Дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд элэгний өвчний ангиллыг тусгасан тухайд

Элэгний өвчний тухай бичиж үлдээсэн ном судрыг мөшгөж үзвэл олон зуун жилийн түүхтэй. Орчин үеийн анагаах ухаанд элэгний эмгэгийг олон улсын 10-р ангилалд К70-К77 хамаарууланг ангилсан байдаг бөгөөд олон улсын шинжээчдын бүлгээс 1994 онд хуралдсан Дэлхийн гастраэнтерологчдын  хуралд архаг гепатитын ангилалд оруулсан ангилал, архаг гепатитын идвэхжлийн илтгэх бүтэц зүйн ангилал (R.J.Knodell 1981, V.Desmet 1994) зэрэг байнга шинэчлэгдэж байна. Гэтэл уламжлалт анагаах ухааны өвчний ангилалыг олон улсын өвчний ангилалтай харьцуулан механикаар тулгах нь учир  дутагдалтай юм.

Уламжлалт анагаах ухааны өвчний ангилалын талаар хийсэн судалгааны ажил ч ховор  байна. Манай судлаачдын баг уламжлалт анагаах ухааны элэгний өвчний ангилалын  талаар бичсэн ном судрын материалыг ашиглан та бүхэнд толилуулж байна.

Өвчний ангилалын талаар уламжлалт анагаах ухааны ном сударт дараах судрыг лавлагаа болгон ашигллаа Үүнд:

  • Дөрвөн үндсийн сэдэвлэн өгүүлэх хэсгийн өвчний ангилал
  • Язгуур үндэс дэх өвчний ангилал
  • Номлолын үндэс дэх өвчний ангилал
  • Увьдсын үндсийн өвчний ангилал
  • Хойд үндэсний өвчний ангилал
  • Дөрвөн үндсийн огоот ташаасан ангилал

Анагаах Ухааны Дөрвөн Үндэс дэх элэгний өвчний ангилалыг аваад үзэхэд халуун  чанартай элэгний өвчин, хүйтэн чанартай элэгний өвчин гэж 2 ангилсан. Нэг. Элэгний  халуун чанартай өвчнийг үүсгэдэг үндсэн шалтгаан нь бие махбодын цус, муу-цус, шарын  халууны хэмжээ ихэсэнээс болно.

1. Ливганжай-Элэг дэлгэрэх

2. Дэмбү-Элэг бүдүүрэх

3. Дүгтав-Хор харших

4. Чү-шор-Ус алдах

5. Гүнвү-Элэг унах

6. Орлхүн-Сувагт унах

7. Галүд-Ам цалгих

8. Шүнрэн-Гол хөших

9. Чиндүмбүнагво-Элэгний хар хэрэх

10. Чиннадлхагэм- Шимлэн хатах

11. Чиндрэгарво-Цагаан өрцний өвчин

12. Чиндрэнагво-Хар өрцний өвчин

13. Надчинзалажэр-Элэгний оньс гэмтэж судсанд сарних

Энэ ангилалаас аваад үзэхэд элэгний өвчний үед илэрдэг хам шинж болон хүндрэлээр нь  ангилсан байна. Элэгний хүйтэн чанартай өвчин нь элэгний өвчин архагшиж  даамжирсанаас үүсдэг.Үүнд:

  • Чинлүн -Элэгний хий
  • Чин гүд-элэг доройтох
  • Ландан -чийгт хүйтэн
  • Лан гүр- үхэр бөгтөр
  • Данво-хүйтнээр хөөх

Уламжлалт анагаах ухааны элэгний өвчний ангилалыг тайлбарлахадаа нэрийн тайлбар,  өвчин үүсгэх шалтгаан, эмнэлзүйн шинж тэмдэг, тухайн өвчнийг анагаахад хэрэглэдэг  амирлуулах эм, арилган үйлдэх засал зэргийг харьцуулан үзлээ.

Дүгтав- Хор харших- Элэгний эмгэг архагшиж бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаж, хий,  шар, бадганы махбод хямарч хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдсан шинж  илэрнэ.Харших гэдэг нь махбодын үйл ажиллагаа харилцан нэг нь нөгөөдөө сөргөөр  нөлөөлөхийг хэлнэ.

Чү-шор- Ус алдах- Ус алдах гэдэг нь хэвлийн хөндийн асцит үүсэхийг хэлж байна.Элэгний  үйл ажиллагаа алдагдсанаар судаснаас ус шүүрдэг гэж тайлбарласан байдаг. Үүнийг бас халуун чанартай усан хаван гэж нэрлэдэг.

Гүнвү-Элэг унах – Үгийн утгаар нь тайлбарлавал элэг унах гэсэн ойлголт байж болохгүй,  зүйрлэж хэлсэн. Элэг унах гэж байгаа юм шиг дүүжлэгдэж унжирч өвдөхийг хэлнэ. Энэ  элэгний бүтцийн өөрчлөлтийн нэлээд хүнд үе шат.

Орлхүн-Сувагт унах – Бэлхүүс ба хөлд унах гэж 2 зүйл байдаг. Элэгний цус бэлхүүсэнд  унавал бэлхүүс шахирах бөгөөд хөдөлбөл их эвэршээж хатгуулна. Хөлд унавал сүүж нь  ундран хатаж шахиран өвднө. Бэлхүүс нь халуурч бүлх шөрмөс нь өвдөх болно.

Галүд-Ам цалгих – Элэгний өвчний хүндрэл, цусны судсаар дамжиж 2 эрхтэнд нөлөөлдөг. Элэгний эмгэгийн хүнрэл –Уушги (цустай ханиах, Ходоодонд нөлөөлөх

Шүнрэн- Гол хөших  -Элэгний эмгэгийн  хүндрэлээс шалтгаалан гол нурууны ясанд нөлөөлж хөдөлгөөн хязгаарлагддаг өвчин.

Чиндүмбүнагво- Элэгний хар хэрх – Элэгний өвчин даамжраад үе мөчинд нөлөөлөх  эмгэгийг хар хэрх гэдэг. Хар гэдэг нь халуун чанартай өвчинг тодорхойлох бөгөөд үенүүд  хавдаж улайх, өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах шинжээр илэрдэг.

Чиннадлхагэм-Шимлэн хатах – Бие нь загатнаж чичрэх, баруун талаар нь хүндрэх, нүдний  өнгө муудаж, нүдээ аних, их ундаасах.

Чиндрэгарво-Цагаан өрцний өвчин – Аюулхайн баруун зүүн захад нь өвдөх, нойр их бөгөөд  ам хатах, хавирга хажуугаар хатгуулж өвдөнө.

Чиндрэнагво-Хар өрцний өвчин – Амин судас ба зүрх амаргүй, дотор нь хоосноор хөөх,  аюулхайн үзүүрт хуйлран өвдөнө.

  • Надчинзалажэр- Элэгний оньс гэмтэж судсанд сарних-Элэгний оньс гэмтэх (цус алдах)
  • Цээжээр хатгуулах, мөрөн дээр нь өвдөх, цээж дүүрэх, ходоод, элэг өвдөх, нарийн гүрээ  хөших, ханиавал элэгний маш хүчтэй өвдөх, царай борлох, хамрын цус алдана.

Чинлүн-Элэгний хий – Эвэршээл, нулимс цувирах, ходоод, элэг нийлсэн мэт санагдах, элэг  унжирч өвдөх, өглөө ба үдэш илүү өвдөх бөгөөд даарвал зогисно.

Чин гүд-элэг доройтох – Идээ идсэний сүүлээр элэг өвдөх, тамир нь багасах, халуун усаар  бөөлжих бөгөөд эвшээж чадахгүй болно.

Ландан-чийгт хүйтэн – өвдөг нь даарч загатнах, цээж нь дүүрч хуурайгаар ханиах бөгөөд  гэдийж бөхийхөд бэрхшээх болно.

Лан гүр-үхэр бөгтөр – Бие нь хавагнах, царай хөөх, хэл, уруул цайрах, толгой эргэх, үс, хөмсөг загатнах, хамарт нясуу гарна

Данво-хүйтнээр хөөх -Дотор хүйтэн оргиж, нүүр царай хөөж хавагнана.

Ашигласан хэвлэл

  1. Анагаах Ухааны Дөрвөн Үндэс болон түүний тайлбар зохиолууд
  2. Международная статистическая классификация болезней и проблем, связанных со здоровьем.
  3. МКБ-10, всемирная организация здравооохранения Женева. 

Dr, дэд проф Д.Цэрэндагва, докторант Б.Бадамсүрэн, магистрант Г.Оргилбаяр

ЭМШУИС

6 thoughts on “Дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд элэгний өвчний ангиллыг тусгасан тухайд

  1. munkhtushig

    minii eleg elegnii hatuural 4 gej garsan onoo ogloo medsen. edgereh bolvuu? ih hotsorson bn heden sar amidarah bol? hariu

  2. tsogmaa

    Bayarlalaa heregtei medeelel tavij bgaad chin… ta buhnii ajild amjilt husii!  Ta buhnees husehed zuragtai tailbar bval mash ikh bayarlana shuu

  3. Vishal Goel

    On Mother’s Day every year several gifts are delivered with utmost joy and happiness to the beloved moms. Gifts are composed of many items such as, Cookies Hamper, Fruits Hamper, Breakfast Hamper, Wine Hamper, Chocolate Hamper, Cake Hamper, Champagne Hamper, Flower Bouquets which mesmerizes the feelings of motherhood. Mother’s Day is celebrated by all to shower love and that’s the reason why people Send Mother’s Day Gifts to Singapore.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *