Халуурах /fever, лихорадка/

Халуурах /fever, лихорадка/

1654
8
ХУВААЛЦАХ

Биеийн халуун нь хэвийн хэмжээнээсээ нэмэгдэхийг халуурал /fever, лихорадка/ гэнэ. Халуурах нь хүний биеийн дулаан зохицуулалтын үйл явцад өөрчлөлт гарснаас үүдэлтэй. Энэ үед хүний биед дулаан зохицуулалтын төвийн идэвхийн өөрчилдөг пироген нэртэй онцгой бодис үүсдэг. Дийлэнх тохиолдолд янз бүрийн өвчин үүсгэгч вирус, бактер болон тэдний задралын бүтээгдэхүүнүүд нь пирогений үүргийг гүйцэтгэдэг.

Шалтгаан

Иймээс халуурах нь маш олон халдварт өвчний үед ажиглагддаг, халдвараас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг үйл явц юм. Гэхдээ халуурах нь зөвхөн халдварт гэлтгүй өөр олон өвчний үед бий болдог шинж тэмдэг юм.

Халуурлын үе шатууд

Халуурал нь 3 үе шатыг дамждаг. Эхний шатанд биеийн халуун ихэснэ. Хоёр дахь шатанд нь хэсэг хугацаанд тодорхой өндөршсөн түвшинд тогтоно. Гурав дахь шатанд нь анхны түвшиндээ хүртэл буурдаг.

Энэ үед хүний дулаан зохицуулалт нь бий болж байгаа дулааны хэмжээ нь гадагш ялгаран алдагдаж байгаа хэмжээнээс илүү байхаар өөрчлөгддөг. Ийм үед насанд хүрэгчид нь бий болгож байгаа дулааны хэмжээг ихэсгэх бус харин гадагша алдаж дулааныг багасгах гэсэн илүү хэмнэлттэй горимоор ажилладаг. Харин нялх хүүхдүүд нь эсрэгээр нь буюу бий болгож байгаа дулаанаа нэмэгдүүлдэг.

Захын судаснууд агшин, эсүүдэд хүрэх бүлээн цусны хэмжээ багасах замаар гадагш алдагдах дулааны хэмжээ багасна. Арьсны судас агшисны үр дүнд хөлс ялгарахаа байх нь энэ үед чухал үүрэгтэй байдаг. Ингэхэд арьс зэвхийж, температур нь буурснаар дотоод дулаан нь цацраг байдлаар гадагш алдагдах нь багасгана. Хөлс ялгарахгүй болсноор хөлс уурших замаар дулаан гадагш алдагдах нь багасна. Олон сая жилийн турш амьтадын үс босч, хөвсийхэд завсар нь дулаан ялгаралтыг багасгах нэмэлт агаарын давхарга үүсдэгтэй адилаар хүний булчин, үсний уг агшихад хүний арьс зарайж бэржигэр болно.

Арьсны дулаан буурч, арьсан дахь хүйтнийг мэдрэгч эсүүд нь цочроход даардас, чичрүүдэс хүрэх мэдрэмж төрнө. Хүйтний мэдрэгчдээс ирсэн дохио нь харааны товгорт хүрэхэд товгор нь тархины гадарт дохио өгнө. Үүний дараа хэвтэж, биеэ дулаалах гэсэн дохиог тархи хүнд өгнө.

Чичрүүдэс хүрэхэд булчин илүү идэвхэй ажиллан бодисын солилцоо нь нэмэгдэснээр бий болгож байгаа дулааны хэмжээ нэмэгдэнэ. Мөн элэг, уушиг, тархи зэрэг эрхтэнүүдийг дулаан нь нэмэгдэнэ.

Бий болж байгаа дотоод дулаан ба гадагш алдагдаж байгаа дулааны хэмжээ харилцан тэнцвэртэй байдалд хүрэх үед дулааныг тухайн хүрсэн хэмжээнд нь тогтоон барих үйл явц эхэлнэ. Энэ үеэс эхлэн дулаан зохицуулалт нь хэвийн ажиллагаандаа орно. Ингэснээр арьсны судаснууд тэлж, арьсны зэвхий нь арилан халуун болохын сацуу чичрүүдэс хүрэх, даарах нь арилна. Хүн халуурч байгаагаа мэдэрнэ. Энэ үед хүний биеийн температурын хоногийн хэлбэлзэл нь арилахгүй ч өглөө ба оройн халуун хоёрын зөрөө нь хэвийн үеийнхээс эрс өндөр байдаг.

Халуурал бууралт нь аажим, эсвэл огцом байна. Гадны, эсвэл хүний өөрийнх нь дулаан буруулах үйлчилгээтэй хүчин зүйлийн нөлөөгөөр гадны пирогенүүдийн нөөц дуусах, эсвэл дотоод пирогенүүдийн ялгаралт зогсохыг даган халуун буурдаг. Пирогенүүд нь дулаан зохицуулах төвд үйлчлэхээ болиход дулааныг тогтоон барих цэг нь хэвийн хэмжээндээ очиж буурах бөгөөд энэ үед харааны товгор нь биеийн дулааныг өндөрссөн байна гэж хүлээн авснаар буруулах дохиог өгнө. Ингэснээр арьсны судаснууд тэлж, хүний бие илүүдэл дулаанаа гадагш ялгаруулж эхэлнэ. Энэ үед хөлрөлт, шээс ялгаралт нэмэгдэнэ. Энэ шатанд гадагш алдаж байгаа дулааны хэмжээ нь дотор бий болж байгаа дулаанаас хавьгүй илүү байдаг.

Халуурлыг биеийн температураас нь хамаараад цельсийн 38 градусаас ихгүй буюу субфебрил /халуурахын өмнөх/, 39-39 градусыг дунд зэргийн, 39-41 градусыг өндөр, 41градусаас өндрийг хэт өндөр гэж хуваадаг. Халуурал нь оройд нэмэгдэх, өдөр бага зэрэг буурах зэргээр хоногийн хэмнэлийг даган өөрчлөгддөг байх нь олонтаа. Өндөр, хэт өндөр халуурсан үед халуун бууруулах үйлчилгээтэй эм өгөх зэрэг арга хэмжээг авч түргэн тусламж яаралтай дуудах ёстой.

Yргэлжлэх хугацаа

Халуурлыг үргэлжлэх хугацаагаар нь түр зуурын / хэдэн цаг/, хурц /15 хүртэлх хоног/, цочмогдуу /15-45 хоног/, архаг /45-аас дээш хоног/ гэж ангилдаг.

Халуурлын хэлбэр

Халуурах шинж тэмдэг бүхий өвчин харьцангуй удаан хугацаагаар үргэлжлэх үед халуурлын янз бүрийн хэлбэрийг ажиглаж болдог. Эдгээр нь тогтмол, сулруулах, догонцог, тамирдуулах, урвуу, этгээд, долгионт гэсэн хэлбэртэй байна.

Тогтмол халуурлын үед хоногийн температурын хэлбэлзэл нь буюу өглөө оройны халуурал хоорондын зөрөө нь 1 градусаас хэтэрдэггүй. Энэ хэлбэрийг халуурал нь уушигны хатгаа /пневмококк нянгийн гаралтай/, хижиг, нүүрний ёлом зэрэгт гол төлөв ажиглагддаг. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Сулруулсан халуурлын үед өглөө ба оройн халуурал хоорондын хэлбэлзэл нь 2 градусаас багагүй байна. Өглөөд халуун хэвийн хэмжээнээд очихгүй. Энэ төрлийн халуурал нь сүрье, хэсэг газрын идээ, үжлийн явц, уушигны гуурсан хоолойн үрэвсэл, вирусын халдвар, хэрлэгийн гаралтай олон үетэс зэргийн үед гол төлөв ажиглагддаг. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Догонцог халуурлын үед өглөөний ба оройн халуурал хооронды зөрөө нь нэмэгддэг бөгөөд өглөөд халуун нь 37 градусаас буудаг. Пиелит /тэвшстэс/, цээжний гялтан үрэвсэх, сепсис /үжил/, цөсний чулуу цөсний цоргыг бөглөснөөс цөс бөглөгдсөн газраас дээш зогсонг байдалд орон холангит буюу цөсний сувагтал үүсэх үед ажиглагддаг. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Тамирдуулсан халуурлын үед үжил зэрэг эмгэгийн үед илэрдэг бөгөөд халуун огцом өсөөд богино хугацаанд хэвийн хэмжээндээ хүртэл буурдаг. Энэ үед хоногийн температурын хэлбэлзэл нь 4-5 градус хүртэл. Зарим тохиолдолд хоногт хэд хэдэн удаан ингэж буурдаг бөгөөд хүнийгт ихээхэн тамирдуулдаг. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Урвуу халуурлын үед халуурлын ердийн хэмнэл нь алдагдаж өглөөд халуун нь илүү өндөр байгаад орой арай бага болно. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Резорбц буюу цусанд гадны цусанд шингэснээс үүдсэн халуурал нь ходоод гэдэсний цус алдалтын үед ажиглагдаж болох бөгөөд халуун нь хэд хэдэн өдөр дараалан 38,5 градусаас давахгүй. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Долгионт халуурал нь лимфогранулематоз /хүний тунгалаг гүвгэр эстэх/-ын үед ажиглагддаг. /Яг ямар төрлийн өвчин, эмгэг байгаа зөвхөн эмч оношилно./

Халуурлын үед авах арга хэмжээ

Биеийн халуун нь нэмэгдсээр байх эхний шатанд толгой өвдөх, бие эвгүйрэх, чичрүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Ийм үед хүнийг хэвтүүлэх, дулаан хучиж биеийнх нь байдлыг сайтар хянах хэрэгтэй.

Халуун нь өндөр түвшинд тогтсон үед даардас хүрэх, чичрүүлэх шинж тэмдэг нь арилна. Гэвч толгой өвдөх, бие сульдах, ам цангах шинж илэрнэ. Өндөр халуурсан үед насанд хүрэгчид дэмийрэх, хий юм харах, хүүхдийн шөрмөс татах шинж илэрч болзошгүй. Энэ үед аамны хөндийг нь байнга арчиж цэвэрлэх, норгох, шингэн юм сайн уулгах арга хэмжээг авна. Хоолыг бага байгаар ойрхон өгнө. Өндөр халуунтай үед спиртын уусмалаар арчих, халуун буруулах эм өгнө.

Халуун 39-40 градусаас байснаас 5-8 цагийн дотор огцом хэвийн хэмжээнд хүртэл, эсвэл түүнээс доошилж буухад хямрал үүсдэг. Энэ үед хүнд халуун цай, кофе өгөх, халуун жин тавих, дулаалах арга хэмжээ аваад түргэн тусламж дуудна.

Энэ мэтээр халуурал нь маш олон өвчин, эмгэгийн үед илэрдэг болохоор мэргэжлийн эмчид үзүүлж, нарийн шинжилгээ энэ тэрийг хийлгэлгүйгээр зөвхөн халуурлаа гэдгээр нь бие даан өөртөө онош тавьж, эмчилгээ хийнэ гэдэг яаж ч бодсон байж боломгүй зүйл. Иймд халуурсан үед заавал эмчид хандаж үзүүлэх ёстой.

8 СЭТГЭГДЭЛ

  1. Миний 1 найз 7 хоног халуурч байна. Хамаг биенээс нь халуун төөнөөд чичрээд бас толгой нь их өвдөж байна гэсэн. Гэхдээ дотроосоо мөс залгисан юм шиг хүйтэн оргиод байна гээд байх юм. Халуун буулгах эм уулгаад нэмэргүй бас шөл хийж өгөөд, хүйтэн жин нэмэр болохгүй. Орой, өглөө тогтмол халуураад өдөр зүгээр болдог. Энэ юунаас болоод байгаа юм бол? Ямар эмнэлэгт хандах вэ? Надад хэлж туслаач?

  2. Битгий цаг алдаа, бушуухан эхний ээлжинд халдварт дээр очиж үзүүлээд шинжилгээ өг. Тэгээд шинжилгээний хариуг харж байгаад эмч нар аяндаа аль чиглэлээр явахыг чинь хэлээд өгөх байх. Цаг битгий алд.

  3. bi 6sartai ohintoi 2 odor haluuraad bna.38 ene huuhded heviin u esvel ayultai yu.hohoo idej bga.yah ve tuslaach.

  4. bi ene humuusiig oilgohgui bna. yah ve yah ve l geh emneleg ochooch emchid handaach huurhii ter 6-n sartai ohin haluuntai 2 honoson bnashdee 38 gedeg chini haluun ni heviin hemjeenees undur l bnashdee

  5. ñàéí áàéíà óóó, õ¿íòýé óíòààã¿é õ¿í ìàçîê-í øèíæèëãýý ºãâºë ÿàõ âý? Õ¿ì¿¿ñèéí ÿðüäãààð îíãîí õàëüñ íü öîîðîõ ìàãàäëàëòàé þó?

  6. ñ¿¿æíèé ÿñ íü öóóð÷èõñàí õ¿íä ÿìàð ýì ñàéí âý?

  7. Sain baina uu? 103-aa hariu ugch tusalna uu? Manai duu odoo barag 20 honog haluurch baina. Unuug hurtel shaltgaanyg ni olj chadsangui. Baahan shinjilgee ugch huviin emnelegt 7 honog hevtsen bolovch baidal ogt uurchlugduugui, tariagaar bumbugduulseer baigaad bur tamirgui bolson. Daraa ni uvurmongol emchiin emnelegt uzuulehed uye much bna geed haluun ni yasnyhaa tsaana nuugdchihaad ingej haluuraad bgaa yum bna gej onoshlood 10 honog uuh tan ugsun. 5 honog uugaad arai gaigui bolj baisnaa odoo udur bolohoor butsaad l haluuraad 38 hem hureed bna. Yah 

  8. sain baina uu , minii bie tawgvirxeed 10 garui xonoj baina , exendee xewlii ondgowch xawiar ewgvirxej yag yu n medegdexgvi bas yag tegj owdoj baina gexed xetsvv xvndvvrleed baisan , daraa n nuruu ch bas owdson , bas sariin temdeg irdeg xugatsaanaasaa bvr ert 7,8 xonogiin umnu irsen. svvldee dawsag aartsagruu owdoj baiga yum shig baisnaa odoo bol bvr bogsnii nvxrvv xvndvvrlej baina , muxar olgoi yum bolwu gej bodood 5,6 xonogiin umnu tsusni shinjilgee ugxud bish gesen , tegd geree tsewerled baij baital xamag bie sulidaad , dotor dawchdaad uxaaldaj unax gej bga yum shig bolxoor n emegteichuudiin emchid exod xaruulxad zvgeer baina yadarsan baix gexdee gedesnii gvrwelzex xudulguun n ixessen baina gesen , svvliin 2 xonog bi shunu untaj chadaxgvi untaj baigad serj bie zasax xoorond daarch chichreed sulidad dawsag bugsrvv xondvvrled neg l ewgvi bainaa . bas oir oirxon bie basch , oir oirxon baga xemjeegeer xvnderch baigaa . bi yamar emvhid vzvvlj yunii shinjilgee ugux yostoi we zuwulguu ugnu gej naidaj baina

СЭТГЭГДЭЛ БИЧИХ