Эмнэлэгт байхдаа

Эмнэлэгт байхдаа

101
0
ХУВААЛЦАХ

Амаржих газар -т эхчүүд тайван, тохилог байх нөхцөл бүрдсэн байдаг. Гэвч зарим үед дөнгөж амаржсан эх ядарч, сульдаж болно. Энэ тухайгаа та эмнэлгийн эмч, ажилтнуудад хэлэх хэрэгтэй. Тэд таныг тухтай байлгахын тулд бүхнийг хийнэ.

Зарим эмнэлэгт өдрийн цагт хүүхдийг эхтэй нь хамт байлгаад, шөнийн цагт эхчүүдийг нь амраах зорилгоор хүүхдийг тусад нь байлгаж эмнэлгийн зүгээс асарч хооллодог. Энэ нь хүүхдээ хөхүүлж тэдэнтэй байнга хамт байхыг эрмэлзэж буй эхчүүдийн таашаалд тэр бүр нийцдэггүй талтай. Энэ тохиолдолд хүүхэд шөнө уйлах үед дуудаж сэрээхийг эх баригчид хүсээрэй. Төрсний дараа хүүхэд рүүгээ очиж үзэх юм уу эсвэл хүүхдээ авчруулж хөхүүлж болно. Иймэрхүү бэрхшээл учрах бүрд эх баригч, эмчдээ нэрэлхэлгүй илэн далангүй ярих хэрэгтэй. Эргэлт ирэх, өрөөнд хүн орж гарах болон бусад төрлийн ажлуудын улмаас эмнэлэгт ч гэсэн унтаж амрах бололцоо хомсдох талтайг нуухын хэрэг юу билээ.

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ