Артерийн даралт ихсэлт

Артерийн даралт ихсэлт

324
3
ХУВААЛЦАХ

Артерийн даралт ихсэлт нь зөвхөн артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал гэж ойлгож болно.
Энэ нь ганцхан ӨВЧИН бус, олон янзын шалтгаан, илрэх шинж тэмдгүүдтэй, эмчилгээний үр дүн нь харилцан адилгүй эмгэг байдал юм.

  • Артерийн даралт ихсэлт нь өөрөө зүрхний титэм судасны хомсдол болон харвалтын эрсдэлт хүчин зүйл болдог.

Шалтгаан:

Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч артерийн даралт ихсэлт (ААДИ) нь тодорхой шалтгаангүй. ААДИ-ийг шалтгаан тодорхойгүй буюу жинхэнэ артерийн даралт ихсэлт гэнэ. Артерийн даралт ихсэх нийт тохиолдлын 90 хувь нь ААДИ байдаг. ААДИ нь шалтгаан тодорхойгүй гэх боловч судасны хатууралтай холбож үздэг.
Хоёрдогч артерийн даралт ихсэлт (ХАДИ) нь тодорхой шалтгаантай өвчний шинжтэмдэг байдлаар илэрдэг. Тухайлбал: бөөрний өвчний үед артерийн даралт ихсэх нь
тухайн өвчний нэг шинж тэмдэг юм.

Эрсдэлт хүчин зүйлс:
ААДИ-д хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл нөлөөлдөг.
Эрсдэлт хүчин зүйлд удамшил, нас, хүйс, давсны хэт хэрэглээ багтана.
Амьдралын хэв маягтай холбоотой бусад хүчин зүйлс нь эдгээр эрсдэлт хүчин зүйлтэй хавсарч ААДИ-ийг үүсгэдэг. Тухайлбал: таргалалт, архи хэтрүүлэн хэрэглэх, натри, кальци, магнийн давсны хэрэглээ их байх, бухимдал, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх зэрэг болно.

Амьдралын түүх
Удамд нь артерийн даралт ихсэх эмгэг тохиолдож байсан бол ААДИ-ээр өвчлөх магадлал 2 дахин их байдаг. Удмын дагнасан буюу хавсарсан шалтгааныг олж тогтоох боломжгүй юм.
Нас ахих тутам артерийн даралт ихсэх эрсдэл нэмэгддэг. Нас ахихын хэрээр артерийн судасны хатуурал нэмэгдэж, барорецепторийн мэдрэх чадвар бууран зах хязгаарын
эсэргүүцэл нэмэгдэж бөөрний цусан хангамж багасдаг.
Ахимаг насныханд систолын (агшилтын буюу дээд) даралт ихсэх нь элбэг, эмчилгээний
үр дүн багатай байдагт анхаарах хэрэгтэй. Фременгэймийн судалгаагаар бие даасан систолын даралт ихсэлт ЗСӨ-тэй хавсарсан үед нас барах магадлал 2 – 5 дахин илүү байдаг. Иймээс ахимаг насныхны артерийн даралтыг тогтмол хянахыг зөвлөмж болгодог.

3 СЭТГЭГДЭЛ

  1. yag minii ene site ruu oroh bolson zorilgo maani owchnoos uridchilan sergiileh, owchilsnii daraa yah estoi talaar zowlogoo awah bailaa. haramsaltai n ene site guriltsan todii l sanagdlaa… shal demii yum anagaahiin nomon deerees huultsan bna. daraa iluu saijirch hereggui bus heregtei medeelel bgaasai gedegt itgeltei bna

  2. minii huwid ch owchilsnii daraa yamar yamar arga hemjee awah, jishee ni geriin nohtsold, ulamjlalaar yaj yaj hamgaalj daraltiig buuruulah geed olon yum harahiig hussen bolowch jaahan tiimhen l bailaa. daraa orohod iluu olon zuil delgerengui engiin hun ushaad oilgohuits zuils tawigdtsan baina gdgt itgej bn.

  3. Сайн байна уу? 
    Солонгост эмчлүүлэх талаар холбогдохыг хүсвэл дараах и-мейлээр холбогдоорой. 
    bt_medi@yahoo.com
    Бид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хурдан шуурхай, найдвартай үйлчилнэ.
    Монголд: 9916-9726
    Солонгост: 010-2449-3575

СЭТГЭГДЭЛ БИЧИХ