эвгүйцэн, хамар залгиур хуурай оргин, хамраар загатнана. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, найтаалгах, нулимс гоожих, үнэрлэх мэдрэхүй муудах, дууны өнгө өөрчлөгдөх, хамраас их хэмжээний шингэн ялгадас гарах  зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Цаашдаа ялгадас нь салс идээрхэг болж, жижиг судасны бүрэн бүтэн байдал алдагдвал цусархаг болно.

Энгийн архаг хамрын ханиадны үед үе үе хамар битүүрэх ба их хэмжээний ялгадас / нус гарна / гарна. Зүүн хажуугаараа хэвтвэл хамрын зүүн тал, баруун хажуугаараа хэвтвэл хамрын баруун тал битүүрэх шинж ажиглагдана. Дээшээ хараад хэвтэх үед хамраараа амьсгалахад хэцүү болдог.

Архаг самалдаг томрох ринитийн үед ялгадас гарч, хамар битүүрч, толгой хүнд оргин, толгой өвдөн үнэрлэх мэдрэхүй муудна.

Оношлогоо

Оношыг эдгээр шинжийг үндэслэн тавина. Чих хамар хоолойн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

Эмчилгээ

Халуунтай үед хэвтрийн дэглэм сахина. Гичтэй хөлийн ванн, угаалга, хөлрүүлэх бэлдмэлүүд сайн үйлчилгээтэй. Хамрын салст бүрхүүлийн хөөж хавагнахыг судас нарийсгах бэлдмэлүүдийг (санорины уусмал, нафтизины уусмал, галазолины уусмал) хэрэглэн намдаана. Судас нарийсгагч дусаалгын дараа вазелин, эсвэл тоор жимсний тос түрхэнэ. Антибиотикийн цацлага, утлаг нь эмчилгээний үр дүн сайтай байдаг. (биопарокс)

14 thoughts on “Хамрын салст бүрхэвчийн үрэвсэл буюу ринит

  1. ариун

    чих хамар хоолойн өвчний шинэ эмчилгээ оношлогоог хэрхэн мэдэж авах вэ туслаач

  2. nza

    Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамар битүүрч нус гоожоод өглөө босоод найтаагаад байх юм энэ дээрхи өвчинтэй холбоотой волов уу харшлын эм уугаад эдгэхгүй байна.

  3. мөнхөө

    хамар байнга л битүүрээд ус гоожоод байх юмаа би тоосны харшилтай л даа энэ харшилыг бүрэн арилгаж болох уу байнга л найтааж байдаг яаж эмчилвэл үр дүнтэй вэ? зөвлөгөө өгөөч гуйж байна

  4. Сэнжмаа

    hamar bityyrch hamraas zagaan tyngalag ongiin jm garna ene juu wee emchilj boloh uu

  5. нараа

    өвөлдөө сонин хий дүүрээд тэгээд доошоо хархаар лугшаад салж унж байгааа юм шиг болоод байдаг байсан одоо бүр байнга тийм болчлоо мөнхийн лугшдаг битүүрдэг гуншаад их хэцүү юмаа тэгээд бас хамар монхор болоод хоёр талаар яс нь товойгоод байхын энэ яг юу гэдэг нь юм бэ

  6. eenee

    hamar bituurch shanaagaaraa owdood udaj bna nafitslin galazolin tasraltgui heregleed 9 sar bolj bna hundreed bh shig bna aa duurgiinhee hamar hooloin emchid uzuulsen torood ir gej helsen odoo bur tolgoi ih ergedeg bolloo yah estoi we shono ch untaj chadahgui 4-6 udaa emee dusaaj bj l hamar ongoino

  7. ZZ

    Hamraa ingej udaan ywah ni ih muu ym bnlee shuu huwiin emnelegt ch hamaagui ochood hamriinhaa zurgiig awhuulah heregtei (8000 gedeg ym bnlee) . tegeed emch n haraad heleed ogno. Er ni bol hamriin bas duhnii hondiid idee uussen baih magadlaltai uuniig emchlehgui udwal ideee ni tarhindaa orj mash ayultai boldog gesen .
    Yaaraltai l emchid handsan n deer gj zowlomoor bna.

  8. хаагий

    hamraas haaya2 ewgui uner unerteed bh yum ene yutai holbootoi bdag yum be

  9. Мөнхбаатар

    Миний Хамар битүүрээд 10 хонож байна нүд арьс 2 бас загатнаад  найтаагаад байх юм энэ бүгд одоо юу гэсэн үг вэ харшилтай юм болов уу хэлж өгч туслан уу

     

  10. Baahii

    Minii hamar ih udaad bituurj bgaa napazolin dusaagaad bsan odoo chih lugshaad bhiin chihend nolooloh uu emmji emch uzuuleed emchilgee bichij oghiin tegeed zugeer bolohgui bn haana uzuuluul deer ve

  11. Нхжин

    Хамарнаас байнга ус гоожод тогтохгүй юм энэ юуних вэ хэлж өгөөч бас ямр арга хмжэ авах вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *