ЭМИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

ЭМИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

275
2
ХУВААЛЦАХ

Эмийн сангийн үйл ажиллагааны үндсэн зорилго нэг талаас тэдгээрийн эздийн зүгээс эрхэмлэх худалдааны зорилт, нөгөө талд эмийн сангаас нийгэмд үйлчлэх ажиллагааны тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ.

Чухамхүү эмийн сангийн үйл ажиллагааны энэ онцлогоос дэлхийн олон улсад эмийн сангийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах янз бүрийн арга, механизмыг хуульчилсан байдаг.

Их Британид “эмийн сан” гэдэг нэрийг зөвхөн “Хааны эм зүйн нийгэмлэг”- ийн гишүүн байгууллага хэрэглэх эрхтэй бөгөөд эмийн сангийн ажилтан нар энэ нийгэмлэгийн гишүүн байхыг шаарддаг байна.

Нийгэмлэгийн гол зорилго: эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагааг хянах, эм зүйчдийн боловсролыг хөгжүүлэх, үйл ажиллагааны стандартыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд оршино. Холбооны Герман улсад мөн үүнтэй төстэй агаад эм зүйч тухайн орон нутгийн эм зүйчдийн нийгэмлэгийн гишүүнд элсэх ёстой.

Австрали оронд бол эм зүйн нийгэмлэг өндөр хариуцлага хүлээх бөгөөд аливаа мэргэжлийн холбогдолтой асуудлыг нийгэмлэгийн гишүүд хариуцан боловсруулж, тэдний саналыг шийдвэр гаргах түвшинд юуны өмнө харгалзан үздэг сайхан уламжлалтай.

Эм зүйн нийгэмлэг төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, ярилцлага зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал семинарыг санхүүжүүлэх зэргээр хүний хөгжилд түлхүү анхаардаг. Европын орнуудад эмийн сангийн үйл ажиллагаанд төрийн зохицуулалтыг баримтлахдаа дараах асуудлыг нэн түрүүнд тавина, үүнд:

  • Эмийн сангийн байрын талбай хэмжээ
  • Эмийн сангийн эзний болон ажилтан нарын мэргэжлийн боловсролын түвшин
  • Эмийн сангийн байршил, нэг эмийн санд оногдох үйлчлүүлэгчийн тоо
  • Эмийн сангийн барааны нэр төрөл
  • Эмийн дундаж үн
  • Эмийн сангийн өмчийн хэмжээ
  • Эм барих эрх олгоход ажилтны нас

Германид эмийн сангийн талбайн хэмжээ 165 кв.м-ээс багагүй байх нөхцөлд эмийн санд зөвшөөрөл өгдөг байна.

Ихэнх улс орнуудад эм зүйчийн дипломгүй хүн эмийн сангийн эзэн л байхаас бус эмийн санг удирдах эрхгүй ажээ. Тэхдээ Германи, Испани, Голланди, Грек зэрэг улсад эм зүйч нэг л эмийн санг удирдах журмыг мөрдөнө. Итали, Дани, Португал зэрэг улсад эмийн сангийн эзэн эм зүйчийн мэргэжилтэй байхыг шаарддаг байна.

Европын ихэнх оронд эмийн сангийн дотоод дүрэм буюу үйл ажиллагааны стандартыг ягштал мөрддөг.

Эмийн санд байх эм барааны нэр төрлийг Норвеги, Дани, Исланди зэрэг улсад төрөөс зохицуулах журам байхад Их Британи, АНУ –д эм, барааны нэр төрөл чөлөөтэй ажээ. Европын холбооны олонхи улсад жоргүй олгох эмийг (OTC) зөвхөн эмийн санд зөвшөөрөх бөгөөд Их Британи, Германи улсад эдгээр бүлгийн эмийг хоёр ангилна, үүнд:

  • Зөвхөн эмийн санд зөвшөөрөх ОТС
  • чөлөөтэй худалдаж болох ОТС, харин ганц АНУ-д л бүх ОТС –ийн хувьд ийм зохицуулалт байдаггүй, чөлөөтэй аж.

Эмийн сангийн үйлчилгээний радиусыг төрөөс эмийн сангийн байршлыг зохицуулахад ихэнхи Европын орнууд баримтлах үндсэн үзүүлэлт болгоно. Их Британид эмийн сангийн радиус 1,6 км байх жишээтэй.

Эмийн үнийн зохицуулалт Европын олонхи улсад байдаг болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Их Британи улсад жил бүр хэвлэдэг “British Formulary“буюу эмийн лавлахад эмийн үнийг хадсан байдаг ганцхан жишээг дурдая. Харин эмийн үнэ тогтоох, түүний үйлчлэх хүрээний үзүүлэлт зэрэг асуудал улс орон бүрд харилцан адилгүй байх нь мэдээж.

Европ, Австрали зэрэг улс орны төрийн байгууллагууд улс орны хязгаар нутаг,

хөдөөгийн гэх сууршил нягт бус бүсийн хүн амын эмийн тусламжийн чанар, хүртээмжид ихээхэн анхаарал хандуулдаг. Үүний тулд зарим улсад эмч нарт эм түгээх эрх олгож, тухайн орон нутгийн дэлгүүр, шууданд эм худалдах зэргээр эмийн тусламжийг зохион байгуулахад уян хатан бодлого баримтлах ажээ.

Бельги, Ирланд, Нидерланд зэрэг улсад дээр дурдсан эрх бүхий эмч нарын худалдсан эмийн хэмжээ нийт эмийн худалдааны 1-20% хооронд хэлбэлздэг байна. Словенид хамгийн ойр эмийн сангаас 10 км-аас цааш орших суурингийн эмч нь өөрөө эм худалдах эрхтэй байхад,

Финляндид өргөн хэрэглэх зарим эмийг дэлгүүр, шууданд худалдан авах бололцоотой ажээ. Эмийн санг үйл ажиллагааны хэлбэрээр хоёр ангилан үздэг, үүнд:

  • сүлжээний эмийн сангууд
  • бие даасан эмийн сан Сүүлийн жилүүдэд сүлжээнд хамарах эмийн сангийн хувийн жин өсөх хандлага ажиглагдаж байна.

Эмийн сангийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт эм зүйчид хэрэглэгчдэд эмийг хэрэглэх талаар мэргэжлийн өндөр түвшингийн зөвлөгөө өгөх практик дэлгэрч байгаагаас харагдана. Англи, Канад зэрэг оронд эм зүйчдээс зөвлөгөө авдаг хэрэглэгчдийн тоо түргэн өсөх хандлага ажиглагдаж буй нь эм зүйчдийн эмийн талаарх мэдлэгийн түвшин өндөр байгаагийн нэг үзүүлэлт юм.

Эмийн санд нэвтэрч буй үйл ажиллагааны шинэ технологийн нэг хэлбэр нь дэлхий даяар эмийн мэдээлэл шинэ үе эхлэж байгаад оршино. Сүүлийн үед дэлхийн олон оронд эмийн сангийн үйл ажиллагааны чанарын стандартыг боловсруулан мөрдөж байгаа нь манай орны эмийн сан, эм зүйн байгууллагуудын анхаарах асуудал болох нь эргэлзээгүй.

Ч. Мөнхдэлгэр, ЭМЯ, хэлтсийн дарга Dr.Т.Зориг, ЭМХҮТ, мэргэжилтэн

2 СЭТГЭГДЭЛ

  1. Emiin holbogdoltoi asuudald tur het ih oroltsoh mongo ugaah neg eh uusver bno gej bodoj bna. teheer tur ene buhnees holuur bval ih bayrlah bna. turiin oroltsoo emiin sand hereggui. emnelgiin baiguulagadah emch nariigaa zohitsuulahad

СЭТГЭГДЭЛ БИЧИХ