Цээж хорсох

Улаан хоолойны дагуу эсвэл цээжний орчимд залгиур дээр хорсон эвгүй мэдрэмж төрөхийг хэлнэ. Нэг талаас энэ таагүй мэдрэмжээс салах тийм ч хэцvv биш. Үүний тулд аяга усанд нэг цайны халбага сод хийж уухад арван минутын дараа эвгүй мэдрэмж алга болно.

Ерөнхий

Гэвч эмч нар энэ аргыг эмчилгээ гэж үздэггүй. Учир нь цээж хорсолт нь наана нь илэрч байгаа шинж төдий бөгөөд цаана нь буруу хооллолт, хоол боловсруулах замын ноцтой өвчлєл нуугдаж байх болмжтой. Цээж хорсолт нь ходоодны шүүсний хүчиллэгэ их, эсвэл бага байгаагаас үл хамааран vvсдэг ч гол төлөв хүчиллэг ихэссэн үед ажиглагддаг. Зарим хүнд энэ шинж нь хоолойд юм тээглэх, халуу оргих, үрэгдэх, дарагдах мэт мэдрэмжийг төрүүлдэг.

Шалтгаан

  1. Хэт их идэх.
  2. Илүүдэл жин,
  3. Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Жирэмсэн үед, хүнд зүйл өргөснөөс, хэт бариу хувцас болон бүснээс
  4. Тамхи, архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, хурц амлагч
  5. Зарим нэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх /аспирин, ибупрофен, ортофен г.м/
  6. Хоол идсэний дараа шууд унтах
  7. Ходоодонд Helicobacter pylor /хеликобактери/ хэмээх микроб байх.
  8. Хvнсний харшил
  9. Мэдрэлийн хямрал
  10. Улаан хоолойны vрэвсэл, ходоодны vрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, ходоодны шархлаа
  11. Улаан хоолой, ходоодны нугаралт нарийсах
  12. Шимэгч хорхойн өвчин

Явц

Улаан хоолой ба ходоодны хооронд цагираг булчингаас тогтсон хавхлага байдаг. Хоол улаан хоолойгоор дамжин ходоодонд орох үед хавхлага хаагдаж ходоодонд орсон зvйлийг буцаад улаан хоолой руу орох боломжгvй болгодог. Заримдаа хавхлаг нь дутуу хаагдсанаас хүчил улаан хоолойд орж гашуун оргиж хорсгодог. Хорсох мэдрэмж нь зєвхєн ходоодны хvчиллэг улаан хоолой руу орсноос vvсдэггvй. Ходоод болон гэдэсний хооронд бас хавхлаг байдаг. Хэрэв ходоод болон гэдэсний хоорондох хавхлаг нь дутуу хаагдвал гэдэсний агууламж ходоодонд орох бєгєєд бас хорсох мэдрэмж тєрvvлнэ.

Үр дагавар

Зарим үед цээж хорсох нь зүрхний цус хомсрох өвчний илрэлтэй андуурагддаг бєгєєд зvрхний орчим, өвчүүний цаана халуун оргидог. Хорсолт нь улмаар улаан хоолойг тvлж, салслаг бvрхvvлийг нь гэмтээдэг. Хэрэв цээж хорсох євчтэй хvн эмчилгээ хийхгүй бол маш богино хугацааны дотор ходоодны архаг үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл эсвэл шархлаа өвчинд нэрвэгдэх аюултай.

Оношлогоо

Хэрэв танд цээж хорсох шинж илэрвэл залхууралгүй ходоод гэдэсний эмчид хандаж зөвөлгөө авах нь чухал. Эмч шалтгааныг нь илрүүлэх бөгөөд үүний тулд ходоод дурандах, ходоодны шүүсийн хүчиллэгийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийнэ. Шаардлагатай үед онош ялгах зорилгоор зүрхний эмчээс зөвлөгөө авахуулж, зүрхний бичлэг хийлгүүлдэг.

Эмчилгээ

Хоёр сарын турш үргэлжилнэ;

  • Тусгай хоолны дэглэм барих. Өдөрт 4-5 удаа бага багаар идэх, өөх тостой, шарсан хуурсан хоолноос татгалзах, гашуун жимс, кофе хэрэглэхгүй байх
  • Архи, тамхи хэрэглэхгүй байх
  • Ходоодны шүүсний хүчиллэгийг багасгах, салст бүрхүүл бий болгодог бэлдмэлүүдийг ууж хэрэглэх

63 Comments

  1. boldbaatar

    Sain bnuu neg zuil lavlah gesiin ma meddeg hun baivuul helj ugch tuslaach
    sariin umnuus avhuulad aimhaini gold horsoj uvduud bhiin  uvduj bga ued darhlaar hundvurlej uvduud bga ene hodoodni sharhlaa munuu 

  2. ojoo

    ulaan hooloi hodoodnii amsar niileh hesgiin sharhlaa yumu soorgoo bha. miniih bas ingej obdood duranduulsan tegj helsen.

  3. UKA

    BI 6N SARTAI JIREMSEN SUULIIN 2 SAR UDUR BUR TSEEJ HORSOJ BN ODOO BUR SODA UUGAAD CH NAMDAHAA BOLILOO ODOO YAH WE

  4. хатуу зүйл залгисан юм шиг хоолой дээр юм тээглээд байх юмаа. тэгээд цай уух юмуу хоол идхэд тээглэх юмгүй ямар нэгэн зовиургүй идэж ууж байгаа энэ ямар учиртайм болоо.зарим хүмүүс ходоодны хүчил ихдэхээр тэгдэг юм гэхий надад зөвлөгөө өгөөч

  5. ээгии

    heliko bacteriin esreg emuud antibiotokuud bdag tedgeer n hunii biyd bh ashigtai nyang ustgadag bolhoor hajuugaar n moogontsriin em uuj bhgui bol boldoggui yum blee bi teriig n medehgui moogontsortood balarsoon. Amerikiin NSP companii Herbal H-P Fighter geed em bol uneheer sain tsewer baigaliin garaltai ur dun bol yariltgui .

  6. tuya

    hi.tseej horsoltond bi aloe uugaad heviin bolson.ene aloe gaduur languugaar zardagui yumaa.lavlahiig husvel 93033737

  7. haluin

    Minii hodood mash ih uwddug tseej horsdog suuliin ued suuheer hewteheer deeshee yum ogshood amisgalahd ch hundreltei boloh yum tegeheer ni bosoj zogsoh yum uu dooshoo haraad hewteheer zugeer bolchihdog ene yamar uwchin yum boloo zuwluuch

  8. oyuka

    sain bnuu ta bvhend oroin mend hvrge
    Minii tseej horsoh uvchin jermsen bh veiis ilersen harin svvliin ved hooloi dr uym teegleh medremj turuud bas horsood l bh uym.Duranduulahad medreliin hymralaas vvdeltei gsn
    odoo duran hiilgelgvi emchilgee hiilgemeer bn harin busad shinjelgeeg hiilgej bolohuu. Ta bvhniig zuvulguu ugnu gedegt naidaj bn.Ta bvhend ajiliin amjilt hvsey

  9. msl

    oyuka-d. hi ene ödriin mend..bi bas chamshig zoviurtai,,miniih bas jiremsen ues ehelsen.
    mash olon emleg.duran shinjelgee geh met zuil hiilgesen bolov ch ögt öörchlögdöögui.tseej horsoh gol shaltgaan hödöönii amsart sharhlaa bgaa bolohoor uusdeg ym bna lee sh dee.bi Pantalog gedeg emiig uuj bgaa..öglöö-d 1 sh..ene emiig uusanaar yamar ch bsan ter ödörtöö yamar ch zoviurgui bdg..ene em l nadaa yag taarsan.chi arhi tamhi kaffe heregledeg bol uy ch heregleed nemerguin blee shuu..bi 3 lang n heregledeg bsan..tegeed tamhi tathaa boliod,,kaffe-g zövhön öglöö1-2ayga..vino hiijuulsen us,undaa tsagaan arhi viski beer ……za edniig dor hayaj 6 sar hereglehgui baih heregtei ym bnalee..tegeed öörchlölt orno shuu..
    suu tsuu tuhain uedee l dardag ..ulam l sharhiig arhagshuulaad bdg ym bnalee,,yag taarsan emee olj uugaad,,ööröö l emchil…yamar neg hor l bitgii heregle..ideh uuhaa medeej zohitzuul,,neg dor ih bitgii id,,baga bagaar olon udaa,,bi ööröö hoolond ih sain,,neeree iim zoviurtai ued hool neg dor ih ideh sonirhol törööd bh shig bdg..bi tegeed oir oirhon baga bagaar olon udaa hoollood ehelsen chine jin hurtel hasagdaad olon sain tal ajiglagdsan,,,gol n tseej horsoh mine gaigui bolj shönö buten noirtoi untaj bgaa…za ingeed amjilt..pantalog gedeg em germand uildverlegdsen hairtsagandaa 7/4 shirhegtei niit 28 shirheg em bgaa.Lg msl

  10. Oogii

    ene udriin mendiig xugii.
    Tsus utgun, xana zuzaan deer ni xodoodond 1.0 cm sharxtai, tsus xodoodruugaa shaxagdag gashuu orgiod bxiin ene ued ymar xool idex estroim boloo, zuvluguu ugch tus bolooch. Xoolnii deglem bari gexiim gexdee yu ch idsen buuljchuud bxiimaa.
    Bayarlalaa.

  11. aloe

    ta bugded ene udriin mend hurgii tseej horsoj yum ideheer hodood uvddug zovlon bidend baisan harin sanaandgui tohioldloor zuun nast buyu emchilgeenii aloe uusnaar ene zovlon martagdsan shuu tseej horsoltond yanz buriin l em hereglej uzsen heseg gaigui bolsnoo ergeed l horsdog blaa aloe argagui sain yum bile hodoodnii xelikobaktertai ,hodoodnii sharhtai hun bval handaarai 93033737

  12. bayraa

    tseej xorsoj zarimdaa zorj uvdux ymaa xaaya jaahan arxi uusan ued buuljdug bargaash ni vxex shahah ymaa chatsargani tos,zagasni tos, oliviin tos, tsever aloe shuus udur dutamd aliin hereglevel sain be? hariu zaaval ilgeegeerei

  13. Bi uul ni 13 tai murtluu cheej mash ih horsoj ovdood bna
    Yaj emchilh ve

Leave a Reply