Уушигны үрэвсэл буюу уушигны хатгаа

Уушгинд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг бүлэг өвчнийг уушигны үрэвсэл, уушигны хатгаа, хатгаа гэж нэрлэдэг.  Уушигны үрэвслийг пневмококк, стафилококк, стрептококк, идээрүүлэгч хөх савханцар зэрэг нян, А, В, С томууны вирус,   эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөр -үүд үүсгэдэг.

Ерөнхий
Эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөрүүд үүсгэдэг. Улмаар өвчин үүсгэгчээсээ шалтгаалаад өвчний явц нь ялгаатай байдаг. Жишээлэхэд, стафилококкоор үүсгэгдсэн хатгаа нь маш хүнд байдаг. Цаашлаад, өвчин үүсгэгчийг дарж,  аюулгүй болгох антибиотикуудын сонголт ч өөр байна.

Шалтгаан

Уушгины үрэвсэл нь хүнд халдварлана гэж бараг байдаггүй бөгөөд явц ямаршуу байх нь гол төлөв тухайн хүний биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг. Гэвч сүүлийн үеийн шинжилгээгээр томууны вирус нь хатгааны бактерд өртөмтгий болгодгийг тогтоосон байдаг. Ийм ч болохоор томуу дараа уушгины үрэвсэл үүсэх аюул нь ямагт өндөр байдаг.

Дараах төрлийн хүмүүс нь уушигны хатгаа тусах магадлал өндөртэйд тооцогддог, үүнд:
• Өндөр настай
• Уушгины архаг өвчин, чихрийн шижин, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, зүрх судасны өвчтэй
• Мэс заслын хийлгээд удаагүй байгаа, биеийн эсэргүүцэл нь суларсан.

Явц

Уушигны рентген зураг дээр харласан хэсгүүд гарах нь үрэвсэл үүссэнийг харуулдаг. Антибиотикуудын зохиохоос өмнө уушигны хатгаа нь үхэлд нь хүргэх нь цөөнгүй байсан бөгөөд АНУ-д 1920-1930 онуудад хамгийн олон хүний амийг авч одсон аймшигтай өвчнөөр тодорч байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд оношлогооны илүү сайн арга, олон төрлийн үйлчилгээтэй антибиотикуудтай болсон тул уушигны үрэвслээр нас барах нь цөөрсөн. Харамсалтай нь уушигны хатгаа гэж оношлогдсон нэг хүний цаана оношлогдоогүй хэд хэдэн хүн байж байдаг гэсэн судалгаа байдаг. Уушигины үрэвсэл үүсгэгчид нь олон янз байдаг талаар дээр өгүүлсэн. Гэвч өвчин үүсгэгчээсээ үл хамаараад үрэвслийн үед уушигны агаараар дүүргэгдэг эдүүд нь гэмтдэг. Үүнээс үүдэн агаараар орж ирж байгаа хүчил төрөгч нь цусанд хангалттай шингэж чадахаа байдаг.

Шинж тэмдэг

Дараахь шинж тэмдэг нь уушигны үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг, үүнд:

• Огцом өндөр халуурах, чичрүүдэс хүрэх,
• Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугын үеэр ахин гэнэт огцом халуурах
• Хамрын ханиад туусан үед удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах
• Идээ, эсвэл цустай цэр -ээр ханиалгах
• Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
• Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
• Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

Оношлогоо

Цэр, гуурсан хоолойг дурандах үед авсан салст зэргийг шинжлэн үрэвсэл үүсгэгчийг тогтооно.

Уушгийг чагнах, тогшиж үзэх нь үрэвслийн оношлогоонд заавал ашиглагддаг. Үүнээс гадна рентген зураг, флюрографи заавал хийхээс гадна шаардлагатай үед гуурсан хоолойг дурандана.

Эмчилгээ

Юуны өмнө уушигны үрэвсэл, уушигны хатгаа гэсэн оношийг зөвхөн дотрын эмч, эсвэл уушигны эмч л тавьдаг гэдгийг анхаарч, өөрөө өөртөө онош тавьж, элдэв эм тариа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Улмаар эмчилгээг эмнэлэгт, эсвэл гэрээр хийх эсэхийг мөн л зөвхөн эмч л шийднэ.

Эмчилгээг гэрээр хийхээр болсон тохиолдолд тасалгааг байнга салхилуулж, шинэ агаар оруулж байх хэрэгтэй. Эрүүл агаар нь амьсгалах болон цэр ховхорох явцыг сайжруулж, нойрыг хэвийн болгодог. Үүнээс гадна хордлого тайлахын тулд хоногт 2,5-3 литр шингэн ууж, анис шүүс, нохойн хошууны ханд ууж биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй.

Уушигны хатгаа нь цээжний гялтан хальсны үрэвсэл, идээт процессээр хүндэрсэн үед эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг тул тэвчээртэй байх хэрэгтэй. Дутуу эмчилсэн хатгаа нь гуурсан хоолойн багтраа зэрэг ноцтой өвчин үүсгэхэд хүргэж болзошгүйг анхаараарай.

15 Comments

  1. Tuvshee

    Hi, Neg asuuh asuult bna?
    HХатгаа байсныг буруу онош тавьж буруу буюу дутуу эмчилснээс болж анхны цээжний зураг авахуулснаас сарын дараа ханиахад цээжээр хатгуулаада байхаар нь дахиад үзүүлэхэд их эмч нь анхны зургийг харчихаад шууд “хатгаа” бсан бна ш дээ гэсэн онош тавьсан. Дахин томоор цээжний зураг авахуулж эмчилгээ хийсэн. Хатгаа дутуу эмчлэгдсэн үед ямар эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй вэ? Зөвлөгөө өгөөч?

  2. ариунаа

    сайн байцгаана уу?
    Хэвтрт байгаа хүн уушигны хатгаа туссан настай хүн болхоор антибиотикон эмчилгээ тус болохгүй байх шиг байна.Түүнд сайн ардын эмчилгээ ч юмуу сайн гэсэн зүйл байна уу? Туслаач

  3. сайн байцгаана уу?
    Хэвтэрт байгаа хүн уушигны хатгаа туссан настай хүн болхоор антибиотикон эмчилгээ тус болохгүй байх шиг байна.Түүнд сайн ардын эмчилгээ ч юмуу сайн гэсэн зүйл байна уу? Туслаач

  4. ariu

    hi nadad 1 asuult bna aa naadmiin uyeer hatgaa tussiimaa tuuniigee emchluulsen tsagiin taria hiilgesen harin odoo tseejeer hatgaj uwduud haaya hanialgaad dotor muuhairaad bhiin yawal deer we suryegiin shinjilgee ugyu gwel haldwart dr ugch bolhuu zaawal duurgin emnelegt uguglguigeer

  5. d

    Эндээс юм асуухаар хариу бичдэггүй юм уу? Асуултынхаа хариуг авсан ганц ч хүн харагдахгүй юм. Надад ч бас асуулт байна. Хаана хандах вэ?

  6. бв

    hatgaatai udaan bvalyu boh bol. emchluulehgui bj bolohuu? bi gantsaaraa amdirdag 10 jiliin suragch. nadad tuslah hun bhgui. bi emnelegt uzuuleh geheerhicheeleesee hotsorchihgeed bna. yah ve? ardiin arga anis ntreer emchilj bolohgui yu?

  7. хатгаатай нөхөрт

    хатгаатай удаан байвал дараа нь хүндрээд сүрьеэ болдог юм нөхөр минь юун тэр хичээл эрүүл мэнд чухал юмуу хичээл чухал юм уу? чөлөө аваад эмнэлэгт үзүүл за юу? юун гэрээр эмчлэх бүр хүндрүүлэх гэж байгаан ер нь сайн дулаан хувцаслаж яв мэдвүү.чи бүр өвдчихвөл яахын хичээл мантай юм болно шүү эртхэн үзүүл.

  8. Зочин

    уушигны өнгөрт үрэвслийн тухай мэдээлэл оруулж өгөөч баярлалаа.

  9. гэрийн эмч

    халуун хүйтэн хавсарсанаас хатгаа үүсдэг аль болхоор халуунаас хүйтэн хүйтнээс халуунруу шилжихдээ болгоомжтой бай сайн оншлуулж эмчийн зөвөлгөө авах нь чухал эдгэсэ гээд назгайрч болохгүй шүү нөхдүүдээ гам сайн хийж эргээд шинжилгээ өгч хариу сонсох хэрэгтэй

  10. Магвансүрэн

    10 сартай, мөн 3 настай 2 хүүхэд 2уулаа хатгаа тусаад олигтой эдгэдэггүй ээ. 3 ч удаа эмнэлэгт хэвтээд гарсан. 2 сар шахуу хүчтэй эм тариа хэрэглээд олигтой дээрдсэн юм алга аа. энэ үед яах вэ

  11. Эыуэыуауу

    hklbdghmb,klj.n ,jhc

  12. ХАНД

    ДУТУУ ЭМЧИЛСЭН ХАТГААГ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ ? САЙН ТӨРӨЛЖСӨН ЭМНЭЛЭГ ХААНА БАЙДАГ ВЭ?

  13. манлай

    Minii bodloor irgedded yamar 1 uwchunii talaar medeelel ugj bgaa bol tvvniigee ergej hardag bwal san bna. Uushigna usan hawan uushignii naaldanga edner hawsaraagvi bol uushig yrinu antibatogt uwchun saarna tehdee edgehgvi bh. Dulaahan nooson tsejewch huwtsan dotuuraa umuswul sn yum bna lee bas chono nohoi har vnegnii mah idehne mash sain bas nuruun tal hawiraga taldaa zugiin bal shar tos tvrhdeg dalinii talaasna elsen chihreer tatalt hiideg yum bna lee.

  14. манлай

    Uushgand borinhiid hvndersen haniadand shalgarsan 2 l arga bdag gej bi boddog.Eejinhene ulun shees uuh sheesee hurgulgvi uguh bas uuriinhuu sheesiig ulun deeree uudag ene mash sn shvv. shingen zvil sn uugaarai za. ervvl bol myngan lan te……?

  15. хуягаа

    манай охин 3 настай багдаа их бүтэлттэй төрсөн одоо ханайд хүрлээ л бол мэдэгдэхгүй шууд хатгаа болоод байх юм 11 сард хатгаа дахиад одоо хатгаа тусах юм ямар арга байна

Leave a Reply