ҮТРЭЭНИЙ ХУУРАЙШИЛТ

Үтрээний хуурайшилт гэдэг нь үтрээний салст бүрхэвчийн хэвийн шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа болон уян хатан, гөлгөр байдал алдагдахыг хэлнэ. Үтрээний хуурайшилт нь бүх насны эмэгтэйчүүдэд янз бүрийн шалтгаанаар үүсдэг.

  • Хамгийн их тохиолддог нь цэвэршилтийн үеийн үтрээний хуурайшилт юм. Энэ үед эстроген даавар багассантай холбоотой үтрээний PH хэвийн чийгшилт алдагддаг. Эстрогений хэмжээ буурснаар үтрээний PH өөрчөгдөж шүлтлэг болно. PH ихэссэнээр үтрээний хана нимгэрч гэмтэл, халдварт өртөх эрсдэл ихэсдэг. Түүнээс гадна шээсний сүвд өөрчлөлт ордог. Ингэснээр үтрээнээс эмгэг микроорганизмууд болон мөөгөнцрүүд нэвтрэн ордог. Иймээс цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын халдвар ихэсдэг (өлөн шээс шээсний сүвээр хорсох шинж тэмдгээр илэрдэг)
  • Зарим эмийн бэлдмэлийг хэрэглэх нь үтрээний хуурайшилтад нөлөөлнө. Удаан хугацаагаар жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэх, сэтгэл гутралын эсрэг эм, артерийн даралт бууруулах эм, харшлын эсрэг эм, шээс хөөх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмнүүд
  • Сарын тэмдэг ирэхийн өмнө – Энэ үед биед эстрогений түвшин буурч прогестроны түвшин ихэсдэгтэй холбоотой үтрээ хуурайшдаг.
  • Мэс заслаар өндгөвч авахуулсан хорт хавдрын хими эмчилгээний үед эндометриоз шээс бэлгийн замын халдварууд (бэлгийн херпес)
  • Дархлааны хямрал
  • Стресс, сэтгэл гутрал, оюуны хэт ачаалал
  • Жирэмсэн болон төрсний дараах үе
  • Бэлгийн ариун цэвэр буруу сахих, шүлтлэг саван, гель хэрэглэх
  • Тамхи татах
  • Арьсны эмгэг

Үтрээний хуурайшилтад дараах шинж тэмдэг хамаарна

  • Үтрээний шүүрэл ялгаралт багасах буюу байхгүй болно.
  • Бэлгийн бага уруул орчмоор хуурайших, загатнах, хорсох
  • Бэлгийн харилцааны үед таагүй мэдрэмж төрөх, өвдөх
  • Үтрээний хананд жижиг гэмтэл үүсэх, цус гарах, бэлгийн харилцааны дараа цус гарах
  • Шээхэд хорсох, өвдөх, ойр ойрхон шээх

Үтрээний хуурайшилтаас сэргийлэх

1) Бэлгийн ариун цэврийг зөв сахих

  • Өдөр бүр бэлэг эрхтнээ угаах, гэхдээ элдэв цочроох бэлдмэл хэрэглэхгүй зөвхөн зориулалтын бэлдмэлийг зөв хэрэглэх
  • Ариун цэврийн хэрэглэлийг 4-6 цаг тутамд солих, үнэртэй хэрэглэлээс татгалзах
  • Тампон хэрэглэхгүй байх
  • Янз бүрийн үнэртэй 00-ын цаас, ариун цэврийн хэрэглэл, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүй байх
  • Дотуур хувцсаа ойрхон солих. Даавуун материалтай дотуур хувцас өмсөх
  • Дотуур хувцсаа элдэв будагч бодисгүй энгийн савангаар угаах

2) Амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллох

  • Хурц, халуун ногоотой, даршилсан, давсалсан хоол хүнс, алкохолоос татгалзах
  • Витамин эрдсээр баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үрийн гурил хэрэглэх
  • Ургамлын гаралтай эстроген (фитоэстроген) агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх (шош, шар буурцаг, алим, анар, цагаан будаа, шар лууван, байцаа, усан үзэм, интоор, хасарваань, яншуй, самар, самрын үр, ургамлын тос)
  • Өдөрт 2 литр буцалсан ус уух

3) Бэлгийн идэвхтэй амьдралтай байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *