Хүүхдийн асаргаа

Нярай хүүхдийн асаргаа гэдэг баяр баясгалан, түгшүүр тэдгээрээс үүдэн гарах олон тооны асуулт дагуулсан маш хариуцлагатай үе юм.

Хооллолт

Хөхөөр, эсвэл угжаар гээд хүүхдээ яаж хооллохоор шийдэснээс үл хамаараад энэ хугацаа нь хүүхдийг цатгах төдий зүйл биш юм гэдгийг эх болгон аяндаа ойлгодог. Хооллох явцад хүүхэд эхийн хайр халамжийг мэдэрч, ирээдүйд ертөнцөд хэрхэн хандах ёстойгоо зөнгөөрөө мэдэрч, эх нь хүүхдэд эгэл жирийн халамж, хайр ямар их хэрэгтэй байдгийг ойлгодог. Хооллох горим, өдрийн дэглэмийг хүүхэд аяндаа өөртөө тохиромжтой байдлаар тодорхойлох нь хамгийн зохистой шийдэл юм. Иймд эцэг, эхчүүд хооллолтын хатуу горимыг баримтлах гэсний хэрэггүй.

Гэхдээ хөхөөр хооллох нь хамгийн зохистой сонголт юм. Хүүхэд нь зөвхөн эхийн сүүгээр л шаардлагатай тэжээлийн бодис, зарим өвчнийг эсэргүүцэх дархлааг олж авдаг. Ийм болохоор эхчүүд өөрийн хооллолтондоо онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Иймд хүүхдийг багаар бодож ой хүртэл хөхөөр хооллохыг хичээх хэрэгтэй.

Хөхөөр хооллохтой зэрэгцэн нэмэлт хооллолт зайлшгүй шаардлагатай. Учир нь яваандаа эрчимтэй өсч байгаа бмие махбодийн шаардлагыг дан ганц эхийн сүүгээр хангах боломжгүй болдог. Иймд гол төлөв 4-5 сартайгаас нь эхлээд нэмэлт хоолонд оруулдаг.

Салхинд гаргах

Хүүхдийг салхинд гаргах нь хэвийн хөгжил, бойжилтонд нь зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Цаг агаар тааруу үед  хүүхдээ тэргэтэй нь тагтан дээр гаргах, эсвэл өөрөөгөө сайтар салхилуулах хэрэгтэй. Цаг агаар хэвийн үед гэрт байснаас гадаа салхилсан нь дээр нь мэдээж. Салхилахдаа улирлаас шалтгаалаад янз бүрийг тэрэг хэрэг болно гэдгийг бодолцох хэрэгтэй.

Өвчин

Цоо эрүүл хүүхэд төрсөн ч гэлээ цаашид ямар нэг онцын тохиолдолд ямар эмчид хандах тухайгаа бодолцсон байх хэрэгтэй. Улмаар хүүхдийн сайн эмчийн утсыг харагдахуйц газар тэмдэглэх, гар утсандаа сануулах зэргээр бэлэн байхад илүүдэхгүй.

Хүүхэд нь өвдөнө гэдэг ямар ч эх хүний хувьд маш хүнд тусах нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч хүнд байгаа гэсэн юуны өмнө тайвшраад хүүхдийн таагүйтэх болсны шалтгааныг тодруулахыг хичээх нь эцэг, эхчүүдийн хийх нэн тэргүүний алхам юм. Эхлээд хүүхдийн халууныг халууны шилээр үзэх хэрэгтэй. Дараа нь хүүхдийн зан байдалд ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг тодруулна. Ердийнх шигээ тоглож, орчин тойрноо сонирхсон хэвээр байна уу, эсвэл хэт их нойрмоглосон, уйлагнасан байна уу г.м.  Зүгээр л шүд цухуйснаас болж уйлж байж болох ч зайлшгүй түргэн дуудаж, эмчид үзүүлэх ёстой шинж тэмдэг байдаг. /”Анхаарууштай шинж тэмдэг” үз/

Хүүхдийг өвдсөн үед хэрхэвч том хүмүүст өгдөг эмийг өгч болохгүй гэдгийг анхаараарай.

Хоолны дуршил алга болох нь нэн яаралтай түргэн дуудах шалтгаан биш ч гэлээ эмчид үзүүлэн шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Ингэхдээ хэрхэв ч хүчээр хооллож болохгүй.

Тоглоомууд

Хүүхэд тоглох замаар ертөнцийн танин мэдэж, эргэн тойрноо, өөрийгөө мэдэрдэг болохоор хооллолт ба эрүүл мэндээс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл тоглолгүйгээр хүүхэд эрүүл, хэвийн бойжих боломжгүй юм. Иймд хүүхдийн сар, насанд тохирсон тоглоомыг байнга авч өгч байх хэрэгтэй.

1 Comment

  1. Сарнай

    tanai saitiin medeelel ix xeregtei medeelel bdag. Bi zubulguu abch bolox uu? Bi xuuxdee xaraad gertee suuj bgaa. Tursnii daraa aartsag yas salsan geed 2 sar garan gertee xebtej bna yamar ch emchilgee bgui gexiin. odoo oir zuur yabj chaddag bolson ch xamaagui xudulj yabj chadaxgui bna uur yammar arga xemjee abch boloxiig zubluuch.

Leave a Reply