Шүд цайруулах эмчилгээ

Шүд цайруулах эмчилгээ

4440
23
ХУВААЛЦАХ

Хүний шүд нь дараах 3-н үүргийг гүйцэтгэж байдаг.

1. Хоол боловсруулах
2. Хэл ярианы
3. Гоо сайхны…

Хүний нүүрний гоо сайханыг бүрдүүлдэг хамгийн чухал хэсэг бол яахын аргагүй шүд юм. Гэтэл дараах зүйлүүд тэр гоо сайхныг алдагдуулдаг. Үүнд:
• Шүд шарлах , өнгөртөх , толботох
• Шүдний хатуу эдийн янз бүрийн эмгэгүүд
• Шүдний цоорол
• Шүдний гажиг
• Шүдгүйдэл гэх мэт

Энд шүдний өнгөний өөрчлөлтийн тухай бичье. Шүдний өнгө өөрчлөгдөх нь янз бүрийн шалтгаантай. Үүнд:
 Удамшлын гаралтай
 Бодисын солилцооны
 Гэмтлийн гаралтай
 Бие эд эрхтэний системийн гаралтай өвчнүүд
 Эмийн гаралтай
 Шүдний цоорлын бус гаралтай хатуу эдийн өвчнүүд
 Шүдний мэдрэл авах эмчилгээний дараах
 Тамхи болон хэрэглэж буй хоол хүнс / кофе , байхуу , өнгөт ундаа жүүс байнга хэрэглэх…/

Эдгээр шалтгаанаас болж нэг шүдний , хэсэг шүдний , бүх шүдний өнгө өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлтүүдийг шүд цайруулах эмчилгээгээр арилгаж болно.

Өмнө                                           Дараа

Харин зарим нэг нь өөрөө шүдээ арчилдаггүйн улмаас шүд чулуутай , хар хар өнгөтэй болсон байдаг. Энэ үед бол шүдний чулууг нь түүгээд өнгөлгөө хийхэд л шүд хэвийн өнгөндөө орчихдог.

Шүдний мэдрэл авах эмчилгээний дараах болон гэмтлээс болж шүд тэжээлгүй болж өнгө нь хөх туяатай болдог. Үүнд тусгай зориулалтын зөвхөн нэг шүдний цайруулалт хийнэ.

Өмнө                                          Дараа

Өмнө                                          Дараа

Цайруулах эмчилгээ хийх тал дээр Америк дэлхийд тэргүүлдэг. Америкийн шүд цайруулах эмчилгээний материал ч дэлхийд хамгийн сайнд тооцогддог. Энэ материал нь шүдэнд ямар нэг сөрөг нөлөөгүй , дотроо фтор 1.1 % , калийн нитрат 3% агуулдаг учир харин ч шүдний цооролд өртөмхий чанарыг багасгаж , шүдний паалангийн бат бөх чанарыг сайжруулдаг.

Цайруулах эмчилгээг хийхээс өмнө шүдний чулуу болон өнгөрийг арилгасан, буйлны үрэвсэлийг заавал эмчлүүлэх хэрэгтэй. Ингэвэл эмчилгээний үр дүн маш сайн болно.

Цайруулах эмчилгээг хийлгэснээс хойш нэг хоногтоо шүдний мэдрэг чанар ялимгүй ихэсдэг. Өөрөөр хэлбэл хоёр хоногтоо хэт халуун, хэт хүйтэн ундаа уух хэрэггүй. Мөн цайруулснаас хойш 24 цаг цайрах үйл явц үргэлжилж байдаг. Ийм үед өнгөтэй ундаа, кофе уувал шүдний өнгөнд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой.

Цайруулсны дараа шүдний өнгийг хадгалахын тулд шүдээ цайруулах оогоор сайн угааж байх хэрэгтэй.

Энэ эмчилгээний талаар асууж лавлах зүйл байвал 88088089 утсанд хандаарай.

Ингээд бүгдээрээ санаа зовох зүйлгүй сайхан инээмсэглэцгээе.

Хэрэв та : Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд
Нэр төрөө алдвал ихийг алдсанд
Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц…

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
НЭЗО шүдний эмнэлэгийн их эмч Ж.Ганчимэг

Хаяг: Төмөр Замын Төв Эмнэлэгийн захиргааны 2 давхарт 210 тоот . Утас: 88088089 88088900

23 СЭТГЭГДЭЛ

  1. tanai shud tsairuulah uilchilgee yamar unetei ve? her hugatsaand tsairuulj duusdag ve? delgerengui helj ogno uu.

  2. minii shud urgahdaa
    naanaa tsaana urgatsan bs deed shud shar. uuniig emchluulj yanzluulbal hedn tog bolh we. bur goe bolj chadah uu. hedii her hugatsaa oroh we

  3. sain u
    minii urt taliin neg shud yag uzeertee mash tod shar tuuniiog arilgaj boloh boluu herwee bolomjtoi bol une n hed boloh talaar medeelel ogch boloh uu

  4. shud tsairuulah uilchilgee hiilgeed yag 90-100% tsairah boluu? esbel palantuulbal yamar nuluutei bdag bee? er ni aliig ni songoh heregtei bol.

  5. Ямар ч шар өнгийг арилгаж болно оо. Тиймээс өнгөний хувьд асуудалтай бол шийдэж болно.Харин бүтэцийн хувьд өөрчлөлттэй бол пааландах нь зөв.

  6. ymar vnetei ym be shvr tsairuulahad 200.000 genee hehehe ugaasaa iim vnetei bdg ym u bi bvr shokond orchihlooshd

  7. Сайн байнуу. Би нэг зүйл лавлаж асуух гэсэн юмаа. Миний шүд хоорондоо их зайтай болохоор их туухай харагддаг. Үүнийг засах арга байнуу.

  8. sn bn uu heregtei medeelel ugsund bayrlalaa.bi bagadaa ih em uudag bsan tgd odoo my shud paalangui gh yumu shar shar bolchihson. uuniig bogino hugatsaand arilgah bolonj bnu tulbur ni hed boloh talaar zuvluguu uguuch. mun paalanduulya gheer uurin shudend muu ntr gsn yaria sonsood yanzluulahaas aigaad odii hurlee. yahuu emch ee tuslaach…

  9. hi minii shud unaad oedol taviuulsan oedoliig n avaad her hugtsaanii daraa shud hiih bolomjtoi ta hariu bichij tuslaach

  10. shvd tsairuulax ymar vnetein be iim ix vnetein bol shar jigeeree l ywj bsan n arai deer ymaa xvn bvr xalaasandaa 200000g xiigeeed ywhuudaaa naaa jine jinxene baychuudiin l viljilgee yum bishvv mani bet n zver shvdee tsairuulj tsagaaruulxiig moroodooool ywj bxaaas daa…………….

  11. hi, би багаасаа төрөлхийн шар шүдтэй байсан, сүүлийн үед шүднээсээ их санаа зовдог болсон. тэгээд судалж бгаад ultra dent-ийн opalenscese гэж цайруулагчийг авч хэрэглэж байгаа. 8 хоноол нилээн цайрсан. их сэтгэл хангалуун бгаа. урьд нь инээхдээ үргэлж амаа хааж инээдэг блаа. одоо хүний өөдөөс нүүр бардам инээж чаддаг болсон. миний авсан цайруулагч гэрээр хэрэглэдэг. сар гаран хэрэглэх хэмжээтэй. 180000 гэж байна лээ. одоо яг талыг нь хэрэглэчихээд байна. 1 дутагдал нь шүд мэдрэгшээд байдаг юм байна лээ. гэхдээ 2 хоёр хоног өнжчихөөр зүгээр болчих юм байна лээ. youtubees хайгаад үзээрэй.

  12. bi 120,0r shud tsairuulalt hiilgesen dajgvi bolson……. hiilgesen odroo estoi aimshigtai owddiim bnale tegeel margaashnas ni zvw zvgeer 

  13. my shud miileen sharaldaa buil maan ih vrewselte yma shud tsairuulhad hden togrog bloh bloo

  14. Sain bna uu? bagadaa govid bsn goviin usnaas bolson vvdnii 2 shvd sharalsn laazraar tsairuuluul uulan uungu n todrono gsn ooogoor uugaagaad tsairdag ch 1 l uudur bbolood bbutsaad xewnde ordog shvdni bvttsende bga bololtoi emche paalandhaas uur arga bgaa bbolwuu, ene talar sudalsn emch bga boluu?? Zuwlugu uugch xariulahiig xvsey:)

  15. Hi emchee minii yg uuden 2 shud sharlatsan teriig arilgaj boloh uu humuus gants archaad l arilgadag ym bdag gd bhiin tiim ym bdiimu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ