Идэвхжүүлсэн төмөр

Идэвхжүүлсэн төмөр

234
0
ХУВААЛЦАХ

Төмөр нь хүний бие дэх эритроцитийн нэгдэлд ордог гемоглобиний молекулыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг ба биеийн өсөлт, организм дахь энергийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дархлааны ерөнхий системийг хэвийн байлгах олон ферментүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэгч юм.

Биед төмөр дутагдсанаас олон шинж тэмдгүүд илэрдэг. Тухайлбал, цус багадах, зүрх судасны өвчлөлүүд, хоол боловсруулах систем хямарч өвчлөх, түгжрэл үүсэх гэх мэт. Хамгийн мэдэгдэхүйц шинж тэмдгүүдээс дурдвал, юм залгихад хүндрэлтэй болж, бие сулрах, толгой эргэх, амны хөндийгөөс эвгүй үнэр гарах, өвчлөх, нүүр цонхийх гэх мэт юм.

Хөхүүл болон жирэмсэн эхчүүдийн хувьд төмрийн хэрэгцээ илүү их байдаг. Төмрийн дутагдлаас болж үүссэн зарим нэг өвчлөлийн үед тунг тодорхой хэмжээгээр ихэсгэн органик хэлбэрийн төмөр агуулсан БИХНТ-ээс хамааран 320мг хүртэл хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байдаг.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон, өдөрт 1 капсулыг усаар даруулж ууж хэрэглэнэ.

Анхааруулга:

Бага насны хүүхдээс хол газар хадгалах хэрэгтэй, 6-аас доош насны хүүхэд санаандгүйгээр хэрэглэсэн тохиолдолд яаралтай эмчид хандана уу.

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ