Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

723
51
ХУВААЛЦАХ

“Гранд Мед” эмнэлгийн “Нөхөн үржихүй-Эмэгтэйчүүд”- ийн кабинетаас Пренаталь оношлогооны хүрээнд Монголд анх удаа жирэмсэний эрт хугацаанд буюу /11,12,13 долоо хоногтойд нь / эхийн хэвлий дэхь урагт төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгийн эрсдлийг илрүүлэх оношлогооны өндөр ач холбогдолтой “Хам шинжилгээ” хийж эхэллээ.

Пренаталь тусламж гэдэг нь – төрөхөөс өмнөх жирэмсэний хугацаанд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг согог, дутуу хөгжил, хромосомийн болон генийн эмгэг, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг эрт илрүүлж, оношлох эмчлэх аргуудын нэгдэл юм.

Сүүлийн үед төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгтэй хүүхэд төрөх тохиолдол дэлхий нийтээр төдийгүй манай оронд ч нилээдгүй ихсэж байгаа бөгөөд Монгол улсад хийгдсэн судалгаагаар Удамшил-генетикийн зөвөлгөө авахаар хандсан 700 гаруй хүүхдийн 10%-д хромосомийн эмгэг болох “Дауны хам шинж” оношлогдсон бөгөөд жирэмсэн эхийн 30-40 насанд хамгийн их (46%) байжээ.

Манай орны хувьд сүүлийн үед агаарын бохирдол, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалан жирэмсэн эх, түүний урагт ноцтой сөрөг нөлөөлж, төрөлхийн элдэв гажиг согогтой хүүхэд төрүүлэх тохиолдол ихсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Манай эмнэлэг уг оношлогоонд /цусны шинжилгээнд/ тодорхой тооны эхчүүдийг үнэ төлбөргүй хамруулж байна.
Шижилгээний бүрдэлд:
1. Ургийн нарийвчилсан ЭХО оношлогоо
2. Хоёр төрлийн биохимийн маркер буюу /цусны шижилгээ/

Та бүхэн шинжилгээ өгөх болон зөвөлгөө авахийг хүсвэл манай эмнэлэгт хандаарай.
Хаяг: СБД 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар 14253 “Жигүүр Гранд Групп”-ийн дэргэдэх “Гранд Мед” эмнэлэг.
Утас: 50010270,335000, 91997101,99901235.
Факс: 976-11-335000
И-мэйл: marketing@grandmed.mn
Вэб сайт: www.grandmed.mn

51 СЭТГЭГДЭЛ

  1. Tegeed neg sartaid ni zulain ehod haruulj bj medsen tegeed eh hylhasiin gerelmaa emch deer tarhinii daralt bs bn geed sar shaham em uusan ene emnuuddee shimegddeg gesen harin esergeer tomorson uilanhai ni.medreliin ulziibayr emchid uzuulsen ene shimegdej alga bolhgui gesen haniad hurgeh baktsin jiilgej bolhgui degtei usguh heregtei agaart bailga gesen ene hamgiin aimar ni tatalt uguh gesen iim onshtoi ejuud bna uu tuslaach zubulguu uguuch

СЭТГЭГДЭЛ БИЧИХ