Системийн гаралтай судасны үрэвсэл

Ерөнхий

Судасны хана үрэвсдэг бүлэг өвчнүүдийг системийн гаралтай судасны үрэвсэл буюу систем васкулит гэсэн бүлэгт багтаадаг.

Одоогоор хэд хэдэн төрлийн васкулитууд мэдээгдээд байгаа бөгөөд тэдгээрийг дараах үндсэн төрлүүдэд хуваадаг, үүнд:

  • Тараагуур судасны товруут үрэвсэл. Жижиг ба дунд хэмжээний артерийн судсыг хэсэгчлэн хамарч гэмтээдэг.)

  • Венегерын гранулематоз. Энэ өвчний үед эхлээд амьсгалын дээд зам ба уушгины судсууд дараа нь бөөрний судас гэмтдэг.

  • Аврага эст зулайн тараагуур судасны судасны үрэвсэл. Том судаснуудын үрэвсэл

  • Өвөрмөц бус гол судас, тараагуур судасны үрэвсэл. Том судас ба гол судас гэмтдэг.

  • Бөглөрөлт бүлэнтэт судасны үрэвсэл. Мөчдийн артери бөглөрөн гэмтэнэ.

  • Бехчетын хам шинж. Амны салстын үрэвсэл ( буйлны үрэвсэл ), бэлэг эрхтний салстын өөрчлөлт ба нүдний үрэвсэлт гэмтэл гэсэн 3 гол шинж тэмдэгтэй судасны үрэвсэл.

Шалтгаан

Судасны үрэвслийн шууд нөлөөлөх шалтгаан тодорхой бус байна.

Явц

Ямар ч төрлийн судасны үрэвслийн үед судас гэмтэж, улмаар эрхтэнүүд, системийн цусан хангамж алдагдан өөрчлөлтөнд ордог.

Судасны үрэвслийн төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой.

Тараагуур судасны товруут үрэвсэл. Өвчин үндсэндээ эрэгтэй хүмүүсийг өвчлүүлнэ. Булчингаар өвдөх,  халуурах, биеийн жин багасах шинж илэрнэ. Мөн гэнэт хэвлийгээр хүчтэй өвдөх, гүйлгэх бөөлжүүлэх зэрэг шинжүүд гарч болно. Тархинд цус харвах, сэтгэцийн өөрчлөлт үүсэх аюултай.

Венегерын гранулематоз. Энэ өвчний үед хамрын хөндийгөөр өвдөх, идээ, цустай зүйл хамраас гарах, хамрын салст бүрхүүлийн яр, хамрын таславч задрах, үүнээс үүдэн хамар эмээл хэлбэртэй өөрчлөлт үүсэх.  Эдгээрээс гадна ханиалгах, цустай ханиах, амьсгаадах, цээжээр өвдөх, бөөрний дутагдал үүсэх аюултай.

Аврага эст зулайн тараагуур судасны судасны үрэвсэл.   Энэ өвчнөөр ахмад насны хүмүүс (60-80) өвчилдөг. Энэ өвчний үед: долгион маягын халууралт, бие сулрах, бие тавгүй болох, биеийн жингээ алдах турах, толгой лугшиж хүчтэй өвдөх, энэ нь зажлах үед ихсэнэ, зулайн хэсэгт хавагнана.

Өвөрмөц бус гол судас, тараагуур судасны үрэвсэл.Өвчтөн мөчөөр хүнд оргин ядрах, ачааллын үед өвдөх зэргээр зовиурлан ухаан алдан, хараа алдагдаж болно. Бөглөрөлт бүлэнтэт судасны үрэвсэл. Түүний шинж тэмдэг нь гэмтсэн судаснаас хамаарна. Үндсэндээ мөчдийн судас гэмтэн хазганан гар бадайрна.

Бехчетын хам шинж. Түүний ихэвчлэн илэрдэг шинж – дахилт бүхий амны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Хоёрдох олонтоо тохиолддог шинж бол эрэгтэй хүний хуйхнаг ба шодойн дээр шарх гарах, эмэгтэйд үтрээ ба гадна бэлэг эрхтэн дээр шарх гарах юм. Мөн нүдний янз бүрийн үрэвсэл үүснэ.

Оношлогоо

Дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл үе мөчний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Өвчтөнд цусны эмнэл зүйн шинжилгээ, шээсний эмнэл зүйн шинжилгээ, судасны зураг авах (судсыг шинжлэх), цээжний рентген зураг авах шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Эмчилгээ нь судасны үрэвслийн төрлөөс хамаарна. Үндсэндээ үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, дархлаа дарангуйлах бэлдмэл (дархлааг дарах) ба судасны цусны урсгалыг хурдасгах эмүүдийг хэрэглэнэ. Судасны үрэвсэлтэй өвчтний эмчилгээг янз бүрийн мэргэжлийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Энэ өвчний янз бүрийн хүндрэлээс хамаарч дотрын эмч, бөөрний эмч, чих хамар хоолойн эмч, мэс заслын эмч, нүдний эмч ба бусад мэргэжлийн эмчийн зөвлөгөөг шаарддаг. Эдгээр асуудлууд нь ялангуяа судасны үрэвслийг эмчилгээний хандлагад ганц чухал зүйл юм.

36 thoughts on “Системийн гаралтай судасны үрэвсэл

  1. Ундраа

    Энэ өвчний үед хоолны дэглэм сайн барих хэрэгтэй гэж сонссон. ямар төрлийн хоол идэх, ямар ямар хоолыг хориглох юм бол?

  2. Munkhtuya

    Huliin sudas erchimtei buduureed bna, yah ve? 36 nastai, emegtei. Jil hagasyn umnu anhny huuhdee toruulsen, odoo 2 dahi huuhdee teej bui, 4sar hagastai jiremsen. Hul tudiigui hamag l “yum” dooshoo chinerch uvduud. Huluu soigood hevt l geh yum, tegj hevteh tevcheer hend bui?! Traxevasin gedeg gel hereglej uzsen, nemer medregdsengui. Jiremsen tul uur em taria bolohgui yum bna. Sonsson duulsan, uzsen tuulsnaa huvaaltsaj tuslaach.

  3. эрдэм

    хүүгийн маань хөл дээр тууралт гараад үзүүлсэн чинь Шенлейн Генохын өвчин гэж оношлогдсон юм. тэгээд аяандаа эдгэнэ эмчилгээ шаардлагагүй гэсэн. харин сайтуудаас энэ өвчний тухай харсан чинь айтаар аймаар зураг гарч ирээд байна. ямар нэг эмчилгээ хэрэгтэй эсэх талаар зөвлөөч

  4. сувдаа

    хүү минь 10 настай эрэгтэй сая васкулит аар өвдөөд эмнэлэгт эмчлүүлээд гарсан юмаа одоо бол мэдэгдэх зүйлгүй хичээлдээ явж байгаа хоолний дэглэм бариад л байгаа яг хэдий хугацаанд эмчлэгддэг юм болоо одоо яг юуг идэж болох юуг идэж болохгүй талаар тодорхой зөвөлгөө өгөөч хүүхэд болохоор одоо дэглэм бариад байхаар дургуйцаад байх юмаа энэ цаашдаа дахихгүй байх магадлал ямар бол хүмүүсээс сонсохнээ эрэгтэй хүүхдүүдэд жаахан онцгүй байдаг гэх юм

  5. Ариунаа

    Миний хүү 4 настай, Гэтэл ойрын хэдэн өдөр өмдөндөө шээс дусаагаад байх боллоо. Өнөөдөр анзаарч хартал шодойн хэсэг урагдаж улайсан байхыг харлаа,Мөн хэдэн сарын өмнөөс гэдэс нуруу хөл шодой хавиар жижигхэн толгойтой зүйл гарсан. Нуруун дээр гарсан зүйлийг шахахад бага зэрэг цус гарч байсан бөгөөд одоо шахасан хэсэг эдгэсэн байна. Шодой яагаад улайсан юм бол. Зөвөлгөө заавар өгөөч.Суманд байдаг болохоор нарийн шинжилгээ өгч чадахгүй байна. Надад туслаач яавал дээр вэ. Хүү маань орос цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгийн хүүхдийн дунд халдвар байдаг юм болов уу,Туслаач

  6. altai

    nuhur maani sayhan sudand uureg guitsetgeed irsen tend baihdaa hul ni uvduud bn gsn ireed zugeer bolohgui bn shunu untaj bhdaa huluu hoorond ni ureed bn hulnii ereen bulchin ni yum shig bn lee bi bodohdoo huliinh ni sudas uvduud bga yum boluu gj bodood bga yum yunii emchid uzuulj yamar shinjilgeeg haana hiilgevel sain be

  7. huba

    Сайн байна уу? Би 23 настай эмэгтэй. Васкулитаар өвдөөд 12 жил болж байна. Өвдхөөрөө эмнэлэгт хэвтэнэ гайгүй болохоор гараад ирнэ. Эмнэлэгээр байнга яваад байх боломж байхгүй очиж үзүүлэхээр тоймтой зүйл хэлэхгүй одоо уламжлалт эмчилгээгээр явж байгаа гэхдээ эдгэх үгүйгээ мэдэхгүй л байна. Байнга л ийм байна гэсэн өмнө нь жоохон байсан болохоор ч тэрүү нэг их юм боддоггүй байж одоо бол айж байна хөлөөрөө дүүрэн сорвитой нэг л өдөр идээ нь ясруугаа орвол яана гэж бодохоор. Одоо 12 жил болчихсон болохоор ч тэрүү ажил дээрээ аягүй ядрана сульдана бие эвгүйрхээд байнга л ядарч нэг л туйлдсан гэхдээ гаднаа тийм байхгүй л дээ хүмүүсийн санааг зовоохгүй гэсэндээ чадхаараа л хичээх юм гэхдээ цаашдаа яах яаж үүнийг эдгээж яавал жаахан ч гэсэн бага өвдөх вэ? бүрэн эдгэхгүй юмаа гэхэд хоолны дэглэм өдөр тутмын амьдралын хэв маяг гээд энэ талаар мэлмээр байна. Энийг уншсан хүн нь энэ өвчний талаар мэддэг бол надад зөвлөгөө тусламж хэрэгтэй байна.

  8. Лхм

    Sain bna uu, bi 21 nastai, USA yvj ireed iim bolson. Hulun deer sorvit uldsenbga, busad heseg deer graad ergeed arildaf. Gol n haana ymr emch deer uzuulj  emchilgee n yu vdag talaar helj uguuch

  9. зочин

    сайн байцгаана уу, энэ өчвчинөөр дагнасан эмч нь 3-р эмнэлгийн 107 тоот суудаг Зулгэрэл эмчид заавал үзүүлээрэй. Гам сайн барих хэрэгтэй, тэгэхгүй бол давтан гардаг гэсэн. Дээр дурьдсан шинжилгээнүүдийг нь заавал хийлгээрэй, уушгитай холбоотой байх магадлал их өндөр юм байналээ. Би яг одоо уушгиндаа асуудалтай байгаагаа мэдсэн. Үнэхээр олон эрхтэн зэрэг зэрэг өвдөөд байх шиг байна. Тийм болохоор эртхэн үзүүлэх хэрэгтэй шүү.

  10. Уянга

    Sn bnuu bi ene vaskulit gdg uwchnuur uwchlud 3sar bolj bn hol dr ve ve tuuralt garaal bgaa hna vzvvlhvv yawal hurdan idgeh we baga dr 1r emleg dr ochson olugtoi yum heleegui sn hewt l gsn

  11. Уянга

    Ene huba gd ohin ih hetsvv bgaa bhaa chinii setgegdliug unshsan bvr setgel ywdchloo chi hna ulamjlalt emchilgeend yawj bga we nz zaluutai bol huuhed gargaad gam sn bariul idgedeg gsn

  12. soko

    sn baitsgaana uu bi 5 sar ene vaskulitaas bolj mash iheer shanalj bna. 2 sariin omno boornii urewsel gd emnelegt hewtsen yum emnelegt hewtej bhad tuuraltgui bsn gewch garj ireed 2 honogiin daraa l tuuralt garsan odoo 2 sar shahuu tasraltgui garj bna yaaj temtseh yaah iihee medehgui 1r emnelgiin emch nar oligtoi yum helj ogohgui yum.

  13. tuul

    vaskulit bol mash ih tesver tewcheer shaarddag yum bilee. Buh l zuil horiotoi yanz buriin yum idej bolohgui zuvhun shultei hool tegeed deer n mash sain hewteriin deglem bolj ugwul 3 sar ornoosoo bosohgui neg ch udaa hul deere alhahgui bj chadwal idegdegiimaa humuusee. Natsagdorj hamba deer ochij tana uugaad deglem bariad edgeseen

  14. tuul

    soko chiniih 2 sar tasraltgui gedeg n 2 sariin hugatsaand udur bur garch bga gesen uguu. Tasraltgui garch bgaa bol hul deeree alhaj bolohgui ee hewteriin deglem hoolnii deglemiig mash hatuu barih heregtei

  15. lhagvaa

    Hi. . Vaskulitar uvduud 15 honoj bna emnelegt hevteed garch ireed dahiad l 2 hul deer baahan yum tuurchihlaa. . Dusal hiigeed emee urgeljluuleed uu l geh yum ene Hoolnii deglem hevtriin deglemiig her udaan baridgiin boloo 

  16. ganaa

    Hi bi mon adil ene ovchnoor ovdood zaa barag 3jil bolj baina . Odooo bol bzd iinhee emlegt hevtej baina. Hevtriin deglem sahij chadahgui bolood l odoig hurlee. Emlegt 10 honog hevteed l ajilaa jil garan hiine teed l emlegt hevtene ene metchilen 3 jil bollooo. Estoi yaj yvaad ene haraal idsen ovchniig tusvaa. Yaval edgeh yu heregluul gaigui boldgiig ni meddeg mortloo temtsej chadahgui odiig hurlee. 1r emlegt uzuulhiig husvel tsusnii tasag tsunii emchid uzuuleh heregtei . Hamgiin gol ni holoor tuuraad daraa ni ogt bgui arilah estoi geh ym getel miniih nuli sorvi shorttoi yvaj cj argagui . Soriv uldeej bgaa bolohoor bied maani neg ene ovching bainga uusgej bgaa neg nyan neg virus baina gej helj bnlee. Ter golomtoo olj ustgahgui bol 1000 gar barij deglem barij gaigui bolsonch ergeel garna . Sudas yvj bgaa buh erehtneeree mon adil dotor erehten deeree tuuralt yvagdaj bgaa gesen . Minii huvid hooloinii mah l. Bolj taarj baih shig bna. Emchluuleed gaigui bolohoor nen dariu mahaa avahuul gej 1r emlgiin tsusnii tasgiin saruul gedeg emch helsen. Baahan l shinjelgee ogloo baahan l hatguulllaaa . Emeer bish hodolgoon hooloor saldag ovchin ym shig bnaa. Gehdee ardaa amidraltai ail geriin ezen hun yaj olon saraar hevteh ym bee . Buuur yahaa ch medehee bgaad bn. Haraa l idsen ene vaskulit uuu . Hezee nadaas salahiin boldoo . Er ni sefazolin vitamin a b c dan tariagaar mon deerees ni tsus shingeruuldeg emnuud darhlaagaa saijruulah emnuud beldemluud l odooo hereglej bna . 

  17. ganaa

    Oor ene takaar sain meddeg sain emchildeg ulamjlalt huviin emleg meddeg ni 88118474 sms yvuulaaraa bayrlana shuu . Aan mon zovolgoo avah ni bas sms bichj bolno .ene talaar bagagui medlegtei bolson. Daanch edgeej chadahgui l bgaa bolohoos

  18. lhagvaa

    Yohh yostoi laitai uvchin yumaa. .hul gar n hugarchihaaguu bolhoor zaaval hudulj gishgij taarahiin. .Tgel tuuralt garchihiin. .hoolnii deglem bariad bhd 5 alhlaa gd dahial tuurhiin. .sariin dotor 2 udaa hevtlee. .dunguj emnelges garch ireel zuv zugeer zoviurgui bdg bsna 2 udur tasraltgui hul uvdluu.  Odoo bur bad araas

  19. lhagvaa

    Hul badairaad huruugaach medrehe bla yahve ug n yrusu uvddug gui bsin

  20. Uyanga

    Natsag dorj hamba gdg hvniigee utasiig vldeej uguuch ene muuhai uwchniig l idgeemeer bn bi odoo 8sar uwduj bn neeh zowiur bhgui alhahaar iishee tiishee nzudtaigaa jhn garhaar l huluur ulaan yumnuud tuurnu tegeel 3-4honogiin dotor arildag shinjilgee ugsun hariu maani gaigui sn l garhiiin ingeed gargaad bwal muu gsn baga dr n yaj idgeehvv

  21. nagi

    minii hulun deer bas ulaan ungutei guwdruu genet l garaad irsen, yg haniad hureed bieiin eserguutsel jhn muudsan nh uyed, ter uyed ni neeh toohgui tgeed yawaandaa buur ihseed uzuulsen waskulit bolj taarsaan. tgd emnelegt 7 honog hewteed ajiltai bolohoor yaltch gui l garaal butsaal alhaal ehlej baigaa yum chin. Hudulguunuu horiod horiod ajiltai amidraltai hun uneher hetsuu. odoo ch bas heweeree l baigaa. Ene uwchin ih haluuruuldag, bas jin hasdag, hul uwdunu, buh l zuil horison. medehgui ee, uneheer yaaj yawaad ch tuschihaw. uneheer 3 sar tasraltgui hewteed edgene gewel odoo ajilaasaa garaad gertee bdimu yadiin, ar amidralaa bodohor tsalin mungu ni heregtei, eruul mendee bodohoor ajil ch yamai bnaa geel. Uneheer edgeemeer bn. ODoo zun bolood bogino yubka umsie geheer huliin shilbe gj ulaan guwdruu :(( tgd bas emch nar ene uwchnii talaar jhn medeelelttei baimaar yumaa, hool hudulguunuu hori geel boloo. bi odoo decillin 3 tariulj bga, bas kurantil, askurotin, prednizolon gesen emchiin bichij ugsun em uuj baigaa. :(( uneheer l teswer shaardsan uwchin yum daa :((

  22. nyamlhagwa

    Tuuralltai bas gedes ni aimar zowiurtau owdoh yumaa.Tuslaach yaj idgeeh talaar medeh hun bnauu.Gadaad ywj imchuulwel yadin bol?

  23. shuree

    sain baina bi ene vaskulittei bolood 5n jil bolj bn anh garch baihad ni 2s iluu jil amidrahgui gj sonsood setgel sanaagaar unaad 7 honogiin dotor 10kg turj bsan l daa odoo bol buren edgeegui ch anhniihiigee bodwol bagassan odoo ue ue l gardag enendee Amino complex gd dusal hiideg boloh bolowuu

  24. бат эрдэнэ

    tohoinii vyee emchid uzuuleed shinjelgee ogoo orowsol bhku geseen har  zurag awaad zugeer bn gesen  em uugaad zogiin balnii tatlag sharlag hiilgeed 10 honloo urdanch bs 2 3 n emnelget uzuulsen bolowch em bicheed her n sn noloolohgui bnaa gewch ogt deerdsengui ee vynii zawsar um bgaa umshg sanagdaad bh um garaa jhn tiniilgeed hoshigdohoor owdood bnaa jil garan owdsoon odoo yaah we minii utas 99511216

  25. Ээж

    Миний хүү 7 настай энэ васкулит гэдэг өвчнөөр өвдчихлөө. Хүүгийн маань гэдэс нь 20 гаруй хоног өвдөж байснаа хөлөөр нь улаан юм туурсан.Эх нялхасын цусны эмчид үзүүлсэн чинь курантил, аскорутин, резинэ, хиконцил бичиж өгсөн. 7 хоног хэвтрийн дэглэм сахиад хичээлдээ яв гэсэн.Гэтэл 14 хоноход 3 удаа давтан гарсан. Хэвтрийн дэглэм сахисан. Хоолны хувьд өөхгүй үхрийн махаа машиндаад л ямар ч ногоогүй шөлтэй хоол өгч байна. Бас чихэр тос багатай цайны боов, буцалсан ус ингээд л болоо.Ингээд байхад эдгэрэхгүй дахиад эх нялхас дээр очлоо.Шинжилгээ хийлгэсэн үү гээд л урдаас загнаж байна.Өөрөө бол урд нь очиход одоо шинжилгээгээр юу ч гарахгүй шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсийн.Дахиад эмээ үргэлжлүүлээд уу гэж байна.Тэгээд бас дээрээс нь энэ бол цусны өвчин биш арьсны өвчин гэж хэлэхийн.Хичээлдээ зүгээр явж болно гэнээ. Тэгэхээр нь би маргааш хичээлд нь явуулчих уу гэсэн чинь, шээсний шинжилгээ өгөөд зүгээр бол явуул гэнэ. Шээсний шинжилгээгээр уураг их алдагдаж байна гэж гарсан.Шүднээс болсон байж магадгүй гээд бүх шүдээ янзлуулсан.Цагаан хорхойны шинжилгээ өгсөн зүгээр байна. Одоо би яаж хүүгээ эдгээх вэ.Мэддэг хүмүүс байвал туслаач.Эмч нар ч энэ өвчнийг сайн эмчилж чаддаггүй юм шиг байна.Ийм өвчтэй хүмүүс хоорондоо холбогдоод хэрхэн эмчилж байгаа тухайгаа бие биентэйгээ ярилцаад туршлагаа хуваалцвал их сайн байна.Миний мэйл хаяг : munkh_2002@yahoo.com

  26. Энхцэцэг

    Миний хүү 7 настай васкулит гэдэг өвчнөөр өвдчихлөө.Хэвтэрийн дэглэм хоолны дэглэм сайн барих ёстой гэх юмаа.хүүхэд юм болохоор их хэцүү юм.Эмч нар яг ямар хоол идэх болох болохгүйг сайн хэлж өгөхгүй байна.Та бүхэн зөвлөгөө өгч туслаарай юу юу идэж болох юу болохгүй талаар .

  27. хонгорзул

    sain bn uu? gent2 haluupaal zupx esuul uushig haviap ni hatgaj uvduud bgaa yumaa uzuulii gheeer uzuulehgu yumaa.. uudag tur zuuriin em ntr bdg gseen ter emig ni medhuu humuusee bas yaag sain emcildeg emch hna bdg yum be? 89745904 dugapluu holbogdooch guiy yaapaltai heprgtei bnaa ovdood 3 jil blj bgaa yumaa odoo snaa maash ih zovj shunu ch bodood untaj chadqmaa yaahaa medku yumaa guiy tuslaach

  28. Tuya

    sain bnuu bi sistemiin uvchnuur uvduud jil garan bolj. Hul gar dr sudsaa dagaad huh tuuraltuud garaad bga. Yamar em uuh yaj gam barihaa medhgvi l bn. Odoo bvr ih daardag bolsoon. Haluun yum uuhar heseg zuur gaigvi bolj bgaad ergeed l daaraad cvvldee bvr chichred bhiin . Sain zuvluguu ugch tus bolooch. Yag jiliin umnu arisni tuvd 1 hevtsen ternes uur vzvvlegviee vzvvleh gd yavhaar ter ch emch dr och ene ch emch dr och gd ih hetsvv yumaa. Yaval deer bol

  29. Tuya

    Hul gar maani bas ih uvddug.yum daahgvi gar uvduud. Emch nar helehdee hvvhed gargaad darhlaa sularsnaas bolj ingej uvdsun gj helsen.

  30. enkhee

    ene owchin hvnderwel vheld hvrgedeg owchin vv? holiin shilbeer tuuralt garaad jil bolj bn. ye ye gardag yamar negen zowiur bhgui. sayhan emnelegt vzvvlsen chin vaskulit gesen. ajil hiideg bolohoor hewteriin deglem sahij alhahgui bj chadahgui. em tan uuj, hoolni deglem barij chadah baih. alhahaar l garchih yum da….. Odoo yanaa daa …….

  31. undrakh

    manai ohin 8tai…bas l iim owchtei bolchihloo…bur iim aimar baidag gej eroosoo bodsonguu…10 honog emiig n uulgaad hewtuuleed l edgechih yum bolwuu gej bodoj bailaa…shaltgaan n yu yum boloo…darhlaag n demjwel yah bol….zowloj tus bolooch…tsaashid yawal deer we?

  32. murun

    Sain baitsgaanuu manai ohin 4 nastai ene uwchnii shinj temdeg bna gesen ene uwchin her ayuultai wee 100 % edegdeg uwchn vv haana yamar emleg ene uwchiniig sain emchleh wee helj ugch tuslaach

  33. амьдралаас гарсан бие дээрээ туршигч

    Системийн судасны үрэвсэл нь нэг хүндрэхээрээ удаан явцтай бөгөөд архи, пиво,тамхи, хүйтэн юм уух газтай ундаа элдэв ундаа уух, үрэвслээ дарахгүй удаан явах, даарч хөрөх, хэт халуунд удаан байх зэрэг нь судасны үрэвслийг хүндрүүлдэг. Системийн гаралтай судасны үрэвсэлд биеийн темпэратураа тогтмол нэг хэвийн байлгаж дархлаагаа сайжруулж дасгал хөдөлгөөн хийх алхах нь хамгийн сайн. Гол эмчилгээ нь үрэвсэл дарах тариа эмний эмчилгээ, хавсраад халуун хүйтний усны эмчилгээ үүнийг хийхдээ эхлээд ваннандаа халуун ус хийж орно. бүх бие сулараад тухтай болно. энэ байдалдаа удаан байж болохгүй 15минутаас хэтэрч болохгүй тэгээд дунд зэргийн усаар шүршүүрээр тэгээд ваннийхаа усыг шавхаж дуустал 15минут хүйтэн усаар биеэ шүршинэ.гарч ирээд болж өгвөл хүйтэн юм уухгүй байх хэрэгтэй. бүлээн цай уувал сайн. үе мөч өвддөг бол үений тосоо түрхээд эмээ уугаад жаахан дасгал хийх хэрэгтэй.

  34. Булгаа

    Сайн байцгаана уу. Би васкулитаар өвдөөд бараг жил болох гэж байна. Хөлөөр биеэр цэгчилсэн улаан тууралт гарна. Одоо бүр нүүрээр гарч байна. Преднезолон дуслаар болон эмээр хэрэглэсэн боловч хэсэг хугацааны дараа дахиал туурчихийн. Энэ өвчнийг хаана хамгийн сайн эмчлэх вэ? Minii hayg spbulgaa@gmail.com. tuslaach hvmvvsee.

  35. Zochin

    Bi 32 nastai emegtei ene uvchnuur uvdvvd 20 honoj bna. 1 r emnelegiin tsusnii tasagt 14 honog hevteed 2 ahij tuursan bolhoor garmonii taria 4 honog hiilgeed vrgeljlvvlen garmonii em 1 sar uuhaar avaad odoo gertee hevteriin deglem barij bna. Emnelegees garsanii oroi alhsan bolood ch tervv butsaad bvh bieyr tuuralt garsan tuurahaar gedes hvchtei bazalj uvddug mun garmonii em ni ih hovdog bolgoj gedes gashuu orgiuldag yum bna lee. Tiimees bi uuhaa zogsooson. Mun gedsee bazalj uvduhuur utgun baahu tsai 2 shirheg eotontoi uusan gedes uvduhuu bolison. Odoo sudasnii hannii behjiltend sain geed chatsarganii tos sarmistai hool idej bna. Mun omega 3 uurag geed darhlaa demjih sudasnii hana behjvvleh yum hereglii gej bodoj bna. Hichneen ih tariullaa geed hichneen hevtlee geed butsaad l garaad bgaa uchiraas hvchtei em taria hereglej bhaar ene ni deer gej bodson. Hevter hoolnii deglemee barihiin hajuugaar nileed olon yum haij vzej bna. Ene uvchind sahar horidog ch gsn tsaitai uuhaar uvchin daraad tuurahgvi bna lee. Yaltachgvi uvduud bval neg tegeed uuhad uvchin arilaad huls garaad shn bolno. Odoo jaahan hvren tuuralt vldsen. Eldev zoviur bagasaj bnaa

  36. Зочин

    Би энэ харшлын гаралтай хялгасан судасны үрэвсэл гэсэн өвчин тусаад 3 сар болох гэж байна. Манайд бол энийг эмчлэхэд хүндрэлтэй юм шиг байна лээ. Боломжтой бол хөххотын олон улсын эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Явахаар л гараад байгаа юм. Би бөхийн өргөөний хажууд байдаг “нууц увидас” гэдэг эмнэлэгт Тогтох эмчээс тан авч ууж байгаа. Цусархаг тууралт нь багасаад байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *