Мухар олгой

Аппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.

Хvний мухар олгой дунджаар урт нь 5-15см, голч нь 1см байдаг. ҮҮрэг нь нарийн гэдсийг бvдvvн гэдэсний нянгаас хамгаалахад оршино гэж vздэг.

Ерөнхий

Энэ євчин нь элбэг тохиолддог бєгєєд яаралтай мэс засал шаардагддаг. Мухар олгойн үрэвсэл нь нас харгалзахгvй ямар ч хvнд тохиолдож болно.

Шалтгаан

Мухар олгойн vрвсэл нь гэнэт бий болчихдог мэт хvмvvс боддог. Гэвч тийм биш бєгєєд vрэвсэл vvсэхэд:

  • Ургацаг нь хєдєлгєєн ихтэй, олон нугаларалтай байх (жишээ нь хvvхдvvдэд)
  • Өтгөн хатах vед ургацагт єтгєн дvvрч бєглєрєх (настай хvмvvст) мєн дутуу боловсорсон хоол хvнснээс бєглєрєх (vр, яс)
  • Хоолны хордлого, бусад халдварууд
  • Гэдэсний vрэвсэлт євчнvvд
  • Шимэгч хорхой, түүнээс гаралтай євчнvvд
  • Хэвлийн гэмтлvvд

Явц

Vрэвсэл аажмаар явагддаг. Эхлээд ургацаг хавагнаж, дараа нь идээлж эхэлнэ. Мэс засал хийгээгvй тохиолдолд 2-3 хоногийн дотор цоорч хагаран идээ нь хэвлийн хєндийд тархаж хэвлийн гялтан хальсны vрэвсэл vvсдэг. Євчтєний биеийн байдал эрс хvнд байдалд орно.

Шинж тэмдэг

Хэвлийгээр өвдөх  мухар ойлгон үрэвслийн гол шинж юм. Ихэвчлэн хэвлийн дээд хэсэгт євдєж эхлээд цаашилан баруун доош шилждэг. Тэрчлэн баруун хавирганы нуман доогуур євдєх, нуруу эсвэл хошного руу дамжин євддєх тохиолдол цєєнгvй байдаг.

  • Хэвлийд гар хvрэхэд маш хөндvvртэй
  • Хэвлийн булчин чангарсан
  • Өвчтєн хөлөө атиран хэвлий рvvгээ татсан байх
  • Дотор муухайрах, огиулах
  • Өтгєний ялгаралт өөрчлөгдөх (хатах юмуу эсрэгээр гvйлгэх)
  • Халуурах магадлалтай

Настай хvмvvс болон хvvхдvvд онцгой анхаарал шаарддаг. Хvvхдvvд ихэвчлэн хаана яаж євдєж байгаагаа тодорхой хэлж чаддаггvй. Хєдєлгєєн нь багасах, уйлах, юм идэхгvй байх зэрэг нь євчин vvссэнийг мэдэгдэнэ. Харин настай хvмvvст євдєлт  сул илэрч болзошгvй байдаг тул  євчин оройтож оношлогдох тохиолдол байдаг.

Анхны тусламж

  1. Дээрх шинж тэмдгvvд илэрвэл “Тvргэн тусламж” яаралтай дуудах!
  2. Эмчийн vзлэгээс ємнє ямар нэгэн эм хэрэглэхгvй байх. Энэ нь євчнийг оношилоход хvндрэл учруулна. Мєн юм идэж уухгvй байх
  3. Халуун жин тавьж огт болохгvй. Халуун нь євчнийг даамжруулж, ургацагийг хагарахад хvргэх аюултай. Харин гялгар ууттай мєс хэвлий дээр тавьж болно.
  4. Євдєлт намдсан тохиолдолд ч гэсэн заавал эмч дуудах шаардлагатай. Євдєлт намдах нь євчин хамгийн хvнд шатандаа орох vед тохиолдох нь цєєнгvй байдаг.

Оношлогоо

Мухар олгойн vрэвсэл нь ходоод гэдэсний замын євчин тул ходоод гэдэсний эмчид (дотрын эмч) хандмаар. Гэвч євчин хурц явагддаг учир шууд мэс засалч дээр очих нь зvйтэй. Эмч євчтєнийг vзсэн даруйдаа оношийг тавина. Vvний ємнє эмэгтэйчvvд нь  эмэгтэйчvvдийн эмчээс урьдчилсан зєвлєгєє авах зайлшгvй хэрэгтэй. Учир нь мухар олгойн vрэвсэл ба эмэгтэйчvvдийн vрэвсэлт євчнvvд нь олон талаар тєстэй байдаг. Оношийг баталгаажуулахын тулд хэвлийн хєндийн хэт авианы болон рентген шинжилгээг яаралтай хийдэг. Мухар олгойн vрэвсэлийн шинж тэмдэг илэрсэн ч оношийг шууд тавьж болохгvй. Євчтєнг эмнэлэгийн хяналтанд vлдээж, хагалгаа хийх шийдвэрийг 12-24 цагаар хойшлуулна. Тоног тєхєєрємжєєр сайн хангагдсан тєвvvдэд, онош тодорхой бус vед хэвлийн хєндийг дурангаар харна. Энэ нь хамгийн найдвартай арга юм. Дурандахдаа хэвлийд 1см хэртэй жижиг зvслэг хийж тvvгээр тусгай гуурс оруулан хэвлийн хєндийг бvхэлд нь харна. Онош батлагдвал  дурангийн хагалгаа хийж олгойг авч болно.

Эмчилгээ

Мухар олгойн vрэвсэлийг зєвхєн олгойг авах мэс засалын аргаар эмчилнэ. Хагалгааг ерєнхий болон хэсгийн мэдээ алдуулалтан дор хийнэ. Олгойг авах хоёр тєрлийн арга байдаг:

  1. Илvv тvгээмэл нь уламжлалт хагалгаа. Энэ нь энгийн мэс засал бєгєєд хэвлийн баруун доор хэсэгт зvслэг хийж vрэвссэн олгойг авдаг.
  2. Дурангийн хагалгаа нь ховор хийгддэг, ихэвчлэн оношлогооны vед дуран хэрэглэгдсэн тохиолдолд. Уламжлалт хагалгаатай харьцуулахад ийм арга нь  цус алдах болон  хагалгааны дараах хvндрэл гарах эрсдэлийг багасгадаг.

Хэрвээ мухар олгой нь ердийн бус байршилтай байгаад дурангийн хагалгаа хийх боломжгvй байвал уламжлалт аргад шилждэг. Эмчилгээний vр дvн хэр хурдан хугацаанд эмчид хандсанаас хамаарна.

12 Comments

  1. Гүнбилэг

    hi emch naraa olgoi awhuulsan yum odooo owoo goy bolcon edegcen asuuh zuil gewel odoo her hugacaany daraaa sportoor hicheelleh we bi bodybuildingeer hicheelledeg ene soriwyg yamarch medegdheergui arilgah arga bdag uu bodygoor hicheellej bolohuu zaaawal hariulaaaraiii

  2. БОЛНОО СОРИВЫГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ , МӨН ХАГАЛГААНЫ ДАРАА ЭЛДЭВ ХҮНДРЭЛ БАЙГААГҮЙ БОЛ БИЕИЙН АЧААЛАЛ АВАХАД ХҮНДРЭЛГҮЙ БАЙНА . БОДБИЛЬДИНГЭЭР ХИЧЭЭЛЭЛЭХЭД ЗҮГЭЭР.

  3. soyoloo

    sainuu bi olgoi dotroo hagarsan onoshoor mes zasald orson odoo oyo edgeg bgaaa hezeenees hebiin hool und idej ajilaa hiij boloh be oor deglem barih zuil bgaa yu

  4. oyunchemeg

    hi olgoi 3n jiliin omno avahuulsan yma odoo ehod haruulahaar ym vldeed haldvar vvschihej geed bh ym yahuu

  5. galaa

    олгойг заавал өвдөхөөр нь авахуулдаг юмуу би архаг олгойтой юм тэгээд олгойноос болж өөр эрхтэнгүүд үрэвсэж өвдөх үү миний бөөр өвдөөд байдаг эмчлүүлээд дахиад л өвдөнө хариу хүсье

  6. сайханжаргал

    hi bi yarltai yum asuuh gsiin olgoi bj magadgui gd 5 odor bllo duureg eh nilhas gd ondog tsus sudasni shinjilgee ogson gaigui yum shig bna lee daanch odoo bltol zuer bldoggui aimar owdood bna turgen duudan dahin uzuuleh shaardlaga bga yu?zaawal hariu YAARALTAI

  7. Zulaa

    Sain bnuu? mash heregtei medeelel oruulsand bayarlalaa manai nz odo olgoinii hagalgaand orj bga hagalgaand orsnii daraa yamar ymar zuiluudiig horigloh ve? heden honogiin daraa heviin baidaldaa oroh bol? surdag bolohoor hicheel nomoo hiihed ni saad boloh zuil garah bolow uu gdgt ni mon hamgiin gol ni gadaadad bga bolohoor surahiin hajuugaar bie ni ovdood hagalgand orj bga bolohoor mash ih sanaa zovj bn ..

  8. Zaya

    Olgoi deer door bairlaltai, bas buruu buyu aragshaa harsan bairlaltai bdg yum bile shu. Buruu bairlaltai olgoi mash ayultai, ehod Haruulsan ch Ali neg erhtenii ard orood haragdahgui bdiin bilee. Onosh todorhoigui uvchin hamgiin ayultai yum bilee shuu, ert onoshoo todruulj bgaarai 

  9. naraa

    bi olgoind orood 16 honogiin daraa dahin buglaad dahiad orood 7 honoj bna gevch dahiad lugshaad bhiin yaval deer ve yaraltai tuslaach ehod haruulahaar ggui bna gd bhiin

  10. heek

    olgoid orsnoor gedes hiigeer duurdeg bolj bolhu.bi jiliin omno olgoid orson ternees hoish gedesnii duureng arilhaa bolitson bnga l ysodgor gedestei bdg bolsn garaa deer ni tawiad togshhoor boon hii bg ni medregddeg. hagalgaand orsnii daraa ongotei undaa uuj bolhgui gehd ni bi uutsiima ternees bolj bg ym bolwuu
    nadad zowolgoo ogooch

  11. irmun

    hodood hawiar owdood bh yum emchd uzuuleheer tsos gh ymaa

  12. sodoo

    bi 20jiliin umnu olgoi uvduud emnelegt hurgegdsen bolovch uvduhuu bolinguut ni aigaad hiilgelgui gsraad yavsan.ternees hoish dahij huchtei uvduugyi bolovch zuun talaaraa harj untahad unjij uvddug uchraas bi baruun talaaraa bnga untdag,uvdduggui bokihoor yah yostoi ve.zaaval uvduhud ni ordog uym uu.hariu zuvluguu uguuch

Leave a Reply