Зөгийн бал түүний ашиг тус

 Зөгий нь хүн төрөлхтнөөс 50-60 мянган жилийн өмнө үүссэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэсэн хэдий ч хүмүүс бүр хүй нэгдлийн үеэс л зөгийн балыг мэддэг, хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Яваандаа зөгийн бал гэсэн энэ буянтай бүтээгдэхүүн олон эмгэгийг эдгээж, хүний насыг уртасгадаг болохыг анзаарчээ.

3500 жилийн өмнө бичигдсэн Эртний Египетийн нэгэн гар бичмэлд зөгийн балаар ходоод, уушиг, бөөр, нүд, арьсны өвчнүүд зэргийг хэрхэн эмнэж болохыг дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь үүний нэг жишээ юм.

Орчин үеийн анагаах ухаанд зөгийн балыг өргөөнөөр ашиглаж байна. Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни эрдэс бодис ордог болохоор зэрэг багтдаг байна. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашиглаж байна.

Зөгийн балны найрлаганд багтдаг эрдсийн гаралтай давсны хэмжээ хүний цусны ийлдэснийхтэй бараг адил шахуу болохоор шингэхдээ тун сайн. Цаашилбал, зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй гэж болно. Харьцуулахад, огтолж авсан жимс ногоо нь 24 цагийн дотор амин дэмхийнхээ 50 хувийг алддаг.

Ингээд ч зогсохгүй зөгийн бал нь хүний эрүүл мэндэд ямар ч эмээс дутахааргүй нөлөө үзүүлдэг. Жишээлэхэд, сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс өдөртөө 100 грамм зөгийн бал идэхэд химийн гаралтай ямар ч хүчтэй эмээс илүүтэйгээр тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн унтахаас хагас цагийн өмнө аяга усанд гурван халбага зөгийн бал хийн уувал нойргүйдэх гэсэн асуудлыг хялбар шийдэж болдог.

Хамрын ханиадтай үед ус, зөгийн балыг 50/50 харьцаатай холиод өдөрт гурван удаа 2-3 дуслаар хамартаа дусаадаг. Зөгийн сархинагийг зажилбал ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх нь эрс багасдаг.

Зөгийн бал нь цусан дахь гемоглобиний орцыг нэмэгдүүлдэг гэж үздэг болохоор цус багадалттай, сульдаатай хүүхдүүдийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг.

Бөөрний өвчний үед 80-100 грамм зөгийн балыг нимбэгний шүүс, эсвэл нохойн хошууны хандтай уух нь сайн нөлөө үзүүлдэг.

Гэхдээ хэтрүүлбэл ямар ч сайн зүйл хор болдог болохоор хэтрүүлэн хэрэглэхгүй байсан нь дээр гэдгийг мартаж болохгүй.

Гэхдээ зөгийд балнаас дутахааргүй үр ашигтай нөлөөтэй бас нэг зүйл бий. Хэдий хачин сонсогдож болох ч тэр зүйл нь зөгийн хор юм. Зөгийн хороор хийсэн бэлдмэлүүдийг олон үений үрэвсэл, нугасны мэдрэлийн үрэвсэл /радикулит/, өгзөгний мэдрэлийн үрэвсэл, хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, толгой өвдөх, зэрэг өвчний үед ашигладаг байна. Зөгийн хорыг тариагаар, тосон түрхлэг гээд олон янзаар хэрэглэдэг ч өөрөөр нь хатгуулахыг хамгийн сайнд тооцдог. Гэхдээ ингэж хатгуулахын өмнө зөгийн хоронд харшилтай эсэхийг нь шалгадаг. Ихэнхдээ шалгалт нь хоёр үе шаттай байдаг. Эхлээд бүсэлхий орчимд спирт, эфирээр арчисан газар зөгийг суулгадаг. Зөгийг арьсыг хазсаны дараа 6-10 орчим болгоод хатгуурыг нь сугалж авна.

Арьсыг спирт эсвэл эфирээр арчаад дараагаар нь зөгийг тавина. Зөгий хатгаж, 6-10 секундын болсны дараа хатгуурыг сугалж авна. Маргааш нь харшил байгаа эсэхийг тогтоохын тулд шээсний шинжилгээ хийж, уураг болон сахарыг хэмжээг тодорхойлдог. Харшил илрэхгүй байсан ч дахин хатгуулж шалгана. Энэ удаад минутын дараагаар хатгуурыг сугалж авна.  Хэрэв үүний дараах шээсний шинжилгээ хэвийн гарвал зөгийн хороор эмчлэх эмчилгээг эхэлж болно.

Зөгийг хямсуур, эсвэл хуруугаар барьж, өвчтэй газар нь суулгадаг. Ингээд цагийн дараа хатгуурыг нь сугалж авна. Эхний өдөр зөгий нэг удаа, хоёр дахь өдөр нь хоёр удаа, гурав дахь өдөр нь гурван удаа хатгуулах зэргээр 10 хоног болно. Дараа нь гурав хоног амраана. Үүний дараа өдөрт гурван зөгийд хатгуулан үргэлжлүүлнэ. Курс эмчилгээнд нь 180 хатгалт багтах ёстой. Ингэж эмчилгээ хийх явцад долоо хоногт нэг удаа заавал шээс, цусны шинжилгээ гөч байх ёстой. Мөн өдөрт 50 грамм зөгийн бал идэхийг сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Ингэхдээ хаврын сүүл, зуны үед авсан зөгийн хор нь хамгийн сайн үйлчилгээтэй байдаг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй байх.

Үүнээс гадна зөгийн цавуу /прополис/ гэсэн бас нэг бүтээгдэхүүн бий. Янз бүрийн давирхай, эфирийн тос, анхилуун үнэрт бодис, амин дэм, байгалийн гаралтай антибиотик,эрдэс давс, бичил элементүүд гээд маш нарийн найрлагатай энэ цавууг хүн хэрэглэдэг болсоор олон жил болж байна. Зөгийн цавуу нь бактерийн эсрэг, өвчин намдаах, үрэвсэл дарах, дархлаа сэргээх үйлчилгээтэй. Зөгийн цавуу буюу прополис орсоно олон тооны бэлдмэл тосон түрхлэг байдаг. Гэхдээ гэрийн нөхцөлд цөцгийн тос, зөгийн балыг 50/50 хэмжээтэй холин халаагаад хөргөсний дараа түрхэж хэрэглэвэл уушигний сүрьегийн зарим хэлбэр, уушигны гялтангийн үрэвсэл зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг.

Дашрамд хэлэхэд зөгийн бал сонгохдоо гоё чамин шошготой гадаадын зөгийн балыг бус харин эх орондоо, Монголын зөгийчдийн цуглуулсан балыг худалдан авч байгаарай. Учир нь зөгийн бал бол байгалийн цэвэр бүтээгдэхүүнтэй адилаар хадгалах, тэвэрлэх тусгай горим хугацаа шаарддаг. Тэгэхээр хэдэн мянган км-ийн цаана байдаг орноос идэж болох түвшинд, муутгалгүй авчрахын тулд экспортын зөгийн баланд бас л зарим зүйл нэмдэг сурагтай. Харин Монголд цуглуулсан зөгийн баланд бол ийм нэмэлт хийх шаардлагагүй болохоор эрүүл мэндэд илүүтэй тустай.

1 Comment

  1. Naraa

    Hezee jiremsen boloh we? oruulj ogch tuslaach. sariin temdgiin calendar oruulaach.

Leave a Reply