Сайтын тухай

Сайтын тухай

Монголчууд бид өвдсөн хойноо л эмнэлэг бараадахаас биш урьдчилан сэргийлэх гэдгийг барагтай л бол мэддэгүй хүмүүс. Өвчин нь нэгэнт хүндэрсэн хойно эмчид очиж эмнэлэгт ч, өөрсдөдөө ч, ойр тойрныхондоо ч төвөг удах нь гэм биш зан болжээ.

  • Тэгвэл эрүүл дээрээ, залуу дээрээ өвдөхгүй байх амьдралын хэв маягтай болцгооё.
  • Өвдөх биш урьдчилан сэргийлж суръя
  • Өвдвөл үхэхээсээ өмнө биш эрт илрүүлж эмчилүүлж байя

Бид эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг өөрсөө хол хөндий зүйл гэж боддог бодлоосоо салж өөрсдийн эрүүл мэнддээ эрт анхаарцгаая.

www.103.mn сайтын гол зорилго бол жирийн иргэн танд эрүүл мэндийн боловсрол олгох, хүн бүрт  эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх юм.

www.103.mn сайтан дээрх нийтлэлүүд нь зөвхөн танин мэдэхүйн зориулалттай болно. Иймд эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө дур мэдэн оношлох, эмчлэх зэрэг зорилгоор ашиглахыг хориглоно. Өвчний оношийг тогтоох, эмчилгээ заах эрх зөвхөн мэргэжлийг нь эзэмшиж эрхийг нь авсан эмч нарт байдаг. Сайтан дээрх мэдээ, нийтлэлүүдийг ашиглан өөрийгөө дур мэдэн эмчилснээс үүдэх хохиролыг сайт хариуцахгүй.