Yлд

 Үлд гэдэг нь янз бүрийн өнгөтэй толбо, эсвэл гүвдрүү гарч, арьсны гэмтсэн хэсэг холцруутах, загатнах зэрэг адилхан шинж тэмдэгтэй ч вирусын, мөөгөнцрийн г.м. янз бүрийн шалтгаантай бүлэг эмгэгүүдийн ерөнхий нэр. Үлд нь гол төлөв дархлаа суларсан үед гардаг.

Ерөнхий

Иймд үлд нь дотроо хяргах, ягаан, барзгар, могой зэрэг хэд хэдэн янз байдаг.

Хяргах үлд

Энэ нь мөөгөнцрийн гаралтай арьсны халдварт өвчин юм. Хүнээс хүнд, эсвэл амьтнаас хүнд халдварладаг. Нохой, муур зэрэг амьтантай их тоглодгоороо хүүхдүүд хяргах үлдээр өвчлөх нь олон. Насанд хүрэгчид нь халдвартай хүнээс, эсвэл халдвартай хүний хэрэглэж байсан сам, малгай, алчуур зэргийг хэрэглэх үед халдвар авдаг.

Шинж тэмдэг

Арьс, хуйх, заримдаа хумс гэмтдэг. Мөөгөнцөр нь халдварласнаас хойш өвчний эхний шинж тэмдэг илрэх хүртэл хоёр гурван өдрөөс хоёр долоо хоног хүртэлх хугацаа өнгөрдөг. Үүний дараа арьс, хуйхан дээр хугарсан үсээр хучигдаж, холцруул, хайрстай ганц, эсвэл хэд хэдэн халцархай толбо үүсдэг. Гэмтсэн хэсгийн үс нь хяргуулсан, авахуулсан мэт харагддаг болохоор ийнхүү нэрлэжээ. Өвчилсөн хүний дархлаа нь сул, эсвэл эмчилгээ хийгээгүй зарим тохиолдолд өвчний явц хүндэрч халуурах, тууралт нь идээлэх, булчирхай цочих зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч тавьна. Ингэхдээ оношыг баталгаажуулахын тулд Вудын гэгддэг тусгай гэрэл ашиглаж болно. Энэ чийдэнгийн гэрэлд мөөгөнцөрийн халдвар авсан арьс нь ногоовтор туяагаар гэрэлтдэг. Мөн микроскопоор арьснаас авсан хэсгийг харна.

Орчин үеийн эм бэлдмэлүүд нь хяргадаг үлднээс бүрэн эмчилж чаддаг. Арьс ганцхан газраа гэмтсэн үед гэмтсэн хэсгийг хүхэр салицилын 5-10% тос, 2-5% нь йодын спиртэн уусмалыг түрхэдэг. Арьс, хуйханд олон газар гэмтсэн үед мөөгөнцрийн эсрэг антибиотик зааж болно. Өвдсөн хүмүүс нь хувийн ариун цэврийг сайтар сахих шаардлагатай.

Хяргадаг үлдийг оношлох, ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч заах чадвартай гэдгийг анхаараарай.

Хавтгай улаан үлд

 Энэ нь арьс, салст бүрхүүл, хумсыг гэмтээдэг архаг эмгэг юм. Гол төлөв насанд хүрэгчид өвддөг. Халдваргүй өвчин.

Ингэхдээ 40-60 нас /эмэгтэй/, удамшил, хүчтэй стресс, ходоод гэдэсний эмгэг, чихрийн шижин, амны салст бүрхүүлийн гэмтэл зэргийг хавтгай улаан үлдийг үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйл болдог. Өвчнийг үүсгэдэг бодит шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй ч мэдрэлийн системийн хямрал, дархлаа сулрах, харшил, гайморит, г.м. архаг халдварын голомттой байх зэрэг нь нөлөөлдөг гэж үздэг.

Шинж тэмдэг

Тууралт нь гол төлөв шууны дотор тал, гуяны дотор тал, шилбэний гадна тал, цавь, суганы орчим гардаг. Тууралт нь эрүүл арьснаас эрс ялгарсан гялалзсан гадаргатай жижиг зангилаа хэлбэртэй байна. Тууралт нь тод улаан, хөхөвтөр, заримдаа хүрэндүү өнгөтэй байдаг. Салангид байгаа зангилааны төвд хүйс хэлбэртэй хонхорхойтой. Зангилаанууд нь нийлж онцгой торлог хэлбэрийн хээтэй товруу үүсгэдэг. Тууралт нь загатнадаг.

Өвдсөн хүмүүсийн бараг 50 % -нх нь ам, эсвэл бэлиг эрхтэний салст бүрхэвч гэмтдэг. Ингэхдээ дангаар, эсвэл арьсны гэмтэлтэй хавсарч бас болдог.

Харин 10-15% нь хумс гэмтдэг. Хумс нимгэрэн хугарамтгай болж, өнгө нь булингартан, тууш ховил үүснэ.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч тавьна. Энэ эмгэг нь олон жилийн турш арилалгүй явцтай, сэдрэх нь олон, эмчлэхэд хүнд байдаг тул арьсны эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай. Мөн дотор эрхтэний ямар нэгэн эмгэг байгааг тодруулахын тулд ходоод гэдэсний, мэдрэлийн, шүдний гэх мэт бусад мэргэжлийн эмчид үзүүлэх заалт бичдэг. Ялангуяа ходоод гэдэс, цусан дахь чихрийн агуулга, мэдрэл сэтгэцийн байдлыг нарийн тодорхойлдог.

Хавтгай улаан үлд нь өөрөө аяндаа алга болдог ч хэдэн жилийн дараа ахин гарч болзошгүй.

Бусад шинж тэмдэг илрээгүй үед тусгай эмчилгээ хийх шаардлагагүй. Загатнааг багасгахын тулд харшлын эсрэг бэлдмэлийг эмчийн заалтын дагуу хэрэглэнэ. Мөн амин дэм, тайвшруулах бэлдмэл, физик эмчилгээ зэргийг эмчийн заалтын дагуу хийнэ.

Ягаан үлд

 Ягаан үлд /Жиберын өвчин/ нь холцруутсан ягаан толбо туурдаг арьсны өвчин юм. Ямар ч насанд гарч болох ч залуучуудын дунд илүү олон тохиолддог.

Энэ эмгэгийг бодит шалтгааныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй байгаа. Хавар, эсвэл намар ханиад, томуу туссан үед гарах нь цөөнгүй. Дархлаа султай хүмүүст дахин гарч болзошгүй.

Шинж тэмдэг

Их биений арьсан дээр 2 см, түүнээс том диаметртай ганц дугуй ягаан толб гарснаар өвчин эхэлнэ. Толбоны төв хэсэг нь яваандаа шаравтар өнгөтэй болж, холцруутаж эхэлдэг.

Гол төлөв эхний толбо гарснаас 7-10 хоногийн дараа 0,5-1 см орчим диаметртай зуйвандуу ягаан толбонууд олноор гарч эхэлнэ. Нуруу, мөр, их биеийн хажуу талаар тууралт хамгийн их гарна. Толбонуудын төв хэсгийн арьс холцруутан, захаараа хайрсгүй ягаан хэсэгтэй байдаг. Толбонууд нь хоорондоо нийлдэггүй.

Бага зэрэг загатнахаас өөр шинж тэмдэг гол төлөв илэрдэггүй. Өвчин 4-6 долоо хоног үргэлжлээд тууралт нь аяндаа оргүй алга болдог.

Ойр ойрхон усанд орох, арьс цочроох нөлөөтэй тос түрхэх зэргээр буруу эмчилгээ хийх үед хэт хөлрөмтгий, харшилтай хүмүүсийн толбо нь арилалгүй удаж болно.

Эмчилгээ

Оношийг эмч гадуур үзлэг хийж тогтооно. Дийлэнх тохиолдолд ягаан үлд нь ямар нэг эмчилгээ хийлгүйгээр өөрөө арилдаг. Ингэхдээ ваннд орох /усанд орохдоо арьс цочроодоггүй зөөлөн саван, шампунь зэргийг ашиглах/, элдэв тос дур мэдэн түрхэх, наранд шарах, синтетик хувцас өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Хүчтэй загатнасан үед эмчийн заалтын дагуу харшил болон үрэвслийн эсрэг түрхлэгийг хэрэглэж болно. Маш ховор тохиолдолд дархлаа султай, эсвэл буруу эмчилгээний улмаас өвчний явц халуурч хурцаддаг.

Могой үлд

 Могой үлд нь вирусын гаралтай халдвар юм. Намар, өвөлдөө гол төлөв настай хүмүүст өвддөг.

Энэ өвчнийг салхин цэцгийг үүсгэгч вирус үүсгэдэг. Салхин цэцэг тусаад эдгэрсний дараа вирус нь бүрэн усталгүй мэдрэлийн системийн эсүүдэд нуугдмал хэлбэртэй үлддэг. Хүн эрүүл байгаа үед вирус нь ямар ч нөлөө үзүүлэхгүй ч заримдаа олон жилийн дараа ч гэсэн цусанд ахин халдварлахад могой үлдийн шинж тэмдэг илэрнэ.

Дархлаа сулруулдаг эм, бэлдмэл уух, архаг стресс, ядаргаа, хавдар, туяа эмчилгээ, ДОХ зэрэг нь ийнхүү вирусыг дахин идэвхжихэд хүргэдэг.

Могой үлд нь халдвартай. Гэхдээ салхин цэцгээр өвдөж байсан хүмүүст халдваргүй ч салхин цэцэг тусч байгаагүй хүмүүс, ялангуяа могой үлд туссан хүнтэй хамт байгаа хүүхдэд аюултай.

Шинж тэмдэг

Өвчин эхлэхээс хэд хоногийн өмнөөс толгой өвдөх, халуурах, даардас хүрэх, бие сулбайх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэг илэрч болно. Үүнтэй зэрэгцэн удалгүй тууралт гарах хэсгийн арьс хорсох, өвдөх, хатгуулах, мэнэрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Үүнээс 1-4 хоногийн дараа арьсан дээр тууралт гарах бөгөөд энэ үед халуун 38-39 градус хүртэл нэмэгдэж болно. Тууралт нь ягаавтар толбо хэлбэртэй байх ч гарсан өдрөө, эсвэл маргааш нь тунгалаг шингэнтэй жижиг цэврүү болон өөрчлөгддөг. Тууралт нь гол төлөв биеийн нэг талд, мэдрэлийн мэдрэмтгий байрлалын дагуу гардаг. Тууралт гарсан хэсэг нь хөндүүр байдаг.

Тууралт гарсан хэсгийн өвдөлт нь хүн болгон адилгүй. Зарим хүн өвчин эдгэрэхэд аажимдаа загатнаа болж өөрчлөгддөг хорсолт л мэдэрдэг. Харин зарим нь хамгийн энгийн зүйл хийж чадахаа болих хүртэл хүчтэй өвдөлт мэдэрдэг.

Долоо хоногийн дотор цэврүүний тоо нь мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Цаашдаа цэврүүн дотор шингэн нь булингартаж хатахад цэврүү нь дотогш хумигдан хөрсждөг. Гүйцэд хатсаныхаа дараа цэврүү нь арьсан дороос төвийсөн гүвдрүү бий болгодог. Тууралт гарсан хэсгийн арьсан дээр цайвар өнгийн судал, эсвэл сорви үүснэ.

Дархлаа нь хэвийн үед хүн 15 хоногоос 1 сарын дотор эдгэрдэг бол настай, сульдсан үед эдгэрэлт нь удааширдаг.

Өвдөлт нь бүрэн эдгэрсний дараа ч хэдэн сар, эсвэл бүр жилээр хэвээр үлдэх боломжтой байдаг нь могой үлдний хамгийн таагүй үр дагавар гэж болно.

Энэ өвчнөөр ганц л удаа өвддөг бөгөөд дахиж тусдаггүй. Харин дархлалын дутагдалтай, ДОХ-й хүмүүс дахин өвдөж болзошгүй.

Эмчилгээ

Оношийг арьсны эмч гадуур үзлэг хийж тавьна.

Биеийн эсэргүүцэл нь суларсан үед тууралт нь идээтэй, илүү өргөн талбайг харамч болзошгүй. Ийм тохиолдолд, ялангуяа хамрын үзүүр дээр тууралт гарах байдлаар илэрдэг нүд гэмтсэн үед заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Үгүй бол тун даагүй үр дагаварт хүргэх аюултай.

Могой үлдний эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар, эмчийн хяналтан дор хийнэ. Ингэхдээ өвчин намдаах, тайвшруулах, нойрсуулах бэлдмэлүүдийг гол төлөв хийдэг. Мөн ацикловир, валацикловир,фамцикловир г.м. вирусын эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдийг эмчийн заалтын дагуу хийнэ.

Тууралт гарсан хэсгийг идээлэхээс сэргийлэхийн тулд ариутгагч уусмалаар арчиж цэвэрлэж байх ёстой.

Өвчин эдгэрсний дараах үлдэгдэл өвдөлтийг физик эмчилгээгээр эмчилнэ.

Yлдийг оношлох, ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч заах чадвартай гэдгийг анхаараарай.

37 Comments

  1. gambaa

    setgegdel hairst Yld bain yy yaj imchleh arga bicheech

  2. oogii

    Ene hawtgai ulaan vld gedeg ni usarhag yum bolowuu huurai yumuu. My tohoinii dotor tald aimar zagtnadag usarhag /busad shinj temdeg ni hawtgai ulaan vldniihtei taarch bgaa/ zvil garaad 5 jil bolj bn emchid vzvvlsen bolowch tos tvrh gesen Tvvniig ni tvrheed ogt edgehgvi yuma Yah wee Bas ene chigleleer sain emchilgeetei ymar emneleg bn helj uguuch Nadad tuslaach bi yah yostoi we guij bn nadad zaawal MAIL bicheerei PLEAS GUIY GUIY

  3. GUNJEE

    CHI ENE OWCHINOO EMCHILSEN UU EMCHILSEN BOL YAJ MANAI EEJ IIM OWCHTEI HARIU BICHEEREI ZA IH UDAJ BNA BITUU GARAAD BUR IDEELSEN URD NI GARJ BSAN L DA TEGEED EMLEGT HEWTEED EDGEEGUI

  4. zochin

    Psoriaz gedeg arisni uvchnii talaar medeelel oruulj uguuch. ene uvchin xerxen yunaas uusdeg, yaj emchildeg, emchilgee avdag esexig delgerengui tavij uguuch. enenees bolood amia xorlox n xolgui bololoo. tuslaach xumuusee, emch naraa

  5. Dagva

    Psoriaz gedeg uvchinii talaar medeelel oruul uguuch. Mongoloor 20-r zuunii uld gej nereldeg gesen. Emchilj boldog eseh, haana haana garch boloh eseh, yugaar yaj emchilj boloh tuhai todorhoi hariult uguuch emch naraa.

  6. sain bnuu minii zuun nudnii dood tald 2 cmiin radiustai hoh har tolbo garchihaad nedleed udaj bna ene yunaas shaltgaalj garsan yum boloo bi bodohdoo olon tsagaar computer der ajildag ajiltai mine hamaatai yum bolvuu gej bodoj bna arilgah arga charga bnu tuslaach hetsuu bna

  7. Zulaa

    pisoriaz ovchnii edgereltiin talaar mon ymar deglem barimtlah talaar delgerengui hariu ogooch harshlah em taria bii yu

  8. hi nadad zaawal hariu bicheerei guij bn minii arisan deer tom tom hatuu tolgoigui tegeed ter n aimar baij suuhin argagui zagatnaad bn ehleed ug n zuger aris huuraishaad bgamshig zagatnadag bsin odoo buur aimar zagatnaad maajaad teselgui maajaad bsn odo buur bugsuni hesegeer tuuraad untaj chadhaa bailaa bi gadaad bn nadad arisni alergini l gesen tiim l tos bn barag jil neg gazaraa zagatanaj bgad odoo buur yum tuuraad bn a yah we tuslaach bi yu hergelwel zuger boloh boloo odo buur hulin huruunii teruugeer garad eheltsen hamuu shig hamuu bol bish bi joohondo hamuurch bsin tom tom ulaan yumnuud teged hunduurtei jaahan tuslaach nadad guij bn shv !!!!!!!!!!!!!!

  9. цогоо

    boovnii tolgoi deer jijig jijig yum garaad zagatnaad bna yahuu enee yu yum boloo oor shinj temdeg algaa yu yum bloo bi ugn huntei untaagui gaihaltai yuma ene yu yum boloo

  10. erdenetuya

    hi. minii tolgoinii ard talar ene huih haviaar holtsruutsan ch yum shig hag ch yum shig neg yum garaad bgaamaa, eniig yaaj emchileh ve, mail ruu hariu yvuulaarai

  11. ogi

    Psoriaz-n talaar medmeer bainaa, jildaaa 2-3 udaa bainga biyend eer garah yumaaa, yaagaad ch nemer alga davtan garaad l baih yum, enenii talaar medeelel ogch tuslaach!

  12. ag

    hey minii arisan dr 1 vld garaad 1sar bolj bn ug ni tos turhej bgaaldaa ghdeeledgehgui udaj bn buruu turheed bgaamuu esvel muu tos yum bolvuu

  13. чимгээ

    сайн байна уу Psoriaz минийх гараад 1 гаран болж байна бүрэн эдгэж өгөхгүй маш хэцүү байна дээрхи бэлдмэлийг яаж олж авах вэ сайн эмчилдэг газар байна ууминии mail хаягаар мэдээлэл өгөөч эдгээсэн хүн байвал туршлагаа бичээрэй

  14. duk

    usan ulded combiderm geeed tos sain shuu.

  15. soogii

    hi. minii tolgoin deer ard talaar usen dotor huih haviaar holtsruutsan ch yum shig hag ch yum shig heseg heseg gazar yum garaad bhiin, aimar tevchihiin argaggui zagtnaad bnaa. eniig yaaj emchileh ve, tuslaach zaaval hariu tuslamj yavuulaarai !!

  16. buka

    Sainuu? mini huihanad vsni deed, dood hesgeer heseg heseg vld garsan, hag shig boognorood unaad zawaan yum. vs urgah tusam ihseed bn, ehleed vld gej bodoogvi hagtaad bna gej bodood yanz bvrin arga hereglesne gewch olon nom setgvvl unshaad vld bolj taarla. Yaaj emchleh be? arga bnauu?

  17. buka

    end bgaa vlsni toroltei taarahgvi yum. oor olon torliin muuguntsuriin garaltai vldni talaarh medeelel bwal oruulj tuslaarai. Bayarlalaa

  18. шижир

    сайн уу би нэг асуух гэсэн юм миний цавинд улаан үлдэрхүү юм гараад байх юм үүнтэй зэрэгцээд хөх тойроод хамуурхуу гэхдээ нэг толгойтой загтнаа гараад байх юм энэ ямар өвчин юм бол надад туслаач би хаана үзүүлэх эрүүл мэндийн дэвтэргүй

  19. ariun

    sain baina uu? turulhiin uld gej bj bolohuu? minii ohin turuhduu nuruu deer ni ulaan tsaus hursan ym shig tolbotoi tursun ene uld ym bolov uu? helj ugch tuslaach !!!!!!! bayarlalaa

  20. ayalguu

    bi 8 nastaidaa psoriazaar uwdsun jaahan bsan bolohoor 1 ih toodgui bsan tomroh tusam ene uwchin minii setgel zuid yamar neg hemjeegeer nuluulj ehelsen ehleed huihan dr gardag bsan angiin huuhduud vsen dr chin hag ntr gd l bi ch nuugaad harin hagtaad bgaamaa gd l. Tom boloh tusam ulam hunderch biynii busad hesgeer garj ehelsen.Ohin huuhed bolohoor durtai huwtssaa ch umsuj jadahgui mash hetsuu.Tgd aris ungunii emneleg ardiin emchilgee ntr bas awrga toson luu 3 jil daraallaj yawaad bhad yamar ch ur dun garaagvi n uneheer hetsuu bsan. End tendhiin zar soninoos Amerik psoriaznii tos unetei awch heregleed bagasaj bgaad dahiad l sedreed nadad yamar ch naidwar uldsengui.Tgd tanidag udgandaa uzuulj emchlegdej bolno gsn medee sonsood uneheer gaihsan.Mash tom zasal hiilgeed odoo minii owchin edgej udruus udurt bagasaj bgaa n uneheer gaihaltai.odoo bi 17 toi oortoo itgeltei bolson uridiinh shigee duhaa nuuj cholk gargaj gadaa haluun bhad bituu huwtsalaj yawahaa bolison.arisnii uwchin ter tusmaa psoriaz mash ayultai aris salstan dr garahiinhaa hajuugaar hunii setgel sanaag tawguituulj amarhan stressthed hurgedeg mongold iim uwchtei hun ih olon bdag yum bilee.Tedend helehed bid jadnaa. mongold psoriaz uwchniig emchleh tonog tuhuurumj bolowson huchin dutmag bdag yum bilee.ingeed ta nartaa amjilt

  21. ariuka

    nadd zowloorei mimnii nuren deer menge shig tolbo togtojihloo yaj arilgahwee

  22. hate psorias

    хүүеуэээ, аялгуу нэртэй хүнД асуух зүйл байна. би бас энэ псориазаар бас багаасаа өвдсөн. гэхдээ бага байхад духаар 1 сар гараад арилсан. тэгээд тэрнээс хойш хөлийн ард, тохойн ард гээд л жижиг жижиг хэсгээр гарч байснаа харин том болоод ажил төрөлд ороод хүнтэй суугаад стресс ихдээд ч тэр үү их хүчээ авч хүрээ нь томорсон. гэхдээ энэ бүхнийг дор дор нь витамин тос түрхээд нар салхинд гаргаад яваад байвал сорвижилт багатай гайгүйхэн эдгээгээд болоод байдаг. харин 1 л хэцүү зүйл байна. энэ юув гэхээр одоо миний цавь, бэлэг эрхтэний гадна тал. би эмэгтэй л дээ. миний гадна бэлэг эрхтэний 2 талаар гараад их зовиуртай байгаа. байнга загатнана. хуурайшна. тэгээд гормоны хүчтэй тос түрхэхээр улам хуурайшиж бүр нилдээ загатнана. уг нь хайрст үлдийг эдгээхдээ бүх эмчилгээг хийгээд хамгийн гол нь хуурай байлгах ёстой юм гэнэлээ. гэтэл хичнээн эм тос түрхээд сэтгэл санаагаа тайван байлгаад ч нэмэргүй байнга чийгтэй. нойтон байдаг. ядаж л хөлс гараад байдаг. анагаах ухааны хамаг арга чарга хэрэглээд одоо бүүүр элдэв дом хүртэл сураглаад сууж байна. хамгийн эмзэг газар минь гарсан болохоор их хэцүү юмаа. my id: kommentchin .ayalguu ter mundag udganaaa uulzuulj ogoooch. bi ene ovchniiiig uneheer uzen yadaj bna. please

  23. soko

    ìèíèéõ õàâòãàé ¿ëä íü þì áàéíàà.ýíý ºâ÷èí íýýðýý àðàé ë äýíä¿¿ þìàà.àðüñ ºíãºíèé ýìíýëýãò ëãýõýä ¿ëäòýé õ¿ì¿¿ñ àéìàð îëîí òýãñýí õýðíýý ýäãýðñýí õ¿í åðººñºº áàéõã¿é õýõý.óëàì ë èõñýýä áõèéìàà ÿàíà äààà ÿàíà

  24. munhuu

    HEY HONGORUUD MINEE TOLGOIND UL Gardiin muu?

  25. tamiraa

    erguu mine yuch mdhgui bol cham dr gardgai l bol hunii zovlongoor bitgii jargal hii chamd ern yamar hamaatai yum ene ovchniig mddeg l bol hna gardgiig n mdhgui l bv gj

  26. tamiraa

    harin tmee humuusee ene ovchiniig arilogah yamar negen arga gargadgui l yum bhdaa te 3 nastaigaasaa l ehelj bolson emegtei blhoor hetsuu yumaa arisnii emlegt hevteed teruuhendee arildag bsan bol sayhan hevteed arilaagui bur l hundreed bh yumaa

  27. nadad tuslaach… ene harshilaas bolk minii nvvr ter chigere soriv… Yaj arilgah ve laser her sain yum bol? bas dahiad uur turlin harshil garsan emch bolhoor emnii harshil gesen bi tgd eleg buur ih muutai ch gesen emee tas zogsooson hedii ch odoo 2 garin tohoi 2 huliin uvdugun deer aimshigtai zagatnadag yum garchaad bnaa emch tos tvrhej ugsun ch oligtoi nuluu vzvvlkv bna tolgoi deer neg so yum garaad 2jil bolj bna. bi bvr harshiliin vvr uurhai bolj gvitslee yah ve nadad zaaval hariu uguuch tuslaach

  28. bolormaa

    2012 onii 7 sariin 3 nii odor setgedel bichsen ayalguu gedeg  hunii mail hayagiig ogch tus bolooch admin minee . Bi 32 toidoo psoriz ovchtei bolood 10 aad jil bolj bna ter hunees zovlolgoo avmaar bna

  29. ENKHEE

    HI MINII BIE MASH IH ZAGATNAAD BAIH YUM MAJHAR MAJSAN GAZRAA GVVDRVVTED BAIH YUM ENE OVCHNOOS YAJ SALAH BE

  30. b

    sainu.1 jiliin omoos minii vs hagtaad bdag bsanaa svvldee bvvr ihseed bitvv huihiig bvrhsen hag bolson emnelegeer yawj vzvvled bichsen emiig ni uuugad yamar ch nemergvi svvldee hvndreed bien deer gardag bolson suga tohoi hol geel haa saigvi yanz bvriin l yum hereglelee yamar ch nemer alga ih hetsvv yuma bainga malgaitai bhgvi bol vsnees hairs ni bainga unaj bdag. namar neg owormongol emch narsu gedeg emchid vzvvlse chin emchilj chadna geed hujaa taria tan uuj sar bolson chin harin bagasaad irsen tegd l butsad garad ehelheer ni nogoo emchdee dahiad handsan chin neg em 2 sh tvrhleg ogson emiig ni uuj duusgaad bvvr bhgvi bolson on gargad butsaad l garaad ehellee eostoi salj ogdoggvi laitai owchin yumaa hujaa emchrvvge yarih gesen utas ni bolohoo baichij naidwartai emchildeg arga medeh hvn bwal tuslaarai hvmvvsee

  31. b

    teged ch zarim hvmvvs hujaa em taria osoltoi geed bhiin hairst vld gedeg owchin yum bilee zarim ni vher vld ch gej yaridiin bnlee

  32. sn

    yagan uld garad arilsan hun b.a u? sayahn iim onosh sonsloo

  33. hariult

    yagan uld edgerdiim blee shuu mnih yuchgu alga bolson.

  34. sn

    byrla hariu bichsnd. setgel hongorool yvchla.

  35. baagii

    sain bna bi medehgui uld l yum shig bna minii bodloor hawtgau ulaan uld bh       namar my nuuren deer ihleed hatiag shig jijig ulaan yum garaad. bi hatig gej bodood oroldohgui baisan chin e bur tomrood dotr ni naaldamhai usarhag yumtai terni dotogshoo humigdaj hataad ulaan huren ongotei hawtgai guwdoruu boltson odoo bur heden sar bolj bna er arilahgui yum bi yaj ene guwdoruug arilgah we guij bna nadad tuslaach 

  36. baagii

    humuusee er ni bol bolomjtoi bol emchd uzuul bas helsen deglemiig ni sain barih estoi bh gej bidoj bna

  37. jagaa

    burhan mine ene psoriasis gd uwchinuur 12jil uwduj bna anh 7toido uwdsun enetheg solongos hyatadad emchluullee uchnuun l emneleger orloo odo ch barag arilna gj tolgoid orj irhee ch bailaa johon yadaraad arhi uuh ntrd bol dorhonoo garj irhimda

Leave a Reply