Давсагны салст бүрхүүлийн үрэвсэл буюу цистит

Давсагны салст бүрхүүл -ийн үрэвслийг цистит гэж нэрлэдэг. Цистит нь шээс бэлгийн замын хамгийн их тархсан үрэвсэлт өвчнүүдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн 20-25 орчим хувь нь давсагны циститын аль нэгэн хэлбэрээр өвдсөн байдаг бол 10% нь давсагны архаг үрэвсэлтэй гэсэн статистик судалгаа байдаг.

Ерөнхий
Энэ тоо өсөөр байна. Эрэгтэйчүүд энэ өвчнөөр ховор өвчилдөг тул нийт өвчлөлийн 0.5% нь л өвчилдөг байна.

Шалтгаан
Ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг нь бие махбодынх нь онцлогтой холбоотой байдаг. Эмэгтэй хүний шээсний сүв нь эрэгтэй хүнийхийг бодвол өргөн, богино байдаг тул халдвар орох нь амар. Давсагны үрэвслийн халдварын шалтгаан нь гол төлөв гэдэсний савханцар, цөөн тохиолдолд хламид, уреплазм, кандид -ын төрлийн мөөгөнцөр байдаг.

Циститээр өвдөхөд нөхцлийг бүрдүүлдэг хэд хэдэн сөрөг хүчин зүйлс байдаг, эдгээрт:

  • Давсагны хана болон бага аарцагны цусан хангамж алдагдах. Жишээлэхэд, суугаа ажил эрхэлдэг, байнга өтгөн хатах, удаан хугацаагаар бариу хувцас өмсөх зэрэгт;
  • Дархлаа сулрах;
  • Шээсээр ялгарч байгаа цочроогч бодисын нөлөөгөөр давсагны хана цочрох. Ихээхэн хэмжээний халуун ногоо -той шарсан хуурсан хоол ийм нөлөө үзүүлдэг.
  • Бодисын солилцооны алдагдалтай холбоотой чихрийн шижин, цэвэршилт -ийн өвчнүүд. Эмч нар завсрын давсагны үрэвсэл гэж хуваадаг. Үүнд нянгын үрэвслээс биш дархлааны системийн доторх тэмцэл өөрчлөлтөөс үүсдэг системийн өвчинүүд орно. Хүндэрсэн завсрын давсагны үрэвсэл нь давсагны шархлаанд шилжиж болно.

Мөн гадны халдвар ороогүй ариун үед явагддаг үрэвсэл буюу интерстициал цистит гэж байдаг ч үүнийг эмч нар дархлалын системд гарсан доголдлоос үүдэлтэй системийн өвчин гэж үздэг.

Явц
Давсагны хурц үрэвслийн үед шээс ойр ойрхон хүрч давсаг хярзан орчим хүчтэй өвдөхөөс гадна шээс цустай гарч болно. Үрэвслийн процесс хүчтэй байх тусам шээс хүрэх нь ойр ойрхон болохоос гадна өвдөлт хүчтэй байдаг. Давсагны үрэвслийн хүнд хэлбэрийн үед хүн 15-20 минут тутам шээдэг. Хүнд хэлбэрийн үед халуурах, гүйлгэх, бөөлжүүлэх шинж илэрнэ. Давсагны үрэвслийн үед бэлгийн амьдралтай холбоотоы асуудал заавал гардаг. Давсагны архаг үрэвслийн үед хүн таагүй мэдэржмээ дараад байж болдог бол хурц үрэвслийн үед хурьцал хийх боломжгүй болдог.

Эмэгтэй хүн охин хальсаа хөндүүлэх -тэй зэрэгцэн олон тооны бичил биет үтрээнд орж ирдэгтэй холбоотой. Бал сарын цистит ч гэж байдаг. Энэ нь мэдээж залуу бүсгүйчүүдэд гол төлөв ажиглагддаг.

Оношлогоо
Давсагны үрэвслийн зарим шинж тэмдгүүд нь давсаг, эсвэл бөөрний сүрьеэ, түрүү булчирхай болон давсагны хавдар зэргийн үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Бүсэлхий орчим өвдөх нь бөөрний халдварын шинж байж болох талтай. Эрэтэйчүүдийн хувьд тээрхийн арьсны нарийсал /фимоз /, шээсний сүвийн гажиг, нарийсал зэрэг өвчин биш гэдгийг нотлож байж онош тавих хэрэгтэй. Иймд зөв онош тавихын тулд илүү нарийн шинжилгээ өгөх хэрэг гарч болно. Мөн зарим тохиолдолд давсагны дотор ханыг дурандах шаардлагатай болж болно.

Эмчилгээ
Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөө хяналгүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийхж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Буруу эсвэл гүйцэд эмчлээгүй давсагны үрэвсэл нь архаг хэлбэрт шилжиснээр бүх насаараа эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Иймд бөөр, шээсний замын эсвэл эмэгтэйчүүдийн эмчид хандсан нь хамгийн зөв шийдэл.

Өвчний шалтгаан нь архаг халдвар байгаа үед дан ганц циститийг эмчлэх нь үр дүн муутай. Иймд бэлгийн замын халдварыг нь давхар эмчилдэг. Дархлаа муудах нь давсагны үрэвслийн нэг шалтгаан байдаг болохоор тамир, тэнхээгээ сайжруулахын тулд витамин эмчилгээ, физик эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Харин дээр өгүүлсэн интерстициал циститийн эмчилгээ нь эмчийн эмчилгээ, лазерийн эмчилгээ, хоолны дэглэм барих зэргээр олон аргуудыг хослуулан бараг бүх амьдралынх нь туршид шахуу эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

Урьдчилан сэргийлэх

Цистит дийлэнхдээ гэдэсний савханцар, стрептококк, стафилококк зэрэг хаа сайгүй байдаг нянгийн халдвараас үүсдэг. Гэхдээ эдгээр нян нь биеийн эсэргүүцэл сайн үед яаж ч чаддаггүй бөгөөд зөвхөн бие суларсан үед л цистит үүсгэх аюултай. Циститийг хөдөлгөдөг хамгийн том хүчин зүйл нь хэт дааралт юм. Иймд хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслаж байх хэрэгтэй.

19 Comments

  1. Баяраа

    Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна. Менюнийхээ “Эм бэлтмэл” гэснийг “Эм бэлдмэл” болгоод засчихвал..

  2. tsistchlee gehed haana handuul zugeer ve. gadaa bie zasaad tsistidsen tegeed livomittsin bisiptol uugaad daragdahgui uvduud bnaa

  3. hi

    tsistchlee gehed haana handuul zugeer ve. gadaa bie zasaad tsistidsen tegeed livomittsin bisiptol uugaad daragdahgui uvduud bnaa

  4. burtu

    Сайн байна уу!

    надад зөвөлөлгөө өгч туслаач! би 25тай.гадаадад байдаг.3 жилийн өмнө цистит болоод цустай шээж байсан .тэр үед сайн эмчилүүлээгүй 3н ширхэг эм уугаад зүгээр болсон. одоо бол байнга л цистит болдог…би бас давсгаа угаалгаж байсан нарийхан юм шургуулаад л …бодхоос ч муухай… сүүлийн үед цистит болоод байгаан муу, юу болоод байгааг нь мэдхээ байгаад бна. голдуу орой юм уу өглөөгүүр шээдэг сүв н шээж дууссний дараа эвгүй болдог (өвддөг) тэр н их удаан үргэлжилдэг. цистит юмуу гээд бодхоор ойр ойрхон шээш хурэхгүй байгаа.
    би юу хийх ёстойг та нар хэлж огч туслаач эмчийн зөвөлөлгөө байвал маш сайн бна.

  5. чанцалмаа

    сайн уу? би 21настай. энэ өвчний талаар огт мэдлэггүй явж байгаад туссан гэдгээ сая л мэдлээ. ойр ойрхон давсгаар хатгуулаад бие засаад хэцүү байна. ямар эмнэлэгт хандахыг минь хэлээд өгөөч

  6. namuun

    sain baina uu nada yag ene shinj temdeguud ilreed bga haana handval boloh ve teriig helj uguuch

  7. Nasaa

    Ямар эмнэлэг, ямар эмчид хандвал зүгээр вэ? Сувилалд энэ талаар эмчлүүлье гэвэл ямар сувилал зүгээр вэ?

  8. saraana

    bayarlalaa emegteichvvded uchirdag hvndrelvvdiin neg bol tsistit tusah ene vneheer hetsvv herwee ta nar ene uwchin tussan bol tsag aldalgvi zaawal emegteichvvdiin emnelegt vzvvleerei ene vneheer hetsvv

  9. Hi zaluusdaa heregtei bolovuu gedeg vvdnees medej awsan zvilee huvaaltsahaar shiidlee. Tsistid ni ihevchlen udaan hiihgvi bgaad sex hiisnii daraa huduldug buguud sex hiisnii daraa shuud sheesee gadagshluulah mun ter uduruu bolon margaash ni sain us uuj ali boloh bied bgaa nyng sheeseeree sain gadagshluulah heregtei. Herevee tegehgvi bol heseg hugatsaanii daraah sex bolgonii daraa emchid handah shaardlaga garna. Negent tsestid hudlusun tohioldold mgld bgaa Bol anis utgun butsalgaad oir oirhon uuh heregtei (2aygiig uuhad l vr dvn ni medegdej ehlene) herev gadaadad bdag bol craberry vitamin sain heregleh heregtei. Mun uridchilan sergiileh bol deer durdsan argiig heregleerei. Herevee het hvndersen bol emchid handaarai… Amjilt zaluusaa ervvl bied saruul uhaan orshino :)

  10. тамир

    Би 6 жилийн өмнө төрсөн. төрөхдөө миний арцагны яс задарч 2 сар гаран хэвтэрт байсан. Тэр хугацаандаа өөрөө бие засаж чадахгүй катетрээр шээдэг байсан энэ үеээс би циститтэй болсон юм.

  11. nm

    Sain gevel: nohoin hushuu butsalgaj uuh esul tsaig n uuh, shiivgai ideh /gehdee udsan shiivgai undug shig hortoi shu/. Hunderheer antibiotik bolon busad demjih em uudag ym bilee

  12. QWERT

    hariya duurgiihee negdsen emleguud ch yumuu er n ihenh emleguuded buur sheesnii zam gsn tasag bdag shde tend l uzuulsen n deer dee. emegteichuud barag hereggui bolwuu. dooroosoo dulaalaad saltaandaa haluun usaar jin tawiad, tgd oroidoo har tsai tumpend hj bgad deer n suugaad utaad bwal 2 3 honogt gaigui bolchno doo. mglchuud ihewchlen metronidazol /terhapol biluu yu gdg bile/ uugad bdag shd ter yahaw ter hed honog uuhad darchdag l yum bn lee.

  13. Энхээ

    сайн уу. юунаас болж өвдөх болсныг мэдэхгүй байна. одоогоос 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ойр ойрхон өвдөөд байдаг болчихлоо. Бүрэн төгс яаж эмчлүүлэх вэ? Эмчид үзүүлсэн чинь бөөрний эм ихээр бичиж өгч байсан. Уугаад үр дүн гараагүй. Ардын эмчилгээ, сувилалын талаар хэлж өгөөч

  14. moon

    сайн уу. миний сарын тэмдэг ирэхээр давсагаар маш их өвддөг. бас нэг удаа зүгээр байж байгаад цусаар шээсэн энэ цистит мөнүү.

  15. bi

    баярлалаа болороо
    би саяхан хүнтэй унтаагүй байж байгаад унтсан чинь цистит хөдөлчихлөө,тэхээр би циститтэй гэсэн үгүү өмнө нь байхгүй л байсан санагдахий,

  16. boloroo

    sn bna uu bi anagaahiin 2-r kursiin oyutan bi tsistid tusaad 2-3 jil bolj bna a anh haluun jin tawiad gaigui bolchihdog bsan odoo bol aimar ih owdood  oir oirhon tsustai sheegeed  bh yum yamar ch em uugaad nemer algaa hicheeldee suuhad hurtel hetsuu bna bi belgiin hartsaand orj bsan blhr  haya aih yum aa bagsh naraasaa asuugaad neg em uusan neg hesegte gaigui bsan odoo uilchlehgui bna bi yah we zowolgoo ogooch

  17. анна

    sain uu oxid oo.bi 5 jiliin omno ene talaar ymar ch medleggvi baix daa ene owchnoor owdson ymaa.tegeed olon xonog vrgeljilvvlen xaluurch,oir oirxon sheej,bas uuts nuruugaar mash ix owdood xed xonog emnelegeer ywj sheesnii shinjilgee,tsusnii shinjilgee ntr geed emch nariin xelsneer EXO-d ch xaruulaad nemergvi bailaa.Yg ter bna geed onoshilchix emch bdggvi l ym bna lee.tegeed emch egchdee xeltel Metrogel gdg dusal tariag 5-6 xiilgeed zvgeer bolchixoj bsiin.ternees xoish zvgeer bj baigaad 2 xonogoos sederch baix shig bna
    BOLOROO ymar em uusiin

  18. Oyu

    Sain bainu? Nadig Oyu gdg boorni dutagdal gdg ovchte bolod 6 sar bolj bn ehen shatandaa l yavj bga gesen eruul boloh bolomj bga bolvu zovolgoo ogooch tuslaach tehu ! Bi 25 tai hool ideh husel torohgui bhin bas mas ih em uuj bga ur dun ni haragdah uguig medehgui l yum erono hevtert bga yu idhe erdo oilgohgui yum . Yanz burin zasa , manuulin mah ideh heregte geh yum yaval deer ve tuslaach plz .

  19. zul

    Sain baina uu ? 103.mn -iin hamt oloon. Ta buhen ene humuusiin asuusan asuultand 1 ch hariu bichdeggui yum uu ? Commentuudiig ni unshaad bas adilhan medej avah heregtei bga asuultuud baiga bolovch 1 ch hariult alga aa. Yurunhi medlegees gadna ene asuultuudad hariu bichij boldoggui yumu ug ni bicheed zuvulgu uguud ywbal ene site iluu hurteemjtei ur uguujtei bh bolov uu . Ta buhend ajiliin amjilt husiye

Leave a Reply