Вакцинжуулалт

Ерөнхий

Вакцинжуулалт  буюу урьдчилан сэргийлэх тарилга нь улаан бурхан, улаанууд, чихний үрэвсэл, гахайн хавдар, саа, элэгний В үрэвсэл зэрэг халдварт өвчин сүрьеэ, сахуу, хөхүүл ханиад, татран, боом зэрэг бактерий гаралтай болон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх өндөр үр дүнтэй, эдийн засгий хувь ашигтай арга юм.

Янз бүрийн халдварт өвчний үхүүлсэн, эсвэл сулруулсан үүсгэгчдийг буюу вакциныг хүний биед тарих, оруулахыг вакцинжуулалт гэдэг. Олон төрлийн вакциныг нэг дор хийх боломжтой байдаг. Ингээд ч зогсохгүй хэд хэдэн вакцины холимог хэлбэрийн бэлдмэлийг ч хэрэглэдэг. Хөхүүл ханиад, татран ба сахуугаас хамгаалах зориулалттай АКДС вакцин нь үүний нэг жишээ.

Зарим вакциныг ганц хийхэд дархлаа тогтдог байхад, зарим давтан хийсний дараа дархлаа тогтоодог. Харин дахин вакцинжуулалт гэдэг нь нэгэнт тогтсон дархлааг алдуулалгүйгээр дахин сэргээх тарилга юм. Ийм тарилгыг ихэвчлэн анхны вакцинжуулалтаас хойш хэдэн жилийн дараа хийдэг.

Өнөөдөр хүн амын онц аюултай халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинжуулалтын товыг боловсруулан амжилттай ашиглаж байна. Мөн халдварт өвчин өргөн тархсан бүс нутаг, орон руу аялах гэж байгаа тохиолдолд нэмэлт вакцинжуулалтанд орох нь өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалсан хэрэг юм.

Вакцины төрөл

Вакцинуудыг ерөнхийд нь дөрвөн бүлэгт хуваан үзэж болно, үүнд:

  1. Амьд вакцин. Ийм вакцин нь сулруулсан амьд бичил биетнийг агуулж байдаг. Саа, улаан бурхан, гахай хавдар, улаанууд ба сүрьеэгийн вакцин нь энэ төрөлд багтана.

  2. Идэвхгүйжүүлсэн вакцин. Ийм вакцин нь үхүүлсэн бичил биетийг бүхэлд нь (хөхүүл ханиад, галзуу, А гепатитын эсрэг вакцинууд), эсвэл үүсгэгчийн эсийн хана болон бусад хэсгийн хэлтэрхийг агуулж байдаг (хөхүүл ханиад, менингококкын эсрэг вакцинууд).

  3. Анатоксин буюу хоргүйсүүр. Ийм төрлийн вакцин нь бактериас ялгардаг хорыг идэвхгүйжүүлсэн байдлаар агуулсан байна. Сахуу, татрангын эсрэг вакцин нь энэ төрөлд багтана.

  • Биосинтетитк вакцин. Ийм төрлийн вакциныг генийн инженерчлэлийн аргаар гарган авдаг. В гепатитийн вакцин нь энэ төрөлд багтана.

    Өвчний онцлогоос хамаараад вакцины хамгийн тохиромжтой сонгож авдаг.

  • Үйлчлэх зарчим

    Вакциныг бие махбодод орсны дараа хүний дархлалын систем түүнийг анхааралтай шинжин тогтоож аваад устгах зорилгоор өвөрмөц бодисыг боловсруулж эхэлдэг. Устгагч бодис нь хүний дархлалын системийн сонгосон загвараар үйлчилдэг. Ингэснээрээ вакцин нь дархлалын системийг халдвартай тэмцэх аргад “сурган” бэлтгэдэг.

    Ийм маягаар вакцинууд дархлалын системийг жинхэнэ халдвар туссан үеийнхтэй адилаар өөрчилнэ. Гэхдээ мэдээж энэ үед хүн өвчлөхгүй. Ингэж бэлтгэгдсэн дархлалын систсем нь жинхэнэ халдвар орж ирэхэд маш хүчтэй бөгөөд хурдан эсэргүүцэснээр өвчин үүсдэггүй.

    Хийх арга

    Вакциныг янз бүрийг аргаар бие махбодод оруулдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчинд тарих. Үүнээс гадна вакциныг арьсан завсар, арьсан дээр, эсвэл доор тарьдаг. Тарилгын зэрэгцээ ам, ба хамраар оруулдаг. Ямар аргаар хийх нь тухайн бэлдмэлээс хамаарна.

    Хорио

    Вакцинтай холбоотой олон тооны дам яриа байдаг ч үнэндээ болж дараахь тохиолдолд л хийх хориотой байдаг, үүнд:

    • Тухайн вакциныг өмнө нь хийлгэхэд хүчтэй харшил өгч байсан
    • Вакцины найрлагад орсон зарим бодист харшилтай бол,
    • Өндөр халуунтай
    • Хүнд хэлбэрийн артерийн даралт ихдэлт, хэрлэг буюу ревматизмын гаралтай өвчнүүд.

    Вакцинжуулалтын товлол

    Идэвхгүйжүүлсэн вакциныг ашиглах үед нэг удаагын тарилгаар хамгаалах дархлааг үүсгэх нь учир дутагдалтай. Ихэвчлэн дахин вакцинжуулалт эсвэл 2-3 тарилгаас тогтсон вакцинжуулалтын курс хийхийг шаардана. Ингэснээр дархлалын нэмэлт “хангалт” болно.

    • Хамгийн анхны вакцинжуулалт. Нярайд төрснөөс хойш 24 цагийн дотор элэгний В гепатит -ын эсрэг вакциныг хийнэ.

    • 24-48 цагийн дотор сүрьеэ, БЦЖ, халдварт саа -гийн эсрэг вакциныг хийлгэнэ.

    • 2 сартайд халдварт саагийн IIтун, сахуу, хөхүүл ханиад, татран, элэгний В үрэвсэл, хемофилюс инфлюенза В-гын 5-т вакцины I тунг хийлгэнэ.

    • 3 сартайд халдварт саагийн III тун, сахуу, хөхүүл ханиад, татран, элэгний В үрэвсэл, хемофилюс инфлюенза В -гын 5-т вакцины II тунг хийнэ.

    • 4 сартайд  халдварт саагийн IV тун, сахуу, хөхүүл ханиад, татран, элэгний В үрэвсэл, хемофлилюс инфлюенза В-гын 5-т вакцины III тунг хийнэ.

    • 8,11 сартайд улаан бурхан -ы I тунг хийнэ.

    • 1 настайд улаан бурханы II тунг хийнэ.

    • 2 настайд сахуу, хөхүүл ханиад, татрангын 3-т вакцины IV тунг хийнэ.

    • 8 настайд сүрьеэгийн II тун, сахуу, татрангын 2-т вакцины I тунг хийнэ.

    • 15 настайд сахуу татрангын 2-т вакцины II тунг хийнэ.

    3 Comments

    1. oyunaa

      baktsin hiilgeheer huuhud uilaad bna.yah be.

    2. Tuya

      8 nastaigiin vaccine hiilgeegui bol yah ve? Odoo 9 nastai bolchihson, japand bga. End vaccine n manaihaas oor tovlolttoi yum bna!

    3. http://www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

    Leave a Reply