Цусны эргэлтийн архаг дутагдал

Цусны эргэлтийн архаг дутагдал

321
2
ХУВААЛЦАХ

Цусны эргэлтийн архаг дутагдал /ЦЭАД / – Тайван болон ачааллын үед эд эрхтэнд бодисын солилцоонд хэрэгцээтэй цусыг хүргэж чадахгүй болох зүрхний үйл ажиллагааны эмгэг физиологийн байдлыг хэлнэ.

Шалтгаан

Шалтгаан

Зүрхний булчингийн эмгэг

  • Анхдагч – Миокардит, Тэлэгдлийн кардиомиопати
  • Хоёрдогч – ЗИӨ,Холбогч эдийн гэмтлүүдийн улмаас үүссэн зүрхний эмгэг, гипо ба гипертиреоз

Зүрхний ачаалал ихдэх эмгэг

  • Даралтын хавхлагуудын нарийсал
  • Эзэлхүүний хавхлагуудын дутагдал
  • Хавсарсан
  • Уушигны өвчин
  • Янз бүрийн гаралтай гиповентиляция /амьсгалын дутагдал/
    – Таргалалт
    – Цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдал
    – Өндөр уулын бүсийн архаг гипокси /хүчилтөрөгчийн дутагдал/

Диастолын үед ховдлын дүүрэлт алдагдах

  • Наалдацт перикардит
  • Рестриктив кардиомиопати

Ангилал

ЦЭАД-ийн үйл ажиллагааны ангилал

  • I үе (Биеийн хүчний ачаалалд цусны эргэлтийн дутагдлын шинжүүд (амьсгаадах,зүрх дэлсэх,) гарахгүй)
  • II үе (Энэ үед өвчтөн бага зэргийн биеийн хүчний ачаалалд ЦЭАД-ийн шинжүүд гарна. Өвчтөний биеийн хүчний ажил хязгаарлагдана)
  • III үе (Биеийн хүчний ажил нилээд хязгаарлагдана. ЦЭАД –ын шинжүүд ердийн ачаалалд гарна)
  • IY үе (ЦЭАД-ын шинжүүд тайван үед гарна. Өвчтөн ажлын чадваргүй болно)

Үе шат

Шинж чанар

Үзүүлэлт

А

Зүрхний талаас бүтцийн болон үйл ажиллагааны илэрхий өөрчлөлтгүй, зүрхний дутагдлын ямар ч шинж тэмдэг өгч байгаагүй, Зүрхний дутагдал үүсэх өндөр эрсдэл бүхий өвчтөн

Артерийн гипертензи, чихрийн шижин, анамнездаа архи хэрэглэдэг, хурц хэрлэг ээр өвдөж байсан, удамшлын анамнезтай хүмүүс

В /Шинж тэмдэггүй/

Зүрхний дутагдлын шинж тэмдэггүй боловч зүрхний бүтцийн өөрчлөлт бүхий өвчтөн

Зүүн ховдлын Гипертрофи ба тэлэгдэлтэй, хавхлагын гажиг / компенсацтай/ Анамнездаа зүрхний шигдээсээр өвдсөн

С /шинж тэмдэг бүхий/

Зүрхний дутагдлын шинж тэмдэг илрээд удаагүй, зүрхний бүтцийн өөрчлөлт бүхий өвчтөн

Зүүн ховдлын агшилтын үйл ажиллагаа буурсанаас амьсгаадах, бие сулрах шинж илрэх

/Эцсийн шат/

Зүрхний бүтцийн өөрчлөлттэй, зүрхний дутагдлын шинж тайван үед илэрдэг өвчтөн

эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөн

Оношлогоо

Эрхтэн систем

Гарах зовиур

Бодит үзлэг

Зүрх судасны талаас

• Зүрх дэлсэх

• Стенокардийн өвдөлт

• Хэв шинжит бус өвдөлтийн илрэл

• Ядрах

• Сулрах

• Албадмал байрлал

• Хүзүүний вен гүрийх

• Тогшилтоор зүрхний хил хязгаар тэлэгдэх

• Морин төвөргөөн хэмнэл

• Зүрхний шуугиан I ба II авиа сулрах

• Уушигны артер дээр II авиа тодрох

• Перикардийн шуугиан

Бөөр, шээс ялгаруулалтын талаас

• Шээс багасах,

• Шээхгүй болох

Амьсгалын эрхтэний талаас

• Ачаалалд амьсгаадах

• Шөнө амьсгаадах

• Ханиалгах

• Цустай цэр гарах

• Амьсгал бачуурах

• Хэрчигнүүр

• Плеврийн шүргэлцэх чимээ

• Тогшилтын авиа бүдгэрэх

• Өрцний хөдөлгөөн алдагдах

Хоол боловсруулах эрхтэний талаас

• Хэвлийгээр ба аюулхайд унжирч өвдөх

• Гэдэс дүүрэх

• Хоолонд дургүй болох

• Дотор муухайрах

• Огиулах

• Өтгөн хатах

• Суулгах

• Асцит

• Элэг, дэлүү томрох

• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах

Сэтгэц, мэдрэлийн талаас

• Ой тогтоолт муудах

• Хөдөлмөрийн чадвар буурах

• Айдас түгшүүр төрөх

• Цочиромтгой болох

• Нойр алдагдах

• Оюуны болон ажлын

чадвар буурах

• Ухаан санаа бүдгэрэх

Нэмэлт асуулт

• Хавагнах

• Арьсан дээрх тууралт

• Хэрэглэсэн эмийн бодис

Шинжилгээ

Шинжилгээ

Шинжилгээний үр дүн

Цусны ерөнхий шинжилгээ

Цус багадалтын шинж, УЭТХ – багасах

Шээсний ерөнхий шинжилгээ

Протеинурия, микрогематурия, цилиндрурия

Сийвэн дэх креатинин

Сийвэн дэх креатинин ихэснэ. Альбумин багасна.

Коагулограмм

Цус өтгөрлийн шинж илэрнэ.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Сайн байна уу? 
    Солонгост эмчлүүлэх талаар холбогдохыг хүсвэл дараах и-мейлээр холбогдоорой. 
    bt_medi@yahoo.com
    Бид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хурдан шуурхай, найдвартай үйлчилнэ.
    Монголд: 9916-9726
    Солонгост: 010-2449-3575

СЭТГЭГДЭЛ БИЧИХ