Бүдүүн гэдэсний өмөн

Бүдүүн гэдэсний өмөн

148
3
ХУВААЛЦАХ

Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын төгсгөлийн 1.5-2 метр урт хэсгийг эзэлж байрлана. Түүнд мухар ургацаг бүхий мухар гэдэс, өгсөх гэдэс, хөндлөн гэдэс, уруудах гэдэс, махир гэдэс болон шулуун гэдэс зэрэг орно.

Ерөнхий

Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын төгсгөлийн 1.5-2 метр урт хэсгийг эзэлж байрлана. Түүнд мухар ургацаг бүхий мухар гэдэс, өгсөх гэдэс, хөндлөн гэдэс, уруудах гэдэс, махир гэдэс болон шулуун гэдэс зэрэг орно. Бүдүүн гэдэсний ханын салст бүрхэвчээс үүсч ургасан хорт хавдрыг бүдүүн гэдэсний өмөн гэнэ. Ихэвчлэн махир, мухар болон шулуун гэдсэнд байрлана. Ихэвчлэн ахимаг насны хүмүүст тохиолдоно. Түүнээс гадна амьдралын өндөр түвшинтэй өндөр хөгжилтэй орнуудад жилээс жилд уг өвчний өвчлөл нэмэгдсээр байна.

Шалтгаан

Бүдүүн гэдэсний хорв хавдар буюу өмөнг үүсэхэд дараахи зүйлс нөлөөлнө:

  1. Хооллолтын байдал- Мах, өөх, гурилан хоол ихээр хэрэглэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүн бага хэрэглэх;
  2. Өтгөн гадагшлах үйл ажиллагааны алдагдал (өтгөн хатах);
  3. Бүдүүн гэдэсний үрэвсэл болон уртах өвчин. Өвчин туссанаас хойш 7 жил болоход хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх бөгөөд дараагийн 10 жилд 10%-аар, 25жилд 30%-аар ихэснэ;
  4. Удамшлын хүчин зүйл;
  5. Ахимаг нас.

Явц

Амьтны гаралтай өөх тос, уургийг ихээр хэрэглэхэд гэдсэнд хавдар үүсгэгч (канцероген) бодисуудыг хуримтлагдана.  Өтгөн хатах үед дээрхи бодисуудын гэдэсний хананд үзүүлэх нөлөө ихэссэнээр хэвийн эсийг хавдрын эс болон өөрчлөгдөхөд хүргэх эрсдэлтэй. Бүдүүн гэдэсний өмөн нь удаан хугацаагаар үргэлжилсэн үрэвсэлт өвчний суурин дээр (бүдүүн гэдэсний үрэвслийн үед) эсвэл бүдүүн гэдэсний ур хавдарт шилжсэнээс (ур- гэдэсний салст бүрхэвчээс үүссэн хоргүй ургацаг) үүсч болно.Үүссэн хавдрын эс нь түргэн өсч үржин хавдрын хэмжээ томорч гэдэсний зайг дүүргэхэд гэдэсний түгжрэл үүснэ. Хэрэв хавдар гэдэсний хананы дагуу ургавал судсыг нь гэмтээн гэдэсний цус алдалтын шалтгаан болдог. Өвчний сүүл үед хавдар гэдэснээс хальж ойролцоох эрхтэнд нэвтэрнэ; мөн тунгалагын урсгалд орж тэдгээрийг гэмтээнэ; цусны урсгалд орж (элэг, уушиг, яс, тархи) шинэ хавдрыг үүсгэнэ.

Шинж тэмдэг

Бүдүүн гэдэсний өмөнгийн эхний үед биеийн байдал ямар нэг эрс өөрлөлт гардаггүй. Харин хавдар томорсон үед дараахь шинж тэмдэг илэрдэг, үүнд:

  • Хэвлийгээр  өвдөх;
  • Өтгөн хатах;
  • Гэдэс дүүрэх, гэдэс хуржигнах;
  • Өтгөнтэй цуг цус гарах; Цустай өтгөн.
  • Арьс салст бүрхэвч цайх;
  • Бие сулрах, ядрах;
  • Халуурах;
  • Турах.

Оношлогоо

Хавдар том биш бол амар эмчлэх боломжтой. Иймээс ходоод-гэдэсний эмчид үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгт орж өтгөний далд цусыг илрүүлэх шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй. 40-өөс дээш насанд 3 жил тутам эмчид үзүүлж урьлчилсан сэргийлэх үзлэгт орж, жил бүр өтгөний далд цусыг илрүүлэх шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй. Зарим үед эмч үзээд нэмэлт шинжилгээг хийдэг.

  1. Ирригоскопия-Бургуйгаар (клизм) гэдсэнд тодруулагч бодис оруулан рентген зураг авах шинжилгээ;
  2. Ректоманоскопия-Хошногоор тусгай багаж (ректоманоскоп) хийж гэдэсний хэсгийг (30см хүртэл) харах;
  3. Колоноскопия (Бүдүүн гэдэс дурандах)-Ректоманоскопитой төстэй бөгөөд гэдэсний ихэнхи (1метр  хүртэл) хэсгийг харах шинжилгээ юм.

Ректоманоскопи болон колоноскопийн (бүдүүн гэдэс дурандах) үед эмч эд эсийн шинжилгээ авч микроскопоор харж шинжилж болно.Энэ ажилбарын үед өвдөлт өгөхгүй, бүдүүн гэдэсний уртай өвчтөнд заавал хийх шинжилгээ юм. Харамсалтай нь ихэнх өвчтнүүд анх эмчид хандахад хавдар аль хэдий нь томорчихсон байдаг.

40 наснаас хойш гурван жилд тутамд бүдүүн шулуун гэдэсний эмчийн  / проктолог эмч / үзлэгэд орж, ялгадсан дахь далд цусны шинжилгээг жил болгон өгч байх хэрэгтэй.

Эмчилгээ

Бүдүүн гэдэсний өмөнгийн үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ юм. Мэс заслын эмчилгээнд нэмж туяа болон хими эмчилгээг хийж болно. Хагалгааны төрөл нь хавдрын хэмжээ, байрлалаас хамаарна. Хэрэв хавдар жижиг, аятайхан байрлалтай бол түүнийг бүрэн авч гэдэсний үйл ажиллагааг хадгалж үлдэж болно. Хэрэв хавдрын хэмжээ том болон, онцлогтой бол хэвлийд хиймэл хошного (колостоми) гаргадаг. Зарим үед мэс заслын эмчилгээг 2 үе шаттай хийдэг: эхлээд хавдартай гэдсийг аваад хиймэл хошного гаргана; харин хэдэн сарын дараа нь хиймэл хошногыг хааж гэдэсний үйл ажиллагааг сэргээдэг. Хавдар хэдий жижиг байна, өвчин эдгэрэх магадлал төдий өндөр байна.

Урьдчилан сэргийлэлт

Бүдүүн гэдэсний өмөнгөөс сэргийлэхийн тулд хүнсэндээ ногоо, жимс их хэрэглэх, өтгөн хаталтыг засах, үрэвсэлт өвчнийг эмчлэх (бүдүүн гэдэсний үрэвсэл) зэрэг юм. Бүдүүн гэдэсний урыг авахуулах шаардлагатай.

3 СЭТГЭГДЭЛ

  1. sain b uu
    ta buhnees asuuh zuil bnaa. manai huuhed 5  nastai  tegeed utgunuu  gadashluulahgui 10  garui honodog  bie zashdaa hatuu chulu hsigeer hunderj tsustai gargah yumaa. odoo biz nar toson klizm tavij untguniig ni gargaj bgaa. bid naraa haana yaj handah ve. tuslaach 

  2. Sain baina uu,nadad asuux zailshgui shaardlagatai 2 zuil baina,ene deer bichseneer amitnii garaltai yyrgiig baga xerelex estoi gesen baina,bi odor tutam collagen uudag texleer collagen uuj  boloxgui gesen ug uu? Mon yrgamliin garaltai buteegdexun baga xeregle gesen baina uund yag yamar buteegdexuunuud ordog ve? Uul n bi yrgamliin garaltai buteegdexuun eruul mended sain gej boddog?  Ta buxnees zov xariultiig avaxiig mash ixed xusej baina.Bayrlalaa. Xariu zaaval ilgeej tuslaarai

  3. sain bnuu. neg yum asuuy. hvndersn chin anusnaas tsus garaad baihiin ene yuniih we eswel yadargaanih uu?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ