Ивэрхий
Ерөнхий
Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл өөх нь хэвлийн хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Гарсан эрхтэн нь ивэрхийн уутанд байрлах бөгөөд бүрхүүл нь хэвлийн хананы дотор бүрхүүлээс үүсдэг (хэвлийн гялтан хальс). Хэвлийн хананы ивэрхий нь нэлээд түгээмэл өвчин бөгөөд манай дэлхийн хүн амын 2-4% нь өвчилдөг.
Ивэрхий нь байрлалаасаа хамаарч цавины, гуяны гэх мэтчилэн янз бүр байдаг.
Шалтгаан
Ивэрхий үүсэхэд дараах зүйлс нөлөөлнө:
- Хэвлийн хананы бүтцэд оролцдог эдийн согог
- Хэвлийн хананы гэмтэл
- Илүүдэл жин ба туйлийн эцэнхий, туранхай байдал
- Биеийн хүчний эрчимтэй ачаалал
- Жирэмслэлт
- Хүнд юм өргөх
- Архаг ханиалгалт. Жишээлэхэд, тамхичны ханиалгалт.
- Байн байн илэрдэг найтаалгалт. Жишээлэхэд, харшлаас үүдэлтэй.
- Өтгөнөөр бие засах болон шээх үеийн (түрүү булчирхайн томролт, үрэвсэл) байнгын дүлэлт,
Явц
Хүчтэй биеийн хүчний ачаалал, эсвэл булчингийн удаан хугацааны суналт үүсэхэд хэвлийн хананд булчингын таралт, эсвэл суларсан зай үүсдэг. Улмаар гэдэсний гогцоо, эсвэл өөхөн эд нь хэвлийн ханын дотор бүрхүүлийг нь шахан түлхсээр ивэрхийн уутанцрыг үүсгэнэ. Энэ үед хүн тэр хэсэгт нь загатнаж хорсохыг эс тооцвол өөр ямар ч зүйл мэдэрдэггүй.
Харин ивэрхийн уут руу гэдэсний гогцоо түрэн орж ирэхэд харагдахуйц овгор үүснэ. Эхний үедээ хэвтэх үед гэдэсний гогцоо хэвлийн хөндийд гулсан орох тул овгор нь алга болно. Ийм ивэрхийг засагддаг ивэрхий гэж нэрлэх ба мэс заслын эмчилгээ шаардана.
Хэрэв хагалгааг цаг тухайд нь хийлгэхгүй бол цаашид дараахь хоёр замаар өрнөдөг.
- Хүнд ачаалал авах үед хэвлийн булчин агшиж ивэрхийн уутанд байсан гэдэсний гогцоо, /сэмж, эсвэл давсагны хэсэг) хавчигддаг. Овгор нь биеийн байрлалыг өөрчлөөд ч алга болохгүй болно. Ингэхэд хавчигдсан хэсэг үхжин богино хугацаанд халдвар авдаг тул яаралтай мэс засал хийх шаардлагатай.
- Ивэрхийний уутанд удаан хугацаагаар байснаас гэдэсний гогцоо нь (эсвэл сэмж ба давсагны хэсэг) ивэрхийн нүхний хананд наалддаж ургадаг. Ийнхүү засагддаггүй ивэрхий үүснэ. Засагдаггүй ивэрхий нь хавчигдахдаа амархан байдаг бөгөөд мөн л мэс заслын эмчилгээг шаардана.
Шинж тэмдэг














medeelel arai baga b.naa,,,,,
nirai huuhdin iverhiinii talaar todorhoi bicheed uguch.Manai huhed 2 sartai yumldaa huis n tomboij garch ireed bhin.humuc helehdee iverhii bj magadgui geed bhiin darj boogod bwal zugeer boldin geh yum nadad medeelel uguuch.
medeelel uneheer baga bn. tcabinii iberhii udamshdag uu?
gedesnii tcegeen shugamnii iberhiin talaar todorhoi zuil heregtei bn
хүүхдийн цавьны ивэрхийн талаар хэлж огооч гурван сар болоогүй бол хагалгаа хийж болохгүй юу тийм бол тэр болтол нь яаж аргалах вэ
tanai medeellig huulj avch bolohgui bna aa huulj avch boldog bolgoochee olon talaar heregtei bhiin
bi bur 3n jiliiin umnu everhiite blsima
tged gaigu bhar n toohgu yvad l bn tomrsn ch yum alga gaigu l bgad bn
yg en talaar emchilgee hiidg ymar emleg bdimbee
ter mes zaslin une n hed bldin bl? hariulj ugj tuslaach
my xuu 1 oi 7 sartai. Emchid uzuulexed iiverxiitei bna gesen. Xeden nastaigaas eexlen xagalgaa xiij boldog ve
ulaan hooloin iverhii bdag ymuu helj ogooch ene talaar guij bn
нярай хүүхдийн ивэрхийний талаар тодорхой мэдмээр байна хаана үзүүлэх вэ
үнэхээр бага мэдээлэл байна.бас тодорхой биш,ерөнхийд нь л авч үзэж
мэдээлэл үнэхээр бага байнаа.