Даназол

100 мг, 200 мг капсулаар гаргадаг, өнчин тархины гонадотропины үүсэлтийг саатуулан, өндгөвчний идэвхийг дарангуйлж, эндометрийг  хатингиршуулах үйлчлэлтэй.

Энэ эмийг үргүйдэл дагалдсан эндометриоз, анхдагч менорраги, мастопати, биений юм ирэхийн өмнөх хямрал, бэлгийн хоёрдох шинж  хэт илрэх зэрэг тохиолдолд хэрэглэнэ. Эмийг удаан хэрэглэвэл эрших үзэгдэл  (маскулинизаци), батга гарах, биеэр үс ургах, дуу хоолой өөрчлөгдөх, хөх  хатангирших зэрэг гаж нөлөө илэрдэг. Порфириний өвчний үед болон жирэмсэн,  хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг хориглоно. Улсын эмийн бүртгэлд Даназол, Дановал,  Данол нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

2 Comments

  1. bayaraa

    ene emiig haaguur zarj b.na daa hu

  2. зочин

    Модны 2-ын еврофарм-д байна лээ

Leave a Reply