Шулуун гэдэсний өмөн

Шулуун гэдэсний өмөн

81
2
ХУВААЛЦАХ

Сүүлийн 20 жилийн хугацаанд шулуун гэдэсний хорт хавдар буюу өмөнгөөр өвдөх тохиодол хэд дахин ихэсч, АНУ, Канад, Израиль, Австраль, Энэтхэг, Хятад, Латин Америк тэргүүлэн, Дундад Ази сүүлийн байрыг эзэлж байна. Дэлхийд жил бүр бүдүүн гэдэсний өмөнгийн 510000 тохиолдол илэрч байгаагийн 30-40% -г шулуун гэдэсний өмөн эзлэж байна.

Ерөнхий

Шулуун гэдэсний салстаас үүссэн хорт хавдрыг шулуун гэдэсний өмөн гэнэ. Хавдар шулуун гэдэсний хананд нэвчиж эсвэл гэдэсний хөндийд түрж ургана.

Шалтгаан

Харамсалтай нь эрдэмтэнд өнөөдрийг хүртэл шулуун гэдэсний өмөн үүсэхэд хүргэдэг бодит шалтгааныг олж тогтоогоогүй л байна. Гэсэн хэдий ч шулуун гэдэсний өмөн үүсэхэд нөлөөлдөг зүйлүүдийг тогтоосон байдаг. Үүнд:

  1. Хооллолтыын онцлог. Мах, амьтны гаралтай өөх тос хүнсэндээ ихээр хэрэглэн, ургамлын эслэг бага хэрэглэх. Хурдан шингэдэг ч илчлэг өндөртэй бүтээгдэхүүн нь гадагшлахдаа удаа. Үүний улмаас тэдгээрт агуулагдаж байж болозшгүй хорт хавдар үүсгэгч бодисууд, нян нь шулуун гэдэсний хананд илүү удаан үйлчилснээр хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй. Сонирхуулахад цагаан хоолтнуудын дунд шулуун гэдэсний өмөн нь бараг ажиглагддаггүй.
  2. Шөрмөсөн чулуу буюу асбесттэй удаан нөхцөлд ажиллах.
  3. Удаан хугацаагаар үргэлжилсэн шулуун гэдэсний үрэвсэлт өвчин болон ур. Папилломовирусын халдвар ба анал бэлгийн хавьтал /гомосекс харьцаа/. Пассив гомосексүүд нь вирусээр халдвар авсан тохиолдолд гэдэсний өмөн тусах эрсдэл нь эрс нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.

Явц

Шулуун гэдэсний өмөн нь нэг их хурдан тархдаггүй. Эхлээд хавдар гэдсийг бүхэлд нь тойрон дээшээ доошоо аажмаар тархана. Өмөн шулуун гэдсийг бүхлээр нь эзэлтэл 1.5-2 жил болдог.Сүүлдээ хавдар гэдэсний хана, өөхөн эслэг,  аарцгын яс болон хөрш эрхтэнд ургана. Цус болон тунгалагын урсгалд орж биеэр тархан хавдрын шинэ голомт, үсэрхийлэл үүснэ. Шулуун гэдэсний өмөнгийн үед  элэг, уушиг болон ойролцоох тунгалагын зангилаанд үсэрхийлэл өгнө.

Шинж тэмдэг

Бусад олон төрлийн өмөн өвчний адилаар шулуун гэдэсний өмөнтэй өвчтөнүүдийн 5-15% нь эмчийн үзлэгээр санаандгүй байдлаар илэрдэг.  Дараах шинж тэмдэг нь шулуун гэдэсний өмөнтэй байж болзошгүйн шууд бус шинж гэж болно. Үүнд:

  • Хошногоноос идээ, цус, салс ялгарах;
  • Өтгөнөө ялгаруулах үйл ажиллагаа алдагдах (гүйлгэх, өтгөн хатах ээлжлэн  илрэх;
  • Шудуун гэдэс орчмоор өвдөх эсвэл эвгүй оргих;
  • Өтгөнөөр бие засах үед өвдөх болон өтгөнөөр бие засмаар санагдад юм гарахгүй байх.

Эдгээр шинжүүд зөвхөн өмөнгийн үед илрэхгүй. Шамбарам болон шулуун гэдэсний үрэвслийн үед илэрч болох тул өөртөө онош тавих гэж түүртэж, сэтгэлээр уналгүйгээр нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Оношлогоо

Шулуун гэдэсний өмөнгийн оношийг бүдүүн шулуун гэдэсний эмч тавина. Уг өвчинтэй байж болзошгүй хүн шулуун гэдэсний үзлэг хийнэ. Энэ энгийн аргаар 15см гүнд байрлах хавдрыг оношлох боломжтой байдаг. Мөн эмч өтгөнөөс далд цус илрүүлэх шинжилгээ хийлгэх чиглэл өгнө. Оношийг батлахийн тулд ректороманоскопийн шинжилгээ хийнэ: ректоскоп гэх гэрлийн үүсгүүртэй тусгай металл хоолойг шулуун гэдсэнд хийж харна. Энэ шинжилгээний үед эд эсийн шинжилгээ авч микроскопоор харна. Эд эсийн шинжилгээгээр хавдарын хортой, хоргүй эсэхийг тодорхойлно. Оношлгооний явцад эмч шулуун гэдсээр хэт авиагаар дурандах, ирригоскопи, шулуун гэдэс дурандах, компьютерийн томографын болон рентген шинжилгээг нэмж хийлгэнэ.

Эмчилгээ

Шулуун гэдэсний өмөнгийн үндсэн эмчилгээ нь хавдарыг авах мэс засал юм. Ямар хагалгаа хийхийг хавдарын байрлал гэдсэнд яаж ургаснаас хамаарч эмч сонгоно. Хэрэв техникийн боломж байгаа бол шулуун гэдэсний зөвхөн хавдартай хэсгийг авч үлдсэн хэсгийн бүтэн байдлыг сэргээдэг. Гартманы хагалгааны үед хавдарыг аваад гэдэсний дээд үзүүрийг хэвлийд гарган ирж хиймэл хошного хийгээд доод үзүүрийг нь битүүлж оёно. Энэ хагалгааг гэдэсний төгсгөлийг оёох боломомжгүй үед хийдэг.  Тодорой хугуцааний дараа давтан хагалгаа хийж гэдэсний бүрэн бүтэн байдлыг сэргээнэ. Зарим тохиолдолд гэдэсийг хошноготой цуг авч хэвлийд хиймэл хошного хийнэ. Ийм хагалгааг хошногонд хавдар хэт ойр байрлах буюу хавдараас доош эрүүл гэдэс байхгүй үед хийнэ. Шулуун гэдэсний өмөнгийн эмчилгээнд хагалгааны өмнө болон дараа  туяа эмчилгээг хийнэ. (хими эмчилгээтэй хавсрах нь их байдаг) Хагалгааны өмнө туяа эмчилгээ хэрэглэхэд хавдарын хэмжээ багасч, түүнийг авахад амар болох ба хиймэл хошного хийхээс зайлсхийх ач холбогдолтой. Харин хагалгааны дараа туяа эмчилгээ хийх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, хагалгаа хийсэн хэсэгт шинээр дахин хавдар үүсэх эрсдлийг багасгах зорилгоор хийнэ.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Ue ue shono dund bogsoor aimar ovdoodl ehelhiin heseg masaj hj bgad bie zasah medremj tordog bollo ene yuniih ym boloo. Svvliin ved oir oirhon ovddog bolchloo. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ