Төрөлт

Төрөлт

170
1
ХУВААЛЦАХ

Жирэмслэлт нийт 39-40 долоо хоног үргэлжилнэ. Төрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл бөгөөд жирэмслэлтийн явц хэвийн байсан тохиолдолд төрөлт хүндрэлгүй явагддаг билээ.

Төрөхөөс өмнө өөртөө юу бэлдэх вэ?

Төрөхөөс өмнө Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон төрөлт эхэлж байгаа шинж тэмдэг, төрөлтийн явцын талаар мэдлэгтэй байж, хэн хэн нь сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байвал зохино.

Та жирэмсний 6-7 сараас эхлээд төрөхөд шаардлагатай дараах зүйлсийг бэлдэнэ.

  • Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, хүүхдээ хөхөөр хооллоход саад учруулахгүй хөхний даруулга

  • Хөлд эвтэйхэн шаахай,  эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас (цамц,  өмд эсвэл унтлагын хувцас, толгой боох даавуу, алчуур )

  • Ариун цэврийн хэрэгсэл саван, алчуур, оо, сойз, хөвөн, төс

  • Төрсний дараа шавхрага гардаг тул хангалттай хэмжээгээр дамский буюу эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл бэлтгэх

  • Төрөх газарт хэвтэхэд шаардлагатай иргэний үнэмлэх,  эмнэлгийн жирэмсний хяналтын карт, солилцооны хуудас зэрэг баримтуудыг авах

  • Эмнэлэг, амаржих  газар, эмч, эх  баригчийн  болон  тухайн  нутаг дэвсгэрт  үйлчилдэг  түргэн   тусламжийн албаны утасны дугаарыг эртнээс мэдэж аль болох ойрхон байлгаарай.

1 сэтгэгдэлтэй

  1. Уг нь хамт байвал гоё л байх. Гэхдээ хүмүүсийн ярьдгаар нөхөр нь эхнэрээ төрөхийг харахаар айх сэтгэхүйтэй болж бэлгийн харьцаанд орохоосоо айдаг болчихдог гэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ